Чөтгөр бурхдын домгууд 211

Чөтгөр бурхдын домгууд – 211

211/236

Захиалга ер нь авна.

Сурталчилгаа
7 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 211 – Чөтгөрийн сүнс залгих техник

Не Ли хөнгөхөн инээмсэглэн толгой дохив.

Лу Пиао санаачлагыг гартаа авч мэдрэмжгүй асуулт асуув. “Ю Ян эгчээ таны жинхэнэ бие хэр том байсан бэ?”

Толгой дотор нь олон дүр зураг орж ирэв.Хэдэн арван мянган жилийн турш амьдарсан бурхан гэдэг уул мэт сүрлэг. Тачаангуй даашинз өмссөн түүнийг тоо томшгүй олон хүн шүтдэг билээ. Шүтэж бишрэхдээ толгойгоо өргөвөл нарийхан гуя, сайхан бэлхүүс… дарь эхийн өмсдөг дотуур өмд….

Лу Пиаогийн бодлыг уншаад Ю Яны царай тундр мэт хүйтэн болов. Гэсэн хэдий ч ийм олон хүн харж буй учраас тэрээр тайвнаар хэлэв. “Миний бие чамтай адилхан, ганц ялгаа нь тэнгэрлэг ибе болдог.”

Түүний бие хүнийхтэй адилхан. Лу Пиаогийн бүх бодол өөрчлөгдөв.

Не Ли Лу Пиаогийн мөрөн дээр дахин нэг гараа тавьж алгадаад инээмсэглэн хэлэв. “Ю Ян бурхан бол сүнслэг бурхан, хүний бодлыг уншиж чаддаг шүү.”

“Юу?” Не Лигийн үгийг сонсоод Ю Ян уруу харвал Ю Ян бурхан өөр уруу машид хүйтнээр хялам хийж байлаа. Лу Пиао уйлах гээд нулимс нь цийлэгнэв. Бурхан бодлыг нь уншиж чаддаг гэхээр саяын бодлыг нь уншсан гэсэн үг үү?

Анд нөхөртэй болохдоо ямар том алдаа гаргачихав даа? Не Ли өмнө нь хэлэхгүй дээ. Мэдсэн бол ийм зүйл бодохгүй л байх байлаа.

“За, бидэнд хийх олон ажил байна. Лу Пиао, Дү Зэ та хоёр дуудлага худалдааны газрууд уруу очоод аль болох боломжоороо олон чөтгөрийн сүнс худалдаад аваад ир. Хэрэв мөнгөний асуудалтай тулгарвал Ян Синь эгчтэй уулзаад мөнгө аваарай.” Не Ли хэлэв.

“Мэдлээ.” Не Ли юу төлөвлөж байгааг мэдэхгүй ч Не Ли ихэд нухацтай хэлэв. Лу Пиао Дү Зэ нар НЕ Лигийн хийх ёстой зүйлийг ихэд чухал гэдгийг олйголоо.

“Үлдсэн хүмүүс харин бусад шаардлагатай материалууд олоод аваад ир. Би худалдаж авах жагсаалт гаргаадахья.” Не Ли хэлэв. Тэд удахгүй их тулаанд орох учраас бэлтгэлээ түргэн базаах шаардлагатай.

Тулаанд юу ч хэрэг болсон бүгдийг бэлтгэх нь зүйн хэрэг.

“Мэдлээ.” Е Зиюун болон Сяо Нин Арь ба түүний нөхдүүд толгой дохив.

Удалгүй даалгасан ажлыг хүн бүр хийж эхэллээ.

Ю Ян Не ЛИ уруу сониучирхан асуув. “Чи яагаад чөтгөрийн сүнс цуглуулах хүсэлтэй байгаа юм бэ?”

“Ю Ян эгч, та Чөтгөрийн сүнс залгих техник гэж сонссон уу?” Не Ли асуув.

“Чөтгөрийн сүнс залгих техник ээ?” Ю Ян хөмсгөө зангиав. Тэрээр энэ зүйлийг өмнө сонсч байснаа саналаа. Гэхдээ энэ олон жил өнгөрсн учраас нарийн зүйлсийг санахгүй нь. Энэ магадгүй эртний нууц техник биз.

“Чөтгөрийн сүнс залгих техник чамайг чөтгөрийн сүнс залгиж сүнсний хөгжлөө нэмэгдүүлэх боломж олдгодог. Энэ бол тэнгэрийн Дао-г зөрчсөн хэрцгий техник. Би шаардлагаггүй бол үүнийг хийе гэж бодоогүй. Учир нь энэ хүний ирээдүйн сүнсний хөгжилд сөрөг нөлөөтэй. Гэхдээ Яру алдрын хот аюулд учирсан учраас өөр арга алга даа.” Не Ли холын бараа ширтээд нүдээ хурцлан хэлэв. Төлөөс нь юу ч байсан Яруу алдрын хотыг хамгаалах хэрэгтэй. Ирээдүйн асуудлаа тэр үедээ л шийдье.

