Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 51

2 comments

Өмнөх бүлэг                                                                                                                         Дараагийн бүлэг


51-р бүлэг: Дахиад л түүний экс

“Тэдний хэн болохыг нь олж мэдэв үү?” гэмээнэ Лү Тиншяо тэдний хэн болохыг олж мэдмэгцээ агнах гэж буй махчин лугаа харагдав.

Лү Жинли ширээн дээр нэг цохиод, “Би тантай энэ талаар л ярих гэсэн юм шүү дээ. Би өөрийнхөө мэдээллийн эх сувалжуудыг ашиглаад ч тэр хоёрын хэн болохыг нь мэдэж чадсангүй. Тэднийг олж илрүүлэхийн тулд дахиад ил гарахыг нь хүлээхээс өөр аргагүй нь дээ.”

Чөтгөрийн хааны харц нь юу юугүй алах гэсэн заналхийллээр дүүрэн байхад яаж дахиад гарч ирэхийг нь хүлээнэ гэж?

Лү Тиншяо шалавхан нэг дугаарруу залгаад, мөсөн голын дээгүүр үлээх жихүүн салхи лугаа хүйтэн хоолойгоор “Чэн Фэн, тэр хоёр залууг ол” гэв.

Лү Жинли гайхшралд автав, “Хөөх, та нууц салааг хүртэл хөдөлгөх гэж байгаа юм уу!”

Лү Жинлигийн хов живний мэдээллийн сүлжээ ахынх нь мэдээллийн эх үүсвэрүүдийн хаана ч хүрэхгүй агаад ганц л сэжүүр байхад тэд чиний тухай бүхнийг хайр найргүй илчилнэ гээд бод доо.

“Ах аа, би танд Нин Шигийн өнгөрсөн түүх их ярвигтай гэж хэлсэн дээ. Та одоо надад итгэв үү? Нэгэнт л судалж байгаа юм чинь, Чэн Фэнээр Нин Шиг ч гэсэн судлуулбал яаж байна!” хэмээн Лү Жинли чин үнэнээсээ зөвлөгөө өгөв.

“Шаардлагагүй.” Хүн бүрт л нууц бий. Бүсгүйн бусдад харуулахыг хүсэхгүй нууцуудад тэрээр гар хүрэхгүй ээ. Бүсгүй түүнд хэлэхийг хүсвэл өөрөө аяндаа хэлнэ.

Энэ өдрийн зураг авалт оройн зургаан цагт дуусав.

Өнөөдрийн хамгийн чухал хэсэг нь эрэгтэй, эмэгтэй гол дүрүүдийн хэсэг байв. Нин Ши хэдийгээр цөөхөн хэсэгтэй байсан боловч ард нь харагдах шаардлагатай байсан учир бүхэл өдөржингөө чимэглэл болж явлаа.

Ингэх нь үнэхээр ядармаар байлаа. Дээрээс нь, баахан хүнд өмсгөл өмсөөд, хүзүү нь хугарах шахам янгинаж, хөлснөөс нь болоод түүний биен дээр тууралт үүссэн байлаа.

Хувцсаа солиод, будгаа арилгасныхаа дараа тэрээр мэс заслын баг зүүгээд метрогоор явахдаа бэлдэв.

Бүсгүй хараахан нэрд гараагүй учир хэн ч түүнийг танихгүйгээс гадна, метрогоор явбал замын түгжрээнд гацахгүй амар.

Түүнийг автобусны буудалруу алхаж байтал хажууд нь хар Масерати ирж зогслоо.

Машины цонх доош буувал, Сү Ян түүнрүү харан инээмсэглээд, “Шяо Ши, би чамайг хүргээд өгье!” гэв.

Нин Ши: ““…”

Түүний экс…

Яагаад дахиад л экс нь гараад ирэв дээ…

Тэд түүний амар заяаг үзүүлэхгүй нь ээ?

“Хэрэггүй ээ” гээд Нин Ши чигээрээ яваад өгөв. Бүсгүй түүний огиудас хүргэм царайг нь харахыг ч хүссэнгүй.

Сү Ян явахыг хүссэнгүй, түүний араас зугуухан урагшлав. “Шяо Ши, хоёулаа ярилцаж болох уу?”

Нин Ши тохуурхан инээгээд, “Чи надтай юугаа ярих гэсэн юм? Би чамд тийм бага хов живтэй байгаа юм шиг харагдаад байна уу? Яасан, хэн нэгэн нь бидний зургийг аваад бүүр том цуу яриа дэгдээхийг хүсээ юү?” гэв.

Сү Ян урвайв. Тэрээр хүссэн болгоныг нь сонсдог байсан охиноос ийн хүйтэн хөндий ёжилсон үг сонсоход бэлэн биш байлаа, “Шяо Ши, би тэгэх гээгүй байна. Надад чамтай ярилцах үнэхээр чухал хэрэг байна!”

Бүсгүй зам дээр түүнтэй удаан ярилцах юм бол зургийг нь хэн нэгэн дарах нь лавтай байлаа.

Энэ тэнэгийн машин нь үнэхээр анхаарал татахуйц юм аа.

Нин Ши баруун, зүүн тийш хэн ч байхгүй байгаа эсэхийг шалгаад, бушуухан машинд орж суугаад хаалгыг нь хаав.

Хагас цагийн дараа, нэгэн рестораны ВИП өрөөнд.

Сү Ян зөөгчийг дуудаад баахан хоол захиалсан нь, ихэнх нь бүсгүйн дуртай хоолнууд байлаа, “Шяо Ши, чамтай уулзаагүй уджээ. Чи энэ хоолнуудад дуртай хэвээрээ юү, энэ олон жил гадаадад сайн сууж байв уу? Би уг нь чамруу мөнгө явуулсан, даанч чи бүгдийг нь эргүүлж явуулаад, сүүлдээ дансаа ч сольсон байна билээ…”

“Хэлэх гэсэн юмаа хэл.” Нин Ши нэг гараараа эрүүгээ тулаад Бяцхан-Эрдэнэд оройтож очих тухайгаа месеж бичээд завгүй байлаа.

Сү Ян аргагүй еэ түүнд чек гулсуулж өгөв.

Нин Ши нүднийхээ булангаар 8 сая төгрөгийн чекийг хараад нүдээ онийлгон, “Энүүгээрээ яг яах гэсэн юм?” гэлээ.

Сү Ян маш нухацтай царайлав, “Шяо Ши, хамарсах зүйл битгий хий.”

Нин Ши утсаа доош тавиад хуурамч инээмсэглэлээр “Хөөх? Би чухам яасан билээ?”

“Тэгвэл чи яаж энэ дүрийг олж авсан юм, хэл дээ?” гээд Сү Ян бүүр ч ноцтой асуув.

Сурталчилгаа

2 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 51”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.