Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 53

One comment

Өмнөх бүлэг                                                                                                                             Дараагийн бүлэг


53-р бүлэг: Би чамайг зугаацуулж чадаж байна уу?

Левчикээ тайлах хэцүү, эргээд зүүхэд бас хэцүү байсанд Нин Ши яахаа мэдэхгүй хэсэг зогслоо. Ямар гачлантай хорвоо вэ.

Ядаж байхад энэ левчикийг захиалгаар хийлгэсэн учир хоёр хажуудаа супермэний логотой байсан нь үнэхээр анхаарал татахуйц байлаа.

Лү Тиншяо анзаарсан нь илэрхий. Тэрээр хөмсгөө ялимгүй өргөөд, боловсон эр хүн шиг өөр янз бүрийн үйлдэл гаргасангүй, “Уучлаарай, хаалга онгорхой байхаар нь л…”

Эрэгтэй ярьж дуусаад эргээд явах гэв.

“Зүгээр дээ. Хаалгаа хаахаа мартсан нь миний буруу!” гээд Нин Ши юу ч болоогүй мэт левчкээ тайлаад хөнжлийнхөө доор шургуулав. Бүсгүй нэг гараараа өөрийгөө сэвээд, “Зун үнэхээр бөгчим юм аа. Та нар ч эмэгтэйчүүдийн зовлонг ойлгохгүй л дээ! Тэгээд, ямар хэрэг гараа вэ?” хэмээн асуулаа.

“Яагаад ингэж оройтов? Болзоонд явсан юм уу?” хэмээн Лү Тиншяо хариултыг нь сонирхсон шинжгүй асуув.

“Юуны чинь болзоо! Би нэг үзэн яддаг хүнтэйгээ уулзаад, хэсэг ярилцаж байгаад л ирлээ!” хэмээн Нин Ши жигшсэн царай гарган цухалдлаа.

Хоолойнх нь өнгө аяснаас сонсоход болзоо биш гэдэг нь илэрхий байлаа. Лү Тиншяогийн царай үл ялиг зөөлөрч, “Усанд орж дуусахаараа доошоо буугаад оройн хоолоо идээрэй. Би үлдээчихсэн байгаа.” хэмээв.

“Би хоолоо өөрөө аргалчихна аа…” хэмээн Нин Ши ичингүйрэн хэлэв.

“Хоолны ширээн дээр ганц л суудал нэмэгдэхээс өөрцгүй шүү дээ. Санаа битгий зов.”

“За за, ойлголоо.”

Лү Тиншяог явмагц Нин Ши бушуухан өрөөнийхөө хаалгыг цоожиллоо.

Бүсгүй гэртээ биш байгаа гэдгийг мартаад, ийм болхи алдаа гаргах гэж дээ.

Одооноос эхлээд анхаарч байхгүй бол…

Усанд ороод, хоолоо идсэнийхээ дараа Нин Ши орон дотроо өөрийгөө тухтайхан хучаад, интрнэтээр мэдээ уншиж суулаа. Харин Бяцхан-Эрдэнэ ширээн дээр тэрийн хэвтээд өөрөөсөө том ном уншиж байлаа.

“Нин Шүэлүо царайлаг, баян найз залуугаа олны өмнө дэлгэлээ. Дэлгэцийн хаан Зао түүнд шууд л атаархав.”

“Нин Шүэлүо залуу жүжигчин Нин Шигийн хөөрхөн төрх, жүжиглэх авьяасыг магтлаа.”

“Нин Ши бол маргаангүй энтертэйнмент ертөнцийн #1 гоо бүсгүй юм аа, Жя Чинчин түүний хаана нь ч хүрсэнгүй.”

“Тэнгэр доорх газар киноны нээлтийн ёслолын үеэр Мэн Чангэгийн гоо үзэсгэлэн бусад бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг халхлав. (Зурагтай)”

“Тэнгэр доорх газар киноны зураг авалтын эхний өдөр Нин Шүэлүо дээр царайлаг, баян найз залуу нь зочилж ирлээ.”

“Үзэсгэлэнт залуу жүжигчин Нин Шигийн баян шүтэн бишрэгчдийг хамтдаа тоолцгооё! Кино зураг авалтын эхний өдөр студи бүхэлдээ улаан сарнайнд хучигдсан нь (Зургийн хамтаар).”

