Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 52

2 comments

Өмнөх бүлэг                                                                                                                           Дараагийн бүлэг


52-р бүлэгАнагаах увидастай үнсэлт

“Чи юу гэж бодож байна даа?” хэмээн Нин Ши гараа элгэндээ наан арагш суугаад, юу ч болоогүй мэт асуултад нь өөр нэг асуултаар хариуллаа.

Сү Яны тэвчээр барагдаж, гараараа ширээг тас хийтэл цохиод, “Нин Ши! Чам шиг охид энтертэйнментийн ертөнцөд ямар асуудалд орж болохыг чи надаас илүү сайн мэдэж байгаа биз дээ?! Чи юунд тийм бузар шалбаагт унахыг хүсээд байгаа юм бэ!” гэв.

“Хэх, над шиг охин гэнэ ээ…” хэмээн Нин Ши инээгээд, “Сү залуу эзээн, хоёулаа ямар харилцаатай болоод та намайг загнаад байгаа билээ?” гэлээ.

Нин Ши түүний энэ үгийг хэдэн жилийн өмнө сонссон бол өдийд уйлаан майлаан болж байх байлаа.

Өнгөрсөнд, Сү Ян ирээдүйн эхнэр нь энтертэйнментийн ертөнцөд битгий хөл тавиасай хэмээн хүсдэг тухайгаа хэлдэг байсан сан.

Тэгтэл Нин Шүэлүог болох гэхлээр бүх чадлаараа дэмжиж байгаа юм даа. Тэгсэн атлаа энд суугаад бүсгүйд яаж амьдрахыг нь зааж ч байх шиг.

“Шяо Ши, хоёулаа салсан ч гэлээ би одоо ч чамайг дүү шигээ боддог. Би чамд зүгээр л тусалмаар байхад чи наад зөрүүд зангаа больж болохгүй юү? Май, энэ мөнгийг аваад Старлайттай хийсэн гэрээгээ цуцлаад, энтертэйнментийн ертөнцийг орхи!” хэмээн Сү Ян түүнийг хичээнгүйлэн ятгав.

“Хэх, энэ чинь тэгээд надад тусалж байгаа хэрэг үү?” хэмээхдээ Нин Шигийн лазан харц яс ташим ширүүн болж, “Гэснээс, нээрээ надад таны тусламж хэрэгтэй нэг гуйлт байгаа юм байна шүү! Та Нин овогтны гэр бүлийнхэнд үнэнийг хэлж, Нин Шүэлүо намайг хүчиндүүлэхээр хоёр хүн хөлсөлснийг гэрчилж болно шүү. Та надад туслах уу?”

“Шяо Ши, би…” гээд Сү Яны царай хувхай цайв, “Хэрвээ би тэгэх юм бол Нин Шүэлүогийн амьдрал зүйл дуусна шүү дээ… тэгээд ч, Нин Шүэлүо завдсан гэж л шийтгүүлнэ. Чи тэр үед буруу өрөөндөө ороод, өөр хүнтэй харилцаанд орсон юм чинь…”

Нин Ши түүний хариултыг мэдэж байсан ч гэлээ сэтгэл нь хөндүүрлэхгүй байж чадсангүй. “Тэгэхээр та нарын хийсэн хэрэг хав дарагдсан гэсэн үг үү? Намайг мансууруулж, хүчиндүүлсэн нь миний буруу юу? Тэгээд зулбасга тээж, амьгүй нярай төрүүлсэн нь бас миний буруу юу!”

Сү Ян ярвайв, “Шяо Ши, би тэгж хэлээгүй байна! Шүэлүо бид хоёр энэ хэргийн тухайд чамаас уучлалт гуйгаа биз дээ? Тэгээд энэ олон жилийн турш чадахаараа л гэмээ цайрууллаа. Чи яагаад ганц удаа уучлаад, нүдээ аниа өнгөрч чадахгүй байгаа юм бэ?”

Нин Ши цүнхээ аван босоод, “Чи намайг тэр бүгдийг зүгээр л март гэж байгаа юм уу? Чи Шүэлүог хүчиндээд, жирэмсэн болгосон хүнийг хараад инээмсэглэн, гар гараа барилцаж чадвал над дээр ирж уучлалт гуйгаарай!”

Сү Яны царай гэнэт хувирч, “Нин Ши! Чи яаж тэгж хэлж зүрхэлж байна аа!” гэв.

“Хөөх, би зүгээр л таамаглал дэвшүүлж байхад чи түүнийг тэгтлээ өрөвдөж байгаа юм уу? Чи ч өөрт чинь л тохиолдохгүй бол хүний зовлонг ойлгодоггүй юм шив дээ? Тийм байж намайг уучилна гэж бодож байвал уучлаарай, би будда биш!” гэж хэлж дуусаад Нин Ши яваад өгөв.

Ёстой ёрын юм аа!

Сү Янтай тэгтлээ удаан ярилцах хэрэггүй л байсан юм. Бүүр оройн хоол идэх хүсэлгүй болчихлоо байна.

Хурдхан харьж, бяцхан бүжингээ тэвэрч эдгэе.

Бүсгүйг Лү овогтны эдлэнд хөл тавив уу, үгүй юү, бяцхан цагаан бүжин түүний зүг гүйж ирэв.

Хүү цонхон дээр атиралдан суугаад, түүний ирэхийг удаан хүлээсэн бололтой.

Нин Шигийн сэтгэл санаа тэр дороо дээрдэж, урьдын адил хүүгийн хацрыг томоос том үнсэв.

“Миний хонгор хоолоо идсэн үү? Би чамд намайг хүлээлгүй хоолоо идээрэй гэж месеж бисэн, авсан уу?”

Бяцхан бүжин толгойгоо хоёр дохив.

“Миний хүү онц!” гээд Нин Ши шагнал болгож түүнийг дахиад нэг үнсэв.

“Чи түрүүлээд ганцаараа тоглож бай, эгч нь усанд орчхоод хувцсаа солиод гараад ирье!”

Хүү толгойгоо хоёр дохив.

Ингээд хоёул хөтлөлцөн гол хаалгаруу алхав.

Хоёр давхрын цонхноос харж зогссон Лү Тиншяогийн царай бага зэрэг гутарсан харагдав.

Эр өөрийгөө ийм атаархуй гэдгийг огт мэдээгүй явжээ.

Тэрээр хүүдээ атаархаж байлаа.

Нин Ши эргэж ирээд л шууд хүүг нь үнслээ, бүүр хоёр ч удаа.

Гэтэл эр холоос ажихаас өөргүй.

Өрөөндөө ороод Нин Ши. Хамгийн. Түрүүнд. Левчикээ. Тайлав!

Ийм зуны аагим халуун өдөр левчик зүүнэ гэдэг чинь жинхэнэ там байхгүй юү.

Бүсгүй гараа арагш сунгаад левчикээ тайлж байтал өрөөнийх нь хаалга чяхран онгойв.

“Нин…” гээд Лү Тиншяо ганц үг хэлээд л, мэл гайхсандаа хэсэг алмайрч зогсов. Түүний гар хаалга түлхэж байсан хэвэндээ гацаж, тэрээр нүднийх нь өмнө буй дүр зургийг алмайран харж зогслоо.

Сурталчилгаа

2 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 52”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.