Чөтгөр бурхдын домгууд 213

Чөтгөр бурхдын домгууд 213

213/238 Share хийсэн хүмүүс 100 давсан учир +2 хэсэг орохоор болсон.

Сурталчилгаа
7 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 213 – Урхинд орсон нь

Тэсрэлтийн чимээ сонсогдоно. Ву Маны атга Е Могоос сөөм зайтай байсан авч ерөөсөө урагш болж чадахгүй байлаа. Е Мог үл үзэгдэх хуяг хамгаалж байгаа нь илт байлаа.

Е Мо хөнгөхөн инээмсэглэлээ. Ву Маны биенд мөс цугларан түүнийг даруй хүлж орхив.

“Миний Яруу алдрын хотод үймээн тарих гэсэн хэн ч болов үхэх ёстой.” Е Мо ийнхүү чангаар хашгираад Ву Маныг цохилоо. Ву Маныг хучсан мөс хагарвал Ву Ман ихээхэн цусаар бөөлжөөд хойш нисэв.

Ву Ман Е Мог ийм техник ашиглана гэж зүүдлээ ч үгүй. Энэ дайралтын эсрэг хамгаалж чадаагүйн улмаас хүндээр шархадлаа.

Уг дайралт Ву Маны амь насанд халгүй ч тэрээр хүндээр шархадсан юм. Хэдэн арван Вугүй овгийн Домгийн зэрэглэлийн дайчид Е Мо уруу дайрч байгааг хараад Е Мо ч Ву Маны араас хөөсөнгүй. Харин ч хойшоо эргэж хараад буцлаа.

“Чи хаашаа явж байна гэж бодоов?” Вугуй овгийн Домгийн зэрэглэлийн дайчин хэллээ.

Е Мо Ву Маныг шархдуулсан атал түүнд гэмтэл учруулахгүйгээр зүгээр явуулж болохгүй.

Гэхдээ Е Мо дэндүү хурдан байсан учраас Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтанд хүрч очлоо.

Вугүй овог Яруу алдрын хотруу дайрвал Яруу алдрын хотын бүх иргэд газар доорх хорогдох байранд нуугдаж Арван Мянган Чөтгөрийн АРаатны байгуулалтын дайралтын зайнд багтсан юм. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт яг л яст мэлхийнээ хуяг дуулга шиг тэднийг хамгаална.

Хэдэн хүмүүс байгуулалтын гадаа ирсэн ч дотор нь орж ирсэнгүй.

“Энэ байгуулалтанд нэг л сонин юм байна даа, болгоомжтой байгаарай. Е Хан үүнийг Домгийн зэрэглэлийн дайчинг хүртэл алж чадах байгуулалт гэж хэлсэн. “ хэмээн нэг нь хэлтэл.

“Бид яагаад энэ байгуулалтаас айх хэрэгтэй гэж? Хамтдаа орьё.” Вугүй гэр бүлийн хүчтэнгүүд хоорондоо ярилцав. Хэрэв Арван мянган чөтгөрийн байгуулалт Домгийн зэрэглэлийн хүнийг алж чаддаг байлаа ч гэсэн ийм олон Домгийн зэрэглэлийн хүмүүс байгаа учраас айгаад байх шаардлага байхгүй.

Домгийн зэрэглэлийн нэг дайчин урд гаран Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт уруу орлоо.

Үүнийг хараад бусад хүмүүс нь ч гэсэн байгуулалт уруу оров.

Домгийн зэрэглэлийн Вугүй овгийн дайчид Яруу алдрын хотын ерөнхий хүч чадлыг  Е Ханы яриагаар ойлгож авсан. Тиймээс Яруу алдрын хотыг өөрийнхөө болгох хүслэн тэдэнд төрсөн. Харамсалтай нь Е Хан хүртэл Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтын жинхэнэ хүчийг сайн мэдэхгүй.

Нэг нэгээрээ Вугүй Овгийн Домгийн зэрэглэлийн дайчид байгуулалт уруу орцгоов. Е Зонг хүйтнээр орилоод Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг идэвхижүүлэв. Хэдэн Арван мянган Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнууд агаар дээр гарч идэвхитэй тулаан өрнөж эхэллээ.

