Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 44]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 44 – Уулзах урилга
Ариун арал. Гэрэлт дуганы 9-р давхар.
Энэ мөчид, энэ хавь асар их дарамтанд орсон байлаа. Агаар их зузаан, их ширүүн болсон мэт байлаа.
Хэйдэнс, Осэнно, Лийман болон Фаллен Леаф нар энд байцгааж байлаа. Эд бол Гэрэлт сүмийн хамгийн дээд албан тушаалнууд. Тэд хүлээн авсан мэдээгээ харцгаана. Тэдний царай барайсан байлаа.
Анир чимээгүй!
Энэ мэдээг хүлээж авсны дараа, хэн ч үг хэлж зүрхлээгүй. Хүн бүр энэ хэр чухал мэдээ болохыг ойлгож байлаа. Магадгүй Линлэйд… орчлон хорвоо яах нь хамаагүй болсон байх. Баруч хаант улс алга болсон ч түүнд хамаагүй болсон байх.
Гэхдээ Гэрэлт сүмд өөр.
“Хархны давалгаа!” Фаллен Леаф хөмсгөө зангидна. Түүний туранхай хорчийсон царай нь ярвайсан байх нь харагдана. “Харанхуйн ойн хархны давалгаа их аймшигтай. Тийм атал яагаад Линлэйн тушаалыг дагаад байгаа юм бол оо? Ийм зүйл өмнөн болж байгаагүй дээ.” гэхэд.
Хэйдэнс сулхан дуугаар. “Линлэйн шидэт араатан. Гэгээнтэн зэрэглэлийн хар Сүүдрийн хулгана тэднийг удирдаж байна.”
“Гэгээнтэн зэрэглэлийн хархны төрлийн шидэт араатан Ягаан алтан харх хаад байх учиртай!” Осэнно толгой сэгсрэээд. “Хэдийгээр Линлэйн хархны төрлийн шидэт араатан Гэгээнтэн зэрэглэл ч гэлээ… Харанхнуйн ойн хархнуудын хаад бол Ягаан алтан харх хаад. Бүх Сүүдрийн хулгана болон Чулуу идэгч хархнууд Ягаан алтан харх хаан угсаатнуудын тушаалыг л сонсдог.”
Энэ үнэн. Энэ үнэнг тивийн бүх мэргэжилтнүүд мэднэ.
Таван тэнгэрлэг оршихуй зэрэглэлтнүүд бол Юлан тивийн хамгийн хүчирхэг оршихуйнууд, Харанхуйн ойн нууцлаг хаан бол тэдний нэг. Сүмийн тэмдэглэлээр, Дээд санваартан гарч ирэхээс ч өмнө, Харанхуйн ойн хаан байж л байсан.
Таван тэнгэрлэг оршихуй зэрэглэлтний хамгйн эртнийх нь.
Бас хамгийн нууцлаг нь.
Өөрийгөө ганц ч удаа харуулж байгаагүй. Хүчнийх нь хэмжээ ч мэдэгдээгүй.
Гэхдээ хэн ч түүнийг уурлуулж зүрхэлдэггүй. Хэр хүчирхэг байсан ч, хэн ч түүнийг гомдоож зүрхэлдэггүй.
Бүх хүчнүүд Харанхуйн ойн нууцлаг хааныг ямар хоббитой болохыг мэднэ, тэр хархны төрлийн шидэт араатнуудад хайртай. Түүний тусламжтайгаар, Харанхуйн ой дахь хархны төрлийн шидэт араатнууд өргөжин хүчирхэгжсэн, Гэгээнтэн зэрэглэлтнүүдээс Ягаан алтан харх хаад тэдэн дундаас хамгийн дээгүүр байр суурьт жагсдаг.
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан болох Есөн толгойт могойн эзэн хаан, Дэлхийн баавгай бас Цуст нүдэт зогдорт арслан Ягаан алтан харх хаадаас хүчирхэг биш.
