Чөтгөр бурхдын домгууд 210

Захиалга авах тун шаардлагатай байгаа шүү.

100 хэсгийн захиалга дууссан байгаа. Эргээд хэвийнээр 5000₮ өөр нэг хэсгийн захиалж буй.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 210 – Бурхан эгч

“Мэдлээ.” Не Ли толгой дохив. Е Мо өвөө хэлсэн учраас үгэнд нь орж эндээ үлдэх шаардлагатай.

Е Мо танхимыг орхивол Е Зонг Не Ли хоёр үлдлээ.

Е Зонг хүйтнээр хэлэв. “Чи ч сүрхий юм аа. Одоо арыг чинь даах хүнтэй болсон юм чинь чамд би сургааль айлдаж болохгүй юу?”

“Хадам ааваас сургааль үргэлж би сонсно” Не Ли жуумалзан хэлэв.Е Зонг өөр хүнийг айлгаж чадах авч өөрийг нь л лав биш.

Не Лигийн үгсийг сонссон Е Зонг улам сэтгэлээ рунав. Не Лиг үнэхээр яаж ч чадахгүй юм гээч. Тэрээр сөөнгө хоолойгоор хэллээ. “Энэ асуудал дуусвал, Тэнгэрийн хээ овгоороо дамжуулан сүйн бэлгээ өгөөрэй. Чи сүй тавих авч та хоёр хоёулаа арван зургаан нас хүрэх ёстой юм шүү. Хэрэв өмнө нь зүй бус юм хийвэл, сайхан мэдээрэй чи.”

Аав нь ч зөвшөөрсөн учраас  Е Зонг Не Лиг өөр аргаар хорих гээд үздэг хэрэг.

“Тэр мэдээж” Е Зонг хэлээгүй байсан ч  НЕ Ли өөртэй нь адилхан бодолтой байлаа.

Е Зонг арга мухардав. Не ЛИгийн хажууд юу ч хэлсэн нэмэргүй. Хий дэмий үгээ урсгахаас өөр яахав дээ.

“Хадам аав та санаа амар байж болно.” Не Ли инээмсэглэн хэллээ. “Нээрээ, би хуулийн хүчийг ойлгох нэгэн заль олж мэдсэн. Хадам аав Домгын зэрэглэл хүрсэн учраас одоо хуулийн хүчийг ухаарах цаг болон байх.”

Не Ли дахиад л мөнгөн сумаар дайрч эхлэв.

“За.” Е Зонг тээнэгэлзэн хариулав. Не Ли үргэлж өөрт нь төрөл бүрийн ашигтай зүйлс өөрт нь санал болгодог. Харамсалтай нь энэ ашигтай зүйлсээс ер татгазлзаж чадахгүй юм. Одоо энэ бүхнийг авчихаад Не Лид юу ч хийж чадахгүй болох вий.

Е Зонгийн царай зөөлрөн хэлэв. “Е Хан надад нэгэн захиа явуулсан хар даа.”

Не Ли Е Зонгоос захиаг нь авлаа. Царай нь хүйт даагаад явчихав. “Е Хан үнэхээр урвасан байна. Биднийг Вугүй овогт зарсан байна шүү дээ. Миний мэдсэнээр Вугүй овогт гурван Хагас бурхан зэрэглэлийн хүчтэнгүүд бий. Хагас бурхан зэрэглэлийн хүчтэнгүүд бол Домгын зэрэглэлийн оргилд хүрсэн хуулийн хүчтэй хүмүүс. Тэрхүү хүчтэнгүүдтэй нүүр тулгаран тулалдана гэдэг тун ч хэцүү. Тэдний алин ч ирсэн бай Яруу алдрын хотод сүйрэл авчирна.”

Е Зонг бодлогоширч байснаа хэллээ. “Бид одоо Арван мянган Чөтгөрийн араатны байгуулалтанд л найдаж тэднийг зайлуулах болж дээ.”

Хагас бурхан зэрэглэлийн хүчтэн Чөтгөрийн ноёноос хүчтэй байх. Цаст салхин гэр бүл түүнийг хүчрэхгүй.

Ярууа алдрын хот дэндүү сул дорой байна. Тэд Вугүй овгийн хараанд өртсөн учир ирээдүйд олон асуудалтай тулгарна.

