Breakers-28

6 comments

Өмнөх                                                                                                                             Дараагийн

“Битгий бэлтгэл хийгээрэй эрт унтсан нь дээр” гэсээр Вандалтай оройн зоог барьчихаад буцаж явахдаа Карак Ин-гонд хэлж явлаа.

Сүүлийн 3 өдөрт асартаа шөнөөр бэлтгэл хийж өнгөрүүлсэн билээ.

Маргааш дайны талбарт тулалдах учир өнөөдөр орой бэлтгэл хийх хэрэггүй.

Ин-гон асуултанд нь толгой дохин,

“Ойлголоо, ойлголоо. Чи миний ээж юм уу?”

“Ижилхэн байна уу?”

Карак ингэж хариулахад Ин-гон няцаасангүй. Ер нь бодоод үзэхэд ижилхэн санагдаж байлаа.

‘Яг л бодож байснаар Карак бол ухаантай орк.’

Түүний хэлсэн бүхэн Ин-гонд санаа зовсондоо байлаа.

Ин-гон хуруугаа өргөн,

“Өнөөдөр би ердөө энгийн дасгал л хийх болно.”

Энгийн дасгал гэдэгт нь Араатны тулааны урлагийн энгийн хөдөлгөөнийг 3 удаа, Аура ашиглах 30 удаа, Алсаас удирдах хүчээ юмсыг 50 удаа хөдөлгөх мөн Шид 10 хэрэглэнэ. Мэдээж Карак энгийн гэдэгт нь Аурагаа ашиглах л гэж  мэдэж байнгаа.

Карак нилээд нухацтайгаар толгой дохин,

“Ойлголоо ердөө энгийн л дасгал шүү.”

“Тийм ээ, тийм.”

Карак майханг орхиж Ин-гон ч Аурагаар өөрийгөө хүрээлүүлж эхэллээ.

‘Нэг өдөрт ч алдалгүй хичээж хийх хэрэгтэй. Хэрвээ би ингэж суралцсан бол Сөүлийн Их Сургуульд тэнцэх байсан байхдаа?’

Үнэндээ тэр өөрийгөө үнэхээр их хүчилж байлаа. Юмс хэдий болоод өнгөрсөн ч гэсэн тэр аль хэдийн хоёр ч удаа үхэл амьдралын зааг дээр очсон. Цаашдаа илүү амь эрсдсэн зүйлс ч болохыг үгүйсгэхгүй.

Цаашлаад тэр сонирхолтой бэлтгэл хийх аргаа ч олсон.

Энэ биенд талархая учир нь бэлтгэл хийгээд л чадварынхаа түвшинг нэмж болох нь. Чадварын түвшин өсөх бүрт бусад чадварууд ч дагаж өснө. Түүний амжилт мэдэгдэхүйц өсч байна.

‘Би хүчтэй болохыг хүсч байна.’

Зефирийг ялахын тулд биш. Зүгээр л хүчтэй болохыг хүсч байлаа.

Энэ ертөнцөд нэг улсын армийн хэмжээнд хүрэхээр ч хүчтэй болж чадна. Ин-гоныг тийм болж чадахгүй ээ гэсэн хууль энд байхгүй. Үгүй ээ, тэр энэнээс ч хүчирхэг болно.

Аурагаа сэргээсэн Зефирийг хүч хэр болохыг төсөөлөн айдаст автлаа. Үнэндээ өөрийгөө Зефиртэй тулалдаж байна гэж төсөөлж ч чадахгүй байсан.

Гэсэн ч одоо өөр. Тэр яг л уул руу мацаж байгаа юм шиг мэдэрч байлаа. Тэр уулын оргилд нь гарч чадна гэж итгэж байлаа.

Нэг л өдөр тэр орой дээр нь гараад зогсож байх болно!

‘Ухх, сатаарчихлаа. Бэлтгэлээ эхлэе.’

Ин-гон бодлоо цэгцлээд өөрийгөө тайвшруулан Араатны тулааны урлагийн дасгалаа эхлэлээ.

Чухал зүйл гэвэл Зефирийн эсрэг тулаан биш, маргаашийн Улаан Аянга овогтой хийх тулаан байлаа.

 

&

 

Цагаан үстэй алтан титэм зүүсэн эмэгтэй гал шиг үстэй эмэгтэйтэй рүү хараад зогсож байлаа.

