Чөтгөр бурхдын домгууд 206

Чөтгөр бурхдын домгууд 206

Дипломны хамгаалалтанд амжилт хүсээрэй.

207/233

Сурталчилгаа
16 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 206 – Нууцлаг чөтгөрийн араатан.

Удаан хугацааны дараа Не Ли өвдөлтөө намжсаныг анзаарав. Гэсэн хэдий ч харанхуй ба гэрлийн хуулиудын асуудал бүрэн шийдэгдээгүй.

Тэдний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Гэнэтхэн Не Ли сүнсний тойрон дотор нь байгаа нууцлаг ороонго өвсний талаар бодлоо. Хэн мэдлээ энэ маш нууцлаг хүчтэй учраас хуулийн хүчийг зогсоож чадах байх. Хэсэг зуур бодоод тэрээр харанхуйн хуулийн хүч ба гэрлийн хуулийн хүчийг ороонго дотор боловсруулж эхэллээ. Эхэндээ ороонго хоёр хуулийн хүчийг осрж авч чадахгүй байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ороонго галзуу мэтээр хоёр хүчийг сорж авна.

Ороонго хоёр хуулийн хүчийг сорон авч өссөөр. Түүнчлэн хуулийн хүч Соёот хулсны баавгайнд нөлөөлж чөтгөрийн араатанд гайхалтай хувирал үүсч эхэллээ. Түүний арьс нь харанхуй ба гэрлийн өнгөөр гэрэлтэнэ.

Соёот хулсны баавгай дахин хувиралт хийв.

Сүүдрийн чөтгөрийн сүнс харин харанхуйн хуулийн нэгээхэн хэсгийг авлаа. Хүмүүс биеийг нь харах гэж ихээхэн хүч хөдөлмөр зарцуулах болно.

Ороонго хоёр хуулийг сорж авбал Не  Ли одоо л нэг санаа амрав. Тэрээр хоёр хуулийг нууцлаг ороонго сорж авсан ч гэсэн өөрөө удирдаж чадахаар байгааг анзаарна.

Ороонго сүнсний тойронгийн нэг хэсэг нь. Гэхдээ Не Ли энэ талаар бүрэн дүүрэн итгэлтэй биш байв. Учир нь Не Лигийн сүнсний тойронд нууцлаг ороонго гарч ирсэнээс хойш тэрээр өмнөх амьдралын хөгжлийн замналаа эвдэн шив шинэ замналд орсон билээ.

Не Ли бясалгаж байх хооронд Ю Ян агаарт чимээгүйхэн хөөрч байлаа. Харьцуулашгүй гоо үзэсгэлэн нь харсан хүн бүрийг балмагдуулам. Тэрээр Не Лигийн дотор харанхуй болон гэрлийн хуулиуд хоорондоо мөргөлдөж байгааг харсан. Яг Не Лид санаа зовох гэж байх тэр агшинд илүү нууцлаг энерги харанхуй ба гэрлийн хуулийг залгин авсаныг тэрээр харсан юм.

Энэ хүүхдэд хэдэн нууц байдаг юм бэ? Сониуч зан нь хөдлөлөө. Сүнслэг бурханы хувьд энэ ертөнцийн талаар тодорхой бүрэн дүүрэн ойлголтыг мэддэг хүн юм. Гэтэл Не Ли өөрөөс нь илүү мэдлэгтэй юм шиг санагдаж эхлэв.

Ингэж бодохоор Ю Ян толгойгоо гашилгаад сууснаас өөр зүйлд анхаарлаа хандуулсан нь дээр хэмээн ухаарав. Бэлхүүсээ сунгаж дасгал хийвэл сайхан бие нь ил гарав. Хуулийн эзний хувьд бясалгал хийхгүй байсан ч гэсэн эргэн тойрны галийн хуулиуд өөр уруу нь галзуу хурдаар орно. Хуулийн хүчийг сорж авснаараа Ю Ян сүнсний хөгжлөө үл таслан хөгжүүлж байлаа.