Не Ли хэсэг зуур бодоод хэлэв. “Доод ертөнцөө ирэхийн тулд тэдэнд хэдэн арван өдөр хэрэгтэй. Хэрэв арми ирвэл тэд сар болж байж ирнэ. Бид хугацаа хожихыг бодьё. Сарын дотор бид Вугүй овгийг аргалах арга олж л таараа. Вугүй овгийн гишүүд ирвэл бид тэдэнтэй тулна. Удаашруулах тусмаа сайн. Е Мо ноён хуулийн хүчийг олоод Хагас бурхан болох ч юм билүү. Хэрэв тэр Хагас бурхан болчихвол бид Вугүй овогтой нүүр тулж чадна!”

“Нэмж хэлэхэд бид өөрсдийнхөө хүчээ зузаатгах хэрэгтэй. Юун түрүүнд Вугүй овгийг биднийг эзлэх боломжтой гэж итгүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс Вугүй овог өөр гэр бүлтэй холбоотон болвол бидэнд улам л дарамт учирна.”

Не Ли ийнхүү бодоод хэлэв. “Аз болж одоо ирж байгаа хүмүүс нь хэдэн Домгын зэрэглэлийн дайичд. Нэг ч Хагас бурхан байхгүй.”

Е Зонг хөмсгөө зангидан хэсэг зуур бодоод хэлэв. “ Хэрэв хэдэн Домгын зэрэглэлийн дайчид юм бол Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалт хангалттай юм байна.”

Домгын зэрэглэлийн дайчид эсвэл хагас бурхан ирсэн ч хүч чадалтай байх нь хамгаас чухал. Стратеги бол хугацаа хожих л арга. Вугүй овгийн хүмүүс өөрсдөд дээр нь ирэх нь гарцаагүй. Не Ли Е Зонгод Хуулийн хүчийг ойлгох арга зааж өгөөд өөрөө ч галзуу мэт бясалгаж эхэллээ.

Яарах мэдрэмж өөрт нь ихээр төрөв.

Не Ли дайсныхаа хүчийг нухацтай аргаггүй бодлоо. Дайсны талд таван Домгын зэрэглэлийн дайчид бий. Ю Ян бурхан, Дүан Жиан, луо мин бас нөгөө хоёр домгын зэрэглэлийн дайчин мөн Е Мо ба Е Зонгийг оролцуулвал өөрсдөд нь долоон Домгын зэрэглэлийн дайчин бий. Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтаар тэд эхний армийг арай гэж зайлуулна.

Гэхдээ энэ хангалттай биш.

[Тэнгэрлэг бурхан] техник хэтэрхий удаан байлаа. Не Лид өөрийнхөө хүчийг ихэсгэх өөр арга үгүй. Гэвч гэнэтхэн нэгэн санаа төрөв.

Нээрээ тийм шүү дээ. Чөтгөрийн сүнс залгих техник.

Не ЛИ энэхүү өмнөх амьдралдаа харж байсан техникийг эргэн саналаа. Е Зонгтой салах ёс гүйцэтгэх Е Зиюуны хашаанд ирэв.

Е Мо Е Зиюуныг ихээхэн баярлуулав. Гэхдээ тэрээр өвөөтэйгээ хэсэг зуур ярилцаад буцаад бэлтгэлдээ оржээ. Е Могоос Не Ли аль хэдийнээ ирсэн гэдгийг дуулсан. ЭНэ олон өдөр уулзаагүй учир Не Лиг тэрээр ихээхэн үгүйлсэн байлаа. Тэрээр булиглах зүрхээ аргадах гэж хичээн хашаандаа бэлтгэлээ үргэлжлүүлнэ.

Гэсэн хэдий ч булиглах зүрх нь тайвшрахгүй нь. Бясалгалыг нь энэ хэдэн ч удаа тасалдуулна.

Не Ли Е Зиюуны хашаанд орвол Е Зиюун Цаст хатнаа удирдаж байв. Цаст хатны аманд нэгэн сувд байв. Энэхүү сувдыг Не Ли Хавцлын шорон ертөнцөөс авчирсан. Энэ Цаст шуурган сүнсний эрдэнийн чулу бололтой. Энэ чулуу байхад сүнсний хөгжил нь хурдан дээшилнэ.

