Чөтгөр бурхдын домгууд 215

Чөтгөр бурхдын домгууд – 215

215/237

Сурталчилгаа
14 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 215 – Сүнсний байгуулалт

Гэнэт, Не Ли хоёр дахь хүнийг харлаа. Энэ Сяо Нин Арь байв.

Сяо Нин Арь ч мөн тэнд чимээгүйхэн сууж байлаа. Сүнсний тойрон нь Не Лигийнхтэй холбогдсон мэт.

Дараа нь Дү Зэ, Лу Пиао, мөн Дүан Жиан гарч ирлээ. Хэсэг хугацааны дараа Не Ли ба арван хүний сүнсний тойрон холбогдсон болохыг ухаарав. Не Ли тэдний сүнсний тойрон дахь сүнсний хүчийг хүссэн үедээ ашиглаж болох мэт. Мөн өөрийнхөө сүнсний хүчээ хүссэн үедээ өгч болох мэт санагдав.

Энэ нууцлаг нөхцөл байдал Не Лиг цочирдуулав. Не Ли өмнөх амьдралдаа ийм эрдэнэс хэзээ ч харж байгаагүй билээ.

Энэ аянгат бурхны солирын илд хүний сүнсний тойрон бусад хүмүүсийнхтэй холбодог юм байхдаа.

Не Ли сүнсний тойрон нь өөрчлөгдсөнийг анзаарав.

Е Зиюун, Сяо Нин Арь мөн бусад хүмүүс сүнсний тойронг нь нэгэн зүйл бүрхсэнийг анзаарлаа. Тэд бусад хүмүүсийн сүнсний тойронтой холбогдсоноо анзаарвал өөрсдийнх нь ашиглаж болох сүнсний хүч хэдэн арав дахин өссөнийг мэдэв.

Тэд сүнсний тойронгуудаа сайтар харвал сүнсний тойронгууд нь нууцлаг хээн бичээс үүсгэхээр байрлажээ.

Не Ли бүх хүний сүнсний тойронг анзаарвал бүх хүний сүнсний тойрон дотор байх хээн бичээсүүд нь нэг нэгнээсээ ялгаатай байв. Тэднийг харвал Не Ли нэг зүйлийг ухаарав. Арван нэгэн хүний сүнсний тойронг холбосон хээн бичээс байна.

Резонанс буюу бие биенээ дэмжих үзэгдэл сүнсний хүчинд нь үүссэн байгаа нь гайхалтай.

Тэд бие биетэйгээ өөр орон зайгаар салаагүй л бол бие биенээ мэдэрч чадна. Хичнээн хол байсан ч. Хэрэв хэн нэгэн нь аюулд унах юм бол тэд түүнийг мэдэрч болно. Хэрэв тэд нэгэн ертөнцөд байвал хэн нэгний сүнсний хүч өсвөл бусад арван хүнийх ч мөн өсч илүү хурдан сайжирна.

Арван нэгэн хүмүүс нэгэн сүлжээ үүсгэжээ. Тэд бие биенээсээ хол байхгүй л бол тулаан эхэлвэл бие биенийхээ сүнсний хүчнээс ашиглаж ердийн үеийнхээсээ хэд дахин хүчтэй байж чадна. Мэдээж сүнсний хүчээ хэд дахин их ашиглах нь сүнсний хүчийг хурдан шавхана.

Аянгат бурхны солирын илд ийм гайхалтай чадвартай байна гэж хэн төсөөлөх вэ дээ?

Тэд сүлжээ үүсгэсэн ч гол цөм нь Не Ли. Энэ нууцлаг сүнсний байгуулалтын гол цөм бол Не Ли. Хэрэв Не Ли үхэх аваас энэхүү сүнсний байгуулалт нуран унах болно. Не Ли дуртай хүний холбоог таслан, мөн дуртай үедээ бусдын хүчийг дамжуулж, мөн ашиглах чадвартай. Энэ бүхэн Не Лигээр л дамжина.

Энэ нууц техник үнэхээр цочирдуулмаар юм гээч.

