Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 48]

12 comments

Ийнхүү 10-р ном дуусаж байна


Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 48 – Бэйрүт
Үхдлийн сүнс амьдруулагч шид. Амьдралын шид. Зөгнөлийн шид. Тэд өөрөө өөрсдийн гэсэн нууцуудтай.
Дөрвөн дэд ертөнцүүдийн мэргэжилтнүүдээс энэ гурвыг ашиглаж чаддаг хүмүүс дундаас хүртэл хамгийн аймшигтай тааварлашгүй нь Зөгнөлийн шид.
Учир нь дайралт нь их хачирхалтай. Эцсийн эцэст, Зөгнөлийн шид бол дөрвөн Овергодын нэг Хувь тавилангийн Овергодоос гаралтай зүйл.
Хувь тавилангийн хууль Овергодоос улбаатай бөгөөд, Зөгнөлийн шид нь ч их нууцлаг.
“Муу шүү!” Дэсри тэр хэд эцэст нь нэг юм ирсэн ч, тэд Хэйдэнсийн “Амьдрал… Тасдагч!” гэж хэлэхийг нь сонссон.
Үл үзэгдэгч энерги Линлэйг бүрхэж байснаа, түүнийг хөлдөөн, хөдлөх аргагүй болголоо. Энэ үл үзэгдэгч, хачирхалтай хүч бүхийл хоригуудыг нэвтлэн, шууд Линлэйн сүнсрүү чиглэлээ. Хүний хамгийн чухал зүйл бол сүнс!
Хэрэв хүн үхвэл, тэдний сүнс нөгөө ертөнцрүү явж дахин төрдөг.
Гэсэн ч устгах үед, Дэд эрхт ноёлогч ч тэднийг аварч хүчрэхгүй.
Өргөн уудам ухамсарын далайг солонгын өнгөтэй гүн хөх гэрэлтэй хагас тунгалаг эрдэнийн чулуу хүрээлнэ. Эндэх үл үзэгдэгч хүч, гүн хөх өнгийн гэрэлт агуй даруй орлоо.
Зөгнөлийн шидийн хүч ч гэсэн ашиглаж буй хүмүүсээсээ л шалгаална. Хэрэв Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүн ашигласан бол Линлэй эсэргүүцэж чадахгүй байх байсан.
“Банг.” Гүн хөх гэрэл тэсвэрлэхээ болин бутарлаа.
Үл үзэгдэгч хүч, хагасаас илүү хүчээ алдан Линлэйн сүнсийг довтлоголоо. Сүнслэг энергийн далайг тойрон байсан солонгын өнгөт хагас тунгалаг эрдэнийн чулуу Зөгнөлийн шидийн гүн гүзгий хүчийг эсэргүүцэж чадсангүй. Эцэст нь, хагас тунгалаг эрдэнэс дайралтанд өртлөө.
Чичирхийлэх!
Түүний сүнс чичирхийлбэл Линлэйн бие ч чичирхийлэв.
“Эзэнтээн.” Бэбэ уурслаа.
Солонгын өнгөт хагас тунгалаг эрдэнийн чулуу гүн хөх гэрлээр хучигдсан байсан. Солонгын өнгөт эрдэнийн чулуу үл үзэгдэгч хүчний дайралтанд өртвөл, Линлэйн хуруун дахь… Хуйларч буй луу бөгжийг хэн ч анзаарсангүй!
Хуйларч буй луу бөгжнөөс анзаарагдахааргүй гэрэл ялгарч байснаа алга боллоо.
Энэ мөчид…
Хагас тунгалаг эрдэнийн чулуу гэнэтхэн хангалттай энерги авсан мэт гүн хөх гэрлээр хучигдлаа.
“Чичирхийлэх…”
Гүн хөх гэрэл эрдэнийн эргэн тойронд гялтганана. Яг л сүнслэг энергийн далайн мананд нар гүн хөх өнгөтэй болсон мэт болж, гүн хөх гэрэл тэрхүү далайг бүхэлд нь гийгүүлж байв. Гүн хөх наран тодорсоор, Зөгнөлийн шидийн хүчийг эсэргүүцэх ч, яг л мөс мэт алгуурхнаар хайлж эхэллээ.
Гүн хөх гэрэл удсан ч гэлээ, алгуурхнаар бүдгэрнэ.
“Боломжтой гэж үү?” Хэйдэнсийн царай цонхий цайлаа. Тэр Линлэйг цочирдон харна. Тэр хамгийн хүчирхэг шидээ ашигласан ч Линлэйг алж чадсангүй. Линлэй хараахан Их шидтэн болоогүй байх ёстой доо! Түүнчлэн энгийн Их шидтэн хүртэл энэ дайралтыг хүлээж авбал хэцүүднэ.
