Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 47]

7 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 47 – Олон Гэгээнтнүүдийн уналт
Лиүян голын ус урсана. Галт шувуун цогцос голын усаар урсвал, далайчдын бие чичирхийлнэ.
Тэд толгойгоо өргөвөл, тэдний нүдэнд Линлэй бурхан, чөтгөр мэт харагдах ба, асар хүчирхэг санагдана!
“Линлэй ноёнтон их хүчирхэг юм.” далайчдын нүдэнд гайхширал төрнө.
Энэ мөчид, Линлэй Галт шувууг алсан болохоор тулаанд их тэсрэлт болсон. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар Линлэйн эсрэг тулаанаа эхэллээ!
“Чичирхийлэх…” Олон Гэгээнтнүүдийн хоорондоо тулалдвал орон зай гажуудна. Догшин дуу хадаж, хад чулуу бутран унаж голын усруу орон давалгаа үүсгэнэ.
“Агуу дайчид аймшигтай юм.” Крамерсоны зүрх салгална. Гэхдээ тэрээр эрэлхэгээр архирлаа. “Рооаааарр!”
Сахиусан тэнгэрүүдийн удирдагч Крамерсон, толгойгоо өргөөд ууртайгаар орилбол, духнаас нь шидэт эрдэнэ гараад ирлээ. Түүний биенээс хүйтэн дөл бадарч, орчин тойрныхоо хэмийг буулгалаа. Түүний бие хар алтан өнгөөр гялалзах хайрсаар хувигдлаа. Энэ домог Харанхуйн Гэгээнтний хуяг, энэ нь газрын хандлагат шид Газрын хамгаалагч хуягтай төстэй.
“Чи хэр чанга хашхирсан ч үхнэ.” Линлэй тайвнаар хэллээ.
Линлэй хайрс нударгаа атгаад, орон зайг гатлан дайрлаа. Нударга өнгөрөхөд… орон зай гажин нугарана. Крамерсоны урт хар илд хүйтэн дөлөөр бүрхэгдэн, дахин нэг аянгын хурдаар чичлээ.
Хайрсаар хучигдсан нударга хүйтэн дөлөөр хучигдсан урт хар илдтэй туллаа.
“Тас!”
Металын дуу хадлаа.
“Сахиусан тэнгэрүүд тулаанд оролцож явдаг. Би чамаас айна гэж бодоо юу?” Крамерсон өөртөө итгэлтэй байсан ч, чих, нүд хамар амнаасаа цус урсахыг харвал хамаг хүч нь гараад явчих шиг л боллоо.
Түүний бие голын усанд живэн, урсгал даган явлаа.
Газрын гүн гүнзгий үнэн – 256 үет давалгаа!
Ганцхан дайралтанд Крамерин дотор эрхтэн юу ч үгүй болтлоо бяцлагджээ.
“Зургаан далавчит сахиусан тэнгэр надтай ойрын зайн тулаанд орохыг хүснэ гэнэ ээ?” Линлэйн хар алтан нүднээс хүйтэн гэрэл гялбана. Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчны оргилд хүрсэн. Бие болоод тулааны кигээрээ ч энгийн Гэгээнтнүүдээс арав дахин хүчтэй!
Тэрээр анхнаасаа л ийм давуу талтай байсны дээр Газрын гүн гүнзгий үнэн болон Салхины гүн гүнзгий үнэнээ хослуулан дайрвал бүүр хүчирхэг болж байлаа.
Хууль болон хүчний түвшин нь дээд түвшинд хүрсэн нэгэнд, энэ хоёр синтезны үр нөлөө нь Дэсригийнх шиг биш ч, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд дөхөж очисон нэгэнтэй тулалдаж буй мэт санагдуулна. Хуулийн ойлголт нь дээд түвшинд хүрсэн Агуу дайчинтай ойрын зайнд тулалдвал өөрийгөө үхсэнд л тооцох хэрэгтэй биз.
“Түүнтэй ойрын зайд бүү тулалд!” Хэйдэнс чангаар хашхирлаа.
“Линлэй их өвөрмөц дайралт ашигладаг. Бүгдээрэй болгоомжтой.” Осэнно ч араас нь чангаар хашхирлаа. Тэрээр Үхэшгүй дайчны хувиралд орсон Баркертай тулалдана.