Сэтгэл дотроо Не Ли ихэд цочирдсон. Энэ нууц техникийг ашиглаж, зохиосон хүн маш чадалтай хүн байх ёстой. Сүнсний тойронг энэ түвшин хүртэл судлах гэж.

Харамсалтай нь Сүнсний байгуулалт байгуулагдсан л бол устгахаас нааш хүн нэмж болохгүй.

Не Ли гэнэтхэн хуулийн хүчийг биенд нь нэвтрэн орж, бүх хүний сүнсний тойронг өөрчлөж буй мэт мэдрэв. ЭНэ хуулийн хүч яг л үр мэт бусад хүмүүсийн сүнсний тойронд суув. Цаг хугацаа өнгөрөх бүрт Не Лигийн хуулийн хүч бусад хүмүүсийн сүнсэнд нөлөөлж тэднийг Хар алтан зэрэглэл болгоно.

Хэн нэгнийх нь сүнсний хүч сайжирвал бусад арав ч гэсэн хурдан хүчтэй болно. Магад энэ сүнсний хөгжлийн арга барил машид хурдтай байж болох юм.

Е Зиюун ба Сяо Нин Арь бүгдээрээ нүдээ нээцгээв.

“Не Ли мэдэрч байна уу? Бидний сүнсний тойронд өөрчлөлт гарчээ.” Е Зиюун Не Лигээс асуув.

Не Лигээс гадна бусад хүмүүс сүнсний тойронд нь юу болсоныг ер ухаарсангүй.

“Юу ч бишээ.” Не Ли инээмсэглэв. “БИдний сүнсний тойронгууд сүнсний байгуулалт үүсгэсэн байна.”

Тэрээр Сүнсний тойронгуудынхаа үр шимийг бусдадаа тайлбарлав.

Бусад бүх хүмүүс ихэд цочирдов. Ийм нууцлаг гайхалтай зүйл тохиолдоно гэж тэд санаагүй. Тэд бусад хүмүүсийн сүнсний хүчийг ашиглаж чадна гэж үү? Энэ ид шид юм биш биз дээ?

“Маш сайн хэрэг болжээ.” Дү Зэ хэлэв. Хэсэг зуур чимээгүй байснаа. “Бид тулаанд орвол бидний хүч өмнөхөөсөө сайжирна гэсэн үг.”

“Гэсэн хэдий ч сүнсний хүч шавхагдалт илүү хурдан болно. Тулаанд сүнсний хүч их шаарддаг техник ашиглаад дэмий л болов уу.” Не Ли дараа нь бодоод хэлэв.  Ин Ян бөмбөг шиг техник ашигласан нь буруудах нь байна. Татах хүчний талбай, Аянгат цохилтонд ямар нэгэн асуудал алга.

“Хаха, бид чиний сүнсний хөгжлийг гүйцэхгүй байна гэж айх айдасгүй боллоо.” Хамгийн ихээр баярлаж байгаа нь Лу Пиао байв. Энэ залхуу моньд хичээл зүтгэл гаргахгүй байгаад улам хүчирхэг болохыг мөрөөдөв.

“Чиний сүнсний хөгжлийн техникээр шаргуу хичээллээгүй ч хурдан хүчтэй болно. Гэхдээ битгий хойроглоод байгаарай. Бусдыгаа татаад байвал чинь чамайг сүнсний байгуулалтаас гаргачихна шүү.” Не Ли санаашран толгой сэгсрэв.

“Битгий л дээ. Не Ли, чамд ахан дүүсийн хайр гэж байхгүй юу?” Лу Пиао гашуунаар хэлэв.

“Чамаас л хамаарна даа.” гээд Не Ли мөрөө хавчлаа.

Лу Пиао яг л хийссэн шаар мэт болов. Лу Пиаог харсан хүн бүр хөхрөн инээлдлээ.

