Breakers-29

5 comments

Өмнөх                                                                                             Дараагийн

Ал, үх, сүйтгэ.

Хоёр армиас орилоон хашгираан холилдож шидийн хүч урсан гарч байлаа.

Илд энд тэндгүй савчилж байлаа. Жадаар оркын нурууг сүлбэж цаашлаад намгийн арслан зааныг сүлбэлээ.

Амьсгалахд хүнд байлаа. Эрүүл ухаанаа хадгалах бүр ч хэцүү аж.

Ин-гон шүдээ зуун төвлөрөхийг оролдов. Аура нь гал шиг асч зөвхөн Каракын хоолойг л сонсож байлаа.

Тэр амьд үлдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд өөрт байгаа бүхнээ дайчлах хэрэгтэй.

Ин-гон газрын зураг дээрээсээ урд байх орк руу дайрлаа. Тулааны урсгал их ойлгомжтой байв.

Ин-гон Каракт зааж Карак Ин-гоныг хамгаалж байлаа. Энэ толгой эргэм тулааны талбарт, тэр хамгийн гайхалтай байрлалыг эзэлсэн байлаа.

Нударга дүүрэн цус болон чихний хэнгэрэг нь тулааны чимээнээс болж хагарчээ. Чихнээс нь цус асгарч байлаа. Ин-гон эмчилгээний шид ашиглан Каракын амьсгааг хэмнэж байлаа.

Тулааны талбарт Улаан Аянга овог түрж эхлэн байдлыг гартаа авахыг хичээж байлаа.

Дайнд илд савчиж байгаа хүмүүс амьд үлдэх хүн байхгүй мэт л байлаа. Ин-гон тулааны урсгал руу дахиад л дайрлаа. Эцэст, Каракын хөл зогсохыг харлаа.

Тэр зогссон үед тулаан дууссан гэсэн үг.

Босогч арми бүрэн ялагдал хүлээлээ.

&

Улаан Аянга овгийнхог зугтаасангүй. Намгийн арслан заан хүчирхэг чадвартай ч өдөрт гаргах чадвар нь хязгаартай.

Тулааны хохирол аймшигтай том байлаа. Эхний тулаанд л гэхэд бараг тулааны армийн 1/3 нь бэртэж гэмтэн тулалдах чадвараа алджээ.

Үнэндээ иймхэн хохирол учирсан нь гайхамшиг. Вандал Крис мэдээж Фелисиагийн шидийн туслалцаа байгаагүй бол арми тэр чигтээ арчигдах байлаа.

“Бид өөрсдөөрөө бахархаж байна.”

 Крис зохион байгуулалтын гол үндэс нь боловсон хүчин юм.

Тэд Улаан Аянга овгийн оркууд руу хараад инээж байлаа.

Намгийн мангасуудыг өөрсдийн эгнээндээ нэгтгэнэ гэж төсөөлсөнгүй. Тэгээд ч бас шидийн тэр их хүчийг эзэмшсэн гэдгийг ч тооцоогүй байлаа.

Ялалтын баяраа тэмдэглэж их уужээ.

“Тэгэхээр, бидний хэн нь ч гэмтэж бэртээгүй нь сайн хэрэг” гэж Фелисиа хэллээ. Тулаанаа бодоол нилээд зөөлөрсөн боловч хоолойгоо өндөрсгөсөн хэвээр байлаа.

Фелсиагийн хэлснийиг сонсоод Крис юм хэлж чадсангүй. Учир нь Фелисиаг аварч байх үеийн маргаан дахиж болохыг хүсээгүй ажээ.

Крис Фелисиагийн хажууд үнэндээ л жижигдэж байлаа. Тэр хэзээ ч ийм мэдрэмж авна гэж бодож байсангүй.

Фелисиатай ойр байхыг хичээдэг Кайлтин хүртэл өвдсөн сэтгэлээр түүнийг ширтэж байлаа. Тэр хооронд Фелисиа Кайтлины гэрэлтсэн харцнаас бултахыг хичээж байв. Ин-гон тэдний голд байсан учир хоёр талруугаа харж инээлээ.

Гэсэн ч энэ байдал тэднийг ялагдаж байгаа гэдгийг нууж чадсангүй. Хүн чоно хар елфүүд бүгд л хүчтэй цохилт авсан.

“Ийм байдалтай бид ялж чадахгүй” гэж Вандал хэллээ.

Түүний хоолойноос цөхрөл сонсогдсонгүй. Зөвхөн хатуу үнэн байлаа.

“Бид цэргүүдийнхээ биеийг шалгаж Чөтгөрийн ордноос тусламж хүсэх хэрэгтэй.” 