Е Зиюун хоёр нүдээ анивал хоёр хацар нь хаш мэт гэрлээр цасан шуурганы цаанаас гэрэлтэнэ. Энэ дүр зураг өөрийг нь илүү ариухан бөгөөд ихэмсэг харагдуулах ажээ. Нил ягаан үс нь мөрөн дээр нь тохогдвол улам үзэсгэлэн төгөлдөр харагдуулна. Е Зиюун цагаан өнгийн торгон даашинз өмссөн байх бөгөөд бие барьсан нь биеийнх нь сайхныг харагдлуулна.

Хүйтэн эрчим эргэлдэн гэрэлтвэл эдлэн мөсөн ордон мэт хувирлаа. Энэ мөчид Не Ли бодолдоо живж Зиюуныг ширтэж байлаа. Тэрээр энэ мөч удаан үргэлжлэн хэн нэгэн бүү садаа болоосой хэмээн хүслээ.

Е Зиюун нэгэн зүйлийг мэдрээд нүдээ хөдөлгөв., Гэхдээ нүдээ тэрбээр нээсэнгүй.

Не Ли Е Зиюуны хажууд алхаж очив. Зиюуныг өөрийг нь ирсэнийг мэдэж буйг Не Ли мэдчихсэн. Гэхдээ Зиюун нүдээ нээсэнгүй. Зиюуны жаахан охин хүүхдийн гэнэн бодол Не Лигийн эгдүүг хүргэв.

Удаан хугацааны дараа Не Ли хөдлөөгүй учраас Зиюун нүдээ нээж Не Ли уруу ширтэв. Тэр даруй хацар нь улайв. Ууртайгаар Зиюун хэлэв. “Чи ийм удаан алга болсоныг бодвол гаднах ертөнц ихэд сонин байсан байхдаа?”

“Тиймээ, их сонин байлаа.” Не Ли инээмсэглэв.

“НЕ ЛИ, дараа чи явахаар бол намайг дагуулаад яв. Эс бөгөөс чамтай үг дуугарахгүй шүү.” Е Зиюун дургүйцэн хэлэв. Не Ли ийм удаан алга болоход Не Лиг үгүйлэх сэтгэл өөрийн эрхгүй түүнд төрсөн билээ. Яагаад ингээд байгаагаа ч Зиюун ойлгохгүй нь. Не Лиг харж чадахгүй болвол зүрх нь шаналан суух ажээ.

Не Лиг гэнэтхэн алга болоод өгөх, эсвэл өөрт нь хайргүй болохоос Зиюун ихэд санаа зовнино. Зиюун санаа амар суух зав үгүй.

“Энэ удаагийн бэлтгэл ихэд аюултай байлаа. Би дараа чамайг заавал дагуулж явна.” Не Ли инээмсэглэв. Тэрээр Зиюуныг өөртөө татан хэлэв. “Цаг хугацаа давчуу байна, хийх зүйл их. Бид Дү Зэ, Лу Пиао, Нин Арь болон бусад нөхдөө дуудах шаардлагатай.”

“Чи…” Не Ли гарыг нь баривал зүрх нь ихэд хөөрөв. Энэ удаа гэхдээ Не Лид Зиюун гараа атгуулахыг зөвшөөрлөө.

УДалгүй бүгд эдлэнд цугларав.

Луо Мин болон хоёр Хаш тамган гэр бүлийн хүмүүст холгүйхэн байх өөр эдлэнд өрөө гаргав. Энд цугласан бүх хүмүүст Не Ли бүхий сэтгэлээрээ итгэж болно. Е Зиюун, Дү Зэ, Лу Пиао, Сяо Нин Арь, Дүан Жиан, Вэй Нан, Зү СяоЖүн, Зан Мин ба Сяо Суэ энд бий.

Арван хүн энд байх ажээ. Өөрийг нь оролцуулвал.

“Не ЛИ чи ашгүй нэг эргээд иржээ. Ийм удаан алга болохоор чинь бид ихэд санаа зовлоо” Лу Пиао ийнхүү хэлээд хөхрөн инээгээд Не Лигийн хүзүүгээр нэг гараараа тэврээд авлаа.