Удалгүй, Хэйдэнс Дэсри тэр хэдийг ирж буйг харлаа. Тэрээр хамгийн муу зүйл болохыг мэдрэв. “Тэд ирж байна!”
“Фаллен Леаф, түргэн явцгаая.” Эргэлзэх ч үгүйгээр Хэйдэнс цагаан гэрлийн цацраг болоод баруун зүгрүү хамаг хурдаараа нислээ. Фаллен Леаф ч гэсэн цагаан гэрлийг цацраг болоод баруун зүгрүү хамаг хурдаараа нисэв.
ДэсриБэбэ хоёр Линлэйд анхаарлаа хандуулцгаана.
Тэдэнд Хэйдэнс Фаллен Леаф нарт анхаарах цаг байсангүй.
“Ммххх.” Линлэй амьсгаагаа гарган нүдээ нээлээ.
Хэдийгээр энэ шидийн нөлөөнд удаан хугацаанд байсан мэт боловч ердөө л ганц хоёрхон секунд л болсон, харин тэрхэн хооронд нь Хэйдэнс Фаллен Леаф нар баруун зүгт алга болоод өгсөн байлаа. Аффлек Окаси хёорын хувьд ч гэсэн тэд Хэйдэнс Фаллен Леаф хоёрын өмнөхөн шидэт араатнуудаа аваад алга болцгоосон.
“Эзэнтээн, та зүгээр үү?” Бэбэ санаан зовон нүдэнд нь айдас хурсан байлаа.
Бэбэ Линлэйтэй сүнслэг холбоотой. Тэгээд л Линлэйн сүнс чичирхийлхийг мэдэрсэн. Үнэндээ энэ асар аюултай үзэгдэл.
“Муугүй шүү.” Линлэй ч гэсэн ихэд айжээ.
Дотроо тэрээр ихэд тээнэгэлзэн. “Би Луугийн цуст дайчны хамгаалалтын энерги Хэйдэнсийн Зөгнөлийн шидийн хачирхалтай дайралтанд устахыг мэдэрсэн. Гэхдээ яагаад хамгаалалтын энерги гэнэтхэн ихсээд, Зөгнөлийн шидийг дарчихав?”
Линлэй шалтгааныг нь ойлгосонгүй.
Гэхдээ тэрээр сүнс нь чичирхийлэхийг мэдэрсэн.
Тэрээр… энэ дайралтыг хааж чадаагүй бол сүнс нь үгүй болох байсан гэдгийг гадарлаж байв.
“Тэд хааччихав?” Линлэй эргэн тойрноо харсан ч Хэйдэнс тэр хэд байсангүй. Одоо тэднийг барина гэдэг боломжгүй хэрэг.
Дэсри уучлалт хүсэн. “Линлэйн, би хэт оройтож ирлээ. Хэрэв Хэйдэнсийн Зөгнөлийн шид чамайг алчихсан бол, би…” Дэсри ихэд гэмшинэ. Тэр Зөгнөлийн шид хэр аймшигтай болохыг мэднэ.
“Би итгэлтэй байсаан.” Линлэй өөрийгөө дооглон инээмсэглэлээ.
Линлэй сүнсний хамгаалалт нь хүчирхэг гэдэгт итгэж байсан. Лугшилтан бүрхүүлт хамгаалалт болон Луугийн хайрс хоёр нь түүнийг хамгаална гэдэгт тэр бат итгэлтэй байсан.
Гэхдээ тэр бараг л үхэх шахлаа.
Аз болж, сүүлчийн мөчид, түүний сүнс, Луугийн цуст дайчны удмынх нь хамгаалалтын энерги зуу дахин хүчирхэгжин Зөгнөлийн шидийг дарсан.
“Тэр дөрвөн новш их хурдан зугтлаа.” Бэбэ ууртайгаар хэллээ.
Баркер толгой дохиод чангаар. “Линлэй ноёнтоон, надад хүртэл Гэрэлт сүм Сүүдрийн сүм хоёр онц зүйл байхаа больлоо. Осэнно Крамерсон хоёр нь хүртэл үхсэн. Бас Нэлээд хэдэн Сахиусан тэнгэрүүд нь. Тэд асар их хүчээ алдсан. Бидний одоогийн хүчээр Гэрэлт сүмийг тонилгох хэцүү байхгүй.” гэхэд.
“Тийм.” Засслэн чангаар инээгээд. “Линлэй ноёнтоон, тэд хэдийн гэрээгээ зөрчсөн. Цаашид зүгээр тэвчээд байгаад байж болохгүй.” гэв.
Линлэй ч хөдөллөө.
Өмнө нь, тэр гэрээнээс болоод өөрөө л өшөөгөө авах болчихоод байсан. Гэтэл одоо, эсрэг тал нь гэрээгээ зөрчсөн болохоор, Ариун аралруу хүмүүсийнхээ хамтаар очиж аллага үйлдэж болно. Гэрэлт сүмийг устгах хэцүү байхгүй.
