Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 46]

7 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 46 – 
Осэнно гайхширал мэдэрнэ. “Ямар… хурдан юм бэ!” Түүний дөрвөн ихэр бараг ижил цаг цохиуллаа. Хэрэв яаравчлан хоёр Сахиусан тэнгэрийг бамбай болгоогүй бол, тэр Линлэйн ганц дайралтанд л алуулах байлаа.
Үнэндээ, хүн төрхөндөө байхдаа, Линлэй Осэнногоос хүчтэй биш.
Хамгийн гол нь Линлэй гэнэтийн дайралт хийсэн. Цустягааны хурдаар, Осэнно Линлэйн илд урд нь ирэхээс өмнө түүнд хариу үйлдэл хийх боломж байгаагүй. Хэрэв Осэнно бэлтгэлтэй байсан бол, энэ түүнийг тасар татаж чадахгүй байх байсан.
“Линлэй, юу гэсэн үг үү!” Хэйдэнс хүйтнээр хэллээ.
Үүнтэй зэрэгцэн, Хэйдэнс Фаллен Леаф нар босоод ирлээ. Сүүдрийн сүмийн Аффлек, Окаси болон Крамерсон нар ч гэсэн босож ирээд Линлэйруу хүйтнээр харлаа. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар нэг дайсантай боллоо…
Линлэй!
Хэйднс тэр хэдийн өөрийг нь харж байгаа байдал Линлэйд баяр баясал мэдрүүлнэ.
“Делин өвөө харж байна уу?”
Хорин жил!
Хэсс хотоос явж Шидэт араатны уулруу орох үед Юлан цаг тооллын 10000 он болж байсан. Тэр үед, Линлэй хорин настай байсан. Тэр үед, Линлэй Гэрэлт сүмийг үндсээр нь устгана хэмээн тангаргалсан. Гэхдээ… тэр шат шатаар нь гүйцэлдүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан.
Гэрэлт сүмд итгэлийн хүч их чухал.
Тэд газар нутгийнхаа гуравны нэгийг алдаж 400-500 сая хүн амтай л үлдсэн. Тэрнийх нь 200 сая нь Хууль дүрэмгүй нутагт байдаг. Хэрэв Линлэй энэ хэсгийг нэгтгэн шашинг хоригловол…
Энэ Гэрэлт сүмд төсөөлөхийн аргагүй том цохилт болно.
“Өмнө нь, миний нүдэнд, Гэрэлт сүм маш том хүчин байсан. Гэтэл одоо…”
Линлэй Осэнноруу хараад. “Осэнно чи хүртэл надтай энэ зэрэгцэхгүй.” гэснээ амандаа. “Делин өвөө, харж бай. Удахгүй, бүхэл Гэрэлт сүмийг устгах өдөр ирнэ. Дахиад ганцхан алхам дутуу байна!”
Линлэйн хувьд, Делин Кевоте маш дээгүүр байр суурь эзэлдэг хүн.
Бага байхаас нь л Делин өвөө нь түүнд зааж сургасан. Тэр өөрөө бүхэлдээ Делин Кевоте. Шидийн бэлтгэл эсвэл шулуун цүүцний сургууль гээд бүхнийг Делин Кевоте түүнд зааж сургасан. Түүнийг асуудалд орох үед ч тэрээр өөрийн сүнслэг энергиэрээ түүнийг аварсан.
Линлэй Гэрэлт сүмд хүнд цохилт өгөхийг их удаан хүлээсэн.
Харин одоо, Гэрэлт сүм өөрийг нь жадаа буулгахыг хүсэж байна гэж үү? Яаж тэр тэдэнд зөөлөн хандах билээ дээ?
“Юу?” Линлэй бүхээгт байсан хүмүүсрүү харлаа. “Яасан миний эсрэг хөдлөх гээ юу?” гэвэл Хэйдэнс Аффлек хоёр ам ангайх гэтэл, Линлэйн бие гүн хөх хайрсанд хучигдан, хамаг хувцас нь тэсэрлээ.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийнхэн тэрхүү тэсрэлтнээс болж зүг бүрт цацарсан хувцасны хэсгийг амархан хаалаа.
Линлэйн араас мөс мэт луугийн сүүл гарч ирэн агаарт савчина. Линлэй хар алтан нүдээрээ урдах хүмүүсрүүгээ хараад. “Хэрэв миний эсрэг хөдөлмөөр байвал, би ч бэлэн байна!”
