Чөтгөр бурхдын домгууд 214

Чөтгөр бурхдын домгууд 214

214/237

Сурталчилгаа
9 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 214 – Ер бусын хувирал 

Хүч чадлаа хурдан өсгөж байж дараагийн аюулаас зайлсхийх боломжтой.

Тэд одоо бясалгалынхаа амин чухал үе дээр ирээд байна. Замын дундаас бясалгалаа зогсоох аваас үр нөлөө нь ихэд буурна.

Не Ли үргэлжлүүлэн бясалгал хийвэл илүү их сүнсний хүч ба хуулийн хүчийг сорж авлаа. Аянгат Бурхны Солирын илд урд нь чимээгүйхэн тодоор гэрэлтэв. Сэлэм хүртэл эргэн тойрны энергиэс сорж байгаа бололтой.

Не Ли гэнэтхэн эргэн тойрон дахь сүнсний хүч ба хуулийн хүч доройтож байгааг мэдрэв. Соёот хулсны баавгайнд илүү олон чөтгөрийн сүнс өгөхөөс өөр аргаггүйд хүрлээ.

Аянгат бурханы солирын илд хэдэн аянга буулгаж, аянган дунд нэгэн зүйл хөдөлж буй мэт харагдана. Не Ли анхаарартай гэгч нь Аянгат Бурханы солирын илдыг шалгав. Ухаан санаа нь хачин энергид чиглэж бясалгалын байдалд шилжив.

Энэ мөчид Вугүй Овгийн Домгийн зэрэглэлийн дайчид Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт дотор хоригдон гарч чадахгүй байв. Тэдний энгийн дайчид Е Мод хядуулж байлаа. Домгийн зэрэглэлийн дайчид энгийн хүмүүсийг алах юу ч биш. Хонины бэлчээр дунд аймшигт барыг тавьсантай л адил. Бугалгаа хөдөлгөх төдийд л таваас зургаан Хар Алтан зэрэглэлийн дайчид мөсөн үүлэнд хатгуулан үхэв. Энэ мөсөн үүлнүүд Мөнгөн болон Алтан зэрэглэлийн дайчдад ямар аймшигтай санагдана гээч.

Хүмүүсээ үхэж байгааг харсан Домгийн зэрэглэлийн дайчдын нүд улаанаараа эргэлдэж байв.

Ву Юуэ эргэлзэн байлаа. Тэнгэрлэг Цуст хориотой техникийг ашигласнаар Арван Мянган Чөтгөрийн араатнаас Домгийн зэрэглэлийн дайчдаа гаргаж авах боломжтой хэдий ч, сүнсний хөгжил нь ихэд доройтно.

“Хэрэв одоо ашиглахгүй л бол амжихгүй нь байна шүү.” Бусад домгийн зэрэглэлийн дайчид бүгдээрээ хашгиралдаж байв.

Ву Юуэ эргэлзэж байх зуур Е Зонг Арван Мянган Чөтгөрийн араатны дунд нүднээсээ гэрэл цацруулан хоёр гараараа тамга хийв. Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалт ихэд өөрчлөгдлөө. Бүх Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудын сүнсний хүч нэгдэн уулыг үүсгэвэл дээрээс дарамт үүсэв.

Сүрлэг хүч тэднийг доош дарвал хамгийн ойрхон байсан Домгын зэрэглэлийн дайчид өөрийн хүчээрээ эсэргүүцэн дээшээ гараа өргөн уулыг сийчив.

Таас.

Хэмжээлшгүй хүч Домгийн зэрэглэлийн дайчныг дарангуйлж байв.

“Яаж, ийм зүйл болж болно гэж. Аа…” Домгийн зэрэглэлийн дайчин гаслантайя орилоод бие нь тэсрэв.

Таас, Таас Таас

Гурван Домгийн зэрэглэлийн дайчдын бие тэсрэв.

Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалт Домгийн зэрэглэлийн дайчин алахаар хүчтэй эд.

Нийт Арван нэгэн Домгийн зэрэглэлийн дайчин Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалт уруу ороод гурав нь үхлээ. Найм нь л үлдэв.

Үүнийг харсан Ву Юуэгийн нүд улаанаар эргэлдэнэ. Хэрэв одоо л Тэнгэрлэг цуст хориотой техникийг ашиглахгүй бол бүгд энд булшлагдахыг тэр ухаарав.

Тарни уншвал бие хөл, гар гээд бүх нүх сүвнээс нь цус олгойдон гарч цусан манан үүсгэж биеийг нь бүрхэв. Тэрээр хэд дахин өсч цуснаас үүссэн чөтгөр аятай харагдана.

Аар.

“Намайг дага.” Ву Юуэ ууртайгаар архирвал гэрэл болж хувиран Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтаас гарав.

Үлдсэн долоон Домгийн зэрэглэлийн дайчин араас нь гүйцгээв.

Таас, таас, Таас

Хар Алтан Зэрэглэлийн чөтгөрийн сүнс Ву Юуэгийн цуст мананд хүрвэл бие нь тэсрэн үнс болон хувирав.

Ву Юуэ зогсолтгүй урагшилна.

