Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 50

Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 50

Сурталчилгаа
One comment

Өмнөх бүлэг                                                                                                                          Дараагийн бүлэг


50-р бүлэг: Саран Хэё

“Наадахаа энд тавьчих, би бяцхан залуу эзэнд чинь баярласнаа илэрхийлээд орхиё!” гээд Нин Ши утсаа гаргаж ирэн Бяцхан-Эрдэнэрүү месеж бичив.

Жүжигчид, зураг авалтын багийнхан бүгд өөр өөрсдийнхөө юмыг хийж байгаа харагдах боловч тэд яг үнэндээ Нин Шигийн зүг харц шидэлцэн, энэ удаад түүнд юу өгч явуулсныг сонирхож байлаа.

Тэгтэл, бүсгүйд гурван шилтэй жимсний шүүс явуулсан бололтой?

Нин Ши сарнай хүлээж аваад төвөгшөөсөн харагдсан, алмас эрдэнийг хүлээж аваад баяртай харагдаагүй. Гэтэл энэ удаад бүсгүй үнэхээр уяраад зогсохгүй баяртай нь аргагүй месеж бичиж байх юм.

Хүн бүр дотроо өөрөө өөрийнхөөрөө халаглаж суулаа:

 “Өнөө цагт хөөрхөн эмэгтэйг ганц мөнгөөр найраад бүтэхгүй ээ, гол нь сэтгэл шүү дээ!”

“Харин тийм, бүүр гараараа хийсэн гэснийг нь сонссон уу? Романтик юм аа!”

“Би л лав жимсний шүүс явуулсан эрэгтэй түүний сэтгэлийг булаана гэж мөрийцъе!”

“Би тэгвэл алмас явуулсан эрэгтэй дээр мөрийцлөө!”

“Цэцэг явуулсанд нь хэн ч мөрийцөхгүй юм уу?”

……

Жимсний шүүс, ногоон буурцагны шөлийг ууж дуусаад Нин Ши эрч хүчээр дүүрч, ажилдаа эргээд ороход бэлэн болов.

Энэ зуур ажлаасаа завсарлага аваад хүүтэйгээ хамт гэртээ өнжиж байсан Лү Тиншяогийн утсанд ‘динг’ гээд мэдэгдэл ирэв.

Мэдэгдэлд Нин Шигээс месеж ирснийг харуулав.

Лү Тиншяо дэлгэцэн дээрээ дараад месежийг уншаад үл ялиг инээмсэглэв.

[Хонгор минь, жимсний шүүс, ногоон буурцагны шөл хийж өгсөнд баярлалаа, үнэхээр гоё амттай байлаа! Саран хэё!]

Лү Тиншяо месежийг хэсэг зуур харж зогссоноо цонхны тавцан дээр хөдөлгөөнгүй ширтэн суух хүүрүүгээ гараараа даллаад, “Бяцхан-Эрдэнэ, нааш ир” гэв.

Бяцхан-Эрдэнэ тоосонгүй.

Лү Тиншяо сулхнаар санаа алдаад, “Шяо Ши эгчээс нь месеж ирсэн байна” гэв.

Бяцхан-Эрдэнэ пуужин шиг л ухасхийж очоод, үсрээд утсыг нь шүүрэх гэж оролдлоо.

Лү Тиншяо утсаа илүү өндөрт өргөөд, “намайг аав гэж дууд, тэгвэл харуулъя” гэлээ.

Бяцхан-Эрдэнэ дургүйцсэн царай гаргасан нь хүсэхгүй байгааг нь илтгэж байлаа.

Хүүгийнх нь сэтгэл түгшиж, бараг уйлах шахам болсных нь дараа л Лү Тиншяо түүнд утсаа өгөв.

Хүүгээ сэтгэл ханамжтайгаар месежийг уншихыг хараад Лү Тиншяо нэг зүйлд санаа зовнив.

