Чөтгөр бурхдын домгууд 208

208/236

Ивээн тэтгэсэн Д. Энхсайханд баярлалаа.

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 208 – Хуулийн хүчний бүтэц

“Е Мо өвөө, Вугүй овог Яруу алдрын хотыг эзлэх гээд хүмүүсээ явуулжээ. Бид яаравчлан буцах хэрэгтэй.” Не Ли Е Мо өвөө уруу нухацтай аргаггүй харан ийнхүү хэлэв. Доод ертөнцөд Е Мо өвөө удаан хугацаанд амьдарсан учраас тэрээр Не Лигээс илүүтэйгээр одоогийн нөхцөл байдлыг ойлгож байх учиртай.

Е Могийн царай хувиран хүйтнээр хэлэв. “Е Хан, муу урвагч. Тэр Яруу алдрын хотын тухай мэдээллийг Вугүй овогт хэлнэ гэнээ? Манай хотын одоо Вугүй овог шунан харж байгаа. Яруу алдрын хотын одоогийн байдлаар бид Вугүй овогийг яаж ч чадахгүй. Одоо тэднийг хойш нь татан цаг хожих л арга бодох хэрэгтэй юм байна.”

Е Хан урвагч гэдгийг Е Мо өмнө мэдэж байсан бол өөрийн гараар Е Ханыг хөсөр татан хаях байлаа.

“Е Мо өвөө, та Доод ертөнцөд хэр удаж байна? Не Ли асуув. Тэрээр Е Мо өвөө уруу сониучирхан харж байлаа.

“Би Доод ертөнц байдаг гэдгийг олж мэдээд таван жил өнгөрчээ….” Е Мо Не Лигийн хэн гэдгийг батлаж мэдэж чадахгүй учраас ихийг хэлсэнгүй.

Е Мо Доод ертөнцийг олон жилийн өмнө мэдэж байжээ. Яруу алдрын хотод Е Мо өвөө үзэгдэггүй нь аргаггүй юм байна. Е Могийн ур чадвар хүчээр таван жил зүгээр сууна гэж үгүй билээ. Магадгүй зарим бэлтгэл Е Мо хийсэн л байгаа.

Яруу алдрын хотод Е Мо бол ард иргэдийн итгэл үнэмшлийн билэг тэмдэг. Не Ли бага ахуйгаасаа Е Мо өвөөгийн талаар олон домог сонсч байсан. Энгийн иргэн байхаас эхлэн олон төрлийн амжилт гарган Хотын захирагчийн охинтой сууж өөрөө дараа нь Хотын захирагч болсон. Удаачаар тэрээр Яруу алдрын хотын захирагч хамгийн хүчтэй нэгэн болж домог болон үлдсэн билээ.

Хотын захирагчийн охинтой суух талаар Не Ли Е Мо өвөөтэй зөвшилцсөн нь дээр буй заа.

Е Мо тэсч чадалгүй асуув. “Жаалаа, чи аль гэр бүлээс гаралтай бэ?”

“Тэнгэрийн Хээ овог” Не Ли инээмсэглэв.

Е Мо эргэн санав. Язгууртан гэр бүлүүд дундаас Тэнгэрийн Хээ овог хамгийн дор жагсдаг. Энэ овог Не Ли шиг ийм суутан төрүүлчих гэж дээ. Энэ талаар дуулаад Е Мо Не Лигийн талаар илүү сайнаар харах боллоо. Не Ли Тэнгэрийн Хээ овогт байдаг авч Хаш Тамгат гэр бүлийн хамтын ажиллагааг олж, мөн Луо Мин болон нөгөө хоёр Домгын зэрэглэлийн хүчтэнгүүдээ дагуулаа болгосон байна. Цаст салхин гэр бүлтэй зөвшилцөх бүрэн эрхтэй хүн Не Ли мөн юм.

“Саяхан, Е Хан Хадам аавыг хороохыг оролдсон. Тэрээр Луугийн хэл ургамлаар аавыг хорлосон. Аз болж би хорыг дарсан. Гэтэл би Е Ханыг Яруу алдрын хотоос бүрэн урваж Яруу алдрын хотын талаар мэдээллийг Вугүй овогт өгнө гэж санаагүй. Үүнийг яавч уучилж болохгүй.” Не Лигийн нүдэнд өш хонзон дүрэлзэв. “Дээр нь хэлэхэд Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэмтэй хуйвалдан Яруу алдрын хотоос урвасан. Аз болж Шэн Хонгийг Хадам аав хөнөөсөн. Тэдний хэдхэн хүн нь л хүнд шархтай зугатаасан билээ.”

Е Мо хөмсгөө хэсэг зуур зангидав. Тэрээр Яруу алдрын хотод хэсэг зуур байгаагүй. Гэтэл ийм олон зүйл болчих гэж дээ.