“Хангалттай.” Хэйдэнс хөмсгөө зангидаад. “Линлэйн хархны сүргийн талаар хангалттай ярьлаа. Энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хамгийн чухал. Нөхцөл байдал гамшгийн түвшинд хүрээд байна. Би та нарыг үүнийг сайн ойлгож байгаа гэж найдаж байна.”
Осэнно Лийман болон Фаллен Леаф чимээгүй байцгаалаа.
Хэйдэнс бусадруугаа хараад. “Сүйрлийн өдөр бид зуун сая итгэгчдээ алдсан. Гэрэлт дэд эрхт ноёлогч их хэмжээний итгэгчдээ алдсандаа сэтгэл дундуур байгаа. Хууль дүрэмгүй нутгийг Линлэй нэг эзлэхэд, Сүм түүнд устгагдах нь тодорхой. Зуун жилд, Хууль дүрэмгүй нутагт Гэрэлт сүмийн итгэгч үлдэхгүй байж мэднэ.
Итгэл!
Энэ бол Гэрэлт сүмийн үүсэн бий болсон хамгийн чухал шалтгаануудын нэг. Тэд өнгөрсөн удаад асар их илгэлийн энергиэ алдсан. Тэднийг Гэрэлт дэд эрхт ноёлогч шийтгэхчгүй ч гэлээ.
Тэд ихийг алдвал…
Үр дагавар нь төсөөлшгүй байх болно!
“Юу ч болж байсан, бид Хууль дүрэмгүй нутаг дахь Гэрэлт сүмийн суурийг устгахыг зөвшөөрч болохгүй. Энэ их итгэлийн энергийг алдахыг зөвшөөрч болохгүй.” Фаллен Леаф аяархан ийн хэллээ.
“Тийм. Алдаж болохгүй.” Лийман ийн хэллээ.
Осэнно уруулаа жимбийлгэн. “Итгэлийн энерги бидэнд чухал, гэсэн ч Линлэйд тийм биш. Линлэй газар нутгийг сонирхохоо больсон. Бид түүнтэй хэлэлцээр хийж болно.”
“Нээрээ тийм.” Нөгөө гурвын нүдэнд ч оч асаад ирлээ.
Ингэж шийдвэрлэж болно.
Хэйдэнс хэсэг чимээгүй болсноо, даруй тушаал буулгалаа. “Ийм зүйл болсных, ингэвэл яаж байна. Лийман, чи Ариун арал дээр үлд. Чи Ариун арал дээрх бүх зүйлийг удирдлага доороо ав. Линлэйг биднийг хядаж төв байраа устгуулах боломж бүү олго. Фаллен Леаф боло Осэнно надтай хамт яв, бас зургаан Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэрүүд.”
Фаллен Леаф толгой дохилоо.
Осэнно мөн зөвшөөрлөө.
Гэрэлт сүм хүн Гэгээнтэн зэрэглэлтнүүдтэй ч, тэд Гэгээнтэн зэрэглэлийн Сахиусан тэнгэрүүдээс илүү байр суурьтай. Сүм Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ алдаснаас Сахиусан тэнгэрүүдээ алдсаныг илүүд үзнэ.
Ариун эзэн хаан Хэйдэнс зургаан Сахиусан тэнгэр болон Осэнно, Фаллен Леаф нарыг удирдан Ариун арлаас алс холд байх, Хууль дүрэмгүй нутагруу явлаа.
Сүүдрийн сүмийн хувьд, итгэлийн хүчийг тэд Гэрэлт сүмээс дутахааргүй ихээр чухалчилдаг.
Сүүдрийн сүмийн Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ дагуулаад, Харанхуйн тэргүүн хамба Хууль дүрэмгүй нутгийг зорьлоо.
