Чөтгөр бурхдын домгууд 212

Чөтгөр бурхдын домгууд 121/236

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 212 – Ву Ман

Таас, Таас, Таас.

Не Ли сүнсний тойронгоо тэсэрч буйг мэдэрлээ.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сүнсний тойрон нь хэт ачаалласнаас болж тэллээ. Хэд дахин тэлсэнийхээ дараагаар хувирал нь эцэст нь нэг юм эхэллээ. Хувирал явагдана гэдэг гайхамшигтай.

Таас

Не Лигийн эрчим гэнэт ихсэн 5-одтой Алтан зэрэглэлээс 1-одтой Хар алтан зэрэглэлд хүрэв. Гэвч энэ ердөө эхлэл нь билээ. Не Ли амс хийлгүйгээр улам илүү өндөр зэрэглэлд хүрэхийг хүснэ. Соёот хулсны баавгайн хүч чадал Не Лигийнхээс хурдан байлаа. Эцэст нь 2-одтой Алтан зэрэглэлээс 3-одтой Алтан зэрэглэл хүрэв. Соёот хулсны баавгайн түвшин зогсолтгүй өснө.  Не Ли Соёот хулсны баавгайн өсөлтийг хорьж байх хугацаанд энэ үйл явдал мөн өрнөнө. Хэрэв Соёот Хулсны баавгай хэтэрхий хүчтэй болчихвол Не Ли хяналтаа алдаж магадгүй хэмээн эмээнэ.

Соёот Хулсны баавгай бол Бурханы өсөлтийн хурдтай чөтгөрийн араатан. Хэрэв хэн нэгэн аймшигтай хурдаар төрөл бүрийн чөтгөрийн сүнснүүдийг сороод байвал ямар хүчтэй болохыг хэн ч төсөөлөшгүй.

Энд байгаа хүн бүхэн Не Литэй адилхан туршлага авна. Тэд баялаг сүнсний хүч, мөн хуулийн хүчээр бялхана. Энэхүү байгуулалтын цуглуулах хүч энгийн үеийнхээс нь зуу дахин нягтаршсан сүнсний хүч сорж авах боломж олгож байлаа. Не Лигийн биенээс гарах сүнсний хүч аль хэдийнээ боловсруулагдсан байсан учраас үүнийг сорж авахад улам л хялбар ажээ.

Тэд сүнсний хүч галзуу мэт хурдаар сорон авбал тэдний сүнсний хөгжил  дор хаяж 1 одоор нэмэгдэв. Тэдний сүнсний өсөлтийн хурд ч зогссонгүй.

Анхны өдөр хурдан өнгөрөв. Хүн бүр дор хаяж 1-одоор хүчирхэгжлээ.

Е Мо Е Зонг хоёр хоёул Хотын захирагчийн эдлэнд эрчим чичирхийлж байгааг мэдрэв. Тэд Е Зиюуны эдлэн уруу орчиж шагайваас үлэмж байгуулалт доторх сүрлэг эрчим тэднийг айлган цочоов.

“Хүүхдүүд юу хийгээд байна?” Е Мо хөмсгөө зангидан намуухнаар асуулаа. Тэрээр сүрлэг жавхаат эрчмийг мэдэрнэ.

Е Зонг Не Ли болон бусад уруу харлаа, дотроо тэрээр ихээхэн балдагдана. “Тэр Жаал Не Ли энэхүү нууцлаг байгуулалтыг хаа нэгтээгээс авсан бололтой. Ийм хүнд эрчимтэй байхад тэд бясалгал хийж байх гэж!”

Доор зурагдсан хээн бичээсүүд маш нууцлаг байв. Е Мо хүртэл энэхүү хээн бичээсийг ойлгохгүй байлаа. Е Мо Не Лиг бүрэн дүүрэн таньж мэдэх боломжгүй нууцлаг нэгэн гэж бодно. Гэсэн хэдий ч Е Зонгоос Не Лиг угаас нууцлаг нэгэн гэдгийг сонсвол Е Мо тайвширлаа. Хүн таньдаг гярхай нүд нь байх авч Не Лигийн багш хаана байгаа талаар мэдэх арга алга. Не Лигийн багш магад дээд хүчтэн биз.

Нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр….

Не Ли болон нөхөд нь үл зогсох аястай. Сүнсний хүч болон хуулийн хүчээр тэтгэгдсэн учраас тэд өчүүхэн ч өлссөнггүй. Тэд анатта буюу би-гээс ангижрах байдалд орсон бөлгөө. Би-гээс ангижирсан учир аникка буюу “мөнх” эс оршихуйг, дүкка буюу “зовлон”-гийн шалтгаан үнэнг, атман буюу “би” гэсэн гурван ханзны бясалгалын байдалд оржээ.

Тав дахь өдөр Не Ли 1-одтой Хар Алтан зэрэглэлээс 2-одтой Хар алтан зэрэглэлд хүрэв. Соёот Хулсны баавгайн хүч чадал хэдийн 5-одтой Хар алтан зэрэглэлд хүрсэн байх агаад Домгийн зэрэглэл хүрэхэд тун ойртжээ.

Соёот Хулсны баавгай энэ мөчид аль хэдийнээ зуу зуун Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнс залгисан.

Не Ли Соёот Хулсны баавгайг бага зэрэг сөргөөцөлдөж, өөрийнх нь үгийг сонсохгүй байгааг мэдрэв.

Хэрэв Чөтгөрийн сүнсний хүч чадал Чөтгөрийн сүнстнээсээ хол илүү давбал Чөтгөрийн сүнс биенээс зугатаан гарах боломжтой.

Хэрэв үргэлжлүүлэн Соёот Хулсны баавгай чөтгөрийн сүнс идвэл сөрөг үр нөлөө үзүүлж магад. Гэсэн ч Не Ли зогсохыг хүссэнгүй. Хар Алтан зэрэглэлийн Соёот Хулсны баавгайгаар ирэх аюулыг сөрж чадахгүй. Не Ли гэнэтхэн сүнсний тойрон дотроо байгаа нууцлаг ороонго өвсний талаар бодов.

Ороонго өвс Соёот Хулсны баавгай мөн Сүүдрийн чөтгөртэй холбоотой. Тэрхүү холбоог бэхжүүлвэл Соёот Хулсны баавгайг дарамтлан эрхэндээ оруулж болдог юм болов уу? Ингэснээр Соёот Хулсны баавгайг үргэлжлүүлэн Домгийн зэрэглэл хүрэхийг зөвшөөрч болох юм.

Хэсэг зуур бодоод Не Ли даруй хөдөлж эхэллээ. Тэрээр сорсон сүнсний хүч ба хуулийн хүчээ ороонго өвс уруу нэмлээ. Ийнхүү хүч сорж авсан ороонго өвс улам зузаан бэхжиж Соёот Хулсны баавгайгаас бат гэгч нь зуураад авав.

Соёот Хулсны баавгай эсэргүүцэх гэж оролдов. Гэсэн хэдий ч хичнээн их эсэргүүцсэн ч Соёот Хулсны баавгай зугтааж мөн мултарч чадсангүй. Ороонго өвс дэндүү хүчтэй гэх мэдрэмж төрүүлнэ.

Соёот хулсны баавгай эсэргүүцэхээ болиод нэмж чөтгөрийн сүнснүүд залгиж эхэллээ, тэрээд дараа нь тулалдах мөчөө хүлээхээс өөр аргагүй.

Одоохондоо Не Ли Хулсны баавгайг удирдаж чадна. Гэхдээ ирээдүйд анхаарах хэрэгтэй. Эсэргүү чөтгөрийн сүнснүүд их аюултай байдаг.

Хэдэн арван мянган чөтгөрийн сүнс сорсон ч гэлээ Соёот хулсны баавгай зөвхөн үүний багахан хэсгийг сорж авч чадна. Гэлээ ч энэ хэмжээ Домгийн зэрэглэл хүрэхэд хангалттай бус.

Не Ли үргэлжлүүлэн бясалгал хийв. Энэхүү байгуулалт хоёр сар үргэлжилж чадна.