“Бид сургуулилалт хийж байхад Вугүй овог Яруу алдрын хот уруу дайрсан. АЗ болж тэд олуулаа байгаагүй. Бид хурдан Хар Алтан зэрэглэлээс Домгийн зэрэглэл хүрч  Домгийн зэрэглэлийн дайчидтай тулалдах хэрэгтэй байна.” Не Ли бодоод хэлэв. Сорж авч амжаагүй олон чөтгөрийн сүнс бий. Тэд сургуулилалтаа үргэлжлүүлж болно.

Хар Алтан зэрэглэл хүрсэний дараа Чөтгөрийн сүнс сорох техник тийм ч үр дүнтэй байж чадахгүй. Тэд Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнс л олох хэрэгтэй болно. Гэхдээ Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнсийг газраас ургадаг гэж санаа юу?

Одоо хүртэл тэд Хар Алтан зэрэглэлд гацан өөр аргаар хүчээ ихэсгэх шаардлагатай.

Не Лигийн үгийн сонсоод бүгд дотроо баярлав. Не Лиг таньдаг байхаасаа өмнө юун Домгийн зэрэглэл хүрэхтэйгээ байсан. Гэтэл тэд одоо Домгийн зэрэглэл болох гэж хичээж байна.

Не Ли тэдэнд ямар нэр алдар, боломж авчирсан гэдгийг тэд өөрсдөө ч мэдэхгүй байлаа.

Яруу алдрын хотоос хэдэн мянган бээрийн цаана Е Хан чимээгүйхэн зогсож байлаа.

Тэрээр хойно үлдэж тулаанд ороогүй. Тэрээр ердөө алтан зэрэглэл. Мөн хээн бичээсчин учраас өндөр байр суурьтай. Тиймээс тулаанд ороод байх шаардлага байхгүй. Түүнийг бодлоор ийм олон Вугүй овгийн хүн явсан учраас Яруу алдрын хот мөхсөн байх.

Вугүй овгоос ганц хүсэлт тавьсан нь Е Зиюуныг өөрт нь өгөх.

“Өргөмөл эцэг. Намайг та л ийм байдалд хүргэсэн.” Хорон санаат харц  Е Ханы нүдэнд тодров. “Би Яруу алдрын хотын захирагч болохыг л хүссэн. Та намайг Е Зиюуныг авахын тулд Яруу алдрын хотыг мөхөөхөд хүргэлээ.”

Е Хан Яруу алдрын хотын мөхлийг нүдэндээ дүрслэн харж байлаа. Царайнд нь баяр байсал төрж байв. Хотын захирагч болох хүсэл нь мөхсөн учраас хотоос урвахаас өөр сонголтгүй. Е Хан бүхнийг сүйтгэх хүсэлтэй байв.

Энэ мөчид хэн нэгэн өөр уруу нь ирлээ.

Энэ Вугүй овгийнхон байв. Түүний санаанд ороогүй нэг зүйл нь арми нь үймсэн байв. Домгийн зэрэглэлийн дайчид хүртэл бие биенээ түшиж байлаа.

Е Хан даруй асуув. “Юу болов? та нар яагаад буцаад ирэв ээ? Яруу алдрын хот яав?”

Ву Юуэ хүндээр шархадсан. Е Хан уруу хүйтнээр хараад заамдаж авав. “Бид ялагдсан. Жаалаа, бидэнд яах гэж худлаа хэлэв? Тэр байгуулалтаас айгаад байх зүйлгүй, ганц хоёр Домгийн зэрэглэлийн дайчин урхиддаг гэсэн чинь яасан? Хараал идэг гэж бид тэнд гацаад бүгд үхэхээ алдлаа.”

“Тэр байгуулалт бүгдийг чинь хорьсон юмуу? Яаж байж болдог юм бэ ?” Е Ханы нүд орой дээрээ гарав. Мэдээж Арван Мянган Чөтгөрийн АРаатны байгуулалтыг тэрээр бүрэн дүүрэн мэдэхгүй. Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүснснүүд дотор нь байдгийг л мэднэ. Арван Мянган чөтгөрийн араатан байхад юнаас нь айх юм бэ? Ганц хоёр Домгийн зэрэглэлийн дайчид тэднийг алахад хангалттай бус уу?

Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт ийм хүчтэй байна гэж хэн санах билээ?