Вугүй овгоос ирсэн хүмүүс Домгийн зэрэглэл хүрсэн хэдий ч Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалт дотор тэдэнд хориг үүссэн. Хэрэв энгийн Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүд байсан бол тэд хүссэн тоогоор нь алж чадах байв. Гэвч тэд бүгд Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт дотор байгаа. Энэ байгуулалтанд араатнуудын давуу тал, сул талууд бүгд хоорондоо төгс уусан зохицсон. Тиймээс энэ зохидлогоог нураах хэцүү.

Яаж ч хичээсэн Вугүй овгийн хүмүүс Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг эвдэлж чадсангүй. Тэд олон төрлийн арга ашигласаж одоогоор аюулгүй байж чадах ч, эндээс гарна гэж саналтгүй.

“Хараал идэг, юу гээчийн байгуулалт вэ?”

“Би та нарт болгоомжтой бай гэж хэлээ биз дээ. Юу ч бодолгүй орчих юм даа.”

Вугүй овгийн хүчтэнгүүд дотроо ихэд сэтгэлээр унав. Тэд Доод ертөнцөд төрсөн цагаасаа л хойш байсан учир ийм байгуулалт өмнө нь харж байгаагүй. Е Хан үүнийг өмнө дурдсан ч гэсэн энэ Чөтгөрийн Ноёны нэг туслахыг л зайлуулсан. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт ийм олон хүн нэгэн зэрэг урхинд оруулна гэж тэд санаагүй юм.

Удалгүй Вугүй овгийн олон хүнтэй арми Яруу алдрын хот уруу дайрав. Тэд Хотын харуулуудтай үймсэн тулааныг эхлүүллээ

Е Мо дээшээ харвал хэдэн арван мянган Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнснүүд Вугүй овгийн Домгийн зэрэглэлийн дайчдыг хүрээлэн хорьсон байгаа нь сэтгэлийг нь ихэд хөдөлгөв. Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт ийм хүчтэй байна гэж Е Мо санаагүй. Энэ бүр төсөөллөөс нь давсан хэрэг байв.

Е Зонгоос тэрбээр Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалтыг эртний бичээс ашиглан Не Ли байгуулсаныг сонссон. Не Ли ийм нууцлаг хээн бичээс ойлгох гэж!

Ганцаараа гэхэд Не Ли Яруу алдрын хотод ихээхэн хувь нэмэр оруулсан. Цаст салхин овгийн хүргэн болж ирэхэд ямар нэгэн асуудал байхгүй билээ.

Хачин этгээд гэмээр Не Лигийн талаар бодоод Е Мо инээмсэглэв. Энэ газар зүгээд суугаад байлгүйгээр Е Мо энгийн дайснуудыг хөнөөж эхлэв. Энэ нь нэг талт хядлага болж дууслаа. Тэд бүгд Хар алтан зэрэглэлийн дайчид ч гэсэн Домгийн зэрэглэлийн дайчныг яаж зогсоох билээ дээ?

Удалгүй Вугүй Овгийн дайчид Е Могийн гарт үрэгдэж эхлэв.

Е Мо дайны бурхан мэт байх агаад Яруу алдрын хотын дайчдын урам зориг сэргэлээ.

Цаст салхин шуурган дотор Вугүй овгийн энгийн хүчтэнгүүдийн нэг нь ч амьд үлдсэнгүй.

Үүнийг харсан Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтанд байгаа Домгийн зэрэглэлийн дайчдын нүд нь улаанаараа эргэлдэв.

“Хараал идсэн байгуулалт.“

“Хэрэв бид зугтаж чадахгүй бол арми маань сүйрлээ. Овгийн ахлагчид үүнийг яаж тайлбарлах болж байна?”

Энэ Домгийн зэрэглэлийн дайчид хаалт уруу дайрсан боловч Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалтаас зугатаах гарах арга алга. Харин ч тэд нүүрэндээ газарт байсан шороог наагаад л дуусав.