Хууль дүрэмгүй нутгийг өмнөд хэсэгт, тал нутгаар, түрлэг мэт хархнуудыг дагуулаад хүн дайчид дайралтаа үргэлжлүүлэнэ. Хэдэн зуун сая хархнууд хоёр зуун мянган хүн дайчид арван нэгжид хуваагдсан.
Нэгж бүрт арав гаран сая харх болон хорин мянган хүн дайчид байлаа.
Хүн дайчдын хамгийн гол баримтлал нь хотын иргэдийг тайвшруулах. Хорин мянган хүн цэргүүдтэй арми дунд ганц л сүйх тэрэг байлаа. Бүхэл бүтэн армид ганц сүйх тэрэг.
Харин тэрхүү сүйх тэрэгт, гагцхүү… Бэбэ байлаа!
Тэрээр тансаг сүйх тэргэнд залхуутайя хэвтэнгээ Линлэйтэй оюун санаагаараа ярилцана. “Эзэнтээн, таван арми миний удирдлага доор зургаан муж хот болон хэдэн жижиг хотуудыг эзэлсэн. Та яаж байна? Халаасан хэмжээст дэх бэлтгэл тань хэр байна? Аа, зүгээр дээ… би дахиж таныг шалгаахаа болъё доо.”
“Би үнэхээр уйдаж байна.”
Бэбэ уртаа санаа алдлаа.
Хэдийгээр Бэбэ шидэт эрдэнийн уурхайгаас 2000 км зайд байвч, Линлэй Бэбэ хоёрын сүнслэг энерги хүчирхэг болохоор тэд хоорондоо ярилцаж чадаж байлаа.
Харин энэ зайд харилцана гэдэг Линлэй Хэирү хоёрт асуудалтай хэрэг.
20 жилийн өмнө, Линлэй Хэирү хоёр 1000 км зайд харилцах боломжтой байсан.
Ооо бол 2000 км зайд харилцаж чадна. Линлэй болон Бэбэ бүүр ч хол зайд харицаж чадна.
“Хөөе, бид хаана байна? Дараагийн муж хот хүртэл хэр хол зай байна?” Бэбэ чангаар асуувал.
Даруйхан цэргүүд нь цонхыг нь ойнголгон хүндэтгэлтэйгээр. “Ноёнтоон, газрын зургаар, бид дараагийн муж хот хүртэл 50 км газар байна.” гэв.
“Тийм хол уу?” Бэбэ бувтнаад жижигхэн нүдээ анилаа. “Би дахиад дуг хийснэн дээр байх.”
“Хархны сүрэг ирж байна, хархны сүрэг ирж байна!” Хотын хэрмээс айсан дуу хадлаа.
Энэ муж хотын хэрэм дээрх хэдэн мянган цэргүүдийн царай цонхий цайжээ. Шидэт араатны дуусашгүй цуваа үнэхээр аймшигтай байсан юм. Хотын дарга нар нь хүртэл духнаасаа хөлс цутгуулна.
“Яах вэ?” Хотын дарга машид айжээ.
Дэргэд нь байсан хотын зохицуулагч. “хотын даргаа, энэ хархны давалгаа үнэхээр аймшигтай. Бид тэднийг зогсоохгүй. Бид… бууж өгсөн дээр.” Тэрээр аяархан шивнэлээ. Муж хотын цэргүүд хархны сүрэг ирж явахыг хараад дуу нийлүүлэн.
“Бууж өглөө, битгий алаач!”
“Бууж өглөө, битгий алаач!”
“Бууж өглөө, битгий алаач!”
Хүн цэргүүдийн дуу цуурайтан дуулдлаа. Төгсгөлгүй хархны давалгааны чимээтэй зэвсэг хаях дуу холилдон дуулдана. Эцсийн эцэст, хархны сүрэг ирэхээс ч өмнө, тэд уг хархны сүрэг хэр аймшигтай болохыг дуулсан.
“Бэбэ эзэнтээн.”