“Би ч хүлээж байя.” Баркер ийн хэлбэл түүний бие хувирч гурван метрын өндөр боллоо. Түүний арьс ногоон болжээ.
Түүний арьсыг бүрхсэн гантиг мэт хуяг биеийн бүрхэн гарч ирлээ.
Гэгээнтэн зэрэглэлийн Агуу дайчин – Үхэшгүй дайчин!
“Хэхэ.” чанга инээд хадлаа, Засслэр хүмүүсрүү хараад. “Засслэр, би Гэгээнтэн зэрэглэлд хүрснээсээ хойш Гэрэлт сүмтэй сайхан тулаан хийгээгүй юм байна. Гэрэлт сүм… өмнө нь надад их сайхан хандсан, би хариуг нь барих ёстой байх.”
“Хахаха! Тулалдах ий? Үүнийг надад даатга.” Бэбэ Линлэйн дэрэд хөвөн гарч ирлээ.
Нөхцөл байдал улам л муудсаар.
Ариун эзэн хаан Харанхуйн тэргүүн хамба нар нэг нэгэнрүүгээ харцгаана. Тэд Линлэйн талд хэдийн дөрвөн хүчирхэг мэргэжилтэн байсныг мэдэж байсан, Засслэр Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн ч гэсэн Хэйдэнс Аффлек хоёртой энэ тэнцэхгүй.
Гэхдээ Баркер Гэгээнтэн зэрэглэлийн үхэшгүй дайчин. Түүнийг аргалах тун хэцүү байх болно.
Бэбэгийн хувьд түүнийг аргалах Баркерыг аргалхаас ч хэцүү байх болно.
Гэхдээ хамгийн амаргүй нь… Линлэй. Луугийн цуст дайчин болоогүй байсан ч, түүний Хуулийн ойлголтын түвшин их дээд зэрэглэлийнх. Өмнөх бүх Агуу дайчид бүгд Хуулийн түвшин нь доогуур байсан, хэн ч Линлэйн түвшинд хүрч очоогүй.
Тэр бол түүхэн дэх хамгийн хүчирхэг Луугийн цуст дайчин!
“Би зөгнөлийн шидээ ашиглая. Би Линлэйг аргалж дөнгөх байх. Фаллен Леаф надтай хүчээ нэгтгэвэл, түүнийг ялах боломж байх л ёстой.” Хэйдэнс нууцхан тооцооллоо. Түүний Зөгнөлийн шид Осэнногийн ихэр техниктэй харьцуулах зүйл биш.
Хэйдэнс Аффлек хоёр харцаараа л нэгнийхээ юу гэж бодож байгааг ойлгож байлаа. “Хахаха.” Хэйдэнс гурвантаа чангаар инээлээ. Урьдчилсан дохионоор Фаллен Леаф Осэнно хоёр даруй хөдөллөө.
“Банг!”
Усан онгоцны бүхээг дэлбэрч арван сүүдэр тэнгэр өөд сум мэт чавхадлаа. Усан онгоц чичирхийлж, далайчид нь ч голруу үсэрцгээлээ.
Тэд тэнгэр өөд харцгаана.
Тэд Баруч хаант улсын дайчид. Тэд энд ажиллаж байсан бөгөөд, тэд энд Баруч хаант улсынх нь сүнслэг багана болсон Линлэйг байгаа гэдгийг мэдэж байсан.
“Аа, тэр өнөөх домогт галт шувуу юу?” Далайчид гайхан шагширцгаана. Агаар дээр зуун метр урт далавчтай галаар бүрхэгдсэн зүйл байж байлаа. Түүний бүхэл бие хар өдөөр хучигдсан байх бөгөөд ихэмсэг толгой нь хүртэл хар өдөөр бүрхэгджээ. Энэхүү зүйл ихэмсэгээр дүүлнэ. Энэ бол Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, домогт ‘Тамын дөлт галт шувуу’
Тамын дөлт галт шувуу – Гал болон харанхуйн хос элементэт шидэт араатан.
Агаар дээр, Тамын дөлт галт шувуу аварга хар үүл мэт тэнгэрийг бүрхжээ. Сахиусан тэнгэрийн удирдагч Крамерсон, Тамын дөлт галт шувуун нуруун дээр зогсоод, Линлэйруу хүйтнээр харна.
“Роооааар!” Аймшигт архираан дуулдлаа.
Аварга хар луу зуун метрээс ч урт далавчаа дэвэн ирж байлаа. Хар өнгөт лууны нүд шатах мэт хүчтэй аура ялгаруулна. Харанхуйн тэргүүн хамба, Аффлек Гэгээнтэн зэрэглэлийн хар луун толгой дээр зогсоно.
