Breakers-27

One comment

Өмнөх                                                                                                                                Дараах

Түвшин 1: Чадвар нээх бүрт биенд үнэмлэхүй өөрчлөлт гарч байна.

Түвшин 2: ???

Түвшин 3: ???

Түвшин 4: ???

Түвшин 5: ???

Хэрвээ чадвар дараагийн түвшиндээ хүрчихвэл шинэ шинэ зүйлсийг мэдэж болно.

‘Мэдээж, гол дүр.’

Тэр одоохондоо чөтгөрийн биетэй болоогүй байгаа бөгөөд гол дүрийнхээ биеийг хадгалсаар байгаа билээ.  Магадгүй гол дүрийн түвшин 1 байгаа болохоор тэр байх.

‘Хэрвээ түвшин нь өсөөд л байвал Зефирийн Бие Хамгаалагч эсвэл Локегийн Цуст Дайчинаас илүү болох болов уу?’

Аль аль нь идэвхгүй чадварууд бөгөөд ариун болон шидийн хүчийг асуудалгүй ашиглах чадвартай.

 

[Араатны тулааны урлаг түвшин 1 сурлаа.]

 

Энэ хол явсан гэхэд хүчтэй өөрчлөлт гарсангүй. Тэр ердөө илдээ саваад л Илдний Урлагийг сурсан. Оролдож үзээд сурна гэдэг бол түүний тамга хөзөр.

“Шутра анхаарлаа хандуул” гэсээр Кайтлин гараа зангидан зогсоно. Хэдий нүдээ анисан байсан ч гэсэн үнэхээр нухацтай хэлж байлаа.

Ин-гон дахин нүдээ аниж Кайтлины аура дээр төвлөрлөө. Хэд хэдэн удаагийн тойргийн дараа Кайтлины гар нь бага багаар суларч эхэллээ.

“Миний зааснаар аурагаа эргүүл. Одоо би чамд Араатны тулааны урлагийн 8 энгийн хөдөлгөөнийг заах болно. Миний амьсгалд анхаарлаа хандуулаарай.”

Кайтлин хэдхэн алхам ухраад үе мөчөө хөдөлгөж эхлэв. Ин-гонд харуулахын тулд удаанаар хөдөлж байлаа.

Ин-гон тулааны урлагт тийм ч сайн биш ч гэсэн Кайтлины түүний өмнө хийж байгаа зүйлийг сайн ойлгож байлаа. Тэр эдгээр хөдөлгөөнүүдийг удаан ч гэсэн хийж сурах гэж удаан хугацаа зарцуулсан гэхэд эргэлзэх зүйл байхгүй байлаа.

Кайтлин Ин-гоны өмнө 3 энгийн хөдөлгөөн хийж дуусгалаа.

“Чи бүгдийг нь хийх хэрэггүй. Эхлээд энэ 3 байхад болно.”

Ин-гон гар хөлөө Кайтлинтай адилхан хөдөлгөж байлаа. Араатны тулааны урлаг нэгэнт түвшин 1 хүрсэн болохоор хийхэд хэцүү зүйлс байсангүй.

Гэсэн ч энэ хөдөлгөөнүүд нь Илдний урлаг Хутга шидэх зэргээс огт өөр мэдрэгдэж байлаа.

Ин-гоны аура түүний хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлж байлаа.

‘Энэ бол Аура.’

Энэ хүртэл тэр мэдэх бүх хөдөлгөөнөө даган хийлээ. Гэхдээ л энэ хүч биеийнх нь бүлчин, яс, гар, хөл гээд бүх зүйлд нь огт өөрөөр мэдрэгдэж байлаа.

‘Энэ бол Араатны тулааны урлаг.’

Гар нь хоосон байгаа ч гэсэн зэвсэг барьсан мэт мэдрэгдэж байлаа. Энэ нүцгэн гараараа хадыг ч цөм цохиж чадах юм шиг мэдрэгдэж байлаа.

Энэ аура тулааны урлаг дээр үндэслэгдэн урсан гарч ирж байв.

