Чөтгөр бурхдын домгууд 209

Чөтгөр бурхдын домгууд 209

209/236

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 209 – Аав хүү хоёр

Яруу алдрын хотын Хотын захирагчийн эдлэнд

Харуул яаравчлан орж ирэн бөхийн ёслоод хэлэв. “Хотын захирагч аа, нууцлаг хүнээс нэгэн захидал иржээ. Энэ танд бололтой.”

Е Зонг захиад өөрийн сүнсний хүчээрээ нягталж үзээд нээв. Захианд ямар нэгэн асуудал үгүй бололтой. Захиаг нээж үзвэл нэгэн хүний бичвэл байх агаад таньдаг бичгийн хэв байх ажээ. Нүдэнд нь уур хилэн хуралдаж эхлэлээ. Энэ захиа Е Ханаас ирсэн бөлгөө.

“Ноён ааваа, тэр өдөр би Яруу алдрын хотыг орхин явахдаа ирээдүй болон өнгөрсөнөө бодоод шөнө нойр хулжиж байсан билээ. Үнэнийг хэлэхэд Би Яруу алдрын хотод ирсэнээс хойш Хотын захирагчийн суудалд сууж чадахгүй гэдгээ мэдсэн. Сургуулилалт хийж байх үед багш маань нас барсан. Тэрээр намайг дэмждэг Цаст салхин гэр бүлийн цөөхөн хүмүүсийн нэг байлаа. Тэр хүн үгүйгээр бүх юм үгүй болсон. Хотын захирагчийн суудал ч тэр. Гэхдээ би бууж өгөхгүй. Та надад сайн хандаж байсан ч гэсэн надад сонголт байгаагүй юм шүү. Би Зиюуныг өөрийнхөө болгохын тулд бүхнийг хийх болно. Би юунд ч тээнэгэлзэхгүй. Яруу алдрын хотыг мөхөөх байсан ч би нүд цавчихгүй. Намайг Хотын захирагчийн эдлэнд авчирснаас хойш би Зиюунд нүд унагах болсон. Би аль хэдийнээ түүнийг эхнэрээ болгохоор шийдсэн билээ!”

“Таныг алах оролдлого бүтэлгүйтсэн ч Харанхуйн бүлгэмд ирэхэд шинэ ертөнц миний өмнө нээгдсэн. Энэ бол Доод ертөнц. Энд Харанхуйн бүлгэм хамгийн хүчирхэг нь биш бололтой. Харанхуйн бүлгэмийн Чөтгөрийн ноён ч тэр тийм гарамгай хүн биш. Энд олон овгууд байх агаад олон Хагас бурхад ч бий.”

“Өргөсөн ааваа, та Хагас бурхан гэж юу болохыг мэдэх үү? Тэд шавхагдашгүй хуулийн хүчийг эзэмшсэн хүмүүс. Тэдний дээр Сүнслэг бурхад л бий.”

“Би Вугүй овогт чухал ажилд томилогдсон. Вугүй овог Яруу алдрын хотыг сонирхож буй. Та бууж өгөх юм бол та Овгийн ахлагчийн дараа орохоор чухал хүн болж болох юм шүү. Яруу алдрын хот шиг жижигхэн хотоо орхичихооч дээ. Тэр үед өргөмөл эцэг та Хагас бурхан болж болно. Та зөвшөөрөөгүй ч гэсэн Вугүй овгийн хүчтэнгүүд ирээд Яруу алдрын хотыг хүйс тэмтэрч нуранга л үлдээнэ. Өргөсөн эцэг та сайн бодож үзээрэй.”

Энэхүү захиаг уншаад Е Зонг ширээгээ цохин хоёр хэсэг болгон хуваалаа. Гарны судас нь товойж хоёр нүд нь улаанаа эргэлдэж байв.

Хамгийн их итгэдэг хүн өөрөөс нь урвасны дараах үе хамгийн гашуун билээ. Зүрхэндээ хутгаар сүлбүүлсэн мэт хүчтэй өвддөг. Ялангуяа Е Ханыг тэрээр өөрийнхөө төрсөн хүүхэд мэт хайрлаж өсгөсөн. Е Хан ийм хүйтэн цустай байна гэж хэн сахав. Е Зонг шиг ухаантай хүн Е Хан Вугүй овгийн авчирсаныг дороо ойлголоо.

Е Хан Харанхуйн бүлгэмээс илүү хорон санаатай юм гээч.

