Чөтгөр бурхдын домгууд 207

Чөтгөр бурхдын домгууд 207 – Дипломоо амжилттай хамгаалсан туслаж дэмжсэн хүмүүст баярлалаа.

208/233

Ер нь 100 хэсгийн захиалгын уралдаанаа дуусгалаа. 3000₮ -өөр захиалга цаашид авахаа зогсоов.

Сурталчилгаа
8 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 207 – Е Мо

Доод ертөнц

Не Ли ба түүнтэй цуг аялах бүлэг хүмүүс харанхуй дунд хурднаар давшилж байлаа. Тэд Доод ертөнциөс гарах хаалга уруу ойртож байна. Үе үехэн хар хүмүүс хажуугаар өнгөрөх ба багваахайнууд зөрж өнгөрцгөөж байв.

Тэд хаалгатай ойртохын тулд хэдэн өдөр аяласан. Не Ли хаалганд ойртвол хэдэн арван мянган хүчтэнгүүд хаалганы тэрхэн хэсэгт буудаллан байрлаж байгааг олж мэдэв.

Не Лигийн сэтгэл түгшив. Энэ газар Доод ертөнцийн хилтэй дэндүү ойрхон. Хэрэв тэд гарах аваас Яруу алдрын хотыг олох дэндүү амархан билээ. Энэ хүмүүс энд ямар шалтгаанаар ирсэн юм бол?

“Та гурав энэ хүмүүсийн ямар учиртай хүмүүс бас энд юу хийж байгааг тандаад өгөөч?” Не Ли Луо Минээс асуув. Дотроо Не Ли ихэд түгшсэн байв.

“Залуу эзэн Не Ли, би очоод тандаад ирье. Энэ хоёр таныг хамгаалаад эндээ үлдэг” Луо Мин хэсэг зуур бодоод хэлэв. Хэрэв Не Лиг хамгаалж үлдэх хүн байхгүй бол Луо Мин санаа нь амрахгүй.

“Тэгье.”

Луо Мин нөгөө хоёртоо заавар өгөөд урагш гэтэж очив.

“Энэ хүмүүс Вугүй овгийн хүмүүс байна. Тэд Яруу алдрын хот гэдэг газрыг олж нээгээд хүчтэнгүүдээ цуглуулаад тэр газар уруу очих санаатай байгаа гэнээ.” Луо Мин хөмсгөө зангидан хэлэв. “Арван таван Доод ертөнцийн хотуудаас алийг нь Яруу алдрын хот гэдэг юм бол?”

Луо Миний үгийг сонсвол Не Лигийн зүрхээр хатгуулах шиг болов. Хамгийн ихээр айж эмээсэн үйл явдал нь бодит биеллээ олов. Яруу алдрын хотыг Вугүй овог олоод мэдчихжээ.

Гэнэт яарч, түгсэн бодол Не Лигийн оюунаас салсангүй.Доод ертөнцийн арван таван хотууд энд бөөгнөрөн суурьшдаг. Энд нөөц материал маш хомс. Хэрэв тэд Яруу алдрын хот шиг сайхан газар байгааг мэдчихвэл галзуу чоно цусны үнэрээр дайрахтай адил тэмцэлдэнэ. Яруу алдрын хотыг тэд залгин авахаас айж байлаа. Гарах гарцыг халхалж битүүллээ ч гэсэн дахиад л нэг нүх ухах боломжтой.

Хаш тамгат гэр бүлийн туслалцаа байсан ч тэд энэ олон чононуудыг зогсоож чадахгүй.

Харанхуйн бүлгэмийг ЯРуу алдрын хотыг хэдэн зуун жил мэдэж байсан. Тэд Яруу алдрын хотын талаар мэдээллийг Доод ертөнцийн арван таван хотуудад задруулаагүй. Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотыг өөрсдийнхөө хэмээн бат итгэчихсэнд энэ оршиж байгаа юм.

Энэ олон жил нууцаа хадгалсны эцэст энэ мэдээ одоо л нэг задрав.

