Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 54

2 comments

Өмнөх бүлэг                                                                                                                             Дараагийн бүлэг


54-р бүлэг: Бэр эгчрүү залгалаа

Маргааш өглөө нь.

Нин Шиг явсаны дараа Лү Тиншяогийн санаа зовсоор байсанд тэрээр Лү Жинлирүү залгалаа.

“Зураг авалтыг тандахаар хүн явуул.”

“Ах аа, та бэр эгчийг хэн нэгэнд дээрэлхүүлэх вий гэхээс айгаад байгаа юм уу? Алдарын оргилд хүрэхийг хүссэн хэн бүхэн эдгээр зүйлстэй нүүр тулгарах л болно, бэр эгч иймэрхүү юманд эртхэн дассан нь дээр дээ! Ийм саадыг давж гарч чадахгүй бол яаж өөрийн хөл дээрээ босох юм бэ!” хэмээн Лү Жинли ахынхаа сургаал айлдахдаа гаргадаг хоолойн өнгөөр хэлэв.

Лү Тиншяо: “Тэр тэгэх шаардлагагүй.” Үүний цаад санаа нь гэвэл, тэрээр бүсгүйг хамгаалах учраас ажээ.

Лү Жинли: “…” Хэх хэх.

Ахынхаа Нин Шид хэрхэн хандаж байгааг мэдэрсэн Лү Жинлигийн зүрхэнд ганцаардлын салхи үлээх шиг боллоо.

“Та намайг өмнө нь тэр хөгийн Голден Эйжид оруулахдаа юу ч хэлээгүй бас хэнийг ч надад туслахыг зөвшөөрөөгүйдээ ингэж хэлээгүй л юм сан!” хэмээн тэрээр дотроо бодлоо.

“За за за. Би нэг хүн явуулчихъя! Би түүний ширхэгч үсийг гээгдүүлэхгүй!”

“Би чамд дараа долоо хоногт бүтэн долоо хоногийн амралт олгоё” хэмээн Лү Тиншяо гэнэт хэлэв.

“Айн… ах аа, та сая юу гэсэн бэ?” Лү Жинли өөрийгөө хий юм сонсов уу гэж бодлоо, “Та надад бүхэл бүтэн долоо хоногийн амралт өгч байгаа юм уу? Та надад сүүлийн гурван жилийн төрш нэг ч амралт өгөөгүй шүү дээ!”

“Хүсэхгүй байгаа юм уу?”

“Хүсэж байна аа, хүсэж байна, хүсэж байна! Мэдээж хүсэлгүй яах вэ! Гэхдээ та яагаад гэнэт надад сайн хандаад унав аа?” Лү Жинли бодоод бодоод ер ойлгохгүй байлаа. Тэгээд гэнэт сая хэлсэн үгээ санавал,

Энэ асуудал түүний хамгийн эхэнд хэлсэн “бэр эгч” гэсэн үгнээс үүсэлтэй бололтой шүү.

Тэр Нин Шиг бэр эгч гэж дуудаад л амралт авчхаж байгаа хэрэг үү?

Яасан баярлан гомдмоор юм бэ…

“Ууган залуу эзээн, Чин эмч ирлээ” хэмээн ажлын өрөөнийх нь цаанаас үйлчлэгчийн дуу гарлаа.

Үйлчлэгчийн хажууд чөлөөт хувцастай өндөр туранхай эр зогсож байх ажээ. Эр дулаахан, эелдэг төрхтэй агаад инээмсэглэл нь сэвшээ салхийг санагдуулж, тун нөхөрсөг харагдана.

Лү Тиншяо утсаа тавиад, ирсэн зочны зүг харан “Чи ирэв үү, суу” гэв.

Чин Муфэн гартаа барьсан цүнхээ тавиад, буйдан дээр суув, “За яасан? Бяцхан-Эрдэнэ ямаршуу байна даа?”

“Өөрөө очоод хар, тэр гал тогоонд байгаа” хэмээн Лү Тиншяо хариулав.

“Гал тогоонд уу?” гээд Чин Муфэн гайхан гал тогооны зүг алхаж очвол, хэсэг хугацааны дараа инээмсэглэн буцаж ирэв. “Бяцхан-Эрдэнэ хэзээнээс жүүс хийх сонирхолтой болоо вэ? Бас их баяртай байгаа харагдаж байна! Юу болсон юм?”

“Саяхан нэг юм болох нь болсон. Хэд хоногийн өмнө би ажлаа хийгээд Бяцхан-Эрдэнийг харах завгүй байсан юм, тэгсэн Лү Жинли түүнийг нууцаар баарруу дагуулж ороод…”

Лү Тиншяо түүнд бүгдийг энгийнээр тайлбарлалаа.

Түүний яриаг сонсох зуур Чин Муфэний царай хэд хэд өөрчлөгдөв. Тэгээд эцэст нь баярлан хэлэв: “Бяцхан-Эрдэнэд ёстой сайхан зүйл тохиолджээ! Би дээр хэлж байсан даа, Бяцхан-Эрдэнэд ямар ч амьдрал алга аа гэж. Түүнийг амьдралд сонирхолтой болгох ямар нэг хөдөлгөгч хүч байвал түүнийг эдгэрэхэд тун ч дөхөм болно доо. Гол нь тэр хүч нь амьд хүн юм байна шүү дээ! Та тэр эмэгтэйг Бяцхан-Эрдэнийн гэрийн багш эсвэл асрагч болгохгүй юм уу?”

Лү Тиншяо: “Тэр ирээдүйд Бяцхан-Эрдэнийн ээж болно оо.”

Чин Муфэн зогсоо зайгүй гурав ханиалгаж гарав. Тэрээр Лү Тиншяогийн ямар ч хувиралгүй царайруу алмайран хараад, “Та сая юу гэсэн бэ? Та энийг Бяцхан-Эрдэнийн төлөө хийж байна уу, эсвэл өөрийнхөө төлөө хийж байна уу?”

Лү Тиншяогийн хүйтэн царай зөөлрөх шиг болов. Тэрээр цонхруу хараад, тайвнаар хэлэв: “Чин эмч ээ, таны өмнө нь хэлж байсан дүгнэлт үнэн бололтой.”

“Та… тэр эмэгтэйг дуралчихсан хэрэг үү?” Түүний хэлэхийг сонссон Чин Муфэний сэтгэл ихэд догдлов, “Мэдсэн юм аа, би яаж буруу дүгнэлт гаргах билээ дээ. Та яаж ч бодсон асексуал биш байсан юм! За алив, юу болсоныг хурдан хэлээч. Таны зүрх хүчтэй цохилж, цус чинь булиглаж, түүнтэй дотносож, секс хийхийг хүсэж байна уу?”

Лү Тиншяо харцаа доошлуулан, нухацтай тунгаан бодоод, “Чиний ер нь л зөв!” гэв.

Сурталчилгаа

2 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 54”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.