Тэр одоо л Крис Кайтлин хоёр түүнийг Аурагаа сэргээхэд гайхаж байсныг ойлгож байлаа.

Шидийн байсан. Энэ Аура тулааны үеэр том ялгааг харуулж чадахаар байлаа.

Гэнэт гайхшралд орлоо.

Араатны тулааны урлаг дөнгөж түвшин 1 харин Аура 3. Гэсэн хэдий ч Ин-гон том ялгааг мэдэрч байлаа.

Тэр Кайтлиныг хэр догшин бас ямар хүчирхэг болохыг харсан.

Цаашлаад, Ин-гоны гол дайсан, Зефир бол Чөтгөрийн хүүхдүүд дундаа хамгийн хүчирхэг.

Харин Ин-гон дөнгөж хэдхэн шид л сурсан.

Ин-гоны амьдарч байсан хүний ертөнцөд хүмүүс энэ ялгааг гаргахын тулд асар их хугацааны турш бэлтгэл хийдэг. Шид болон Аура ноёлох энэ ертөнцөд хүч гэдэг бол Ин-гоны хэр хүчтэй төсөөллөөс л шалтгаална.

‘Би илүү хүчирхэг болох хэрэгтэй.’

Тэр амьд үлдэх гэсэн зорилгоор цэнэлэгдсэн байлаа. Хөөрлөө даран эргэн тойрноо ажиглах үед бүх зүйл чимээгүй болсныг мэдэрлээ.

Кайтлин Фелисиа хоёр түүнийг ширтэж байлаа.

Ин-гон гайхан Кайтлинаас

“Ямар нэг зүйл болохгүй байна уу?”

Хөдөлгөөн нь буруу байв уу? Цохилт өшиглөлт нь хангалттай хүчирхэг биш байсан уу?

Кайтлин нүдээ хэд хэд ирмэн Ин-гоны асуусан асуултанд яаран,

“Үгүй ээ, сайн байлаа. Шутра чи бол гайхамшиг. Хөдөлгөөнүүдийг үнэхээр сайн хийлээ.”

Эхний 3 хөдөлгөөн бүгд Аурататй сайн нэгдлээ. Тэд энгийн хөдөлгөөнүүд хэдий ч амархан биш.

“Чи Шутра байхаа?” гэсэн асуулт түүний ардаас сонсогдов.

Ин-гон эргэж хартал Фелисиагийн царай дүүрэн эргэлзээ гайхшралд унасан байв.

Фелисиа Аураг яаж хэрэглэхийг мэдэхгүй ч бас сонирхдоггүй биш байлаа. Түүний ан Силван үнэхээр хүчирхэг Ауратай нэгэн билээ.

Түүнийг хараад байхад энгийн нэгэн биш бололтой. Тэр зүгээр л Кайтлины хийсэн хөдөлгөөнийг дуурайж хийсэн.

Гэсэн ч гайхалтай хурдан сурсан бөгөөд тэр сурсан хүн нь Шутра байлаа.

‘Үгүй ээ энэ бол эндүүрэл. Өчигдөр түүний тулалдаж байхыг хараагүй гэж үү? Аураг сурна гэдэг бол тулааны урлаг сурахаас огт өөр зүйл.’

Фелисиа эргээд тайвширч эхэллээ. Энэ талаар бодоод байхад, тийм ч сүртэй зүйл биш байлаа. Шутра ч бас Чөтгөрийн хааны хүү. Одоо тэр чадвараа харуулах насанд хүрсэн.

“Фелисиа ноона?”

“Би зүгээр л жаахан гайхаад. Үргэлжлүүдээ.”

Фелисиа бага зэрэг ичэн буцаад булан руугаа очиж суулаа.

“За тэгэхээр үргэлжлүүлэх үү?” хэмээн Кайтлин Ин-гоноос асуухад Ин-гон толгой дохилоо. Фелисиа тэднийг сэтгэл нь зовнисон байдал харсаар л байлаа.