Не Лигийн толгойд нэгэн ухаалаг санаа төрөв. Е Хан! Е Хан Вугүй овогт нэгдсэн. Энэ магадгүй Е Хан Вугүй овогт энэ мэдээг задруулсан хүн нь байх. Харанхуйн бүлгэм мэдээ задруулаагүй ажээ.

Доод ертөнцөд ирэхээсээ өмнө Не Ли ийм уужим ертөнц газар доор байна хэмээн төсөөлөөгүй. Харанхуйн бүлгэмээс гадна олон хүч бий. Не Ли анхандаа Е Ханыг Харанхуйн бүлгэмд орсон ч гэсэн өөрөөс нь зугтааж, Яруу алдрын хотыг заналхийлж чадахгүй гэж санасан. Гэтэл бүх зүйл төсөөллөөс нь хэтэрчээ. Одоогийн нөхцөл байдлаас гарах арга замыг хурдан л олох хэрэгтэй байна.

Энэ Доод ертөнцийн арван таван хотуудад олон хүч бий. Олон Хагас бурханы зэрэглэлд байх хүчтэнгүүд ч энд амьдардаг. Түүнчлэн Вугүй овог Хаш тамгат гэр бүлээс дээшээ зэрэглэлийн овог. Үүний учрыг олно гэдэг амаргүй байх нь дээ!
Не Лигийн одоогийн хүч, нөөц бололцоогоор Арван Мянган Араатны Байгуулалтыг ажиллууллаад ч Яруу алдрын хотыг аварч чадахгүй биз.

“Вугүй овог хэдэн хүчтэнтэй бэ?” Не Ли асуув. Луо Мин болон бусад уруу тэрээр найдлага төрүүлж харна.

“Тэд гурван Хагас бурхан зэрэглэлийн дайчид бас хорин таван Домгын зэрэглэлийн дайчидтай.” Луо Мин хэлэв. Тэрээр ямар ч мэдээллийг нуусангүй. Луо Сяо аян замд гарахаас өмнө Не Литэй ихэд хүндэтгэлтэйгээр харьцахыг заасан юм.  Луо Сяо овгийн ахлагч яагаад  Не Лиг ийм өндрөөр үнэлж байгааг мэдэхгүй ч заасан сургаалиас нь зөрүүдэлж болохгүй.

“Хэрэв Вугүй овог Яруу алдрын хотыг эзлэх гэж байвал тэд хэдэн хүнээ явуулах бол?” Не Ли ийнхүү асуулаа. Өөр нөхцөл байдалд өөр арга зам бодож бай. Нөхцөл байдалтайгаа таарсан хамийн үр дүнтэй аргыг ашиглах нь чухал билээ. Вугүй овгийнхон ирж байгаагаас хойш Не Ли тэднийг аргацаах аргыг нухацтайгаар бодох нь зүйтэй юм.

“Вугүй овог олон дайсантай. Гурван хагас бурхад овгоо харж үлдэх ёстой. Тиймээс хэдэн Домгын зэрэглэлийн дайчид л явуулах биз. Тэд эхлээд Яруу алдрын хот гэж ямар газар байдгыг мэдэх шаардлагатай. Вугүй овог бүр сууриараа нүүе гэж бодоогүй л бол бүх хүчээрээ дайрахгүй.”

Луо Миний үгийг сонсоод Не Лигийн сэтгэл хөөрөв. Вугүй овог дөнгөж Яруу алдрын хотын байршлийг мэдсэн бололтой. Хэрэв тэд ийм үлэмж хүчтэнгүүдээ явуулж байгаа юм бол очих гэж хэдэн арван өдөр болох биз. Не Ли хамаг хурдаараа явбал долоо эсвэл найман өдөрт оччихно. Вугүй овог очих гэж сар болно. Түүнчлэн вугүй овог ямар нэгэн үйлдэл даруй хийх гэж оролдохгүй байх. Эцсийн эцэст Яруу алдрын хотыг эхлээд судлах нь зүйтэй.

Юу ч болж байсан гэртээ бушуухан харих хэрэгтэй.