Хорин өдрийн дараа Не Лигийн сүнсний хөгжил 5-одтой Алтан зэрэглэлийн оргилд хүрлээ. Тэрээр Хар алтан зэрэглэл хүрэхэд ердөө ганц хуруу дутуу.

Нүдээ нээвэл нүднээс нь гэрэл цацарна. Удаан хугацааны туршид бясалгасан учраас мэдлэг ухаан нь арвин өссөн билээ. [Тэнгэрлэг бурхан] техник ашиглаж байгаа учраас сүнсний хөгжил нь харьцангуй удаашралттай. Дээшээ ахиц гаргах нь мөн Лу Пиао, Дү Зэ гээд нөхдүүдээс нь хэд дахин хэцүү. Гэхдээ л Не Ли дээш дүүлэн нисч өөрийн мэдлэгээрээ сүнсээ хөгжүүлсээр.

Дээш ахиц гаргах даваа нь хэцүү байгаа ч ирэх үр өгөөж нь гайхшруулмаар их. Тэрээр өөрийн зэрэглэлд байгаа дайчныг үл ажран дийлэхээр барахгүй Хар Алтан зэрэглэлийн дайчидтай тулалдсан ч ажрахгүй.

Тэнгэрлэг Тамга Дуудлага худалдаа төлөвлөсөн ёсоор зохион байгуулагдав. Тэнгэрлэг тамгат дуудлага худалдаанд Не Лигийн хээн бичээс сийлсэн зэвсэг ба хуяг дуулгуудыг үнэ хаялцуулахад арван таван хотын хүмүүс уулга алдцгаана. Тэд хэзээ ч Юу Е мастераас илүү хээн бичээс бичиж чадах хээн бичээсчин гарч ирнэ гэж төсөөлөөгүй.

Не Лигийн ажилд Доод ертөнцийн хүчтэнгүүд үлэмж үнэ хаялцсан юм. Сайн зэвсэг ба хуяг дуулга тэдний хүчийг ихээр нэмэгдүүлнэ. Энэ ертөнцөд хүчгүй нь хүчтэйгийнхээ олз болдог. Хүч чадал бол бүх зүйл бөгөөд хамгаас чухал.

Саяхан Доод ертөнцийн эзэн шавь сонгон шалгаруулж авна гэдэг цуу яриа гарсан.

Доод ертөнцийн эзэн Сүнслэг бурханы оргилд хүрсэн хүчтэн билээ.

Хэрэв эзний нүдэнд өртөх аваас ганц хойноошоо дэмжүүлээд л бурхадын ертөнцөд хөл тавьж болох нь. Энэ өдөөн хатгалга хэтэрхий нүдэнд гял цал. Хэрэв Доод ертөнцийн шавь болох аваас харьцуулашгүй хүчтэн болохын зэрэгцээ “Доод ертөнц хот”-ийг өөрийнхөө болгоход асуудал үгүй.

“Доод ертөнц хот” бол нууцлаг газар. Домогт өгүүлснээр энд олон төрлийн овгуудаас үзэсгэлэн гоо бүсгүйчүүд цугласан хэмээдэг. нэмж хэлэхэд тэнд төрөл бүрийн Идүүр сүнснүүд бий. Идүүр сүнснүүд бол “Доод ертөнц хот”-ийн газар доор байх халуун лавыг иддэг нэгэн онцгой төрлийн нууцлаг амьтад. Энэ амьтадаар Доод ертөнцийн эзэн өөрийн сүнсний хүчээ хөгжүүлдэг билээ.

Доод ертөнц хотын эзэн болох аваас хэмжээлшгүй эд баялгын эзэн болох нь гарцаагүй.

Доод ертөнцийн эзэн шавиа сонгох энэ эгзэгтэй мөчид Не Лигийн хуяг дуулга дуудлага худалдаагаар зарагдаж байгаа нь дуулиан тарив.