Аз болж Не Ли Арван мянган чөтгөрийн араатны байгуулалтыг байгуулж өгсөн. Эс бөгөөс Е Зонг ийм олон Домгийн Зэрэглэлийн дайчидтай нэгэн зэрэг тулах арга үгүй. Е Зонг байгуулалтын голд байгуулалтыг удирдангаа Не Лиг санан дурсана. Е Зонг анхандаа Не Лид итгэдэггүй байсан ч одоо байгуулалтын хүчийг мэдэрсэн учир өмнө ямар гэнэн байснаа бодон санаашрав.

Не Ли байгаагүйсэн бол Яруу алрын хот одоо яаж байгаа бол?

Зонг Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтанд байгаа хүчтэнгүүдийг харна. Та нар нэгэнт ирсэн юм чинь буцна гэж саналтгүй. Вугүй овогт өвдөлтийг мэдрүүлж Яруу алдрын хотыг авч чадахгүйг нь ухааруулья.

Е Зонгийн удирдлагад буй байгуулалт дотор байгаа Хар алтан зэрэглэлийн араатнууд галзууран Домгийн зэрэглэлийн дайчид уруу нэг нэгээрээ үсрэв.

Хотын захирагчийн эдлэн дотор.

“Луо Мин, гаднах тулаан их ширүүн болж байна. Бид хөдлөхгүй юм уу?” Хаш Тамгат гэр бүлийн нэгэн дайчин асуув.

Луо Мин толгойгоо сэгсрээд. “Манай Хаш Тамгат гэр бүл царайгаа харуулж болохгүй. Хэрэв бид харуулах аваас улам илүү хор хөнөөлийг Яруу алдрын хотод авчирна. Тэр үед Вугүй овог ганцаараа энэ хотыг авч чадахгүйгээ ухаарна. Өөр хүчинтэй нэгдээд Яруу алдрын хотыг буулгаад авбал яах болж байна?”

Нөгөө хоёр Домгийн зэрэглэлийн дайчид толгой дохилцов.

Яруу алдрын хотод ирсэнээсээ хойш тэд энэ газар ихэд дурласан. Хүмүүс амьдрахад илүү тохиромжтой газар бол энэ. Энд илүү сүнс хөгжүүлэх нөөц байгаа. Хаш Тамгат гэр бүл энэ газар ирэхэд дайтаад байх шаардлагаггүй. Яруу алдрын хот тэднийг найрсагаар хүлээж авах болно. Эцсийн эцэст тэд бүгдээрээ хүний овогтнууд, тэглээ ч энд хангалттай зай бий. Тиймээс Луо Мин мөн нөгөө хоёр Яруу алдрын хотыг битгий сүйрээсэй хэмээн найдна.

Не Ли хээн бичээст байгуулалтын төвд бясалгал хийж байлаа. Тэрээр нүдээ нээгээд эргэн тойрноо харав. Е Зиюун, Сяо Нин Арь болон бусад хүмүүс бясалгал хийж гаднах ертөнцийг үл ажирна.

Не Ли дээшээ тэнгэр уруу харвал хэдэн Домгийн зэрэглэлийн дайчид Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт дотор урхинд орсон байв. Байгуулалтын хүчээр бол энэ хүмүүс гарна гэж үлгэр.

Энэ удаагийн Вугүй овгоос ирсэн дайчид Яруу алдрын хотыг яаж ч чадахгүй байв. Энэ удаа тэд үлэмж хохирол амслаа. Тиймээс Не Ли болон найзууд нь хариу арга хэмжээ бодох шаардлагаггүй. Өөрсдийн хүч чадлаа сайхан нууцлаад үлдэх завшаан юм.

Гэсэн хэдий ч Не Лид ихээхэн яарах сэдэл төрсөөр. Яруу алдрын хот энэ дайчдыг үхүүлсэн учир Вугүй овог энэ үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс тэд Яруу алдрын хот уруу илүү хүчтэй хүмүүс явуулна.


Өмнөх хэсэг

Дараагийн

7 comments on “Чөтгөр бурхдын домгууд 213”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.