Энэ бол ялагдлын эрмэлзэл байлаа.

Чөтгөрийн хүүхдүүд өөрсдийн туслахтайгаа хамтдаа ч оршуулагдаж болно. Тэд бие бие рүүгээ уурлаж ялагдал руу хөтөлж байлаа.

Чөтгөрийн хаанд бол амжилт хүүхдүүдээс нь чухал. Хэрвээ тэд саяны тулаанд ялагдсан бол нилээд том шийтгэл авах байсан байх.

 “Болохгүй. Би өөрийн туслахаа өөрийн ухаангүй үйлдлээс болж алдахыг хүсэхгүй байна.”

Крис санаа алдан хэллээ. Яг одоо бид том хохирол гаргалгүйгээр байдлыг эргүүлэх боломжгүй.

 “Намайг уучлаарай Шутра.”

Ин-гон бол туслахтайгаа хамгийн ойр нэгэн. Энэ тулааны нөхцөл байдлаас бол түүний хэлсэн үгс ерөөсөө л хэтрүүлсэн хэрэг биш байлаа.

Ин-гон Крисийн үгийг сонсон толгой сэгсэрлээ.

 “Үгүй ээ, зүгээр.”

Ин-гон дахиад л эхлэх цэг дээрээ ирлээ. Крис Кайтлин хоёртой уулзан олон ч зүйлийг тэднээс сурлаа. Чөтгөрийн ордны номын санг хэрэглэж чадахгүй нь харамсмаар ч эсэргүүцэж үл чадна.

“Ойлголоо. Тэгвэл би хэдэн цэрэг тасалж аваад Чөтгөрийн ордонд бараалхая.”

Вандал Крис Кайтлин хоёр руу царай нь барайн толгой дохилоо.

“Өршөөгөөрэй, гэхдээ надад нэг санаа байна…”

Фелисиа жижигхэн гараа өргөлөө. Тэр жаахан итгэлгүй байх шиг байв. 

“6-р гүнжээ шууд хэлнэ үү.” 

Вандалын хүсэлтээр Фелисиа хоолой заслаа. Бүгд, ялангуяа Крис түүнийг харж байлаа.

“Энд ирсэн шалтгаан бол хуучин балгаснуудыг шалгах байсан юм.”

 “Тэгээд?” хэмээн Крис яаруулав. Фелисиа газрын зураг дээр Жишука уулын энгэрт моделуудыг түрэн тавьж

 “Үнэндээ миний хүрэх газар бол Жишука уулын эх байсан юм. Тэнд 1500 жилийн өмнө байсан Ендикү луугийн байсан үүрийг судлахаар явж байлаа.”

Фелисиа тэнд тулалдах гэж биш юм хайх гэж явж байжээ.

“Енкидү өөрийнхөө эрдэнэсийг хамгаалах гэж янз бүрийн арга хэрэглэдэг байсан. Зарим домогт намгийн арслан зааны чадварыг Енкидү өгсөн гэж үздэг. Энэ бол яагаад арслан заан одоо болтол Чөтгөрийн ертөнцөд оршин тогтнож байгаагийн шалтгаан”

Фелисиагийн туранхай хуруу газрын зураг дээрх Жишука уулыг тойруулна.

 “Жишука ууланд амьдардаг байсан одойчууд ч гэсэн Енкидүгийн эрдэнэсийг хамгаалагчид байсан. Енкидү одойчуудад зэвсэг дархалж эрдэнэсээ хамгаалахыг тушаасан.”

Ярьж дуусаад Фелисиа жижигхэн цүнхнээсээ цаасны өөдөс гаргаж ирлээ.

 “Аянгат дөш.”

Цаасны өөдсөн дээр 8 одой шүтээнийг тойрон зогссон байлаа.

 “Дан ганц чимераг удирдах биш, устгалын зэвсэг. Би энийг хайхаар ирсэн юм.”

Цаашаа тайлбарлах хэрэггүй. 

“Ийм зэвсэг байгаа гэсэн үг үү?” хэмээн Вандал асуулаа. 

“Миний судалснаар бол тийм. Би байгаа гэдэгт нь итгэж байна. Би үүнийг нилээд сонирхож байсан учраас Улаан Аянга овогтой хутгалдчихсан юм.”

Фелисиа бодолхийлэн сууж буй Крис рүү харлаа.

Крис толгой сэрсрэн,

“Бид өөрсдийн хүн хүчээ эрдэнэсийн аянд золиослож болохгүй.”

Тэр Фелисиаг үл тоосонгүй. Зүгээр л илүү баталгаа хүсч байлаа.