Тэд нам дуугаар яриа өрнүүлнэ.

Тэр хоёрыг удаан харах бүрт улам тодорч эхэлж байлаа. Одоо тэдний хувцасыг харж чадахаар болжээ.

Цагаан царайтай алтан титэмтэй эмэгтэй санваартанг санагдуулам хувцас өмсжээ. Интернэт дээр байсантай төстэй хувцас байв.

Улаан нь хуяг өмссөн байлаа. Хар өнгийн эмжээртэй бүдэг улаан хуяг.

Эзлэн түрэмгийлэл ба Дайн.

Удалгүй тэр хоёр Ин-гонруу ойртон алхалж эхэллээ.

“Ханхүү! Сэрээрэй! Би таныг орондоо эрт ороорой гэж хэлсэн биздээ? Гэтэл ахиад л оройтоо юу?” гэсээр Каракын хоолой Ин-гоны чихэн дээр дэлдэж байлаа. Тэрээр нойрноосоо сэрэн нүдээ нээлээ.

“Ухх, үгүй ээ жаахан л… юу оройтох ч үгүй байна ш дээ!”

Тэр жижиг газрын зураг дээр байх цаг өглөөний 5-г зааж байлаа. Гэсэн ч Карак Ин-гоныг сэрээлээ.

“Ямартай ч хурдал. Бид өглөөний цайны дараа бэлэн байх ёстой.”

Тэр тулаанд үнэхээр яарч байх шиг санагдлаа. Цаашлаад тэр бол ханхүүтэй бүдүүлэг харьцаж байгаа ганц орк шүү дээ.

‘Тийм ээ, энэ бол Карак.’

Ин-гон босч Каракын авчирсан усаар гар нүүрээ угаалаа. Өглөөний сэрүүн агаар, хүйтэн ус түүний нойрыг үлдэн хөөлөө. Гэсэн ч түүний зүүд толгойд нь байсаар л байлаа.

‘Юу байсан бэ? Тэр улаан эмэгтэй?’

Цагаан эмэгтэйтэй төстэй мэдрэгдэж байсан ч өөр байсан. Цагаан эмэгтэйгээс үзэсгэлэнтэй байсан ч хүн гэж мэдрэгдээгүй.

Цагаан эмэгтэйгээс Ин-гон илүү дулаахан ойр дотно мэдрэмж мэдэрч байсан бол улаан эмэгтэйгээс дайсагнасан аюулыг мэдэрч байлаа.

Яагаад юм бол? Ин-гон түүнтэй ямар харилцаатай юм бэ?

“Ханхүү явцгаая. Бид бусад ханхүү гүнж нарыг хүлээлгэж болохгүй. Та бол хамгийн залуу нь.”

Орк дахиад л Ин-гоны бодлыг үргээлээ. Ин-гон гүнзгий амьсгаа аваад бодлоо цэгцлэн асрыг орхилоо. Гол зорилго бол Улаан Аянга овогтой хийх тулаан.

Өглөөний цайгаа уусны дараа Вандалын асарт сүүлийн стратегиа ярилцлаа.

Тэдний ярьж байгаа нь толгой эргэмээр байсан ч төлөвлөгөө их энгийн байлаа.

Тулаан хоёр хэсэгт явагдана.

Вандалын цэргүүд төв хэсэгт, харин Крис Кайтлин хоёр хүн чононуудаа удирдаад баруун зүгт тэднийг дэмжинэ. Фелисиа харанхуйн елфүүдийнхээ хурдны ачаар давуу талыг олж авна.

Ин-гон болон түүний оркууд зүүн талаас довтолно.

Тэд бүгд энэ тулааныг эхлэхийг мэдэж байсан болохоор бүгд тулаанд бэлтгэлтэй байлаа.

Яг л нэг цаг өнгөрчихсөн мэт санагдаж байв. Бодлоо цэгцлэн харахад тэрээр мянга мянган цэргийн дунд зогсож байлаа.

“Та сандарч байна уу?” гэж Улаан Аянга овгийн оркуудын давалгаалахыг харж буй Ин-гоны хажууд зогсох Карак асуулаа. Ин-гон морьны оронд том чоно унасан ч тэдний өндөр тэнцүү байв.

“Чи ямар байна?”