Хэрэв Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотод ирвэл Харанхуйн бүлгэмийг сөнөөх болно. Хэрэв Вугүй овог Яруу алдрын хотыг эзлэхээр ирвэл төлөөсийг нь төлнө. Дахиж төрсөн учир Яруу алдрын хотод хэн ч гар хүрч чадахгүй.

“Чи шийдсэн бол би саад болохгүй. Яруу алдрын хотын хүмүүс ч хүний төрөл зүйл. Хэрэв тэднийг устгахаар хэн ч ирсэн би хамгаалахад бүхий чадлаараа оролцоно.” Ю Ян нухацтайгаар хэллээ.

“Ю Ян эгчэ баярлалаа.” Не Ли толгой дохив. Ю Ян ам өгсөн учраас Не Лигээс ихээхэн ачаа авсан мэт санагдав.

Е Зиюун болон бусад нөхдүүд материал ба чөтгөрийн сүнс цуглуулсан учир Не Ли өөр нэг аргыг бодоод Луугийн сүнсний чулууг гаргаж ирэв. Луугийн сүнсний чулуугаар зэвсэг хийж болох ч Не Ли үүнийг ашиглах өөр арга сэдэв.

Луугийн сүнсний чулуу бол маш хатуу эд бөгөөд дотроо энерги хадгалж чадна. Хүчтэй цохиулахгүй л бол бутрахгүй.

Не Ли тусгай арга ашиглан Луугийн сүнсний чулууг боловсруулж атганы хэмжээтэй нэгэн зүйл болгон хувиргав. Энэхүү зүйлийг загвар нь их өвөрмөц байлаа. Дотроо хоосон бөгөөд гаднаа салангид байх нь хоёр тусдаа орон зайг үүсгэж байв.

“Чи юу урлаж байгаа юм?” Ю Ян сониучирхан Не ЛИгээс асуув.

“Би үүнийг ашиглах гайхалтай нэгэн хэрэг байна.” Не ЛИ инээмсэглэв. Тэрээр үүнийг урлаж дуусаад Соёот хулсны баавгайтайгаа нэгдвэл бие нь томорлоо.

Соёот хулсны баавгай болоод Хар ба гэрлийн хуулийг дотор орон зайд нь тамгалав.

Лацсаныхаа дараа Не Ли хэллээ. “Миний Соёот хулсны баавгай Харанхуй ба гэрлийн хуулийг нэгтгэсэн. Тиймээс Ин-Ян бөмбөлөг ихэд хүчтэй байх ёстой. Домгын зэрэглэлийн дайчид хүртэл миний Ин-Ян бөмбөлгийн тэсрэлтэнд тэсч үлдэхгүй.”

“Гэхдээ Ин-Ян тэсрэлтийн хурд их удаан. Энгийн Домгын зэрэглэлийн дайчин амархан бултчихна. Би харин Луугийн сүнсний чулуугаар зэвсэг хийж  дотор нь Харанхуй ба гэрлийн хуулийг лацадвал доторх энерги нь хуримтлагдана. Луугийн сүнсний чулуу их жижигхэн учраас тэсрэлт нь миний энгийн үеийн Ин-Ян тэсрэлтээс арав дахин хүчтэй байж магад.”

Не Лигийн үгийг сонссон Ю Яны зулай загатнав. Тэрээр ийм зүйл ямар аюул хор хөнөлтэйг мэдэж байлаа. Домгын зэрэглэлийн хүн хүртэл шархадах нь байна шүү дээ.

Ю Ян үнэхээр Не Лигийн толгойг задлаад энэ тархи нь яаж хөгжсөнийг мэдмээр санагдана. ЯМар олон зальжин санаа нуугдах бол?

Не Ли харанхуй ба гэрлийн хуулийг Луугийн сүнсний чулуунд хийгээд тамгалав. Тэрээр нууцлаг хээн бичээс дээр нь хийгээд Луугийн сүнсний чулуунд нуулаа.

Энгийн хүний нүдээр энэ ердийн Луугийн сүнсний чулуу мэт харагдана.

“Алив нэр агье, Луугийн бөмбөг гэе” Не Ли дотроо бодон олон Луугийн бөмбөг хийж орон зайт бөгжиндөө бүгдийг нь хадгалав.

Жарь гаруй Луугийн бөмбөг хийгээд Не Ли луугийн сүнсний чулуугүй боллоо.

Сүнсний хүчээ олон тан ба үрлэн эмээр нөхөж, хуулийн хүч сорж аваагүй бол Не ЛИ одоогийн сүнсний хүчээрээ ийм олон Луугийн бөмбөг гаргаж чадахгүй байсан биз. Гэсэн хэдий ч НЕ Ли ухаан алдах мэт ихээр ядарлаа.

Хоёр өдрийн дотор Лу Пиао, Дү Зэ болон бусад нөхдүүд зуу гаруй мянган чөтгөрийн араатны сүнс цуглуулав. Энэ бол Яруу алдрын хотын чөтгөрийн араатны сүргийн дайралтаас олсон олз. Хүрээлэн буй уулсын чөтгөрийн сүнснүүдийг бас нийлүүлвэл энэ тоо бол бага тоо билээ. Үүнээс гадна Е Зиюун ба Сяо Нин Арь шаардлагатай материал цуглуулав.

