Breakers-30

5 comments

Өмнөх                                                                                                         Дараагийн

Тулааны дараа нэг үгээр ялагдлын дараа бүх хүн их ядарсан байлаа. Гэсэн ч дэмий үрэх цаг байхгүй.

Каракын Ин-гонд өгч буй цус нөхөх шингэнг Крис бэлджээ. Ин-гон хэдэн зүсэм явдал дундаа идэн Фелисиагийн асрыг зүглэлээ.

Балгас руу явах хүмүүсийг ахалж буй Кайтлин аль хэдийн Фелисиагийн асарт ирчихсэн байв.

Балгас руу явж байгаа хүмүүсийг чимээгүйхэн гаргаж өгөхийн тулд асрын гадаа олон хүн цуглажээ. Нэмж хэлэхэд тэнд олон хүн хэрэг болохгүй.

Карак том цүнх үүрэн Ин-гонтой хамт харин Кайтлин Сейраг дагуулан ирсэн байлаа.

Фелисиагийн танилцуулсан Делиа болон өөр нэг танихгүй харанхуйн елф ирсэн байв.

Хэн гэдгийг нь мэдмээр байсан ч Фелисиад түүнийг танилцуулах сонирхол байхгүй бололтой. Кайтлин ч гэсэн юм хэлэхгүй байгаа болохоор Ин-гон ч гэсэн юм дуугарсангүй.

“За эхэлцгээе.”

 Гэсэн ч Фелисиа асрын цаана дайсан байгаа юм шиг асрын хаалгийг аяархан нээлээ.

 “Алхана л гэж битгий хэлээрэй?” гэж Карак Ин-гоны чихэнд шивнэв.

‘Тэр сая юу гэсэн бэ?’

Фелисиагаас асуух хэрэгтэй юу?

Ин-гон асуудалд орсон царайгаар Фелисиа руу харах үед тэр чихээ хөдөлгөн инээгээд,

“Битгий санаа зов. Бид ниснэ. Делиа, Катиун.”

Тэдний нэрийг хэлсний дараа Дедиа Катиун хоёр түүнийг шидээрээ бүрхлээ. Шидийн хүчийг дагуулан харахад шид тэр гурвын дээр эргэлдэж байлаа.

‘Шидийн хүч тархаж байна!’

Гэсэн ч тулааны болон эмчилгээний шиднээс огт өөр байлаа. Хар утаа тэдний шилтэй нэгдэн хэлбэрт орлоо.

‘Сүнсэн хүлэг!’ 

Нисдэг сүнс!

 7 сүнс ногоон гэрэл цацруулан Фелисиагийн урд зогсоно.

 “Олон хүн ирвэл асуудал болохгүй гэж үү? Түргэлэе.”

Фелисиа мориндоо мордохоосоо өмнө бусад руугаа нүдээ ирмэлээ.

‘Би Зефирээр тоглож байхдаа ихэвчлэн л энийг унадаг байла.’

Морин дээр мордоход доороос нь хүйтэн мэдрэгдэж байв.

‘Тэгэхээр зүгээр гэж үү?’

Бүгд мордсоны дараа Фелисиа эргэж хараад

“Би урд явах болно. Хэдий тийм ч болгоожтой байгаарай. Бэлэн үү? Хөдөл!”

 Хөдлөж эхлэхэд бидний дунд бараг л ямар ч зай байсангүй. Харин Каракт сонголт байхгүй учир морийг сайн хүзүүджээ.

Ин-гон морьны нуруун дээр биеэ хураав. Сүнсэн морьны дөрвөн хөл нь агаар дээр гишгэж салхи үлээж эхэллээ.

Салхи хүйтнээр үлээж Ин-гон морьны нуруун дээр бөхийн жижиг газрын зургаа харж явлаа. Түүний нөхөд цэнхэр цэгээр тэмдэглэгдэн Жишука уулыг чиглэн явж байна.

 ‘Улаан Аянга овог!’

Улаан цэг газрын зураг дээр гарч ирсэн ч хурдан алга боллоо. Ин-гон газрын зургаа ширтээд дахиж Улаан Аянга овгийн барааг харсангүй.

Морьд бараг цагийн дараа газардлаа. Тэд Фелисиагийн заасан газар Жишука уулын доор ирсэн байлаа.

Газарт хүрмэгч Карак морьноос өнхрөн буулаа. Үнэндээ Карак өнхрөөд унаж байсан юм.

Фелисиа шившлэг уншиж бусаддаа хандан,

“Бүгдээрээ хурдан буугаарай. Би морьдыг буцаах гэж байна. Бид үүнээс цааш хөлөөрөө явах болно.”

Хаана очихоо мэдэж байгаа ч хэзээ ч очиж байгаагүй ажээ: Нисч явснаас өөрийнхөө нүдээр харвал илүү дээр байх болно.

Гэсэн ч Ин-гон,

 “Түр, түр хүлээгээч.” 

“Яагаад?”