Үүнийг харсан Е Зонг хөмсгөө зангидан гартаа тамга үүсгэн тэднийг гадагш түлхэв.

Байгуулалт дотор том гар бүрэлдэн Ву Юуэ уруу чиглэв.

Таас.

Ву Юуэгийн гарт байсан илд даруй устав. Гэхдээ энэ гарыг сүлбэж амжив. Энэ гарт нүх үүсэв. Энэ нүхээр нь гарвал Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтаас тэд гарч амжив.

“Би тэднийг зугтааж чадна гэж санасангүй шүү.” Е Зонг дотроо сэтгэлээр унав. Тэрээр Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтанд дасаагүй. Тиймээс л Ву Юуэ зугтааж чадсан билээ. Түүнчлэн Ву Юуэгийн ашигласан хориотой техник маш хүчирхэг. Хормын төдийд л Хагас бурхны зэрэглэлийн хүчтэй болж энэ мөчид түүнийг зогсоох хэн ч үгүй.

Гэхдээ Ву Юуэ байгуулалтаас гарвал бие нь эргээд хэвийн төрхөмдөө оров. Удалгүй тэрээр цусаар бөөлжиж эхэллээ. Эндээс гарахын тулд хориотой техник хэрэглэсэн нь насан туршдаа сүнсний хөгжлөө гэмтээхэд хүргэсэн юм. Байгуулалт өөрийг нь мөн хэдэн жил хэвтээд эдгээхээргүй хүнд шархадуулсан.

Долоон Домгийн зэрэглэлийн дайчид Ву Юуэг чирэн явцгаав.

Долоон дайчдын ахлагч Е Зонг уруу харав. “Өнөөдөр манай Вугүй овог Яруу алдрын хотод урхидуулсан байх. Гэхдээ бид хариугаа ирээдүйд заавал авах л болно. Энэ хараал идсэн байгуулалт та нарыг өнөөдөр хамгаалсан байж болно. Гэхдээ насаар чинь хамгаалж чадахгүй дээ. Дараа ирвэл би та нарыг алж үхсэн ахан дүүстэйгээ хамт булшилна.”

Е Зонг Вугүй овгийн хүмүүс уруу хүйтнээр ширтэн хэлэв. “Энэ удаа та нарт жижигхэн сургамж болгоод ингээд явуулья. Дахин ирж зүрхэлдэг юм бол та нарыг бүгдэнг чинь хорооно шүү. Хэрэв Яруу алдры хотыг маань залгихыг хүсч байгаа бол чадах эсэхээ эхлээд дүгнээд үз.”

Вугүй овгийн Домгийн зэрэглэлийн дайчид шархадсан нөхдөө барин ухарцгаав.

Хэзээ ч шархадсан дайснаа бүү элдэн хөө. Эцсийн эцэст долоон Домгийн зэрэглэлийн дайчид үлдсэн. Е Мо, Е Зонг хоёр байсан ч гэсэн тэднийг бүгдийг нь хөнөөх боломжгүй.

Вугүй овгийн дайчид давалгаа ус мэт ухарцгаав. Эхний тулаан урт үргэлжлээгүй ч Вугүй овог ихээхэн хохирол амсав. Харамсалтай нь мэдээж Яруу алдрын хотын зарим нууцыг тэд мэддэг болсон. Байгуулалтыг дараа нь ашиглавал одоогийнх шигээ үр дүнтэй байхгүй л болов уу.

Вугүй овгийн дайчдыг ухрахыг хараад Е Зонгийн сэтгэл түгшив. Дөнгөж сая Вугүй овог тандаж цөөхөн цэргүүдээ явуулсан. Энэ удаагийн Домгийн зэрэглэлийн дайчид Яруу алдрын хотыг буулгахад хангалттай гэж Вугүй овог үзсэн ч тийм биш байлаа. Одоо харин дайснууд Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтын эсрэг сэрэмжтэй байж тулалдана. Вугүй овгийн хоёр дахь удаагийн дайралтыг давна гэдэг хэцүүхэн байна.

Мэдээж сайн мэдээ гэвэл эхний дайралтыг буцааж чадсан. Хоёр дахь дайралт хоёр сарын хугацаанд ирэхгүй л болов уу. Яруу алдрын хот тэр хүртэл бэлтгэлээ базааж амжина.

Е Могоос мэдээлэл авахад Доод ертөнцийн арван таван хотоос Харанхуйн бүлгэм, Вугүй овог хоёр л Яруу алдрын хотыг мэднэ. Энэ хоёр хүч Яруу алдрын хотыг өөрсдийнхөө халаасанд байгаа гэж үзээд бусадтай мэдээллээ хуваалцахгүй байгаа. Тиймээс л Яруу алдрын хотын байршил нууц хэвээрээ байгаа.

Хэрэв мэдээлэл задарч арван таван хотынхон цөмөөрөө ирвэл Яруу алдрын хот аюулд унана.

Одооноос тэд Вугүй овогтой тулалдана. Ирээдүйн асуудлуудаа тэр үед нь болгох хэрэгтэй.