Не Ли болон бусад хүмүүс бясалгаж байхад Яруу алдрын хотын дээр хар үүл бүрэлдэв.

Хотод хүнд уур амьсгал бий боллоо.

Агаар дээр хэдэн арван хүчтэнгүүд зогсож байх агаад энгийн хүмүүс биш бололтой. Тэдэнд үнс мэт хар далавч байх бөгөөд нэлээд царай муутай ажээ. Тэднийг удирдаж буй хүн Домгийн зэрэглэлийнх байв.

“Энэ Е Хан жаалын хэлсэн Яруу алдрын хот байна. Хангалттай. Үнэхээр сайхан юм. Манай Хар чулуун хотоос илүү сайхан юм гээч. Ийм сайхан газар атал нэг ч хүчтэн энд алга. Энэ газрыг Вугүй овог авсан нь дээр юм байна.” Ахлагч Ву Ман хөхрөн инээв. Хөхрөн инээх нь тэнгэр даяар цуурайтна.

“Шүү” “Шүү” “Шүү”

Хэдэн хүмүүс дээш хөөрөн хүрч ирлээ. Үүнд Е Мо ч байв. Тэдний хүч чадал Вугүй овгийн хүчтэнгүүдээс дутахааргүй байлаа. Ялангуяа Е Мо аль хэдийнээ хуулийг бүх биеэрээ урсгана.

“Вугүй овгийн найзуудаа, та нар манай Яруу алдрын хотод зочилохоор ирсэн бол урьханаар хүлээж авья. Хэрэв асуудал тарихаар ирсэн бол та нарт буцах боломж олголгүй бүдүүлэг загнасан гэж намайг битгий буруутгаарай.” Е Мо хүйтнээр хэлэв.

Е Мо энэ хүмүүс дунд ганц л Домгийн зэрэглэлтэн байгааг анзаарав. Тэд зүгээр нөхцөл байдлыг тандах гэж ирсэн улсаас зайлахгүй. Вугүй овгийн жинхэнэ арми хол байх учиртай.

Ву Ман хөмсгөө зангидав. Е Ханы хэлсэнээр хоёрхон Домгийн зэрэглэлийн дайчин Яруу алдрын хотод байх ёстой. Нэг нь дөнгөж Домгийн зэрэглэл болсон нөгөөх нь нууцлаг хүн бөгөөд олон нийтийн өмнө гардаггүй. Гэтэл урд нь байгаа хүн хуулийн хүчийг хүртэл ашиглаж чадаж байна.

Ву Ман ч гэсэн Домгийн зэрэглэлийн оргилд байх агаад Хагас бурхан болох хаалгыг тогшиход бэлэн. Тиймээс хэнээс ч Ву Ман айдаггүй.

“Хэрэв чи биднийг зочноор уримаар байвал чамд тэгэх хүч нь байгаа эсэхийг нэг шалгаадхая. Чиний сүнсний хөгжлийг би нэг шалгая.” Ву Ман хүйтнээр хэлээд баруун гараа өргөлөө. Тэрээр Харанхуйн эрчим цуглуулав. Хар өнгийн сэлмээ далайлган Е Мо уруу давшлаа.

Е Могийн бие хурдан хувирлаа. Чөтгөрийн сүнс нь Тэнгэрлэг Гэгээн шувуу байх ажээ. Хос алтан далавч нуруунаас нь ургавал Ву Ман уруу ниснэ.

Таас Таас Таас

Хар өнгийн илд тас хийн дуугарч, тэнгэрт нүргэлэх дуу хадна. Хар өнгийн хүн ба алтан өнгийн хүн хоорондоо галзуу мэт тулалдах бөгөөд хурд нь бага багаар нэмэгдэнэ. Ингэснээр хий дүрс мөргөлдсөн газар бүртээ үлдээнэ. Хүчирхэг энерги эргэн тойронд тархвал тэнгэр задрах шахна.

Домгийн зэрэглэлийн оргилд буй хоёр хүмүүний тулаан энэ билээ.