……

Мэдээний гарчгууд эхэндээ хэвийн байснаа сүүлрүүгээ нэг л хачин болж өөрчлөгдөв.

“Нин Ши хэн нэгний нууц амраг”, “Нин Шигийн баян спонсор”, “Нин Ши хэдэн эрчүүдтэй явалдаж байгаа вэ?”, “Нин Шигийн завхай хувийн амьдрал” зэрэг нийтлэлүүд гэнэт тархаж эхлэв…

Бүсгүй зураг авалтан дээрээс л ийм юм болохыг гадарлаж байсан тул мэдээг харьцангуй тайвнаар хүлээж авлаа.

Өнөөдөр YS гарч ирээгүй байлаа ч, Жян Мүе байхгүй байлаа ч, бүсгүй эрт орой хэзээ нэг цагт ийм цуу ярианд орооцолдох нь мэдээжийн зүйл байсан.

Одоохондоо баттай баримт нотолгоо байхгүй учир эдгээр нийтлэлүүд эргэлзээ дагуулж байгаа хэдий ч олон дахин давтагдаад ирэхээрээ уншигчид аяндаа итгэж эхэлдэгт л бүсгүйн санаа зовж байлаа.

“Чамд тусламж хэрэгтэй юү?” хэмээн Лү Тиншяо түүний чихэнд хэлэв.

Нин Ши нөүтбүүкээ тэвэрч аваад суун, эрүүгээ маажаад, “Лү босс оо, та миний төлөө онлайнд байгаа бүх хов живийг дарж өгөх үү?” хэмээн асуув.

“Яагаад болохгүй гэж?” гээд Лү Тиншяо Бяцхан-Эрдэнэ тэр хоёрт аягатай сүү өгөхдөө, “чинийх тослог багатай” гэлээ.

“Баярлалаа!” гээд Нин Ши түүний гэнэтийн халамжид сэтгэл уярч, аягатай сүүг болгоомжтой авлаа. Тэгээд цааш үгэлжлүүлбэл, “Таны сайхан сэтгэлд би талархаж байна, гэхдээ тэгэх шаардлагагүй дээ. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэгт би итгэж байна” гэв.

“Би чамд итгэж байна аа” хэмээн Лү Тиншяо хариуллаа.

Нин Ши хэсэг зуур алмайрч суугаад, гараа духандаа хүргэж, “Лү Тиншяо, чамайг хүмүүс загас наадуулахдаа сайн гэж хэлдэг үү?” хэмээн асуулаа.

“Загас наадуулах аа?” хэмээн Лү Тиншяо гайхан асуусан нь энэ хэллэгийн утгыг огт мэдэхгүй гэдэг нь илт байв.

“Аан… загас наадуулах гэж чамайг охидыг хөгжөөж, зугаацуулахдаа сайн гэж байгаа юм!” хэмээн Нин Ши энгийнээр тайлбарлалаа.

Бүсгүйн хэлэхийг сонсоод Лү Тиншяогийн нүдэнд инээмсэглэл тодорч, “Чамд тэгж үнэлүүлсэндээ таатай байна. Тэгэхээр би чамайг зугаацуулж чадажбайгаа гэсэн үг үү?” хээмэн асуув.

Уур амьсгал нэг л “янаг” болоод явчхав.

Нин Шигийн хацар тэр дороо минчийн улайв. Бүсгүй өөрөө өөртөө дотроо уурлаж байв: Чи яахаараа ийм сул амтай байдаг байна аа! Наад дарвагар амнаас чинь болж эвгүй сэдэврүү яваад орчихлоо шүү дээ!

Аз болоход Лү Тиншяо хэзээ болихоо мэддэг хүн бололтой. “Би ажлынхаа өрөөнд хэдэн бичиг баримтруу хараад орхиё. Та хоёр эртхэн унтаж амраарай. Сайхан амраарай.”

Нин Ши: “Сайхан амраарай.”

Бяцхан-Эрдэнэ: “…”

Хүү үг дуугараагүй ч гэлээ түүний санаа бодол нүүрэн дээр нь илт бичээстэй байв: “Хурдан яваач ээ. Шяо Ши эгч бид хоёрт битгий саад болоод бай.”

Сурталчилгаа

1 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 53”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.