“Е Хан, үнэхээр шившиг. Е Зонг л түүнийг өөгшүүлээд давраачихлаа. Е Зонг угаас хүний мөн чанарыг танихдаа муу хүн. Тийм атал би түүнд Хотын захирагчийн суудлыг залгамжлуулж байтал. Е Ханыг цагт нь хөнөөгөөгүйгээс болж Яру алдрын хот аюулд учрах гэж дээ. Би буцаад очих юм бол түүнийг сайн сурганаа.” Е Мо хүйтнээр хэлэв. Хэрэв Не Ли Лугийн хэл ургамлаар Е Зонгийн амьдралыг авраагүйсэн бол Е Зонг үхэх байсан. Үнэнийг хэлэхэд Е Мо өвөөд ч гэсэн энэ хорны ерөндөг байхгүй билээ. Не Ли Е Зонгийг аварсан учраас Е Зиюуныг өөрт нь өгсөн нь арга ч үгүй юм байна.

Цаст салхин гэр бүлийн хүмүүс хүний ач тусыг санаж хариулахдаа гаргууд хүмүүс. Е Зонг Юн Эрийг Не Лид эхнэр болгож өгсөнөөс хойш  Е Мо ч дотроо хүлээн зөвшөөрөв.

Өндөр хурдаар Яруу алдрын хот уруу Не Ли, Е Мо хоёроор удирдуулсан бүлэг хүмүүс давшилна. Зай Луо Мин болон нөгөө хоёроос аваад Не Ли Е Мо хоёр хувь яриа өрнүүлж эхлэлээ.

“Е Мо өвөө та Цаст салхин хуулийг ойлгоо юу?” Не Ли асуув. Тэрээр Е Мо уруу харлаа. Түрүүхэн Е Могоос цаст салхин эрчим мэдрэгдэж байсан.

“Зөв өө, гэхдээ ойлгосон гэж хэлж болохгүй. Би ердөө мухарт нь хүрээд байна. Хагас бурхан зэрэглэл хүрэхэд урт зам байна” Е Мо толгой сэгсрэн хэллээ.

“Түүнлчнэ би Е Мо овоогоос хоёр өөр хүчирхэг эрчим мэдэрсэн. Та хуулийн хүчээ ойлгох аваас таны хүч ихсэх байх.” Не Ли инээмсэглэв.

Е Могийн нүдэнд гайхал төрлөө. Не Ли үнэхээр сайн хурц хараатай юм гээч. Өрөөс нь цацарч байгаа цаст салхин эрчимээс гадна нөгөө хоёр эрчимийг нь мэдэрлээ гэжүү? Е Могийн царайнд гайхал төрнө. Не Ли ердөө арван дөрвөн настай жаал. Энэ жаал арай Чөтгөрийн ноёнтой адилхан Сүнсний ордны техник ашигласан юм биш биз?

Е Мо Не Лиг сайтар шинжлэн үзэв. Мэдээжийн хэрэг Сүнсний ордны эрчим Не Лигээс огтхон гарахгүй байна.

Е Могийн харцыг мэдрээд Не Лид эвгүй мэдрэмж төрөв. “Е Мо өвөө, би сүнсний ордны техник ашиглаагүй. Сүнсний ордны техник ашигласан хүний царай нь цайж, цус нь оргилж сүнсний хүч нь буцалж байдаг. Надад тийм шинж тэмдэг байхгүй байгаа биз дээ?”

Не Лигийн үгийг сонсоод Е Мо ичээд инээмсэглэв. Өөрийнх нь бодлыг Не Ли уншчихлаа шүү дээ.

Не Ли ч гэсэн ичих мэт болов. Сүнсний ордны техник ашигласан үхчтэн биш авч тэрээр дахин төрсөн сүнстэй. Энэ ертөнцөд хамгийн нууцлыг зүйлсийн нэг хүний сүнс байдаг буй заа.

“Би Харанхуй ба Гэрлийн хуулийг ойлгосон. Тиймээс сүнсний ухаан минь бусад хүмүүсийнхээс өндөр байгаа юм.” Не Ли шалтаг бодож олов. Тэрээр баруун гараа савбал Гэрэл ба Харанхуйн хууль хурууны өндөг дээр нь цугларав.

Е Мо Харанхуй ба Гэрлийн хуулийг мэдэрвэл Не Ли уруу биширсэн харцаар харлаа. Хүн хэдэн арван жил сургуулилалт хийж байж хуулийг өнгөцхөн ойлгодог билээ. Хуулийн хүчийг хүссэнээрээ ашиглахын тулд олон жил шаардлагатай. Гэтэл Не Ли хуулийн хүчийг дураараа өөрийнхөө хүссэнээр удирдаж байна.

Хүн нас явахын хэрээр ухаан сууж мэргэн болдоггүй л юм байна. Е Мо дотроо санаашрав. Жинхэнэ суутан нь энэ Не Ли байна шүү дээ.

Хоёр хуулийг ойлгосон хүн ирээдүйд сүнсний хөгжлийн оргилд хүрэх нь дамжиггүй. Доод ертөнцөд хүртэл Доод ертөнцийн эзэн хоёр хуулийг захирч чадахгүй байна.