Хаш Тамгат гэр бүлд Ахлах хээн бичээсчин ирсэн, түүнчлэн Тэнгэрлэг Тамгат дуудлага худалдаа энэ үед болж байгаа учир Цуст чөтгөрийн овог Хаш Тамгат гэр бүлтэй түрхэн зуурдаа найрамдал зарлалаа. Хаш Тамгат гэр бүл асуудлаа шийдсэн учраас хүчирхэг хүний овгуудтай холбоо тогтоож нэр нөлөөгөө тэд бэхжүүлсэн.

Энэ өдөр Луо Сяо инээмсэглэн Не Лигийн хажууд алхан хүрч ирэв. Хаш тамгат гэр бүл хэмжээлшгүйгээр өргөжин тэлсэн. Тэд Тэнгэрлэг тамгат дуудлага худалдаагийн хамгаалалт дор орж олон фракцуудтай холбоо тогтоосон. Гаднах ертөнцийн бүлгүүд Хаш тамгат гэр бүлийн нууцлаг хээн бичээсчинг хэн болох талаар мэдэх гэж бүхнээ хичээнэ. Мэдээж аль нь ч бүтэлгүйтсэн.

Хаш тамгат гэр бүлийн хүч нэр нөлөө ирээдүйд өргөжин тэлэх нь гарцаагүй болж байх шиг байна.

“Зээ дүү минь, миний дагуулууд тандалт хийгээд дууслаа. Харанхуйн бүлгэм саяханаас хөдөлгөөнөө багасгасан.” Луо Сяо инээмсэглэв. Не ЛИ Харанхуйн бүлгэмийг яагаад ажих хүсэлт гаргасныг тэрээр мэдэхгүй. “Түүнчлэн, чиний хайж байсан Е Ханы талаар мэдээлэл дуулдлаа. Е Хан Вугүй овогт Ерөнхий хээн бичээсчингээр орсон байна.”

Луо Сяо үгийг сонсоод Не Ли хөмсгөө зангидав. Е Хан Харанхуйн бүлгэмээс салж өөр гэр бүлд орсон гэжүү?

“Вугүй овог юу сэдээд байна?” Не ЛИ дотроо эргэцүүлэн хэсэг зуур суулаа.

Хэсэг зуур чимээгүй байснаа Луо Сяо хэлэв. “Саяхан Вугүй овог хүмүүсээ цуглуулсан. Тэд нэг зүйл сэдээд байгаа бололтой. Гэхдээ яг юу гэдгийг нь л мэдчихвэл.”

Не Ли дотроо түгшинэ. Вугүй овог Харахнуйн овгоос ч хүчтэй овог.

Яруу алдрын хотоос удаан хугацаагаар явсан учир эргэж очих цаг болсон бололтой.

“Луо авга, би хэсэг зуур явах хэрэг байна.” Не Ли хэлэв.

“Не ЛИ дүү явах гэж байгаа юмуу?” Не Лигийн үгийг сонсоод Луо Сяо царай барайв. Яг одоо Не Ли дэндүү чухал хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Не ЛИ дахиж ирэхгүй гэдгийг яаж батлан даах билээ.

“Луо ах санаа бүү зов. Би удахгүй ирнэ. Би хэдэн зэвсэг хуяг дуулга танд бэлдээд тавьчихсан байгаа.” Не ЛИ Яруу алдрын хот уруу буцна. Эндээс хот холгүйхэн. Сарын дотор ирэх ч боломжтой юм. “Би шийдсэн. Одоо харин Луо ах битгий ятгаад бай.”

Не Ли шийдэмгий байгааг хараад Луо Сяо хэлэв. “Не Ли дүү хэдэн харуул авч өөрийгөө хамгаалуулах уу?”

