Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 45]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 45 – Ичих нүүрээ элгэндээ наасан
Том Лиүян гол дээр аварга усан онгоц хөвөх ч тавцан дээр нь ганц ч хүн байсангүй.
Гэсэн ч усан онгоцны дотор талд үүл мэт олон мэргэжилтнүүд байлаа.
Энд буй хүн бүр Гэгээнтэн зэрэглэлтнүүд ажээ. Танхимд есөн сандал байх бөгөөд тэдгээрийг гурван хэсэгт хуваажээ.
Линлэй, Баркер болон Засслэр нар нэг талд нь.
Хэйдэнс, Осэнно болон Фаллен Леаф нар нөгөө талд нь суух бол, үлдсэн талд нь Сүүдрийн сүмийн тэргүүн хамба Аффлек, Окаси болон Крамерсон нар байлаа(Сахиусан тэнгэрүүдийн ахлагч).
Хоёр тал ард Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэрүүд байцгаана.
Хэйдэнс Аффлек хоёр харц солилцвол тэдэнд хачирхалтай мэдрэмж төрнө. Тэд бол хоёр томоохон хүчнүүдийн удирдагчид бөгөөд дайснууд билээ.
Гэсэн ч өнөөдөр, тэд холбоотнууд.
Энэ этгээд өөрчлөлт Линлэйгээс үүдэлтэй. Энэхүү гайхалт гоц суутан асар хурдтай өссөн. Түүний залуухан гэдгээс бусдаар бол, тэрээр тивийн оргил мэргэжилтнүүдийн дунд багтдаг болсон. Ариун эзэн хаан болон Харанхуйн тэргүүн хамба хүртэл түүний өмнө хүчин мөхөс.
“Хэйдэнс. Аффлек.” Линлэй инээмсэглэн. “Би та нарыг яагаад ирсныг мэдэх юм алга. Юуны учир юм бол?” гэхэд Линлэй өвөр дээр амарч байсан Бэбэ бяцхан толгойгоо өндийлгөөд Ариун эзэн хаан болон Харанхуйн тэргүүн хамба нарыг харлаа.
Харанхуйн тэргүүн хам залуухан эмэгтэй шиг толигор цагаахан арьстай ажээ. Тэрээр шингэн хоолойгоор. “Линлэй чамайг хархны армиа зогсоон зөвшилцөлд хүрээч хэмээн хүсэхээр хувьчлан ирж уулзаж байгаа юм. Хэйдэнс ч гэсэн ижил шалтгаанаар ирсэн бололтой. Хэйдэнс миний зөв үү?” гэхэд.
Хэйдэнс багахан толгой дохиод, Линлэйруу эелдэгхэнээр хараад хаврын салхи мэт намуухнаар. “Линлэй, зөвшилцөлд хүрэхгүй биз?” гэв.
“Чи юугаа мөрөөдөөд байгаа юм?” Линлэй уйлах уу инээх үү гэдгээ мэдсэнгүй.
Хэйдэнс тайвнаар инээгээд. “Линлэй чамайг Гэрэлт сүмтэй зөвшилцвөл бид их үнэ төлж чадна шүү. Бид чамайг сэтгэл хангалуун байлгаж чадна.” гэхэд.
“Бид ч гэсэн. Бид чамайг сэтгэл ханатал хангалттай ихийг төлж чадна.” Аффлек ийн хэллээ.
Хоёр хүчний удирдагчид Линлэйд их л талтай хандана.
Тэд Линлэйн эсрэг тулалдахыг хүсэхгүй байлаа. Юуны түрүүнд, тэдэнд тэгэх шалтгаан байхгүй. Хэрэв тэд тэгвэл, Дэсригийн тал хөндөнгөөс оролцоно. Хоёрт, Гэрэлт сүм, дор хаяж хорин жил Линлэйруу дайрахгүй гэж ам тангараг өргөсөн. Тэр хугацааны хязгаар хараахан дуусаагүй байгаа.
“Линлэй, чи юу гэж бодож байна?” Хэйдэнс Линлэйруу харлаа.
Линлэй Гэрэлт сүмийг голдоо ортол үзэн яддаг. Линлэй харгис хэрцгий хүмүүст дургүй ч, Хэйдэнсийг аав шиг нь сайхан сэтгэлтэй хүн байна гэтэл, тэр жинхэнэ өршөөлгүй харгис нэгэн байсан.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын тэргүүнүүд Линлэйруу харцгаана.