Фелисиа толгойгоо өргөн гайхсан шинжтэй харна. Ин-гон сүнсэн морио түүнрүү ойртуулан,

 “Балгасны орох хаалга эндээс ойрхон уу?” хэмээн асуулаа. 

“Магадгүй ээ, хамгийн боломжтой нь энэ.”

Ин-гон шүлсээ залгин Фелисиагийн нүүр рүү харж байгаад,

“Тэгвэл намайг дагаж болох уу? Миний бодлоор бид хаалгийг хайх хэрэггүй.”

 “Юу? Чи юугаа яриад байна аа?” 

“Тийм ээ. Юу гэж байгаа юм?” гэсээр дөнгөж хоёр хөл дээрээ босож байгаа Карак хэллээ. Тэр лав дахиж морь унахыг хүсэхгүй байх.

Фелисиа Каракыг хүндлэл үзүүлсэнгүй гэж загнахаас өмнө Ин-гон ярьж эхлэхээр шийдлээ.

 “Намайг одойчуудын порталыг нээж байхад би газрын зургийг сайн харсан. Одойчууд анхнаасаа эн газрыг мэддэг байсан.”

Мэдээж энэ бол худлаа. Тэр газрын зурагнаас ерөөсөө ч ийм зүйл олоогүй зүгээр л тэднийг итгүүлэх хэрэгтэй байлаа.

 “Тэр одойчуудын бичсэн тэмдэглэл газрын зураг, ярьсан түүхийг чинь нэгтгэвэл би хаана байгааг нь бараг л мэдэх юм шиг байна.” 

“Байршил аа? Гэрэлтэй өрөөний байршил уу?”

Ин-гон толгой дохилоо.

 “Тийм ээ, танын зөв. Миний бодлоор бид гарцыг хайж явах шаардлага байхгүй.”

Фелисиагийн царай хачин болоод ирлээ.  Делиа Катуин хоёрын нүднээс ч үл итгэх байдал харагдаж байв.

Карак ч чимээгүй байсангүй.

 “Ханхүү, юу гэсэн үг вэ? Бид хаалгаар орохын оронд хананд нүх гаргаж орно гэсэн үг үү?”

Мэдээж Карак бол энгийн нэг орк биш. Ин-гон инээгээд,

“Тийм ээ яг зөв. Енкидүгийн эрднэсээ нуух гэж хэрэглэдэг байсан агуй бол нэг төрлийн dungeon. Магадгүй одоо ч сахиулууд, занганууд байгаа байх. Хана нэвтлээд орох нь илүү эрсдэлгүй.”

Ин-гон өөртөө их итгэлтэй байлаа.

Учир нь Локегоор тоглор үедээ аль хэдийн энд ирж байжээ.

Аянгат дөшийг авах нь Чөтгөрийн ертөнцөд ялалт байгуулахад их чухал үүрэг гүйцэтгэнэ.

Локегоор 5 удаа тоглосны дараа ханыг яаж эвдлэхээ маш сайн санаж байлаа.

Мэдээж тэдэнд үүнийг би тоглоомноос мэдсэн гэж хэлж болохгүй. Тийм болохоор л Ин-гон энэ бүхнийг тайлбарласан хэрэг.

Фелисиа Ин-гоныг ширтэж байв. Санаа зовсон шинжтэй хөмсгөө өргөн амаа нээлээ.

“Үгүй, үгүй ямар ч байсан…”

 “Шутра хэлж байгаа болохоор боломжтой.” Гэсээр Кайтлин Фелисиагийн үгийг таслан орж ирлээ.

“Шутрагийн чадвар гайхалтай юм. Тэгэхээр Шутра хийх болно. Тийм үү Сейра?”

Кайтлины үгэнд цочсон ч гэсэн толгойгоо хурдан дохилоо. Учир нь Ин-гон аль хэдийн өөрийгөө баталсан билээ. Энэ зүгээр ч нэг ой тогтоолт биш.

“Тийм ээ, би түүнд итгэж байна.”

Кайтлин Фелисиа руу ‘Намайг сонсож байна уу?’ гэсэн харцаар харж байлаа.

Ин-гон нэмэн,

 “Фелисиа эгчээ, надад нэг удаа итгээч” гэж итгэл горьдсон харцаар харан хэллээ. Анх удаа л Фелисиа Шутраг сайн нүдээр харж эхэллээ.

Фелисиа Ин-гон Кайтлин хоёр луу харж байгаад санаа аодан,

 “Мэдлээ, нэг удаа оролдоод үзье. Хаашаа явах вэ?”

 “Баярлалаа, түр хүлээгээрэй.”

Ин-гом морьноосоо үсрэн бууж мөчир аван газар дээр газрын зураг зурж эхэллээ. Түүний Газрын зураг унших чадвар түвшин 2т хүрсэн болохоор зүгээр ч нэг зураг байсангүй.

“Бид энд байна харин энэ бол бидний очих газар.”