Аффлек Окаси хоёрын царай хувьс хийгээд явчихлаа. Сүмийн гуравдагч тулгуур нь болсон Крамерсон уналаа. Гэгээнтэн зэрэглэлийн хар лууны толгой дээр зогсож байсан Аффлекын гар хар кристал бөмбөгүүдээр дүүрлээ.
Аффлекын царай илүү нухацтай боллоо.
“Ххмм?” Линлэйн царай өөрчлөгдлөө.
“Юу вэ?” Линлэйн биерүү хүйтэн энерги нэвчихыг мэдэрлээ. Түүний Лугшилтан бүрхүүлт хамгаалалт үүний эсрэг нөлөөлсөнгүй, шууд л Линлэйн тархинд хохирол үзүүлж эхэллээ.
Харанхуйн хандлагат, хориотой шид: Чөтгөрийн хүч!
Харанхуйн тэргүүн хамба Харанхуйн тэнгэрлэг ертөнцөөс ирсэн Сүмийн эрдэнэ болох кристал бөмбөгөөр энэ шившлэгийг хийсэн. Чөтгөрийн хүчийг ашигласны дараа, хэсэгхэн хугацаанд, өнөөх хүн нь шившлэг ашиглагчийн удирдлага доор ордог. Удирдлаганд байх хугацаа нь шившлэг ашиглагчийнхаа сүнслэг энергийн хүчээс шалтгаалдаг.
Хэрэв Их шидтэний эсрэг ашиглавал, түүний удирдаж чадахгүй ч, хоромхон зуурт ухаан санааг нь балартуулж чадна.
Түүний оюун санааны гүнд.
Сүнслэг энергийн хязгааргүй далай мэлтэлзэнэ. Нууцлаг долоон өнгийн эрдэнийн чулуу манан дунд байлаа. Чөтгөрийн хүч түүний ухамсарт орж сүнслэг энергийн хязгааргүй далайруу довтлон, сүнслэг энерги дэх гүн хөх гэрлийн давхаргатай мөргөлдлөө.
Аффлек хүйтэн харцаар Линлэйруу харна.
“Яв. Хархны төрлийн шидэт араатныг ал.” Аффлек аяархан хэллээ.
“Байз. Окаси явж түүнийг түргэхэн шиг ал.” Аффлекын царай гэнэтхэн хувьс хийлээ. Хэдийгээр Линлэй шившлэгийн нөлөөнд нь байвч, Чөтгөрийн хүч Линлэйн сүнсийг бүрэн удирдлагадаа аваагүй.
Окаси хоёр метрын урттай шүүлтийн илд барина. Шүүлтийн илд, хар өнгөтэй агаад хүйтэн гэрэл ялгаруулах бөгөөд, хачирхалтай хэмнэлээр Линлэйрүү чичлээ.
Шүүлтийн илд шууд Линлэйн Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг чиглэлээ.
Тэрхүү мөчид…
“Банг!” Бөмбөлөг хагарах шиг боллоо, Лугшилтан бүрхүүлт хамгаалалт, Линлэй Чөтгөрийн хүчний нөлөөн доороос гарлаа. Лугшилтан бүрхүүлт хамгаалалтыг хянаж байгаа үед л Линлэйн Газрын лугшилт хүчирхэг байна.
Харин Лугшилтан бүрхүүлт хамгаалалтаа хянаж чадахгүй бол, хүч нь багасдаг.
Гэсэн ч…
Линлэйн луугийн хайрс өөр зүйл. Линлэй өөрийн ухаантай байна уу үгүйгээс үл шалтгаалан, луугийн хайрс байсаар л байна. Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчны оргил түвшний хайрс маш хатуу. Өмнө нь, Баруч овгийн өвөг дээдэс бүхэл тивийг донсолгож явсан.
“Сап!” Гантигны эсрэг энгийн хутгаар чичсэн мэт, юм гялбавал, хайрс гагцхүү цайгаад л өнгөрлөө.
“Дахиад ганц дайрахад л эвдлээ.” Окаси дотроо нууцхан хэллээ. Түүний дайралтны хэсэг нь Лугшилтан бүрхүүлт хамгаалалтанд хаагдсан. Окаси баруун гараа эргүүлээд Шүүлтийн илдээрээ дахин өмнө цавчсан газарруугаа чичлээ.
“Тас.”