Сяо Нин Арийн үзэсгэлэнт нүд мянган үг хэлэхийг хүсэвч Не Лиг хараад үг дуугарсангүй. Не Ли байхгүйд түүнийг ихээхэн үгүйлсэн билээ.

Не Ли инээмсэглэн хэлэв. “Энэ бүх хугацаанд олон зүйл тохиолоо. Би дараа та бүхэнд бүгдийг аажмаар тайлбарлана. Эхлээд би та нарыг нэг хүнтэй танилцуулмаар байна.” Тэрээр баруун гараа өргөвөл Ю Ян бурхан ханцуйнаас нь нисэн гарав.

Ю Ян улаан өнгийн торгон даашинз өмссөн байлаа. Үзэсгэлэнт царай төрх нь хүнийг хэдэн өдөр хөшиж зогсоохоор тийм байхан. Хоёр атга нийлүүлж зогсохоор жижигхэн хэмжээтэй ч гэсэн үзэсгэлэн гоо нь ариухан бас ихэмсэг. Түүнийг харсан хэн ч болов өөрийгөө дорд гэдгээ мэдрэхээр.

Жижигхэн бурханыг харсан бүх хүний царайнд гайхшрал тод илэрлээ.

“Энэ эмэгтэй хэн бэ?”

“Яагаад ийм жижигхэн юм бэ?”

Бүгдэнгийн нүд орой дээрээ гарч Ю Яныг ширтэцгээнэ. Лу Пиао гараа өргөн Ю Яныг чимхэн амьд эсэхийг шалгахыг хүсэв. Гэхдээ Лу Пиао царай барайхтай зэрэгцэн хүчтэй эрчим өөрийг нь нэг алхам ухраав.

Лу Пиао хөшиж орхив. Энэ жижигхэн эмэгтэй ийм хүчтэй байна гэж хэн санахав?

“Түүнийг Ю Ян гэдэг.” Не Ли Лу Пиао мөрөн дээр гараа тавиад хэлэв. “Тэр бол манай хүний овгийн Сүнслэг бурхан. Хэдэн арван мянган жилийн настай. Тэрээр Домгын зэрэглэлээс дээш хүчтэй хүчтэн. Тэнгэрлэг оч нь бутран унаж, тэнгэрлэг бие нь устсан. Гэхдээ энэ түүний шинэ бие нь. Арай л бүрэн нөхөгдөөгүй байгаа юм. Тиймээс тэр ийм жижигхэн байна.”

Сүнслэг бурхан? Домгын зэрэглээс дээш хүчтэн? Не Лигийн үгийг сонсоод Лу Пиао царай айсандаа хувхай цайлаа. Тэрээр Бурханыг хилэгнүүлэхээ шахав. Азаар энэ бурхан догшин биш ажээ. Эс бөгөөс яаж үхэхээ Лу Пиао мэдэлгүй талийх байж.

Е Зиюун Сяо Нин Арь болон бусад бүх хүмүүс амаа ангайв. Хэдэн арван мянган жил бас Домгын зэрэглээс хүчтэй нэгэн. Тэнгэрлэг оч нь бутарсан ч тэд ийм хүчтэй болно гэж мөрөөдөөд ч дийлэхгүй.

Не Ли яаж Ю Ян бурхантай уулзан юм бол? Энэ эмэгтэйг яаж Яруу алдрын хотод авчирав? Тэд бүгд сониучирхав.

“Та бүхэнтэй танилцсандаа таатай байна. Та нар намайг Не Ли шиг Ю Ян эгч гэж одооноос дуудаж болно.” Ю Ян ихээхэн эелдэгээр хэлээд Не Лигийн мөрөн дээр газардав. Не Литэй удаан хамт байсан учраас түүнтэй их дотно болсон. Не Лиг өөрийн бага дүүгээ хэмээн хардаг болсон юм.

Хэдэн арван мянган жил амьдарсан бурханыг эгчээ гэж дуудаж болно гэж үү? Тэд бүгдээрээ сандарсан харцаа Не ЛИ уруу чиглүүлцгээлээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 210”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.