Сүүдрийн булхай 12

One comment

Өмнөх                                                                                                                                Дараагийн

12-р бүлэг: Хүчирхэг хамгаалалт

36 байрлалт 1000 цавчилтын 3 цавчилтаас нь азаар бултаж 2 цавчилтаас нь Сумнаас бултах чадвараа ашиглан бултсан ч энэ түүний хязгаар байлаа.

Энэ охин тулааны өндар бэлтгэлтэй нэгэн байлаа. 36 байрлалт 1000 цавчилт нь өмнөхөөсөө хурдан өмнөхөөсөө хүчтэй байсан бөгөөд дөнгөж эхний 13 цавчилт дээр л бүх хүч нь харагдаж байлаа.

Дараагийн мөчид л Ли Юунму биендээ 8 шарх авч, өмнөхөөсөө ч илүү хүчирхэг байлаа. Энэ бүхэн ердөө хоёрхон секундэд болж өнгөрчээ.

13 цавчил 2хон секунд. Түүний хүчийг Юунмутай харьцуулахад 2 бишээ 3 дахин илүү хурдан байлаа.

“Тэгэхээр энэ давшиж тулалддаг тулааны чадвар байх нь ээ? Эртний тулааны урлагийн аргийг энэ ертөнцийн энергитэй хослуулж хийжээ?”
“Хэтэрхий хүчирхэг байна!”
Яг энэ мөчид Юунму энергийн урсгал энергийн хүч болж байгааг мэдэрч байлаа. Энэ нь ердөө эхлэл цаашид урт илүү урт зам хүлээж байгааг ч мэдэрч байв.
*Динг* * Динг * * Динг * * Динг * * Динг * * Динг * * Динг * * Динг * ….
8 хүчирхэг цавчилт түүний биеийг бороо мэт зүслээ. Юунму ялагдсан гэж бодсон ч энэ олон цавчилтыг авсны дараа яагаад зогсож байгаадаа гайхан зогсоно.
Өө? Зогссоор л байна уу!

“Ха ха ха, би зүгээр? Гэдэс л жаахан өвдөж байна….”

Ли Юунму инээх чадалтай л байлаа. Гэхдээ ийм байдалтай байхдаа тэр нэг зүйлийг ойлголоо.

Эхнээсээ л Цэргийн хамгаалалт өндөр байгааг ойлголоо.

Өнгөрсөн өдрүүдэд зүгээр хэвтэж байхдаа л алсан мангасуудын ачаар Ли Юунму Цэргийн хамгаалалтаа 4-р түвшин болгон сайжруулжээ. Үүний тусламжтай түүн дээр ирж буй нийт цохилтын 34%- г хааж 66%-г авч байгаа.

Өөр үгээр хэлбэл, хагас секунд тутамд дайсны цохилтын хүч нь буурч байлаа. Тэгээд ч Ли Юунму торон хамгаалалтын хувцастай бөгөөд энэ хувцас нь түүний хамгаалалтыг гайхалтай нэмж байлаа. Хамгаалалтууд зүгээр нэг таараад нэмэгдчихгүй. Тэд түр хоёр дахин хүчтэй хамгаалж нөлөө үзүүлж байлаа.

Тэгэхээр энэ эртний хамгаалалтын эхний түвшин гэдэг нь байх нь!
“Ийм юм боломжтой гэж үү?”
Охины туршлагагүй дайсан түрүүний дайралтанд унасан ч, саяны 8 зүсэлтэнд юу ч болоогүй юм шиг инээж байв.

Охин түүнийг инээж байхыг нь хараад уур нь буцалж байлаа. Дахиад нэг улаа 36 байрлалт 1000 цавчилтаа хийхээр шийдлээ.

Гэхдээ үр дүн огт өөр байлаа. Энэ удаад бултсан ч үгүй хамгаалсан ч үгүй бүх 13 цавчилтыг өөртөө хүлээж авлаа. Бүх цавчилтын дараа галзуу юм шиг инээж эхлэв.

Энэ удаад охин нөхцөл байдлыг маш сайн ойлгожээ. Бодоод үзэхэд хэмжээст тулааны талбар тулааны өрсөлдөгчдийг сонгоход алдаа гаргаж байгаагүй. Харин энэ хүү түүний өмнө нь харж байгаагүй хүчтэй хамгаалалттай байлаа. Энэ бол яагаад түүнд энгийн нэгэн тулаанчийг өөртэй нь тулалдуулж буй шалтгаан нь байв.
“Хөөе охион, чи ядарчихаа юу? Одоо миний ээлж.”

Дайсныхаа хамгаалалтыг эвдэх гэж хэдэн удаа бүтэлгүйтэж түүний хаясан үгийг хэлэн буцаан даапаалж байлаа.

Охин өмнө нь хэзээ ч ийм муухай зүйл мэдэрч байсангүй. Нэг муу шинэ тоглогч түүнээс давуу талыг нь авчихлаа?