 “Тэнд Аянгат дөш байгаа.”

“Шутра?”

Ин-гон итгэж байлаа. Өмнө нь Ин-гон Аянгат дөштэй учирч байсан билээ.

Баатрын домгийг Локегоор тоглож байхад түүний зорилго Чөтгөрийн хааныг ялж энх тайвныг тогтоох байлаа.

Тэр үед Жишука уулыг дамжин Чөтгөрийн ордон руу орж байлаа. Тэр үед намгаар хучигдсан байв.

‘Аймар байсан.’

 ‘Шидтэн л тэр зэвсгийг хэрэглэдэг гэж бодсон, гэхдээ эртний балгасанд байжээ.’

Хэрвээ хэрэгтэй бол тэд хэрэглэх болно. Фелисиагийн хэлснээр тэд дөшийг гартаа оруулвал байдлыг эргүүлж дөнгөнө.

‘Гэхдээ би тоглоомон дотор харсан гэж хэлж чадахгүй.’

Тэднийг өөр аргаар итгүүлэх хэрэгтэй.

Ин-гон шүлсээ залгин ам нээлээ. 

“Би ч бас энэ түүхийн дагуу одойчуудын хэлийг сурч байсан. Ижилхэн түүх гандхарва дунд тархсан байлаа. Фелисиаг дэмий судалгаа хийсэн гэж бодохгүй байна.”

Үгс урсаж байлаа. Хэрвээ тэд анх удаа л уулзсан бол түүнийг галзуу л гэж бодох байсан. Гэхдээ одоо бол огт өөр.

Ин-гон одойчуудын тэмдэглэлийг уншин өөрийнхөө хэлснийг баталгаажууллаа. Энд өөр гандхарва байхгүй учир хэн ч түүнтэй маргахгүй.

Ин-гоныг ярьж дуусахад Фелисиа газрын зураг дээрээ заан,

“Орох гарцын хувьд энэ хавьд байгаа. Хэрвээ бид зэвсгийг гартаа оруулж чадвал, мангасууд бидэнд саад болохгүй.” 

Фелисиа ярьж дуусаад Ин-гон руу харж инээлээ. Ин-гон ч бас эргүүлээд инээв.

Вандал хөмсөг зангидан Фелисиа руу хараад,

“6-р гүнжээ, би таньд их хугацаа өгч чадахгүй нь. Хамгийн ихдээ нэгээс хоёр өдөр.”

“Генерал Вандал?”

Крис гайхсан байлаа. Вандал ямар ч эргэлзээгүй,

 “Би тэдний саналыг үгүйсгэж чадахгүй. Өөр арга байхгүй байсан ч, би зугтахыг хүсэхгүй байна.”

Энд Чөтгөрийн хааны дөрвөн хүү, мөн тэдэнд тусалж буй Вандал байна.

 Крис санаа алдаа.

 “Фелисиа, чамд хэр их цэрэг хэрэгтэй вэ?”

“Надад их цэргийн хэрэг гарахгүй. 10 юмуу түүнээс цөөн байхад болно.”

Крис Ин-гон руу харан,

“Шутра, Фелисиатай хамт балгасыг ол.”

 Крис түүнийг одойчуудын бичгийг уншиж олоход тус болно гэдэгт нь итгэж байлаа.

Ин-гон толгой дохив. 

“Мэдлээ. Кайтлин эгч хамт явах уу?” 

Түүнийг авч явахыг хүссэндээ биш хүчирхэг болохоор нь тэр байлаа. Кайтлины хүч Аянгат дөшийг олоход их түшиг болно.

“Би чамтай хамт явна.” 

Кайтлин эргэлзэлгүй хариулав. Түүний нүдэнд оч гялалзаж байлаа.

Крист сонголт байхгүй болохоор зөвшөөрөв.

“Мэдлээ, би Вандалтай чадах чинээгээрээ торгоох болно. Тэд тулаан бүрт намгийн арслан зааныг хэрэглэхгүй байх.”

Өнөөдрийн тулаанаар намгийн арслан зааны сул талыг мэдэж авсан. Тэдний хөдөлгөөн хязгаартай, тэднийг ашиглаж тулалдах ч асуудалтай.

Вандал Фелисиагаас,

“Бидэнд цаг бага байна. Одоо эхэлж болох уу?” 

“Гэхдээ чи явахыг хүсч байна уу?

Felicia shrugged and turned towards In-gong, who responded.

“Би явах хэрэгтэй.”

Бүхний харц газрын зурагдээр төвлөрлөө.

Өмнөх                                                                                             Дараагийн

Сурталчилгаа

5 comments on “Breakers-29”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.