Сүүдрийн сүм хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудаа алсад нууж байжээ. Харин одоо тэд хоёуланг нь ил гаргаж ирлээ.
Гэрэлт сүм ч гэсэн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан авч иржээ.
Бүхэл бие нь үзэсгэлэнтэй мөнгөлөг гэрэл цацруулсан хайрстай луу. Нарны доор тэр их үзэсгэлэнтэй харагдана. Луунууд дундаас, Мөнгөлөг луу хамгийн ихэмсэг нь.Гэхдээ энэ аварга луу 100 метрын урттай бас хоёр толгойтой байлаа.
Мутант Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан – Гэгээнтэн зэрэглэлийн хоёр толгойт мөнгөн луу!
Фаллен Леаф тэрхүү хоёр толгойд шидэт араатны дээр зогсоно.
“Хөөх.” Далайчдын сэтгэл ихэд хөдлөнө. Бурхан минь гэж. Тэнгэрт гурван аварга шидэт араатан гарч ирсэн ба, хамгийн чухал нь агаарт олон хүн нисэцгээж байв.
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид.
“Ямар олон Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид бас шидэт араатнууд вэ. Өнөөдөр үхэх байсан ч, үүнийг үзсэндээ харамсах зүйл алга.” Далайчид амандаа бувтнан болж буй зүйлсийг харна.
Энэ мөчид, Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд болон шидэт араатнуудыг хараад далайчдад төрөх мэдрэмж, Линлэй багадаа Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд болон шидэт араатан харж байсантай нь яг ижил байлаа. Тэдний нүдэнд, эдгээр аварга араатнууд болон Гэгээнтэн зэрэглэлтнүүд асар өндөрлөгт байдаг зүйлс.
“Хардаа. Тэр бол бидний эзэн Луугийн цуст дайчин, Линлэй.” Олон далайчид Линлэйруу харна. Тэдний нүдэнд бишрэл болон бахархал дүүрэн байлаа. Тэд бол Баруч хаант улсын иргэд.
“Линлэй ноёнтон Гэгээнтэн зэрэглэлтнүүдтэй тулалдах гэж байна. Тэд их олуулаа юм.” Далайчид аяархан хэлцгээнэ.
“Линлэй ноёнтон гарцаагүй ялна.” Далайчид итгэлтэй байлаа.
Голын дээр, Линлэй, Баркер, Засслэр болон Бэбэ нар нисэцгээнэ. Засслэр одоогоор амандаа юм бувтнах бөгөөд, удалгүй Засслэрын ард гэрэл гялбан, гурван Гэгээнтэн зэрэглэлийн үхдэл гараад ирлээ.
Тэдний хоёр нь араг яс ч гэлээ, яснаас нь гялалзсан гэрэл очин алмааз мэт гялалзана. Гэгээнтэн зэрэглэлийн арас яст хаад! Нөгөө нэг нь урт дээл өмссөн хүчирхэг төрхтэй зүйл байв. Хүчирхэг эртний адгуус.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын санаа зовсонгүй. Гэгээнтэн зэрэглэлийн үхдлүүдийн эсрэг энгийн Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэрүүд байхад хангалттай.
“Линлэй, бидний хүсэж байгаа зүйл номлол айлдах. Чи Хууль дүрэмгүй нутгийг захирч болно. Сайн эргэцүүлэн бодоод, буцааж болохгүй зүйл хийхгүй гэж найдая.” Хэйдэнсд Гэрэлт дэд эрхт ноёлогчоос эрдэнэс хүлээгээд авчихсан, Анхны судар.
Хэйдэнсийн өмнө зөөлөн ариун гэрэл гийлээ.
“Миний өгзөгийг л бод.” Бэбэ Линлэйд ямар мэдрэмж төрж байгааг сайн мэдэрч байлаа.
Хууль дүрэмгүй нутгийг нэгтгэх гэдэг бол жижигхэн асуудал. Хамгийн чухал нь Гэрэлт сүмийг устгах.
“Мөрөөдхөө больж үз. Хууль дүрэмгүй нутаг надад харъяалагдана. Хэн ч үүнд нөлөөгөө үзүүлэхгүй. Чи ч…” Линлэй хоосон нударгаа атгалаа. “Яаж өөрийнхөө газар нутгаас дайжих вэ гэж байгаа бол. Бид… нударгаараа л шийдэх болох нь дээ.”