Ингэж уурлаж байх үед нь Юунму илдээ өргөөд түүн рүү гэр бүлийнх нь алдартай чадварын нэрийг хэлэн орилов.
“36 байрлалт 1000 зүсэлт…..”

Юунму үхтлээ инээж байлаа. Охины үйлдлийг нь дуурайж байхдаа урагш давшин өмнөхөөсөө ч хурдан цавчлаа.

Гэхдээ түүний илдний чадвар өрсөлдөгч шигээ биш учир тэр зүгээр л илдээ байдаг чадлаараа савж байгаа юм шиг л харагдаж байлаа.

“Ийм байж болохгүй?! Би яаж ийм бацаанд ялагдана гэж! Юу болоод байна аа? Хэтэрхий инээдтэй биш гэж үү?”

“Энэ бүхэн дууслаа. Гэхдээ энэ жаал яаж ийм хамгаалалттай байдаг байна-ах.”

Чу Киунгүгийн хоёр эгч нь түүний хийж байгаа тулааныг ажиглаж байсан ч ийм сонин тулаан болно гэж төсөөлөөгүй байлаа.

Чу Киунгү бүх дайралтаа ашигласан ч Ли Юунмугийн хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байгааг олон түмний нүд харж байлаа. Тэгээд харж байсан хүмүүс юу болохыг таамаглаж байв.

тулаан 37 минут үргэлжиллээ. Эцэст нь Юунму түүнийг араас нь хөөж олны нүд түүний нүдэн дэх айдас, уур хилэн, бардамнал, анхны ялагдлаа ичгүүртэйгээр авч байгааг үл тоон ялагдлыг нь тулгаж тулааныг дуусгалаа!

 
[Таньд өрсөлдөгчөө яллаа. Таньд 76 сансрын элемент өрсөлдөгчөөс чинь нэмэгдэж орлоо.]

[Таны сумнаас бултах чадвар чинь 13 оноогоор өслөө. Дараагийн түвшинл хүрэхийн тулд дахин 87 оноо цуглуулах хэрэгтэй.]

[Хэмжээст тулааны талбараас тулааны чадвар болох ‘Хүчирхийлэгч илд’ чадварыг эзэмшлээ.]

Чу Кингиү өөрийнхөө ялагдлыг уурлан байж хүлээн зөвшөөрч байх үед Ли Юунму эцэст нь нэг юм сүүлийнхээ системийн мэдэгдлийг сонсож дууслаа.

“Би тэр хэмжээний сансрын элемент авсандаа үнэхээр итгэхгүй байна”

Ли Юунму гүнзгий амьсгаа авч нүдээ томоор нээлээ.

Өмнөх тулаанд дайсантайгаа хэцүү нөхцөл байдалд тулалдаад ялж гарч ирэхдээ тэрээр 3 сансрын элемент л авсан билээ. Харин одоо энэ бяцхан охиныг ялсныы дараа 76 сансрын элемент авлаа гэж үү? Юу болоод байна аа?

Түүнийг илүү гайхшруулсан зүйл бол Сумнаас бултах чадвар нь энэ тулаанаас болж өсөн Хүчирхийлэгч илд гэх чадвартай болчихсон нь байв.

Гайхалтай, үнэхээр үгээр хэлэхийн аргагүй.

“Хмм, би чамайг санаж бай болно. Дараагийн удаа бид уулзах үед би Чу Кингиу чиний наад хамгаалалтыг чинь задлах болно…”

Ингэж хэлж байх үед Юунму түүнийг үл тоож байлаа.
“Ли Юунму….”

Охин шүд зуун харж зогсож байгаад яваад өгөв.

Тулаанаас эргэж ирсний дараа Юунму тулааны талбар л түүнд тохирно гэж бодон үүндээ ч үнэхээр баяртай байлаа. Ердөө 2хон тулааны дараа гэхэд гайхалтай зүйлсийг олж авлаа. Үгээр хэлэхийн аргагүй аз жаргал мэдрэгдэж байв.

Яг энэ бодолтой нь зэрэгцэн түүний толгойд өөрийнх нь үзүүлэлтийг харууллаа. Яг бодож байснаар түүний үзүүлэлтүүд өссөн байв.
Нэр: Ли Юунму

Чансаа: Flux Disciple

Гол чадвар: Цэргийн хамгаалалт (4-р түвшин)

Тулааны чадвар: Сумнаас бултах чадвар (эхний шат), Хүчирхийлэгч илд Тулааны чадвар (эхний шат).

Түвшний оноо: 36

Чадварын оноо: 29

Сансрын элемент: 79

Дээр дурьдсан үзүүлэлтээс харвал Ли Юунму бага багаар хүчирхэг болсоор л байлаа.

Охины сануулсан сануулга түүнд одоо огт хамаагүй. Дараа дахин тулалдах үед түүний хамгаалалт хэд дахин өссөн байхыг хэн ч мэдэхгүй.

Өмнөх                                                                                                                                Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Сүүдрийн булхай 12”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.