Энэ дэлхийд түүний сэтгэлийг түгшээж чадах асуудал бараг байдаггүй учир Бурхан түүнийг шалгахаар Бяцхан-Эрдэнийг илгээсэн гэлтэй байв.

Бяцхан-Эрдэнэ гоц ухаантай байлаа. Хүү хэдийгээр дуу цөөтэй ч гэсэн 6 сартайдаа л ярьж сурсан агаад нэгэн хэрэг явдлаас болоод ахин хэзээ ч үг дуугараагүй билээ.

Лү Тиншяо Бяцхан-Эрдэнийг бага байхад нь түүнтэй хамт байх олон боломжуудыг алдсан агаад одоо эргэж нөхье гэлээ ч дэндүү хожимдсон байлаа.

Тэрээр хэзээ хүүдээ дахиад “аав аа” гэж дуудуулахыг одоо ч мэдэхгүй л байлаа…

Бяцхан-Эрдэнэ утасруу нэлээд удаан ширтэж зогслоо. Түүний ойлгож чадахгүй нэг юм байсан бололтой. Эцэст нь, хүү аав дээрээ дөхөж очоод бяцхан хуруугаараа “саран хэё” гэсэн үгийг заасан нь утгыг нь асуусан бололтой.

“Наадах чинь зүгээр л ярианы хэлбэр. Ямар ч утга агуулаагүй” хэмээн Лү Тиншяо нухацтайгаар хариулав.

“Пфф– ах аа, та поп соёлын талаар өөрөө мэдэхгүй байж битгий Бяцхан-Эрдэнэд заагаад байгаач! “Саран хэё” гэж солонгосоор “би чамд хайртай” гэж байгаа юм, мэд ээ?” гээд Лү Жинли хуруугаараа зүрх хийгээд гүйж ирэв.

Бяцхан-Эрдэнэ түүний хэлэхийг сонсоод эцэгрүүгээ шоолсон харцаар хараад, тонтгоносон алхаагаар эргээд жимсний шүүс шахах ажилдаа орлоо.

 Лү Тиншяо 12 хэлийг төгс эзэмшсэн агаад хэрэв Нин Ши тэр үгийг солонгосоор бичсэн бол ойлгох байсан авч бүсгүй хятад ханзаар бичсэн байсанд тэрээр ойлгож эс чадсан хэрэг.

“Чамд хийж ажил байхгүй юм уу?” хэмээн Лү Тиншяо доод ажилтнаа байцааж буй дарга мэт Лү Жинлигээс асуув.

Лү Жинли бушуухан сандал авчирч ахынхаа өмнө суугаад, “Босс, танд мэдэгдэх маш чухал юм байна аа!” хэмээн догдлон хэлэв.

Лү Тиншяогийн ярихаас залхуу нь хүрсэнд, ердөө “тэгээд яриач” гэсэн харцаар харав.

“Өнөөдөр би ямар мэдээ олж сонссон гээч? Шяо Ши Шигийн шүтэн бичрэгчид өнөөдөр зураг авалтан дээр нь түүнд бэлэг илгээсэн байна билээ!” гээд Лү Жинли учиргүй гараа савчин, догдлон хэлэв.

“Тэр чинь Бяцхан-Эрдэнийн илгээсэн жимсний шүүс, ногоон буурцагны шөл байсан юм” хэмээн Лү Тиншяо түүний хэлэхийг үл хэрэгсэв.

“Мэднэ ээ, гэхдээ Бяцхан-Эрдэнийнээс өмнө өөр бэлэг ирсэн! Бүүр хоёрын хоёр бэлэг ирсэн! Нэг нь зураг авалтын талбайг бүхэлд нь дүүргэхээр их сарнай! Нөгөө нь аварга том 10 каратын алмас илгээсэн гээд бод доо!”

Лү Тиншяогийн царай аажмаар барайн, хүйтэн болов. Энэ аагим зуны өдөр түүний хүйтэн царай халууныг бага ч болов намжаасан биз ээ.

1 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 50”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.