Энэ тэмцлээрээ тэд багахан хуулийн хүчээр нэг нэгэнтэйгээ өрсөлдөнө. Ву Ман хуулийн хүчийг сайтар ойлгож Хагас бурхан болоогүй. Харин Е Мо Хагас бурхан болох ирмэгт ирчихсэн. Хагас бурхан болоход ганц алхам дутуу.

Таас

Хүчирхэг тэсрэлт Ву Маныг хол шидвэл Ву Маны амнаас цус урсан гарав. Е Мо ердөө хэдэн алхам л ухарчээ.

“Надаас ийм хүчтэй байна гэж санасангүй. Хоёулаа л Домгийн зэрэглэл биз дээ.” Ву Ман хөхрөн инээв. Одоогийн нөхцөл байдалд үл итгэсэн ч тэрээр бууж өгөхийг хүссэнгүй. “Хоёрхон домгийн зэрэглэлийн дайчинтай та нар яаж чадах юм бэ? Манай Вугүй овгийг тэсч үлдэнэ гэж боломжгүй зүйл. Манай арми ирэхээр Яруу алдрын хот газрын хөрснөөс арчигдана. Манайд гурван Хагас бурхан, арван Домгийн зэрэглэлийн дайчид бий. Одоохон Яруу алдарын хотоо Вугүй овогт өг. Тэгвэл бид амийг чинь өршөөе.”

“Хмм, Яруу алдрын хотыг маань мөхөөх амаргүй байна байх шүү. Ирмээр байвал ир л дээ.” Е Мо хүйтнээр харж харлаа. Өмнө байсан эрчмээс нь илүү хүчтэй эрчим биенээс нь ялгарч эхлэв. Энэ эрчим Ву Маныг дарамталж эхэллээ.

“За яахав, ингэж байгаа бол намайг бүдүүлэг загнасанд битгий буруутгаарай даа.” Ву Ман чангаар шүгэлдэв.

Уулын ой модод дундаас тоо томшгүй олон сүүдрүүд Яруу алдрын хот уруу давшлав. Тэд тэнгэрийг яг л нар хиртэлт болж буй мэтээр халхаллаа.

Үүнийг харсан Е Мо Е зонгтой нүдэн харилцаа тогтоов. Е Зонг даруй Арван Мянган Чөтгөрийн Араатны байгуулалт уруу идэвхижүүлэхээр явбал Е Мо Цаст салхин сүнслэг бурханаа хэзээ ч дуудахад бэлэн байдал орлоо.

Е Мо Ву Ман уруу дайрах дайралтаа зогсоосонгүй. Хар шуурга тэнгэрийг аажмаар бүрхэн авч саарал болгов.

“Чи ганцаараа Вугүй овгийн эсрэг үзэх гээ юу? Чи арай болоогүй шүү.” Домгийн зэрэглэлийн дайчид өөр дээр нь ирцгээлээ. Ву Ман ихэд хэрцгий болов. Биенээс нь эрчим ялгаран давшиллаа.

Гэрэл Е Могийн нүднээс цацарвал хуулиуд өөр уруу нь орж ирцгээлээ. Ву Мантай сая тулалдахад бүх нөөц бололцоогоо дайчлаагүй. Одоо л Ву Маныг алахгүй бол дахин хоёр дахь боломж байхгүйг Е Мо ухаарч байв.

Е Мо хүйтнээр архирвал тоо томшгүй мөсөн ширхэгүүд цасан шуурга болж Ву Ман уруу чиглэлээ.

Ву Ман үүнийг хараад огтоосоо айсангүй. Вугүй овгийн хүний хувьд биеийн хүчиндээ Ву Ман бардаж байлаа. Хүчтэй тулааны овгийнх учир хүнээс юу гэж айхав.

Таас Таас Таас

Ву Маныг цасан ширхэг, мөсөн талстууд бөмбөгдөв.

“Хөгшин эр, чи ийм сул дайралтаар надтай тулалдах гээ юу?” гэснээ Ву Ман Е Мотой нударга мөргөлдүүллээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 212”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.