Не Лигийн ухаан санаа Аянгат бурханы солирын илд уруу оров. Хязгаар үгүй орон зай дотор байх аянгыг харвал аянга дотор нэгэн нууцлаг зүйл нуугдаастай. Ухаан санаагаа аянган дотор оруулахыг хичээв. Гэнэт нэгэн тэсрэлт болж Не Лигийн ухаан санаанд буув.

Аянганд цохиулсан мэт өвдөлт Не Лигийн бүхэл биеэрээ мэдэрч байлаа.

Энэ өвдөлтийг сүнсэн дотроо хүртэл мэдрэнэ.

Не Ли ухаан санаагаа сугалж авах гэсэн боловч аянга эргэн тойронд нь байна.

Таас! Таас! Таас!

Аянга дахилж цахилан Не Лигийн сүнсийг бутлах гэсэн бололтой.

Цссс

Өвчин Не Лиг гүн амьсгаа авахад хүргэв. Не Ли ухаан санаагаа татах гэсэн боловч татах хүч сүнсийг нь явуулахгүй нь.

Аянгат бурханы солирын илд энэ ертөнцийх биш бололтой.

Аяганд цохиулвал аянга ухаан болон сүнсний тойронд нь орж буйг мэдэрлээ. Энэ аянга анхандаа сүнсний тойронг нь устгах гэсэн боловч гэнэтхэн сүнсний тойрон дахь ороонгонд залгиулж эхлэв. Аянга сүнсний тойронд нь орвол алга болж замхарна.

Өвдөлтийг тэсч тэвчивэл гайхалтай өөрчлөлт хувиралт үүсч байгааг анзаарав. Тэрээр аянгыг хүчээр сүнсний тойрондоо, тэр тусмаа ороонго уруу ойртуулна.

Энэ мөчид Е Зиюун, Сяо Нин Арь, Дүан Жиан бүгдээрээ хээн бичээс дотроос хачин энерги сүнсний тойронгийн сүлбэж буйг мэдрэв. Тэд энэ аянгын энерги гэдгийг мэдэрцгээлээ. Тэдний сүнсний тойронг бутлах гэсэн бололтой.

Энэ энерги Аянгат Бурхны илдний өчүүхэн хэсэг. Энэ өчүүхэн хэсэг ч Е Зиюун тэр хэдэд хүчтэй нөлөөлнө.

Тэд сүнсний хүчээ хуримтлуулж өөрсдийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэцгээв.

Хээн бичээс улам хурдан эргэлдэж хүний нүдэнд илт мэдэгдэхээр гэрэлтэж ирэв. Удалгүй хээн бичээс өөрөө өөрийгөө өөрчлөн хажуунаас гэрэл цацрууллаа.

Ю Ян бурхан агаарт хөөрөнгөө үүнийг анзаарвал ихэд балмагдлаа. Ийм өөрийгөө өөрчилдөг хээн бичээсийг Ю Ян бурхан өмнө нь хараагүй билээ. Түүнчлэн Аянгат бурхны солирын илднээс гарч буй энерги Ю Яныг түгшээж байв.

Энэ энергийн нягт, ариун цэвэр байдал хуулийн хүчнээс их юм.

Үлэмж сэлмийг харвал Ю Ян нэг зүйлийг санаад хэлэв. “Энэ чинь Аянгат Сүнсний бурханы илд биш үү? Аянгат сүнсний бурхан хүртэл энэ илдийг удирдаж чаддаггүй. Энэ илднээс болж Аянгат сүнсний бурхны тэнгэрлэг оч бутарсан. Дараа нь энэ илдийг хаанаас ч олж чадаагүй, Не Лид энэ илд байсан байх нь ээ.”

Аянгат Бурхны солирын илдийг Аянгат Сүнсний бурхан хүртэл ойлгож чадаагүй. Энэ илд солироор цутгагдаж хийгдсэн, энэ ертөнцийнх биш гэдэг.

ЭНэ нууцлаг хээн бичээсийг хараад Не Ли тэр хэд, Ю Ян бурхан хүртэл сандрав. Тэрээр Не Ли болон бусдыг татан гаргах ёстой эсэхээ мэдэхгүй байлаа. Не ЛИ ямар хээн бичээс зурчихав даа.

Хээн бичээс гэрэл цацруулан, тэнгэрлэг багана үүсгэж тэнгэрийг гэрэлтүүлнэ.

Не Ли хөмсгөө зангидвал аянга сүнсний хүч хоёр нь аалзны тор мэт хоорондоо нэгдэн бүхэл сүнсний тойронг нь бүрхэж буйг мэдрэв. Аянга хаашаа явж байгааг харах гэсэн боловч, нэгэн хүн гэнэтхэн сүнсний тойронд нь гараад ирлээ. ЭНэ хүн Е Зиюун байсан ба аянганы хүчинд мөн ороогдсон байв.

Энэ үзэгдэл Не Лиг балмагдуулав. Яагаад Е Зиюун өөрийнх нь сүнсний тойронд ороод ирчихэв ээ?


Өмнөх хэсэг

Дараагийн

9 comments on “Чөтгөр бурхдын домгууд 214”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.