Кайтлин Сейра болон Карак Ин-гоны ярьж байгааг сонсож толгой дохиж байхад Фелисиа л эргэлзэн зогсоно. Гэсэн ч Фелисиа амалсандаа хүрдэг. Түүнд итгэхээр шийдсэнээс хойш морьдыг буцаах гэж яарсангүй.

 “Надад хаашаа явахыг хэлчих. Би морьдоо аваад явна.”

 “Мэдлээ, баярлалаа эгчээ.”

Ин-гон инээхэд Фелисиа,

 “Би лав галзуурсан байх.”

Ингэж үглэсээр Фелисиа морьдоо дагуулан тэнгэр рүү нислээ.

&

Ин-гоны заасан газар тийм ойрхон биш байлаа. Тэгээд ч харанхуй байгаа болохоор тэнгэрээс хаана явж байгаагаа хараха их хэцүү байв.

Гэсэн ч Ин-гоны жижиг газрын зурагт өчүүхэн ч нөлөө үзүүлэхгүй. Үе үе хаана явж байгаагаа шалгаж Фелисиад эргэлзэж байгаа царай харуулан явлаа.

Эхэндээ Фелисиа Ин-гоныг дурамжхан дагасан боловч удалгүй бүр үг ч унагахаа болив.

Кайтлин Фелисиаг харан инээлээ.

Тэд очих газраа саадгүй ирсэн ч уур амьсгал өмнөхөөсөө өөр болсон байв.

Тэдний байгаа газар намгийн амьтад байдаг намгаас холгүйхэн байлаа.

 “Тэд ойрхон байхгүй байх. Тэд бидэн рүү турхирсан, харин одоо бидний ээлж. Намаг ойрхон санагдаж байгаа ч газрын зураг дээр хол.”

Ин-гон Каракыг бодол уншиж чаддаг гэж бодохгүй байгаа ч яг түүний бодож байгааг хэллээ.

Фелисиа гэрэл гаргасан ч өмнөхөөсөө илүү бүдэг байлаа.

 “Шутра, одоо хаачих вэ?”

“Хэдхэн хором.”

Ин-гон төвлөрч байгаа юм шиг жүжиглэж байхдаа газрын зургаа ойртуулан харж байлаа. Хэд хэд шалгасны дараа тэр зөв газраа оллоо.

Мэдээж тэр Баатрын домог дээрх бүхнийг санааж байна гэж байхгүй.

“Ийшээ.” 

Ин-гон явах газраа баталгаажуулан хэдэн бутны дундуур явлаа. Удалгүй том хана түүний өмнө гарч ирэв.

Фелисиа нүдээ том хадыг дагуулан харлаа. Ханан дээр том хагархай үүссэн бөгөөд том хутга зоосон юм шиг харагдана.

 ‘Энд юу болоо вэ?’

Каракын нүднээс уншигдах асуултанд Ин-гон зальтайгаар инээмсэглэн хариуллаа. Энэ бол яагаад Кайтлиныг авч явах гээд байсан шалтгаан нь байлаа.

 “Таны ээлж Кайтлин.”

 “Айн?”

“Энийг бутлаарай. Та хийж чадах уу?”

Хүн чоно болохоор нэг л цохилтоор хаалгийг цөмлөж чадна. Дөрөвхөн жилийн өмнө Кайтлин илүү сул дорой байсан. Ин-гон түүний тулалдахыг харснаас хойш түүнд эргэлзэх зүйл байхгүй.

 “Ээ? аа… ээ… за.”

Кайтлин Ин-гоны хэлснээс зөрж чадсангүй. Салхи хүйтнээр үлээж байсан ч Кайтлин хөлөрч байлаа.

“Амжилт хүсье!” гэж Кайтлиныг дэмжихэд Кайтлин Карак руу харж амжив. Дедиа Катиун хоёр ч байдлыг ажиглан хөөрнө.

Олны нүдэн дээр Кайтлин шүлсээ залгин түүнд оролдох гэдэг ганц сонголт байгааг л ухаарлаа.

Яг энэ мөчид Фелисиа Ин-гоны нурууг алгадав.

 “Хөөе, чи Кайтлинг зэвсэг гэж бодоо юу? Яаж энийг цохиод нураах юм?”

“Ум, нураах аа?”

Ин-гон бага зэрэг гайхав. Фелисиа Ин-гон руу цоо ширтэж байхад Кайтлин түүний өмнө бөхийж байлаа.

 “Уучлаарай” 

Тэр дүүгийнхээ гуйсан зүйлийг хийж чадахгүй болохоор уучлал гуйж байлаа.

Фелисиа санаа алдан урагш алхав.

“Замаас холдоорой. Эгч нь чадвараа харуулах гэж байна.”

Фелисиа алгаанийлүүлэхэд түүний хадны өмнө хоёр сүнс гарч ирлээ.

Өмнөх                                                                                                         Дараагийн

Сурталчилгаа

5 comments on “Breakers-30”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.