Яруу алдрын хот удалгүй аюулд унахыг мэдээд Е Зонг зүрхэндээ хутга дүрүүлсэн мэт шанална. Энэ бүх асуудлыг уг үүсэл нь өөрөө билээ. Хүний зан чанарыг эртнээс таних л хэрэгтэй байсан юм. Е Хан маш нууцлаг хор хутгадаг нэгэн байжээ.  Е Зонг Яруу алдрын хотоос урвана гэж тэрээр хэзээ ч санаагүй.

Не Ли хаашаа явсан нь тодорхойгүй. Е Зонг Не лиг явсаны дараа л ямар чухал хүн гэдгийг мэдэрлээ. Не Ли байхгүйд тактик боловсруулах хүн үгүй болчих гэж. Не Ли хажууд дэргэд нь байхад Е Зонг амьсгалах сөхөөтэйгээ байдаг. Харин Не Ли явахад өөрийг нь санах мэдрэмж төрж эхэллээ.

Хотын захирагчын өмнө өөрийнх нь дотно хүмүүс ч ихэд хүндэтгэлтэй байдаг. Е Сью болон бусад хүмүүс өмнө нь бүгд бөхийдөг. Не Ли харин Е Зонгийг хотын захирагч гэж нэг нүдээрээ тоож хардаггүй. Не Ли өөрийнх нь эсрэг үргэлж зогсдог ч түүнд ихэд дасчээ.”

“Е Зонг” чангаар нэг хүн дуудав.

Энэ хүний хоолойг сонсвол Е Зонгийн нүд сэргэв. Тэрээр толгойгоо өргөөд их танхимын хаалганы дэргэд зогсож байгаа хүнийг харлаа. Хөгшин эр ч сүрлэг жавхаатай нэгэн байв. Е Зонг баяртайгаар босон очив.

“Ааваа, та ирээ юу?” Е Зонг хүндэтгэлтэйгээр бөхийн ёслов. Тэрээр аргаа баран сууж байхад Е Зонг өөрт нь шийр заах эрч хүч хайрлалаа.

“Тиймээ, би хүргэн ач хүүтэйгээ ирлээ.” Е Мо толгой дохив.

Хүргэн ач хүү гэнээ? Ямар хүргэн ач хүү? Е Зонг гайхршан харлаа. Энэ мөчид Е Могийн араас нэгэн залуухан хөвгүүн гарч ирэн Е Зонг уруу инээмсэглэн харав. “Хадам ааваа, удаан уулзсангүй шүү.”

Не Ли бүсэлхийгээ сунгах дасгал хийлээ. Яруу алдрын хотын агаар Доод ертөнцийнхөөс цэвэр учир одоо л гүнзгий амьсгаа авахтай болов.

Не Ли хараад Е Зонгийн царай барайн хөмсгөө зангидсан байдалтайгаар хэлэв. “Чи муу өмхий жаал, намайг ааваа гэж дуудаж болно гэж хэн чамд хэлээв?”

Е Зонг бусдыг айлгах хүчтэй ч энэ Не Лид үйлчлэхгүй. Не Ли мөрөө хавчин хэлэв. “Би түүнд бүхнийг дуулгасан.”

Е Зонг Не Лиг Е Мод юу гэж бялдуулчилж ярьсаныг мэдэхгүй. Е Мог Не Ли хуурсан л байлгүй. Е Зонгийн царай Не Лиг загнах гэж буй мэт хувирав. Гэсэн хэдий ч Е Мо хүйтнээр амьсгалаа гарган хэлэв. “Е Зонг, тайван гэр бүлд аз жаргал ирдэг юм. Чи гэр бүлийнхээ гишүүнд ямар зан гаргаад байна аа?”

Е Могийн сүрлэг жавхаа Е Зонгийг айлгаж орхилоо. Е Зонгийн зүрх чичирхийлж байв. Эцсийн эцэст Е Мо бол Е Зонгийн хамгаас айж явдаг хүн нь. Домгын зэрэглэл аль хэдийн хүрсэн хэдий ч бага ахуй наснаас ясанд нь тулсан энэ айдсыг амар арилгаж болохгүй.

“За, ааваа.” Е Зонг Е Мотой маргалзаж зүрхлэхгүй. Тэрээр хүндэтгэлтэй аргаггүй хариулав.

Не Ли энэ ертөнцөд нэг нь нэгнээ дардаг гэдэг үгийг ухаарав. Хотын захирагч Е Зонг Е Мо ааваасаа айдаг байх нь дээ. Е Зонгтой дараа уулзахад ар талаа Не Ли олоод авлаа.