“Ву Юуэ, түүнийг тайван орхи. Энэ жаал биднээс урвасан бол Яруу алдрын хотын байршлийг ч хэлэхгүй байх байсан.” ву Мин Ву Юуэг салгав. Е Хан энгийн хээн бичээсчин учраас түүнийг ашиглах хэрэгтэй.

“Хмм.” Ву Юуэ хүйтнээр амьгалаа гаргаад Е Ханыг тавив.

“ Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт хүчтэй ч Хагас бурханы хуулийн хүчийг дийлэхгүй. Бид хагас бурхан өвөг дээдсээ дуудах хэрэгтэй болж дээ.” Ву Мин нүдэнд нь хүйт дааж хэлэв. Тэд хоосон буцсангүй. Яруу алдрын хот ямар хөгжил цэцэглэлтэй болохыг хараад ирэв. Юу ч болсон тэр газрыг авах хэрэгтэй. Тэд түүнийг авбал хэд дахин хүчтэй болно.

Е Хан Яруу алдрын хот уруу муухай хялам хийж харлаа. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт ийм олон Домгийн зэрэглэлийн дайчдыг урхинд оруулна гэж санасангүй.

Е Зонг өмнө нь Не Ли энэ байгуулалтыг байгуулсан гэж хэлсэн.

“Тэгэхээр Арван Мянган чөтгөрийн араатан ийм хүчтэй юм биз дээ.” Е Хан гараа зангидвал бүх судас нь товойв. Е Зонгийн ааш зангаар Не Ли ийм хүчтэй байгуулалт барьсан учраас суудлаа Не Лид өгөх биз. Өмнө найран дээр Не Ли айгаагүй нь ийм учиртай байж.

Не ЛИ байгаагүйсэн бол бүх зүйл сайхан болох байлаа. Бүх сайхан зүйлсийг нь Не Ли булаасан.

Вугүй овог хурдан уулс уруу орлоо.

Яруу алдрын хотын захирагчийн эдлэн, их танхим.

“Та бүхэн 5-одтой Алтан зэрэглэл хүрсэн, Не Ли Хар алтан зэрэглэл хүрсэн?” Е Зонг мэдээг аваад Е Зиюунийг харан цочирдлоо. Не Ли болон нөхдийн сүнсний хөгжил хэт хурдан юм.

Алтан зэрэглэл маш гайхалтай онцгой хүчтэйг илэрхийлнэ. Энгийн хүмүүс хэдэн жил болж байж мөнгөн зэрэглэлээс алтан зэрэглэлд хүрдэг.

Гэтэл Не Ли тэр хэд ийм хурдан хүрчихлээ.

Тэдний сүнсний хөгжлийг аюултай гэж хэлэхээс өөр яахав. Не Ли Хар алтан зэрэглэл хүрээд хэр удаж байна? Бусад нь бас холгүй байгаа гэсэн үү? Өөрийнхөө Хар алтан зэрэглэл хүрсэн сүнсний хөгжлийн замналаа бодоод, Не Ли болон бусадтай харьцуулвал Е Зонг гашуунаар инээмсэглэнэ.

Яруу алдрын хотын суут ухаантан гэж дуудуулах үе байлаа. Не Литэй харьцуулахад тэрээр хэн ч биш ажээ.

Гэсэн хэдий ч Не Ли үүнд санаа зовсонгүй. Өмнөх амьдралдаа Не Ли мөн хэдэн арван жил болж байж, түр зуурын чөтгөрийн сүнсний номны тусламжтай Хар алтан зэрэглэл хүрч байсан.  Энэ удаа Не Ли илүү хүчтэй Дао, мөн сүнсний хөгжлийн техниктэй байсан төдий. Хурд бол юу ч биш билээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

14 comments on “Чөтгөр бурхдын домгууд 215”

      1. Тэгээд хаана байгааг нь хэлээд өгөөч олж чадахгүй амьтан л байгаа биз юун ууртайн. Wuxia дээр дахиж нэг бүлэг л нэмэгдэж орсон байна. Хаанаас цааш нь унших вэ?

        Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.