Хэрэв Не ЛИг хүчээр үлдээх гэж оролдвол сайнаас илүү саар нөлөөтэй. Хэдэн хүнээр Не Лиг хамгаалуулж байж санаа амар сууна биз.

“Бололгүй яахав.” Не Ли толгой дохив. Үнэнийг хэлэхэд Не Лид адил санаа байж билээ. Хаш тамгат гэр бүлийн ашиг сонирхол өөрийнхтэй нь нэгдсэн. Не Ли энэ бүх хугацаанд Хаш тамгат гэр бүлийг сайтар ажиглавал Хаш тамгат гэр бүл Хүн төрөлхтний амьдрах орон зайн төлөө тулалдаж буй юм.

Хаш тамгат овгийн хүмүүс өөрийг нь хамгаалвал тэрээр илүү аюулгүй байж чадна.

“За, би Луо Мин болон нөгөө хоёрыг чиний бие хамгаалагч болгоё.” Луо Сяо хэлэв. Луо Мин болон нөгөө хоёр нь бүгд Домгын зэрэглэлийн дайчид. Тэд Домгын зэрэглэлийн оргилд эсвэл Хагас брухан болоогүй ч ердийн нөхцөл байдлаас не Лиг хамгаалж чадна.

“Луо ахад талархлаа.” Не Ли инээмсэглэн хэлэв. Гурван Домгын зэрэглэлийн тулалдагч нартай болсон нь сайн хэрэг.

“Энэ чөтгөрийн кристал чулуунуудыг бид дуулга болон зэвсэг дуудлага худалдаагаар зараад оллоо.” Луо Сяо дотоод орон зайт бөгж Не Лид дамжуулав. Чөтгөрийн кристал чулуу бол энэ газрын мөнгөн тэмдэгт. Хаш тамгат овог гучин хувийг л авч байгаа хэдий ч зуун наян саятай болсон. Тэд ийм олон Чөтгөрийн кристал чулуутай болсон учраас хэдэн хүчтэн хөлсөлж хүчээ нөөшилж болно.

Не Ли орон зайт бөгжийг хадгалав. Хэн мэдлээ. Дараа энэ хэрэг болох ч юм билүү.

“Дүүд өөр хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Манай Хаш тамгат гэр бүл бүгдийг хийнэ. Чадах бүхнээрээ.” луо Сяо хэлнэ.

“Луо ахад талархлаа.” Не Ли гараараа ёслов. Хаш Тамгат овог өөрийг нь хамгаалж байгаа учраас Яруу алдрын хотод ирэх дарамтын нэгээхэн хэсгийг болиулав.

Доод ертөнцөд удсан учир харих цаг болсон. Тэрээр бүх зүйлийг, доод ертөнцийн талаар ч тэр Е Зонгод мэдээлэх болно. Хэрэв Яруу алдрын хотын байршил ил болох аваас тэд урьдчилан бэлдэх хэрэгтэй.

Юу Ян бурхан бас гурван Домгын зэрэглэлийн бие хамгаалагч буй учир энэ аялал бүрэн өгөөжөө өгчээ.

Луо Сяо болон Лу Жиан нартай салах ёс гүйцэтгээд Хар чулуун хотоос Не Ли явлаа. Түүнийг гурван домгын зэрэглэлийн дайчид хамгаална.

Яруу алдрын хот.

Е Зонг Домгын зэрэглэл орсон цагаас сүнсний хөгжилд нь чанарын өөрчлөлт гарсан юм. Не Лигээс сүнсний хөгжлийн замналаа заалгасан бас ухаантай хүн гэдгийг нь авч үзвэл тэрээр энгийн хүнээс хурдацтайгаар ахиц дэвшин 2-одтой Домгын зэрэглэл хүрсэн юм.

Яруу алдрын хотод ийм амар амгалан байна гэдэг ховор. Амар амгалан байна гээд хотын харуулууд залхууран суудаггүй. Тоо томшгүй олон тулаанд орж, гэр бүл анд нөхдийнхөө үхлийг харсан хүмүүс хатуужилтай байх нь аргаггүй билээ.