Линлэй инээмсэглээд хоёрхон үг хэллээ. “Тэгэх боломжгүй!”
Хэйдэнс Аффлек хоёрын царай мөс мэт хүйтэн болбол, Крамерсон. “Линлэй, өөрийгөө Гэрэлт сүм Сүүдрийн сүм хоёрын эсрэг тэмцэж чадна гэж төсөөлөө юу?”
“Крамерсон.” Аффлек түүнийг зандачлаа.
Линлэй Крамерсонруу хөнгөхөн инээгээд.
“Миний мэдэхээр, Сахиусан тэнгэрүүд бууж ирэхийн тулд хүчирхэг бие шаардлагатай болдог. Ноён Крамерсон, таны энэ бие дор хаяж л 7 эсвэл 8-р зэрэглэлийнх байх. Сүүдрийн сүм хаанаас энэ хүчирхэг биеийг олсон юм бол?”
Өмнө нь, Баркерын ах дүүсийн дан ганц биеийн хүч нь л гэхэд 8-р зэрэглэл хүрсэн байсан.
Линлэй ихэнх хүмүүс дан ганц биеийн сургуулилтаар 6-р зэрэглэл л хүрч чаддаг гэдгийг мэднэ. Тэд хэр их авъяастай байсан ч, 7-р зэрэглэл хүрнэ гэдэг ч боломжгүй хэрэг. Гагцхүү Дөрвөн Агуу дайчдаас л ийм гайхамшигт биеийн хөгжил гарч болно.
“Тийм. Энэ биеийг хаанаас авч ирсэн юм?” Баркер Сүүдрийн сүмийн талруу хүйтнээр харлаа.
Өмнө нь, ах дүү тав биеийг нь Сахиусан тэнгэрүүдэд өгөх гэж байснаас болоод бараг л үхэх дөхөцгөөсөн. Тиймээс энэ тэдний эмзэг сэдэв.
“Тэр Сүүдрийн сүмийн нууц.” Крамерсон ийн хэлээд инээмсэглэхэд. “Хангалттай, Линлэй. Гол яриандаа эргээд оръё. Чи үнэхээр зөвшилцөх хүсэлгүй байна гэж үү? Хэрэв зөвшилцөлд хүрвэл, манай Сүүдрийн сүм чамд үүрд мөнхөд талархаж явах болно.”
Тахалхах ий?
Линлэй тэр хэд гэдсээ барин чангаар инээлээ.
“Линлэй чи сайн бодоод үз.” Хэйдэнс Линлэйруу харлаа.
Линлэй инээж байснаа төв царай гарган, урдах хүмүүсрүүгээ хараад нухацтайгаар. “Хэйдэнс. Аффлек сайн сонс. Линлэй би тодорхой хэлье. Юу ч болж байсан би армиа татахгүй. Хууль дүрэмгүй нутаг бүхлээрээ нэгдтэл, үүнийг зогсоох зүйл үгүй!”
“Линлэй, тэгж хэтрүүлэх хэрэггүй.” Осэнно хүйтнээр хэллээ.
Тэвчих чадвахын хувьд тэрээр Хэйдэнс Фаллен Леаф хоёроос муу.
“Хэтрүүлэх?” Линлэй хөмсгөө зангидан, Осэнноруу хутга мэт хүйтнээр хараад.
“Осэнно, намайг сөрөх гээд үз л дээ. Би тодорхой хэлсэн. Хэрэв чи намайг армиа тат гэж хүсэж байгаа бол, тийм зүйл болохгүй.”
Усан онгоцны бүхээг даруй аймшигт аурагаар дүүрлээ.
“Өөр зүйл байна уу? Ярь.” Линлэй ийн хэллээ.
Бэбэ үүн дээр нь нэмэрлэн. “Тийм, хэрэв ямар нэг зүйл хүсэж байвал, хурдхан шиг ярь. Би хархны армиа удирдаг том газар нутаг эзлэх хэрэгтэй байна.”
Засслэр өрөөн дэх хүмүүсрүү хүйтнээр хараад хөхрөн инээлээ.
Бүхээг анир чимээгүй боллоо.
“Яалтай билээ.” гээд Хэйдэнс уртаа санаа алдаад. “Бид эцсийн удаа зөвшилцье. Бид энэ хэсгийг орхиж Баруч хаант улсын мэдэлд үлдээе.”
“Өө?” Линлэй багахан цочирдлоо.