Е Зонгийг айдасдаа автаж байгааг харсан Е Мо хий ханиалгаад хэлэв. “Би чиний сонгосон хүргэн хүүд ихэд сэтгэл хангалуун байна. Онцгой авьяас бас мэдлэгтэй хүү байна лээ. Тэнгэрийн хээ овог ердөө Язгуурта овог ч гэсэн манай Цаст салхин гэр бүл өнгөцхөн юмыг дүгнэж болохгүй. Түүнчлэн хүргэн хүү надад хуулийн хүчийг ойлгоход нэн туслалцаа үзүүлсэн.” Е Мо Не ЛИ уруу ширтэв. Не Лиг ихэд биширч байлаа.

Е Зонг амаа ангайлгав. Үг хэлэх гэсэн боловч дуугай үгээ залгин толгой дохив. Эцэст нь тэрээр “За” хэмээн хэлээд дуугаа хураав.

Ямар урхи, увидас ашиглан Е Мог өөрийг нь мундаг гэж боддог болгосныг мэдэхгүй. Гэхдээ ийм учиртай юм бол одоо өөрчлөх арга үгүй билээ.

Хуулийн хүчний талаар Е Зонг ганц хоёр зүйл мэддэг. Гэхдээ Е Зонг Не Ли яаж Е мод хуулийн хүчийг зааснийг ер ойлгосонгүй. Не Ли гэдсэн дотроо байхдаа хуулийн хүчээр хичээллэдэг байсан юм байхдаа. Энэ бүх зүйл утга учиргүй санагдана. Хуулийн хүчээр гэхдээ хичээллэгүй бол Не Ли яаж ийм хүчтэй болох уу?

Е Зонгийн мэдэхгүй нэг зүйл гэвэл Не Лигийн хүч чадал Хуулийн хүчтэй огт холбоогүй.

Е Мо Е Зонгийг зандарчив. “Би чамд сэтгэл ханаагүй байдаг байж билээ. Чи онцгой авьяастай байсан ч аливаа асуудлыг шийдэж чаддаггүй. Бас хүнтэй харьцах харилцаа чинь онц алдаатай. Е Ханы асуудалд чи түүнийг таньж чадаагүй нь чиний буруу, алдаагаа ойлгож байна уу?”

“Миний буруу.” Е Зонгийн царай улаанаар төөнөнө. Хотын захирагч атлаа Не Лигийн өмнө зэмлүүлэх гэж дээ. Үүний дараа яаж цог золбоотойгоор өөрийг нь харна аа?

“Би Е Ханд дургүй байсан. Гэтэл чи түүнд Хотын захирагчийн суудлаа өгнө гэж зөрүүдэлдэг байлаа. Одоо юу хийснээ хар даа. Азаар тийм хүн Хотын захирагч болсонгүй. Хэрэв тэр Хотын захирагч болсон бол юу болно гэж бодож байна?” Е Мо хүйтнээр хэлэв. “Одоо, Е Хан Вугүй овогт Яруу алдрын хотын талаар хэлсэн байна. Энэ одоо ердөө Вугүй овог бол бид тэднийг аргалж болно. Гэхдээ Доод ертөнцийн бусад гэр бүлүүд мэдэх аваас юу болно гэж байна? Бид тэднийг яаж өөрсдөөсөө зайлуулах болж байнаа?”

Е Мо ихэд уурласныг харвал Е Зонг өөрийгөө өмгөөлөх үг олсонгүй.

“Чамд не Ли шиг сайн хүү байна. Яруу алдрын хотын төлөө бүхнээ зориулдаг. Гэтэл чи өөрт нь яаж хандаж байгаа чинь энэ вэ? Чи хүүхдийг айлгавал яана? Е Ханд чи гэтэл ихэд итгэдэг билүү? Утгаггүй юм.” Е Мо шулуухнаар загнав. Загнах бүртээ илүү уурсаж буй нь харагдлаа.

Е Зонг дотроо сэтгэлээр гутрав. Тэрээр Не Лид ширүүнээр ханддаг хэдий ч өөрт нь муу зүйл хийж байгаагүй. Не Ли айх аа? Толгой дээр нь гараагүй байгаа нь бурханы аврал л байх. Не Ли өөрийг нь олон удаа хуурч мэхэлж байсан. Гэхдээ одоо яаж аавынхаа үгнээс гарч болох билээ?

“Е Мо өвөө, битгий уурла аа. Хотын захирагч надад үргэлж ийм байсан. Би бүр дасчихжээ.” Не Ли Е Мог аргадвал Е Зонг өөрийг нь бүлтийж ширтэж байв.