“Мэдээж би сандарч байна” гэж хэлээд Карак инээхэд Ин-гон инээсэнгүй. Түүний асуултын ачаар сандрал нь хэсэг ч гэсэн үргэлээ.

Улаан Аянга овгийн бааз дээр тулалдаж байснаас өөр зүйл мэдрэгдэж байна. Энэ тулаанд 3 улсын зуу зуун мянган цэрэг мар зэрэгцэн тулалдах гэж байгаа ч ердөө хэдхэн мянга л үлдэх болно. Энэ талаар бодох үед түүний амьсгал давчдаж байлаа.

“Надтай ойрхон байгаарай.”

“Мэдлээ.”

Ин-гон эцэст нь Карак руу хараад инээлээ. Энэ үед Вандалын гол армиас том бүрээн дуу сонсогдов.

“Урагшаа!”

“Урагшаа!”

Хэсэг бүр урагш давшиж эхэллээ. Улаан Аянга овгоос ч бас хүчтэй орилоон сонсогдлоо.

Бүгд л их хөөрсөн байлаа. Одоо хоёр том хүч мөргөлдөж хэн нь үлдэхээ шийдэх болно.

Тэгтэл гэнэт ямар нэг зүйл боллоо.

“Күээээх!”

“Киаааах!”

Ширүүн архираан Улаан Аянга овгийн ойролцоо дуугарахад тулааныы талбар тэр чигтээ чичирч байлаа. Яг энэ мөчид Улаан Аянга овгоос утаа униар татуулан маш их хэмжээний шид тэнгэр лүү харвалаа.

Тэнгэрт харвасан шид зуу зуу метрээс солир шиг л унаж байлаа. Шид газарт унах бүрт дэлбэрч газрыг халуун там болгон хувиргаж байв.

Хэд хэдэн том мангаснууд Улаан Аянга овгийн дунд гарч ирлээ.  Тэдний орилоон шидний дэлбэрэлт цэргүүдийн чихийг дүлийрүүлэх шахаж байлаа.

“Намгийн том мангас уу?”

Намагт амьдардаг заан шиг том мангас. Хэлсэнчлэн арслан заан шиг. Гэсэн ч түүний хэмжээг арслан заантай харьцуулашгүй. Заанаас 20 метр өндөр. Хамгийн асуудал болж мэдэхээр мангас.

Аймшигтай болгож байгаа нь ганц хэмжээ нь байсангүй. Амнаасаа шидээр бууддаг гэж хэлэхэд хэтрүүлсэн хэрэг огт биш.

‘Яаж?’

Намгийн арслан зааныг ингэж сургах бараг л боломжгүй.

“Ойрхон байгаарай. Тэднийг битгий шид хэрэглүүл!” гэж хэн нэгэн хашгирах нь сонсогдоно.

Энэ нөхцөл байдалд хамгийн зөв сонголт байв. Яг ийм үед ойрын тулаанд нэгнийгээ бэртээхгүй гэсэн баталгаа байхгүй.

Гэсэн ч намгийн заан оркууд бие биенээ гэмтээхэд санаа зовно гэж үү?

Цаашлаад намгийн заан дан ганц шидээр харваад байхгүй. Тэд архиралтаараа дайсныхаа зүрхийг үхүүлдэг.

Одоо бодож байх цаг байхгүй.

“Ханхүү! Чононоос буу!” гэж Карак Ин-гонд хэллээ. Ин-гон чононоосоо буухад чоно давхиж байгаад шидэнд оногдов.

“Урагшаа.”

“Урагшаа.”

Тулааны уухай Улаан Аянга овгоос гарч байлаа. Намгийн заанууд гүрвэлүүдийг урдаа гаргаж ардаас нь давшина.

“Гүрвэлэн хүн!”

Бас л намгийн мангасууд.

Ин-гон одоо л ойлголоо. Улаан Аянга овог энд ямар ч шалтгаангүй ирээгүй. Учир нь тэд намгийн мангасуудад итгэсэн болохоор тэр. Тэд тулаан хүртэл өөрсдийнхөө хүчийг нууж байсан.

“Ханхүү! Миний ард нуугд!” гэж Карак Ин-гон руу ориллоо.

Аймшигт тулаан эхлэлээ.

Өмнөх                                                                                                                             Дараагийн

Сурталчилгаа

6 comments on “Breakers-28”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.