Хэйдэнс Аффлек хоёр аргагүйн эрхэнд тулаанд орлоо.
Тамын дөлт галт шувуу чангаар хашхирснаа, хүний хэлээр. “Ичгүүргүй хүн.” гэснээ хар дөлөөр Линлэйруу галлаа.
“Тас. Тас.” Хар дөл Линлэйг хүрээллээ.
Түүний бие тулааны ки-н давхаргаар бүргэдсэн болохоор, түүнд хохирол хүртсэнгүй.
Линлэй хар алтан нүдээр эргэн тойрноо ширтэнэ. “Чи надруу эхэлж дайрсан шүү!” Тэрээр ийн хэлээд, Линлэй гэнэтхэн асар хурдтай хөдөллөө.
Хувирсаныхаа дараа, салхины ойлголт нь гүн гүнзгий болсон Линлэйн хурд Осэнногийнхоос ч хурдан байлаа.
Ямар ч салхи дуулдсангүй. Орон зай гуйвж, гажуудан, гэнэтхэн Линлэй Тамын дөлт галт шувуун урд гараад ирлээ. Галт шувуун сүйх тэрэгний дугуй шиг хэмжээтэй нүдээрээ Линлэйн хар гэрэл гялтгануулсан нүдрүү харна.
Крамерсон гэнэтхэн зургаан хар далавчаа дэвээд Линлэйнруу давшлаа.
“Хаха…” Линлэй чангаар инээнэ. Луугийн цуст дайчны аймшигт хүч дээр, Хуулийн ойлголтоо нэмбэхэд, Линлэйн хүч өөр түвшинд орно…
Зөөлөн салхи салхилна.
Тэгээд, Линлэй гараа хутга мэт болгоод Галт шувууг Луугийн цуст дайчныхаа асар их хүчээр цавчлаа. Хэдийгээр энэ цавчилт асар хүчтэй байсан ч, Линлэйг гараа савах үед, орон зай гажуудах мэт болж байлаа.
Линлэй бүрсэлзэн харагдана.
Юу болоод байгаа нь үл мэдэгдэх байсан ч, Галт шувуу хэдэнтэй аймшигтайгаар хашхираад, түүний бие гялтганахтай зэрэгцэн хойш нислээ. Үүнтэй зэрэгцэн Зурван далавчтай Сахиусан тэнгэр Крамерсон урт хар илдээ бариад Линлэйруу чиглээ.
“Вишш!”
Линлэй асар хурдтайгаар хөдөллөө. Галт шувуунд бултах завдал гарсангүй, хэмжээгээ жижисгэлээ.
Вишш гэх дуунаар Галт шувуу биеэ аравхан метрын урттай болон хоёр хэсэг болон хуваагдлаа. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан үхлээ, Линлэйн ганцхан дайралтанд.
Энэ дайралт бол Салхины хэмнэл техникийн хоёрдугаар түвшин. Удааны талын Орон зайн хөлдөөлт, Хурдны талын Орон зайн нугаралын хослол.
Энэ бол одоогийн Линлэй хийж чадах хамгийн хүчирхэг биет дайралт.
“Вишш.” Линлэйн илгээсэн илднүүд Галт шувууны гавлын ясруу чиглэн, ган хумс мэт зүйлсээр гавлын ясыг нь сийчсэн. Тэгээд Луугийн цуст дайчны хүчээрээ тасар татсан…
“ЦАЦРАХ!”
Цус бороо мэт асгарч, Галт шувуун бие хоёр хуваагдан уналаа.
“Вишш!”Зургаан далавчит Сахиусан тэнгэр Крамерсон илдээ Линлэйруу чичсэн ч гэлээ, түүний биед хүрмэгцээ Лугшилтан бүрхүүлт хамгаалалтанд нь амархан гэгч нь хаагдлаа. Бүүр хайрсанд нь ч хүрсэнгүй.
Энэ мөчид, Линлэй луугийн савраараа Галт шувуун биены хэсгүүдийг барьж аваад, цусыг нь гол дээрээс урсган зогсоно.
“Юу!” Крамерсон гүн цочирдолд орлоо. Түүний дайралт Лугшилтан бүрхүүлт хамгаалалтын эвдэж чадсангүй.
Линлэй хар алтан нүдээрээ Крамерсоныг хараад, уруулаа нумруулан. “Дараагийнх нь… чи!” Тэрээр ийн хэлээд гарнаасаа Галт шувууны цогцсыг унагалаа. “Сапп!” Цогцос гол дээр уналаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

7 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 46]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.