Хэйдэнс юу төлөвлөөд байна? Яагаад тэр Линлэйг бүхэл Хууль дүрэмгүй нутгийг өгөхийг зөвшөөрчихөв?
“Бид ч гэсэн.” Аффлек ийн хэллээ.
Линлэй Хэйдэнс Аффлек хоёрруу харна. Тэгээд амандаа, “Энэ хоёр сүмийн тэргүүнүүд юу төлөвлөөд байна?” гэв.
Хэйдэнс Линлэйруу хараад. “Бидний хүсэл маш энгийн. Эзэнт гүрэндээ бидний сүмийг нээлттэй номлол айлдахыг зөвшөөрч хааж боохгүй байхад л болоо.”
“Номлол айлдах ий? Хааж боохгүй ээ?” Линлэй хөмсгөө зангидаад. “Бидний хүсэлт ч гэсэн ижил. Манай Сүүдрийн сүмийн хааж боолгүй нээлттэй номлол айлдахыг зөвшөөр.”
Линлэй хөхрөн инээлээ.
Тэр одоо л тэдний санааг ойлголоо. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарт итгэлийн хүч их чухал байх нь. Тэрэнтэй харьцуулахад, тэдэнд том газар нутаг захирах тийм ч хамаагүй байх нь.
Хамгийн чухал зүйл нь итгэлийн хүчээ хадгалж барьж байх явдал байж.
“Линлэй, Хууль дүрэмгүй нутаг дахь эзэнт гүрэнд чинь шашин тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Чи үүнийг зөвшөөрнө биз дээ?” Аффлек ийн хэллээ.
Хэйдэнс ч Линлэйруу харан хариултыг нь хүлээнэ.
“Та нар надад газар нутгийг чинь авахыг зөвшөөрсөний хариуд сүсэгтнүүдээ авч үлдье гэх гээ юу?” гэхэд.
“Тийм.” Хэйдэнс даруй толгой дохилоо. “Энэ бидний хийж чадах хамгийн сайн зөвшилцөл. Линлэй, хэрэв чи зөвшөөрвөл, манай хоёр тал сайндаж, өмнөн болсон бүхнийг мартая.” гэлээ.
Хэрэв Линлэй зөвшөөрвөл, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар ирээдүйд Линлэйд нүүр өгнө гэсэн үг. Ирээдүйд, Линлэй Юлан тивд усандаа буй загас мэт л эрх дураараа байна.
ГЭхдээ…
Тэд Линлэйд давуу талтай байгаа нь огт хамаагүй гэдгийг мартжээ. Дотроо, тэр өөрийгөө бэлтгэл сургуулилтаар дээд цэгт нь хүргэж, гэр бүл найз нөхдөө хайрлан энхрийлнэ гэж тангаргалсан.
Тэрээр Хэсс хотод Делин өвөөгөө үгүй болоход тангаргалсан. Гэрэлт сүмийг устгана, үндсээр нь! Тэд түүний аав, ээж бас Делин өвөөг нь алсан!
“Сайндах ийе Гэрэлт сүмтэй сайндана аа?” Линлэйн дотроо хүйтнээр инээгээд. “Хууль дүрэмгүй нутаг? Хэрэв аав, ээж Делин өвөөг минь эргүүлж авч ирвэл, би Хууль дүрэмгүй нутаг бас өөрийн бүх хүчийг ч хөсөр хаясан ч яахав!!!!”
Линлэй сэтгэл хөдлөл туйлдаа хүрлээ.
“Сайндах? Номлолыг чинь үргэлжлүүлэх ээ?” Линлэйн уур хилэн бадарсан ч, царайнд нь ямар ч өөрчлөлт гарсангүй.
Бүхээгт буй хүн бүр Линлэйруу харцгаан хариугаа хэлэхийг нь хүлээцгээнэ.
Линлэйд Хууль дүрэмгүй нутгийг өгсөний хариуд хоёр сүм номлолоо үргэлжлүүлнэ. Хэрэв Линлэй татгалзвал, хоёр Сүмийг ихэд уурлуулна.
Хоёр сүмийн Гэгээнтэн зэрэглэлтнүүд бүгд хүлээцгээнэ.
Линлэйн уруул нумран. “Миний газар нутагт, бүх шашинг хориглоно. Хэрэв олддог л юм бол, би устгах болно!”
Хэйдэнс тэр хэдийн царай хувьс хийгээд явчихлаа.