Гал асах мэт, Линлэйн бие гэнэтхэн гүн хөх тулааны кид бүрхэгдэж, нууцлаг хэрнээ гүн гүнзгийгээр тойрон эргэж эхэллээ. Таг гэх дуунаар Линлэйн хайрсаар бүрхэгдсэн гар Шүүлтийн илдийг шүүрэн авлаа.
Мэдээж, илд гар хоёрын хооронд тулааны ки-н зузаан давхарга бий.
“Чи боломжоо алдлаа.” Линлэй хар алтан нүдээр Окасируу ширтэнэ.
Окасигийн царай цонхий цайлаа. “Муу шүү!” Түүнд Шүүлтийн илдээ сугалан авах боломж байсангүйд тэрээр хамаг хурдаараа зугтлаа. Тэрээр нисэж байтал, хачирхалтай ягаан гэрэл түүнийг даган түүн дээр буулаа.
Энэ бол Цустягаан илд! Окасигийн хүйтэн хөлс цутгана. Тэр бараг л голоороо хуваагдах шахлаа.
Линлэй тулааны байдлыг ажина. Одоо бол, Бэбэ нууцлаг Фаллен Леафтай тулалдсаар байлаа. Бэбэ Фаллен Леафыг алж чадахгүй байлаа.
Гэрлийн хуулийн ойлголтын хувьд, Даяанчдын ахлагч, Фаллен Леаф сүмээс хамгийн гүн гүнзгий ойлголттой нь.
Тэрээр өөрийн биеэ хэрхэн гэрлийн шугам болгоод гэрлийн хурдаар нисэхийг мэдэж байв. Тэр Оливероос ч хурдан байлаа. Бэбэ ч гэсэн, Линлэйн талынхан дундаас хамгийн хурдан ч гэлээ, Фаллен Леафтай энэ зэрэгцэж байлаа.
“Бээ, наад хөгшинтэйгөө цагаа бүү үр. Эхлээд Сахиусан тэнгэрүүдийг ал.” Линлэй даруй Бэбэд тушаалаа.
“Ойлголоо, эзэнтээн.” Бэбэ ч бас энэ өвгөхийн анхнаасаа л хэцүүхэн нөхөр гэдгийг нь мэдэж байсан. Фаллен Леаф Бэбэтэй ойрын зайн тулаан хийгээгүй. Тэрээр асар хурдтайгаар хөдөлж, яг л аалз мэт, цагаан гэрлэн торгон шугам татуулан явангаа гэрлийн хүчтэй дайралтаар л дайрч байсан.
Хэдийгээр Бэбэ хурдан ч, түүнд хурдны давуу тал олдсонгүй.
“Энэ хөгшинтэй тулалдах яг л шавартай нүхэнд унасантай адил юм.” Бэбэ дотроо ийн хараалаа.
“Энэ хөгшинтэй тулалдах цаг үрэхийн л гарз.” Осэнно ч гэсэн таагүй зүйл мэдэрнэ.
Гэгээнтэн зэрэглэлийн үхэшгүй дайчин хамгаалалтаараа алдартай болохоор, Осэнног тоолгой сул дорой Сахиусан тэнгэрийн араас хөөнө. Хааяа л нэг Осэнноруу гэнэтийн дайралт хийнэ. Осэнноийн Ихэр техник их хачин. Баркерд түүнийг гэмтээх нэлээд амаргүй байв.
Гэхдээ Осэнно Баркерыг гэмтээж чадахгүй л байлаа.
“Ххмм. Би хамгийн сул дорой нь гэж харагдсан бололтой.” Засслэр хүйтнээр инээгээд өөррүү нь ирэх Сахиусан тэнгэрүүдрүү харлаа.
Гурван Гэгээнтэн зэрэглэлийн үхдэл муугүй ч, Хэйдсоны зэрэгт хүрэхгүй. Тэд ердөө Сахиусан тэнгэрүүдтэй л энэ тэнцүү үзэлцэж байлаа.
Гэсэн хэдий ч… Яаж Үхдлийн сүнс амьдруулагч Их шидтэнг амархан зохицуулж болох вэ дээ? Энэ бол ердөө л Үхдэл дуудах чадварынх нь багахан хэсэг.
“Үх.” Сахиусан тэнгэрүүдийн нүд хүйтэн гэрлээр дүүрэн байлаа. Тэд яг зэрэг дайрцгаав.