Е Зиюун, Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ, Дүан Жиан, Вэй Нан болон бусад хүмүүс бясалгана. Энэ мөчид тэд Хар балгас болон бусад газар очиж бэлтгэл сургуулилалт хийсэн. Тэдний сүнсний хөгжил ихээхэн сайжирсан. Ялангуяа Дүан Жиан луугийн цустай учраас Не Лигийн зааварчилгаа дор Домгын зэрэглэл хүрэхэд хуруу л дутна.

Хэдхэн хормын өдөр Яруу алдрын хотод зочид ирсэн. Тэнгэрлэг тавилант тавцангийнхан бүгдээрээ Яруу алдрын хотод нүүж ирэн Яруу алдрын хотын захирагчийн эдлэнд ирцгээв.

Яруу алдрын хотын хүн ам жил ирэх бүр багасдаг. Тэд шинэ хүмүүсийг мэдээж уриалгахнаар тосч авах нь гарцаагүй. Тэнгэрлэг тавилант тавцангийнхан хүч сул дорой ч үүний шалтгаан нь тэд бүрэн дүүрэн сүнс хөгжүүлэх техникгүйд байгаа. Хэрэв тэдэнд тохирох сүнс хөгжүүлэх техникийг зааж өгөөд, хүүхдүүдийг нь Ариун Орчид сургуульд оруулвал хүч нь хурдан ахиж дэвших нь гарцаагүй.

Энэ мөчид Тэнгэрлэг тавилант Хар рашааны хавцалд.

Хавцлын гүнүд, Хар усан дотор ус давалгаална. ХҮчтэй энерги асгарваас хоёр хөгшин хоолой гарав. Хар рашааны хавцлыг чичирхийлүүлнэ.

“Ахаа, би тэр хөгшин эмгэний эрчмийг мэдрэхгүй байна.”

“Тиймээ, би ч анзаарлаа. Хар рашааны тамга байгаа ч тэр хөгшин эмгэн Ю Ян байхгүй байна. Тэрээр өнөөдөр л алга боллоо. Тэр өөрийн тэнгэрлэг биеэ нөхөн сэргээсэн юм байхдаа. Боломжгүй юм даа. Миний тооцоогоор дахиад дор хаяж арван мянган жил хэрэгтэй шүү дээ.”

Ю Яны эрчимийг дууриалгаад хийсэн хээн бичээсний үр нөлөө нь өнөөдөр л дуусав.

“Хэрэв тэр хөгшин эмгэн тэнгэрлэг очоо цуглуулсан бол бид ноёнд дуулгаж чадахгүй нь дээ.”

“Түүний тэнгэрлэг оч бутарсан. Тэнгэрлэг очоо цуглуулсан ч нэгээхэн хэсэг нь л байх ёстой. Тэр домгын зэрэглэлээс давах учиргүй. Өнөөдөр зугтааснаас хол яваагүй байлгүй. Бид араас нь элдэн хөөе.”

“За, хэрэв тэр хөгшин эмгэнийг барьж чадах юм бол би түүнийг өршөөлгүйгээр бузарланаа.”

Хоёр хоолой намживал Хар рашааны хавцалаас хоёр гэрэл цацарч тэнгэрлүү дүүлэн алга болов. Их хэмжээний Тэнгэрлэг тавилант тавцан нуран унаж Хар рашааныг таглав.


Өмнөх хэсэг

Дараагийн

16 comments on “Чөтгөр бурхдын домгууд 206”

    1. Хүлээсэнд баярлалаа. 233 хүртэл захиалгатай байгаа ямартай ч. 100 хэсгийн захиалга хүрч байж өдөр бүр 3 хэсгийг оруулна гэж байгаа шүү. Тэрийг сайн ойлгоорой.

      Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.