Луо Мин болон бусад хоёр Не Лиг яруу алдрын хотоос ирсэнийг дуулвал ихэд цочирдов. Гаднах ертөнцөд хүний устаагүй хот байна хэмээн тэд итгээгүй. Энэ үнэхээр итгэхэд бэрх асуудал байна. Өвөг дээдэс нь Доод ертөнц уруу ирсэнээс хойш тэд хэзээ ч буцаж гараагүй билээ. Тэдний бодлоор гаднах ертөнцөд хүн төрөлхтөн амьдрах боломж үгүй.

“Хэрэв овгийн ахлагч энэ талаар дуулвал машид баярлан догдлох байх даа. Бид гаднах ертөнц уруу гарч болох нь байна шүү дээ.” Луо Миний нүдэнд гэрэл цацарч, удалгүй нулимс цийлэгнэв. Баярлаж догдолсонд гар нь чичирхийлж байв.

Не Ли толгой сэгсрэн хэлэв. “Яруу алдрын хот одоо хүртэл байгаа ч гэсэн чөтгөрийн араатны сүргийн дайралтанд хэзээ ч устаж магадгүй. Мөн Доод ертөнцийн хүчнүүд өгөөшөө харж байгаа бар лугаа мэт байх болно. Удалгүй Яруу алдрын хот мөхөхөд бэлэн байна шүү дээ.”

Не Ли Луо Сяод хэлээгүй шалтгаан нь түүнийг дараа мэдээсэй гэж хүссэндээ юм. Хар чулуун хот уруу эргэж ирвэл хүч нь аль хэдийнээ хэдийдсэн байх учиртай. Харанхуй ба гэрлийн хуулийн хүчтэй ба [Тэнгэрлэг бурхан] техникийн ачаар хүчтэй болох хэцүү биш.

Гэтэл одоо Вугүй овог гарч ирсэнээр Не Лид ихээхэн дарамт учруулав. Эцсийн эцэст тэд Гурван хагас бурхантай супер фракц.

Гэнэтхэн Не Ли хүчтэй аура мэдэрлээ. Тэрээр харанхуй уруу хараад хэлэв. “Тэнд хэн байна?”

Луо Мин Не Ли уруу гайхан харлаа. Не Ли харанхуйгаас юм мэдрээд харж байна. Луо Мин анхаарлаа дээд цэгт нь төвлөрүүлэв. Өөрсдөө Домгын зэрэглэлийн дайчид авч юу ч тэд анзаарсангүй шүү. Не Ли арай хэтэрхий сэрэмжлээд байна уу?

Удалгүй нэгэн хүн харанхуйгаас гараад ирэв.

Нөгөө тал хүн байна, цагаан сахал үстэй хөгшин эр байлаа. Түүний оршин байгаа нь ихээхэн онцгой мэдрэмж төрүүлж байлаа. Онцгой мэдрэмжээс гадна дарамт учруулах мэдрэмж ч төрүүлнэ. Энэ дарамт хүний  нуруугаар хүйт даагуулж, шар үс босголоо.

Луо Мин болон бусдууд дотроо ихэд цочирдов. Энэ хөгшин эр хэдэн зуун метрийн зайнд байх авч тэд түүнийг олж харсангүй, мэдэрсэн ч үгүй. Энэ хөгшин эрийн хүч чадал онцгой байх учиртай. Тиймээс тэд сэрэмжилж эхлэв. Энэ хөгшин эр Хагас бурхан юм биш биз дээ?

“Эрхэмээ та хэн юм бол? Биднийг яагаад дагаад байна?” Луо Мин хүйтнээр түүнийг харав. Хэрэв нөгөө тал ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөвөл гашуун тулаан болох нь дамжиггүй.

Нөгөө тал хэн болхыг сайтар харвал Не Ли ихээр цочирдов. “Е Мо өвөө, та энд юугаа хийж байгаа юм бэ?”

Не Лигийн үгийг сонсоод хөгшин эрийн бие чичирхийлж цочирдсон байдалтай хэлэв. “Намайг Е Мо гэдгийг чи яаж мэддэг юм бэ? Чи хэн юм?”