“Линлэй.” Дэсри яаравчлан. “Хоёр тал арай хэтрүүлсэн учраас, чамд цаашид гэрээнд баригдаад байх шаардлага байхгүй. Гэхдээ би чамд Ариун аралруу дайраагүй нь дээр гэж анхааруулъя.”
Линлэй хөмсгөө зангидан. “Дэсри гуай, ирээдүйд, бид хэдийг хэнийг нь ч Ариун арлыг устгаж болохгүй гэх гээ юу? Тэнд одоо Хэйдэнс, Фаллен Леаф болон Лийман нар л байгаа шүү дээ.” гэхэд.
“Яг ч тийм биш.”
Гээд Дэсри толгойгоо сэгсрээд. “Чи ойлгох ёстой, өмнө нь би Гэрэлт сүмд харъяалагддаг байсан.”
Линлэй анхааралтай сонсоно.
Дэсри санаа алдаад. “Гэрэлт сүм олон жилийн турш оршин буй. Ямар ч хүчтэй шуурга дэгдсэн, Гэрэлт сүм устаж байгаагүй. Чи яагаад гэдгийг нь мэдэх үү?” Линлэй Дэсрируу эргэлзсэн байртай харлаа.
Үнэн. Ийм удаан оршин байсанд нь шалтгаан заавал ч үгүй байх л ёстой.
“Юун түрүүн, Ариун арал хамгаалалтын шидийн тойрогтой, Гэрэлт дэд эрхт ноёлогчийн сүр жавхлан гэх. Гагцхүү Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн л түүнийг эвдэж чадна.” Дэсри ийн хэллээ.
Линлэй гэнэтхэн өмнөх явдлаа саналаа, тэр Фэнлай хаант улсад байхдаа, Фэнлайн хааныг алаад Гэрэлт дуганд хоригдож байсан. Гэрэлт дуган Гэрэлт дэд эрхт ноёлогчийн сүр жавхлан хэмээх шидийн тойргоор хамгаалагдсан байсан. Гэгээнтэн зэрэглэлтнүүд хүртэл ханыг нь эвдэж чахааргүй байсан.
Энэ бол шидэт тойргийн нөлөө.
Дилин шиг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэн л тэрийг хоёронтой цохиж байж эвдсэн.
Үүний хамгаалалтын хүч аймшигтай их!
“Энэ Гэрэлт дэд эрхт ноёлогчийн сүр жавхлан зүгээр шидийн тойрог биш, хэрэв хүмүүс дотор нь идэвхтэй удирдаж байвал, дайсанруугаа дайрах ч боломжтой.” гээд Дэсри уртаа санаа алдаснаа. “Линлэй, хэрэв Ариун аралруу дайрвал, чи олон хүн алж чадах байх, гэхдээ яасан ч Гэрэлт дуганд нуугдсан хүмүүсийг алж чадахгүй.”
Линлэйн хөмсгөө зангидна.
Энэ үнэн. Фэнлай хаант улс дахь Гэрэлт дуган устахад, тэр өөрөө дунд нь байсан.
“За. Тэд тэр бяцхан арал дээрээ нуугдаж л байг.” Линлэй шийдвэрээ гаргалаа. Дотроо тэрээр нууцхан ийн бодлоо. “Ирээдүйд, миний газар болон салхины гүн гүнзгий үнэн хязгаартаа хүрмэгц, Ариун арал дээр очиж Гэрэлт дэд эрхт ноёнлогчийн сүр жавхлан гэх шидэт тойргийг нь шалгаад үзэж болох биз.”
Одоогоор Линлэй Гэрэлт сүмээс айхгүй.
“Баркер, Тамын дөлт галт шувууны цогцсыг гаргаад ирээд. Түүний Гэгээнтэн зэрэглэлийн цөмийг дэмий үрж болохгүй байх.” гээд Линлэй инээвэл.
“Мэдлээ эрхмээ.” гээд Баркер хариу хөхрөн инээлээ.
Юу ч болж байсан, тэд энэ тулаанд яллаа. Линлэйн тал Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нартай тулалдсан ч, үнэмлэхүй ялалт байгуулж чадлаа. Дэсри хүртэл тэдний талд тулалдаагүй байхад.
Энэ тулаан Хууль дүрэмгүй нутгийн хэрэг явлыг эцсийн байдлаар шийдвэрлэсэн.
Баруч хаант улсын дайчид болон хархны сүрэг хаа сайгүй дайрч хотуудыг эзэлж авч байлаа. Сүмүүдийн хүмүүсийг хамгийн хэцүү үхлээр үхүүлэн, дарамтлан алга болгосоор… Хууль дүрэмгүй нутгийг асар хурдтайгаар нэгтгэлээ.