“Ямар хөөрхөн дуулгавартай хүү вэ? Энэ арван дөрөвтэй хүү чамаас илүү мэдрэмжтэй юм гээч.” Е Мо дахин хүйтнээр амьсгалаа гарган хэлэв. “За одоо буцаж очоод алдаагаа ухаар. Не Ли ба Юнэрийн хурим ингээд тогтлоо. Бид Вугүй овгийн асуудлыг шийдэхийг хүлээе. Тэгээд Тэнгэрийн хээ овог дээр очин хуримын өдрийг товлоно.”

Е Зонг дотроо гашуун амтыг амандаа амтлана. “Цаст салхин гэр бүл Тэнгэрийн хээ овог дээр очих жудаггүй биш үү? Тэнгэрийн хээ овог бидэн дээр ирвэл бэр гуйвал яасан юм бэ? Эс бөгөөс Юн Эр яаж айл гэрт өөрийн гэсэн байр суурьтай байх билээ? Юн Эр бас арай балчирдахгүй юу?”

“Өрөөсгөл ойлголт наадах чинь” Е Мо ханцуйгаа илбэн хэлэв. “Гадаа байгаа олон гэр бүлд залуу охин гэрлээгүй үлдсэн нь хаана байна? Тэр Хуяан Сионг гэдэг жаалтайгаа чи найзалсаар байгаад Юн Эрийг Хуяан Ланруо шиг хүнтэй сууж чадахгүй өтлүүлэхийг хүсээ юу?”

Е Зонгийн царай ихэд барайсан бол Не Ли инээдээ барин ядаж зогсоно. Хуяан Ланруо өөртэй нь цавуугаар наасан мэт холддоггүй нь аргаггүй ажээ. Хүнтэй гэрлэж чаддаггүй нь шалтгаан нь байж. Хэрэв Хуяан Ланруо Е Могийн хэлсэн үгийг сонсвол яаж галзуурах бол?

Е Зиюун хүнтэй гэрлэж чадахгүй яахан хоцрох билээ. Хэрэв Е Зонг энэ мэдээг тараавал хэдэн овог бэр гуйхаар Хотын захирагчийнд оочерлон ирэх бол?

“Мэдлээ.” Е Зонг хүндэтгэлтэй аргаггүй хэлэв. Не Лиг багахан дарамталж байгаад сургаж өгөөд суулгах санаа түүнд байсан. Аав нь ирэхэд сөрөг хүчин болсон гэдгээ Е Зонг ухаарав. Е Мо хуримыг зөвшөөрсөн тул өөр эсэргүүцэх хүн олдохгүй билээ.

Не Ли чин сэтгэлээсээ хэлэв. “Е Мо өвөө, хуримын талаар манай Тэнгэрийн хээ овог ирэх нь зүй ёсны хэрэг. Энэ хэрэг явдал дуусаад Овгийн ахлагч аав хоёрыгоо тань дээр уулзуулахаар явуулна.”

Не Лигийн үгийн сонсоод Е Мо инээмсэглэн толгой дохив. “Сайн байна, сайн байна, сайн. Сүйн бэлгийн хувьд юу ч байж болно. Хотын захирагчийн эдлэнд маань дутаад байх юм үгүй биз дээ?” Е Мо Е Зонгийг харав. Аавынхаа өөдөөс Е Зонг тэрсэлж үл чадна.

“Вугүй овгийн хувьд бид тэднийг шийдэх арга хурдан олох хэрэгтэй. Гэхдээ эхлээд Юнэртэйгээ уулзадахья.”

Е Зонгийн хүндэтгэлтэй аргаггүй зан авирыг харсан Е Мо түүнд сургааль айлдах сонирхол буурав. Удаан явж ирсэн учир хайрт Ач охиноо хардаг хэрэг. Дараа нь тусгаар бясалгал хийнэ.

Е Зонг Не Ли уруу харав. “Не Ли, чи үлд. Чамтай ярилцах зүйл байна.”

Е Зонгийн уур хилэн бадарсан байгааг анзаарсан Не Лигийн зүрх чичирхийлэв. “Би ч гэсэн ирээгүй удсан байна. Зиюуныг хардаг хэрэг ээ.”

Е Мо хэсэг зуур бодоод хэлэв. “Не Ли, чи үлдээ. Хэрэв Е Зонг чамд ямар нэгэн зүйл хийх гэж оролдвол өвөөдөө хэлчих. Би түүнийг сургаад өгнө өө.”


Өмнөх хэсэг

Дараагийн

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 209”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.