“Би таны хүргэн ач хүү байна.” Не Ли инээмсэглэв.

Не Лигийн үгийг сонсоод Е Могийн духан дээр хар нугалаа гарна. Хэзээдээ би хүргэн ач хүүтэй болчихов оо? Зиюун гэрлэх насанд хүрсэн ч Е Зонг Зиюуныг өөрийг нь байхгүйд өгнө гэж байх уу? Е Мо энэ жаалыг аль гэр бүлээс гаралтай г ч  мэдэхгүй.

“Алив Яруу алдрын хотод очоод ярилцая.” Не Ли хөхрөн инээлээ. Тэрээр Е Мотой энд таарна гэж хэзээ ч бодоогүй. Е Мо Доод ертөнцийг аль эртнээс нээсэн бололтой.

Е Могоос алгарах цаст салхин эрчим ихээхэн баялаг байв. Хараахан Хагас бурхан болоогүй ч түүнээс холгүйхэн. Түүнчлэн Е Могоос хоёр ээдрээтэй эрчим урган гарч байв. Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотыг өөрсдийнхөө гэж бат итгэсэн ч өдийг хүртэл дайраагүй нь учиртай байжээ. Чөтгөрийн ноён Е Мо өвөөгөөс сул дорой байх ч боломжтой юм.

Өмнөх амьдралд Е Мог заль урхинд унагааж Яруу алдрын хотыг дайснууд эзэлсэн. Эс бөгөөс зуун мянган чөтгөрийн араатнууд Яруу алдрын хотыг амархан эзлэчихгүй.

Е Мо Не Лиг яг хэн болохыг гайхаж байх авч Не Лиг ядахнаа Яруу алдрын хотоос ирсэнийг мэдэв. Эс бөгөөс Е Мог ач охинтой гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Е Мо Не Лигийн ард зогсох гурван хүнийг харвал тэд бүгдээр Домгын зэрэглэл байв. Тэдний хөгжил өөртэй нь харьцуулахад сул авч тэд бүгдээрээ хүчирхэг.

Е Мо өөрийг нь харж байгаан анзаарсан Не Ли инэмсэглэв. “Энэ хүмүүс Хаш тамгат гэр бүлийн хүмүүс. Намайг хамгаалж байгаа. Би аль хэдийнээ Хаш тамгат гэр бүлтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн.

Не Лигийн үгийг сонссон аядуу тайван Е Могийн нүд бүлтийв. Арван таван хотууд дундаас Хаш тамгат гэр бүлийг шударга нэгэнд тооцдог. Мэдээж Хаш тамгат гэр бүл Хар чулуун хотод гуравдугаарт хүртэл бичигддэг. Е Мог тэд нэг нүдээрээ ч хялам хийж харахгүй байлгүй.

Гэтэл Не Ли аль хэдийнээ Хаш тамгат гэр бүлтэй хамтарч байгаа? Е Мо дотроо тээнэгэлзэж эхлэв. Не Лигээс цацарч байх эрчим аль хэдийн Алтан зэрэглэл байв. Арван дөрвөн настай АЛтан зэрэглэлийн хүүхэд гэж бодохоор үнэхээр суутан юм. Тэр аль гэр бүлээс гаралтай юм болдоо?

“Чамайг бухимдуулсна бол уучлаарай.” Е Мо өөрийн эрчмээ татан Луо Мин болон бусдад эелдэгээр хандав.

“Залуу эзэн Не Лигийн хувьд та настан нь бол бидэнд эелдэг хандаад хэрэггүй дээ.” Луо Мин болон нөгөө хоёр гараараа ёслов.

Е Мо ихэд сониучирхав. Энэ Домгын зэрэглэлийн хүмүүс яагаад Не Лид ийм хүндэтгэлтэй хандаад байна? Эдгээр хүмүүс Не Литэй ямар холбоотой улсууд бэ? Не Ли яаж ингэж чадав аа?

 


Өмнөх хэсэг

Дараагийн

8 comments on “Чөтгөр бурхдын домгууд 207”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.