Е Могийн сэтгэл зүрхэн дотрох Не Лигийн байр суурь оронгоороо эргэлээ. Юн Эрийг Не Лид өгнө гэдэг энэ Е Зонгийн холч ухааныг биз. Не Ли онцгой чадвартай, мөн түүгээрээ онгирч барддаггүй. БАс төрөлх зан нь муугүй юм гээч.

“Не Ли, Цаст салхин сүнслэг бурханы тэнгэрлэг очны хэлтэрхий Е Мод явж байна. Цаст салхин сүнслэг бурхан аль хэдийнээ үхсэн байх. Одоогийн хүч нь оргил үеийнх шиг нь байж чадахгүй ч хүч нь бас муугүй юм аа. Түүнчлэн биенээс нь бас миний мэдэхгүй нууцлаг хүч цацарч байна. Ю Ян Не Лид хөнгөхөн гунигтайгаар хэллээ.

ЦАст салхин сүнслэг бурханы тэнгэрлэг оч оо? Не ли дотроо ихэд цочирдов. Арга ч үгүй юм байна. Цаст салхин сүнслэг бурханы Тэнгэрлэг оч Е Могийн биед яваа гэж байна шүү дээ. Нөгөө эрчмийн талаар Ю Ян хүртэл хэлж мэдэхгүй гэнэ. Магадгүй энэ эрчим өөр ертөнцөөс ирсэн бололтой.

“Хуулийн хүчний үндэс суур нь жижиг хээн бичээснүүд буй. Бүх хуулийн хүч өөрийн гэсэн тусгай хээн бичээсийн бүтэцтэй. Цаст салхин хуулийн хээн бичээс ийм зүйл байх ёстой.” Не Ли алган дээрээ хээн бичээс зурж эхлэв. ЭНэ бол Не Лигийн хуулийн тухай ойлголтоо задлан шинжилж буй нэгэн арга.

Энэхүү хээн бичээсний бүтцийг хараад Е Мод гэгээрэл төрлөө. Е Мо мэдээжийн хэрэг олно жил бясалгасан хүн учраас ухаантай хүн. Түүнд хуулийн тухай ухаан ба ойлголт байдаг билээ. Не Лигийн үгс яг нойрсож буй хүнийг сэрээж байгаатай адил өөрт нь ухаарал хайрлав.

Ийм учиртай байжээ.. Е Мо Не Ли уруу гөлрөв. Не Лигийн хэдхэн үг өөрт нь хүрч чадахгүй Мөрөөдлийн Хагас бурхан зэрэглэлд хүрэх боломжийг олголоо.

Е Мо Не ЛИг өөрт нь албаар үүнийг хэлж байгааг анзаарав. Дотроо тэрээр талархсан байв. Олон жил бясалгасан учир нь бие хөгжирч дуусчээ. Өөрийгөө шат ахина хэмээн тэрээр төсөөлж яваагүй.

Е Мо өөрийг нь байхгүйд Яруу алдрын хотыг хамгаалж үлдэх хүн үгүй гэж эмээдэг байсан. Е Зонг Домгын зэрэглэл хүрэхгүй олон жил боллоо. Домгын зэрэглэл хүрлээ ч Чөтгөрийн ноёноос хамгаалж чадахгүй. Чөтгөрийн ноён хязгааргүй настай. Гэтэл Е Мо дөнгөж зуун нас зооглож буй. Яруу алдрын хотыг гэтэл одоо Вугүй овог эзлэхээр дайрч байна. Харин Хагас бурхан зэрэглэл хүрвэл учиртай. Е Могийн нас зуун жилээр уртсана.  Вугүй овгоос хамгаалах хүчтэй болно гэсэн л үг. Вугүй овог хоёр Хагас бурхан дайчлан Яруу алдрын хотод ирэхэд бэрх. Учир нь тэд өөрсдийн үндэс сууриа хаях хэрэг гарна.

Не Ли шиг залуучуудтай байхад Е Мо сэтгэл амар сууж чадна. Не Ли хүргэн ач нь шүү дээ. Не Лид Е Мо улам л дуртай болов.

Не Ли Е Мод Хуулийн хүчийг ойлгох арга заль зааж өгч байлаа.

Е Мо угийн ухаалаг хүн учраас хуулийн хүчийг хүчийг ухаарч эхлэвэл хүч нь дээш дүүлэн нисэв. Цаст салхин хуулийн хүч биенд нь хэлбэржин бүрэлдэн тогтож эхэллээ.

Хуулийн хүчийг олйгох үнэндээ ийм амар байсан юм гэжүү?

Олон зүйлийг ойлголхоосоо өмнө их хүнд гэж хүмүүс санадаг. Гэсэн хэдий ч нэг ойлгосон байвал үнэхээр хуулийн хүч амар байсан ажээ.

Луо Мин болон нөгөө хоёр нь Не Ли ба е Могийн харилцан яриаг ихэд сонирхов. Хэрэв Не Ли хэрхэн Хагас бурхан болох нууцыг зааж байгааг мэдсэн бол тэдний яриаг яаж хийж байгаад чих дэлгэн сонсох байсан биз.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 208”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.