Хүн бүр л өөр өөр шалтгаанаар сонин мэдрэмж мэдэрч байлаа.

“Ханхүү! Бид эхэлж байна!”  хэмээн нэг бүдүүн хоолой хэлэхэд Ин-гон хэлсэн хүн рүү нь хараал инээлээ.

“Ухх… Яагаад ингэж хараад байгаа юм бэ?”

Дан ганц Ин-гон ч биш Кайтлин Фелисиа ч тэгж харж байв.

Ин-гон Каракын хэлсэн үгэнд инээлээ.

“Зүгээр л чамайг харах сайхан байна.”

Карак юу болсон талаар юу ч ойлгоогүй ч юу ч асуусангүй.

 

&

 

Улаан Аянга овгийг устгасны дараа одойчуудын порталыг ашиглан гарч ирэн зүүн зүг рүү давшиж байлаа.

Бүх явган цэргүүл оркууд хүн чононуудаас бүрдсэн болохоор хангалттай хурдан байлаа.

Ин-гон Кайтлины баруун талд нь явна.

Фелисиа Ин-гон Кайтлин хоёрыг хоёр хоног ажиглаж байгаа ч эхний өдрөөс хойш хөндлөнгөөс ажиглахаа больжээ.

‘Түүний нүд гэрэлтэж байв.’

Тэр Ин-гоныг Кристэй холбоотой гэж бодсон болохоор тэр үү? Тийм болохоор л Фелисиа Ин-гонтой холбогдсон гэж үү?

‘Эсвэл өөр зүйл байна уу?’

Шалтгааныг хэн ч мэдэхгүй. Тэр Крисээс шууд асууж болохгүй. Тэгэхээр Ин-гон Кайтлин Фелисиа хоёртой цагийг өнгөрөөх хэрэгтэй. Хажуу талаас нь ажиглахаар шийдлээ.

4 дэх өдөр Ин-гон Вандалтай уулзлаа.

‘Том юм аа.’

Вандалын бааз том хэдий ч хамгийн сэтгэл хөдөлгөмөөр зүйл бол Вандал болон түүний асар байв.

Асар нь багадаа 6 метр өндөр бөгөөд тэр асрын дээвэр дор улаан үст Вандал суудаг. Түүнийг сар мөргөчихлөө гэвэл гайхах зүйлгүй.

Өндрөөрөө багадаа л Ин-гоныг  нугалсанаас өндөр байлаа. Вандал асрын өмнө цугласан хүмүүс хүү бөхийн мэндэллээ.

“Тавтай морил. Би бол Вандал.”

Зандичсан дуу түүнээс гарч байлаа.

Кайтлин Вандал руу инээж байхад Крис хөнгөхөн толгой дохино.

Вандал Фелисиа руу харлаа.

“6-р гүнжээ уулзалгүй уджээ.”

“Хоолой чинь хэвээрээ л байх шив дээ. Тийм ээ, уулзалгүй удаж.”

Фелисиа байдаг шигээ л хариуллаа. Ярианаас нь сонсоход тэд өмнө нь хэд хэд уулзаж байсан бололтой.

“Энэ чинь… 9-р ханхүү?”

Вандал нэг л итгэхгүй шинжтэй толгойгоо сэжилнэ. Энэ бидний анхны уулзалт байлаа.

‘Вандал.’

Тэр бол Баатрын домогийн 5 туслах дайчдийг нэг бөгөөд Ин-гон өөртөө олж авсан нэгэн билээ.

Бусад 4 нь давгүй нөхөрсөг чөтгөрүүд байлаа. Ин-гон түүнтэй гар барьлаа.

“Уулзахад таатай байна, Вандал. Би бол Шутра.”

Вандал бага зэрэг цочирдсон харагдаж байсан ч удалгүй түүнрүү харан инээлээ.

“Надад ч бас уулзахад таатай байна.”

Ин-гон болон Вандалын гар огт өөр харагдаж байлаа. Тэднийг харж зогссон Крис Кайтлин хоёр сэтгэл нь амарсан бололтой инээмсэглэнэ. Фелисиа л бага зэрэг бодолд автан зогсоно.