Засслэр агаар дээр тайван гэгч нь зогсоод амандаа бувтнана. Тэгээд дараа нь, Засслэраас үл үзэгдэгч долгионы тэсрэлт бүх зүгт тархлаа. Энэ үл үзэгдэгч долгион Дэсригийн Лийманд ашигласан шиг эсвэл Гэгээнтэн зэрэглэлийн Алтан луу Линлэйд ашигласантай төстэй байв.
Ялгаатай зүйл нь гэвэл, хүрээ нь илүү том.
Ойрхон байсан хоёр Сахиусан тэнгэрүүд өөрсдийг нь үл үзэгдэгч сүнслэг энерги чиглэн ирж байгааг мэдэрлээ. Тэдний бие салганав.
“Сүлбэх!”
Удалгүй, гурван Гэгээнтэн зэрэглэлийн үхдэл дайран, тэдний зүрхийг цоо сүлбэлээ. Гурван Сахиусан тэнгэр үхэд хийн уналаа. Линлэй болон Бэбэгийн өмнөн алсан дээр нэмбэвэл, одоо Гэрэлт сүмийн ганц л Сахиусан тэнгэр, Сүүдрийн сүмийн гуравхан Сахиусан тэнгэр л үлджээ.
Ганц хүн л энэ тулаанд оролцоогүй. Ариун эзэн хаан Хэйдэнс. Хэйдэнс Гэрэлт бичээсээ бариад ямар нэг зүйл бувтнана. Тэрээр урт хугацаанд юм бувтанавал… Линлэйд таагүй мэдрэмж төрнө.
“Дэсри болон эр хэд удаан байна.” Линлэй ийн бувтнаад, цустягаанаараа мөсөн тэмтрүүлнүүдийг цавчлаа.
Үнэндээ, Линлэй бүхэл тулааны туршид хүлээж буй… Учир нь тэрээр Хэирүгээр Дэсри тэр хэдийг тулаанд ороллцох эсэхийг нь асуулгасан. Гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунууд холоо нуугдаж байгаа. Чухал үе гарвал л тэднийг тулаанд оролцуулна.
Гэтэл одоо…
“Рооааар!” Тэнгэрт архираан хадаж, аянганы гялбаа тэнгэрийг сүлбэлээ. Уг дуу хадахад бултаж амжаагүй Сахиусан тэнгэр махан татаж боллоо. Луугийн хувиралд орсон Линлэй ч Гэгээнтэн зэрэглэлийн Аянгат гүрвэлийн хурдтай тэнцэхгүй, Сахиусан тэнгэр ч тэр!
Аянгат гүрвэлийн дайралт Линлэйг яаж ч чадахгүй.
Гэхдээ Сахиусан тэнгэрийг бол ганц дайралтаар л алж чадна.
“Ахаа, надад нэгийг нь даатга!” Нэгэн дуу сонсогдвол, Харгислагч лууны аварга сүүл гялас хийгээд Гэрэлт сүмийн сахиусан тэнгэрийг юу ч үгүй болголоо. Энэ үед… Үлдсэн Сахиусан тэнгэрүүд ч мөн алагдлаа. Аянгат гүрвэл тэднийг алсан.
Тэр хэтэрхий хурдан байсан.
“Вишш!” Үл үзэгдэгч долгион бүх зүгт гэнэтхэн довтолголоо.
“Болгоомжтой!” Фаллен Леаф чангаар хашхирсан ч хэтэрхий оройтжээ. Уг үл үзэгдэгч долгион Осэнног онон ихрүүдийн даруй алга болгон ганц болголоо.
Энэ дайралт бол Гэгээнтэн зэрэглэлийн Алтан лууны дайралт болох – Сүнсны буудалт!
“Хаха!” Баркер чангаар инээгээд аварга сүхээрээ Осэнноруу цавчлаа. Түүний сүнс дайралтанд өртсөн тул, нэрээр яг л мананд дунд байгаа мэт хариу үйлдэл ч үзүүлж амжсангүй.
“Тас!!!”
Хэний ч хүлээж байгаагүй зүйл, аварга сүх Осэнногийн гавлын ясыг хуваалаа.
Энэ үед, Хэйдэнс ч шившлэгээ уншиж дуусгалаа. Тэрээр хүйтнээр Линлэйруу харан түүнрүү хуруугаараа заагаад хоёрхон үг хэллээ. “Амьдрал… тасдагч!” Гэнэтхэн Линлэйг тойроод үл үзэгдэгч энерги хуйларч эхэллээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

7 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 47]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.