Үүнтэй зэрэгцэн, Линлэйн Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмтэй хийсэн тулааны талаарх мэдээ хорвоо даяар тархлаа.
Энэ мэдээг Баруч хаант улсынхан санаатайгаар тараасан. Линлэйн талынханд хоёр хүчин ялагдсан. Энэ нь Юлан тив дэх Линлэйн байр суурийг асар өргөсөн. Одоо түүний байр суурт Дайны бурхан болон Дэд санваартан нарынхаас л үл ялиг бага.
Линлэйн домог Юлан тив даяар тархлаа.
Хууль дүрэмгүй нутгийн олон иргэд түүгээр бахархана. Олон залуу эрс Линлэйг үлгэр дуурайллаа болгон бэлтгэлээ шаргуу хийнэ.
….
Хууль дүрэмгүй нутаг. Баруч хаант улс. Хааны ордон.
Тэнгэрээс цас хялмайлна. Одоо 12-р сар болж буй, мөн хэдхэн өдрийн дараа Юлан наадам болно. Линлэй тэр хэд бүгдээрэй энд цугларцгаажээ.
Ребеккагийн хувьд тэрээр улам л дур булаам болсон бөгөөд арван жилийн өмнө Гэйтстэй гэрлэсэн. Харин Линагийн хувьд тэрээр Баркертай гэрлэсэн. Баркерын ах дүү нараас гурав нь гэрэлчихсэн. Гагцхүү Женне л хааны нийслэлд дотны найзуудтайгаа үргэлжлүүлэн амьдрах бөгөөд одоо ч ганц бие хэвээрэй.
“Ямар хурдан юм бэ. Ийм урт хугацаа өнгөрчихөө юу? Хууль дүрэмгүй нутгийг бүхлээр нь нэгтгээд.” гээд Вартон хөхрөн инээлээ.
“Тийм шүү.” Тейлор машид бахархалтайгаар. “Аав үнэхээр гайхалтай.”
Тейлорын үйлдлийг хараад Линлэй хөхрөн инээгээд, Тейлорын толгойг илснээ Вартонруу хараад. “Вартон, санаж яв. Бүх шашинг хориглоно. Хэрэв тэд номлол айлдах юм бол, ирээдүйд чиний ач зээ хаант улсыг удирдаж чадахааргүй болно.”
“Мэдлээ. Сүүлийн хэдэн өдөр, хэд хэдэн итгэгчид асуудал удсан.” гээд Вартон уртаа санаа алдлаа.
Сүм ямар ч хаант улсад том хэмжээний аюул заналхийлэл учруулдаг. Одоо Линлэй Хууль дүрэмгүй нутгийг нэгтгэсэн, тиймээс Баруч хаант улсаа Баруч эзэнт гүрэн болгосон.
Хэдийгээр хаант улсынх нь хүч түүнд хамаагүй ч гэлээ, овгийнх нь үр хойчоо тэрээр бодолцох хэрэгтэй.
“Линлэй, Бэбэ.” Гурван ягаан алтан хаан хархнууд гэнэтхэн гол танхимд гялс хийн ороод ирлээ. Гурван Ягаан алтан харх хаад хүмүүсрүү харж байснаа, тэдэн дундах хамгийн ахмад нь болох Харри хүний хэлээр. “Линлэй, Бэбэг бидэнтэй хамт Харанхуйн ойруу яваач гэж урихаар ирлээ.” гэв.
“Намайг урих аа?” Бэбэ хоолны ширээн дээр зогсож байсан юм.
“Хэн урисан юм?” Линлэй тээнэгэлзэн асуухад.
“Бидний эцэг.” гэснээ Харви бахархалтайгаар. “Тэр бол Харанхуйн ойн хаан. Юлан тивийн жинхэнэ хаан. Хамгийн хүчирхэг нэгэн!” тэр гурав ихэд бахадсан янзтай байлаа.
Харанхуйн ойн хаан? Юлан тивийн хаан?
Линлэй нууцхан цочирдолд орохын зэрэгцээ гайхширан. “Харанхуйн ойн хаан бүхэл Юлан тивийн хаан хэрэг үү? Тэр Дайны бурхан Дэд санваартнаас ч хүчирхэг юм уу?”
Линлэй огцом хөдлөөд. “Танай аавын нэрийг асууж болохсон болов уу?” гэвэл.
Хоёрдугаар Ягаан алтан харх хаан. “Линлэй бидний эцсийг…Ноён Бэйрүт гэхэд болно!” гэлээ.
“Бэйрүт!” Линлэйн тархин аянга ниргэх шиг боллоо.
Харин Бэбэ өрөөг тойруулан харна.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

12 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 48]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.