“Болсон уу?” гээд Линлэй тэдэнрүү хараад. “Энэ миний хариу!” гэв.
“ХХммм!” Осэнно болон бусад нь Линлэйруу хүйтнээр харцгаана.
Энэ удаа Хэйдэнс Аффлек хоёр тэднийг зогсоосонгүй.
“Линлэй, энэ манай Сүмийн хамгийн доод шугам. Чи үүнээс татгалзвал… гарах үр дүнг нь мэдэж байгаа биз дээ?” Хэйдэнсийн царай тайван хэвээр байлаа.
Аффлек Линлэйруу хүйтнээр харна.
Тэр даруй, бүхээгний хэм буурлаа. Агаар маш нягт өтгөн боллоо. Энд Гэгээнтэн зэрэглэлтнээс өөр хүн байсан бол, амьсгалж ч чадахгүй байх байсан биз.
“Банг!” Линлэй ширээ алгадаад хүйтнээр хүмүүсрүү харснаа. “Яасан, намайг сүрдүүлэх гээ юу?”
Эсрэг хоёр тал нь чимээгүй байсан ч, тэдний зорилго тодорхой байлаа.
Тэд түүнийг заналхийлж байсан юм.
“Хэйдэнс, чи бидний хорин жилийн өмнөх гэрээг мартаа юу?” Линлэй хоёр талруу хүйтнээр харлаа.
Тэдний гэрээгээр, Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ дайн тулаандаа ашиглаж болохгүй. Гэхдээ хэрэв Гэгээнтэн зэрэглэлтнээ ашиглавал, хархны сүргийг зогсоох боломжтой. Тиймээс, найрамдлын хэлэлцээр талаар болсон болохоор, хоёр талын Гэгээнтэн зэрэглэлтнүүд хархны сүргийг зогсоохыг хүсэцгээж байлаа.
Хорин жилийн гэрээгээр, Гэрэлт сүм Линлэйруу дайрч болохгүй.
“Линлэй, чи арай хэтэрч байна.” Хэйдэнс сулхан хэллээ.
Аффлек ч гэсэн. “Линлэй, эр хүн хэзээ ухрах вэ гэдгээ мэддэг байх ёстой юм шүү.” гэв.
“Ичдэггүй амьтад!” Линлэй босож зогсоод инээд алдсанаа. “Би та нар шиг ичих нүүрээ элгэндээ наасан хүмүүс харж байсангүй. Та хоёр өөрсдийн армиа манай газар нутагруу дайруулж байхад, би гэрээрээ зөрчинө гээд хөндлөгөөс оролцоогүй.”
“Гэтэл та нар?”
Линлэй Ариун эзэн хаан болон Харанхуйн тэргүүн хамбаруу хараад. “Та нар бол хоёр том хүчний тэргүүнүүд. Тулаан эхлээд удаагүй байхад та нар ялагдана гэж мэдэнгүүтээ, өөрсдөө хөндлөнгөөс оролцож байна. Бас тэгчихээд хэтэрч байна гэнэ ээ? Харин ч та хоёрын ичдэггүй байдал л хэтэрч байгаа байх шүү!”
Линлэйн үгс хүлээж байсан Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн царайг барайлгалаа. Тэд бүгд дээгүүр байр суурьтай хүмүүс. Тэд Линлэйн даажигналыг тэсвэрлэхгүй байлаа.
“Амаа мэдээрээ.” Осэнно ийн хэллээ.
Линлэйн нүд хүйтэн гэрэл гялбууллаа. Бүхэл танхим ягаан гэрлээр дүүрч, Осэнно даруйхан дөрвөн ихэр болоод асар хурдтай дутаалаа.
“АА!” “Аа!” Хоёр дараалалсан хашхираан хадлаа.
Осэнногийн ард зогсож байсан хоёр Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрүүдийн бие хоёр хэсэг болон хуваагдаад газарт оочлоо. Тэднээс урсах цус галыг будлаа.
Салхины хэмнэл техникийн хоёрдугаар түвшин: ‘Орон зайн хөлдөөлт’ болон ‘Орон зайн нугалаа’-ны хосолсон дайралт!
Осэнно цээжээ барин Линлэйруу гайхширан харлаа.
“Осэнно, иймхэн хүчтэй байж, миний өмнө бүү чанга дуугар.” Линлэй Осэнноруу хүйтнээр хараад. “Чам шиг нэгнийг алахын тулд надад хувирах ч шаардлага байхгүй!”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 45]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.