Не ЛИ нэгэн байгуулалтыг хоосон эдлэн дотор зурж эхлэх ба олон хээн бичээсүүдийг тэрээр бичиж эхлэв.

Энэхүү хээн бичээсүүд маш эртнийх байх агаад Ю Ян бурхан хүртэл алмайрав. Тэрхүү хээн бичээсүүдийг Ю Ян багахан ойлгож байлаа.

Энэ олон хээн бичээсүүд арван нэгэн хоосон оройн зайд зурагдав. Не Ли Дүан Жиан, Лу Диао, Дү Зэ, Сяо Юу болон бусад зургаа уруу хараад. “Та нар энэ хоосон зайнд суу. Намайг Чөтгөрийн сүнсний техник эхлүүлэхийг хүлээ. Би чөтгөрийн сүнс Соёот хулсны баавгайгаараа залгин авах болно. Би чөтгөрийн сүнс идэх тусам Соёот хулсны баавгай улам хүчирхэгжинэ. Тэр мөчид мөн их хэмжээний сүнсний энерги ялгарна. Би түүнийг энэхүү байгуулалтаар эндээс гаргахгүй. Та нар хуулийн хүчийг бас сүнсний хүч сороод авцгаагаарай.”

Не Ли чөтгөрийн сүнс залгих техник хэрэглэвэл хор нь өөрт нь учирна. Гэхдээ үүнийг тэвчиж хүлцэхэд хангалттай. Ялгарсан эрчим маш их учир хоосон хаяж болохгүй. Арван хүн нийлээд сороод авахад энэ хангалттай.

Не ЛИ хээн бичээсний байгуулалтын голд зогсвол хүн бүр өөрийн байгуулалт дээрээ зосов.

Сяо Нин Арь, Е Зиюун нар бүгдээрээ гайхав. Энэ Не Лигийн байгуулалт их хүчтэй харагдана. Хэрэв ямар нэгэн осол гарах аваас сөрөг нөлөө нь аюултай биш үү?

Гэсэн ч Яруу алдрын хот аюулд унасан гэхээр тэдэнд бодох хугацаа үгүй.Яруу алдрын хот бол тэдний эх нутаг шүү дээ. Эх нутгаа бусдад яаж амархан найр тавин өгч болох уу? Яруу алдрын хот сүйрвэл тэд хаачих болж байна?

Тэд арын хаалганы техник ашигласан ч хүчээ ихэсгэж байвал хамаагүй.

Не ЛИ улиад хурдан хээн бичээсийг ажиллуулав. Гэрэл тэнгэрт хүртэл хүрч эргэн тойрныг бүрхэн авав.

Хээн бичээснүүд шалан дээр хурдан эргэлдээд тэдэн уруу нууцлаг эрчим яаравчлан оров. Тэд тэнгэрээс унасан гэлтэй.

Энэ мөчид Ю Ян агаар дээр хөвөх ба Не ЛИ ба бусдыг харц салгалгүй ширтэнэ. Не ЛИ ийм их хэмжээний энерги гаргаж авна гэж төсөөлөшгүй. Тэнгэрээс унасан эрчим мэт энэ их эрчим Ю Янд хүртэл сайнаар нөлөөллөө. Тэрээр агаарт байгаа Галын хуулийг тасралтгүй сорж авна.

Не ЛИ улиад Соёот хулсны баавгай болов. Хүч Соёот баавгай уруу чиглэн орвол Соёот хулсны баавгай таваас зургаан метр өндөр боллоо. ЭНэ мөчид чөтгөрийн сүнс дээш хөөрөв.

Соёот хулсны баавгай ууртайгаар архираад, алгаа дээш өргөвөл чөтгөрийн сүнс барин залгиж орхив.

чөтгөрийн сүнснүүд гарч ирвэл Соёот хулсны баавгай тасралтгүй тэднийг залгин идэв. Чөтгөрийн сүнс идэх болгонд Соёот Хулсны баавгайн арьс шир улам өнгө орж гэрэл цацруулна.

Сүнсний хүчний давалгаа эргэн тойронд үүсвэл Е Зиюун Сяо Нин Арь болон бусад хүмүүс уруу очино. Тэд бүгдээрээ чөтгөрийн сүнсээ дуудан энерги сорцгоож эхэллээ.

Тэр даруй тэдний сүнсний хүч улам ариун, цэвэр сүнсний хүчээр дүүрцгээж эхлэв. Энэ үед Не Ли хамгийн их эрчмийг сорж авна. Удалгүй тэдний сүнсний тойрон энэ сүрлэг хүчээр бага багаар тэлж эхлэв.

Не Лид аймшигт өвдөлт мэдрэгдэж царай нь хувхай цайх авч тэрээр зогсолт үгүй чөтгөрийн сүнс залгилна.

Ийм их юм болж энэ байгуулалтыг зурсанаас хойш энэ давааг давдаг хэрэг ээ.

 


Өмнөх хэсэг

Дараагийн 

7 comments on “Чөтгөр бурхдын домгууд 211”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.