Ин-гонтой мэндэлж дуусаад “Харанхуй елфийг авчир” гэж тушаав.

Удалгүй асрын хаалга онгойж харанхуй елф гарч ирлээ.

“Хааны гүнж!”

“Делиа!”

Хар үстэй Фелисиа шиг хувцаслаасан бөгөөд Фелисигийн өмнө очин сөгдлөө.

“Эрхэм дээдсээ та бэртээгүй байгаа нь ямар гайхалтай хэрэг вэ.”

“Би чамайг зүгээр байгаад баяртай байна Делиа”

Фелисиа нам дуугаар өөрийнхөө туслахтай ярьж байлаа.

Харахад сэтгэлд дулаахан байсан ч Фелисиа уулзалтаа удаан үргэлжлүүлсэнгүй.

Фелисиа сэтгэл хөдлөлөө цэгцлэн түүний нэрийг чангаар дуудлаа.

“Делиа.”

Делиа түүний юу гэх гэж байгааг ойлголоо. Тэр Ин-гон болон түүний цэргүүд рүү толгой бөхийлөө.

“Миний бүдүүлэг байдлыг өршөөгөөрэй. Би бол Делиа Трайдэнт 6-р гүнжийн туслах.”

Тэр Кайтлин Сейрагаас 3 насаар хөгшин харагдаж байлаа. Крис бусдын өмнөөсъ

“Би чамайг өршөөе” гэж хэллээ.

Тэгээд харцаа Фелисиа руу чиглүүлээд Делиагийн мөрөн дээр зөөлхөн алгадаад,

“Цэргүүдээ цуглуул. Бидэнд хийх зүйлс байна.”

“Мэдлээ таны тааллаар.”

Делиа ухран явахдаа нулимсаа арчиж байлаа.

Вандал асрын хаалга хаагдах хүртэл чимээгүй суусаар байлаа.

“Тэгэхээр би энэ талаар яръя.”

Бусад асрыг бодвол ширээн дээрх тулааны газрын зураг том байлаа.  Азаар ширээ нь энгийн байв.

Өмнө нь Крисийн хэлсэнчлэн Улаан Аянга овог Жишука уулыг доор байгаа. Зүүн өмнөдөд Улаан Аянга овгийн байсан газар том намаг бий.

“Тэд ойролцоогоор 3000-5000-уулаа байгаа. Эмэгтэйчүүдийг нийлүүлвэл иүү олон ч гэсэн тулалдаж чадах хүний тоо л энэ.”

“Тэдэнтэй нэгдсэн цэргүүд байгаа юу?”

Крисийн асуултанд Вандал дургүйцлээ.

“Тэнд энд энд бас энд цугларсан байгаа. Тэднийг нэг нэгээр дуусгах илүү хялбар байна гэхдээ тэдний байдлаас харахд яаж магадгүй байна. Тэд салж нийлж ч магадгүй.”

Вандалын хэлснээр цэргүүд жижиг хэсгүүд рүү салж байна. Тэдний гол том арми болох Кайрамын цэргүүд хаана байгааг л тогтоож чадаагүй ажээ.

Крис газрын зураг руу харан толгой дохилоо.

“Бид тэднийг нэгдэхээс өмнө дуусгах хэрэгтэй. Яакузаныг дуусгавал, тэд дуусах болно.”

Тэд Улаан Аянгаа овгийг тэр чигээр нь буулгаж авах санаа өвөрлөсөнгүй. Тэр зөвхөн удирдагчийг нь устгаж овгийг салгах зорилготой байлаа.

“Хэзээ тулалдах боломжтой вэ?”

Крисийн хэлсэн үгийг сонссон Вандал гараа ширээн дээр тавьж,

“Бид маргааш хөдлөх болно.”

Вандалын ширүүн гар загварыг Улаан Аянга овог рүү түлхлээ.

Өмнөх                                                                                                                                Дараах

Сурталчилгаа

1 comments on “Breakers-27”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.