Сүйх тэрэг зогсож, Бэбэ нүдээ нээлээ. Бэбэгийн нүдээ онийлгон, эргэлдүүлснээ сүйх тэрэг дотроос алга болчихлоо.
Хот хэдийнээ бууж өгсөн, бас тоолж баршгүй олон харх хотруу орохоор зэхнэ. Гэтэл гэнэтхэн, ганц ч харх хөдлөхөө больлоо.
Учир нь агаар дээр нь бүлэг хүмүүс зогсож байх бөгөөд, тэдний удирдагч нь туранхай халзан эр байлаа. Хэйдэнс. Хэйдэнсээс аймшигтай аура ялгарвал, хархнууд айдас мэдрэн хөдөлж ч чадахгүй болжээ.
“Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн!” Хүн дайчид дотроо дайсад мэдэрнэ. Үүнийг хараад Хэйдэнсийн царайнд инээмсэглэл тодорно.
Агаар дээр Бэбэ өмнө нь гараад ирлээ. Бэбэ Хэйдэнсийг цоо ширтэнэ. Тэрээр чяс хийсэн дуугаар. “Чи муу халзан, ард чинь Осэнно зогсож байна гэхээр. Чи өнөөх Гэрэлт сүмийн Ариун эзэн хаан гэгч нь үү?” гэв.
Муу халзан?
Осэнно, Фаллен Леаф, болон хоёр Сахиусан тэнгэрүүд Хэйдэнсийн ард багахан инээд алдлаа.
Хэйдэнс инээмсэглэл тодруулна. Аав шигээ нинжин сэтгэл гарган Бэбэрүү хараад. “Тэгэхээр чи Линлэйн шидэт араатан уу. Би бол Ариун эзэн хаан, Хэйдэнс. Өнөөдөр, би Линлэйтай хэлэлцээр хийхээр ирсэн юм.”
“Өө?” Бэбэ бяцхан нүдээ эргэлдүүллээ.
“За. Чи хүлээж бай.” Бэбэ чангаар хэлээд. “Миний эзэн одоо Хаант улсдаа байгаа. Би түүнд мэдэгдэж чадахгүй. Хагас өдөр хүлээ.” гэв.
Хэйдэнс инээмсэглэн толгой дохиод. “За. Линлэй уулзах газраа сонгог.” Хэйдэнс ихэд сайхан зантай байлаа.
Бэбэ дахин бяцхан нүдээ эргэлдүүлээд, чангаар. “За. Энэ муж хотод байж бай. Би та нарыг хайж ирэх болно.” Бэбэ ийн хэлээд хархны армиа ухраан дахин дайрсангүй.
Үүнийг хараад, Хэйдэнс Осэнно болон Фаллен Леаф нар цочирдолд орлоо.
Бэбэ хар гялбаа болоод, хойд зүгийг чиглэлээ. Тэр нисэж байхдаа, Линлэйд ийн мэдэгдлээ. “Эзэнтээн, түргэлээрэй. Бэлтгэлээ зогсоо. Ямар нэг том зүйл болох гэж байна.”
Шидэт эрдэнийн уурхайн гүнд, зөөлөн салхи салхилна. Линлэйн бие агаар дээр байх ба, Засслэр ч гэсэн даруйхан агаарт хөвлөө.
“Линлэй ноёнтоон, энэхүү халаасан хэмжээст өрөөнүүд бурханлиг олдвортой тэнцэхүйц юм.” Засслэр гайхширан санаа алдлаа. Энэ Засслэрын халаасан хэмжээст өрөөнд орж ирж буй анхны удаа. Линлэй тэр хоёр өрөөн дотор бэлтгэл хийцгээнэ.
Засслэр үхдлүүдийн сүнс амьлуулах нууцыг мэддэг болохоороо, нууцуудын талаарх мэдлэг нь Линлэйгийнхээс илүү.
Засслэр халаасан хэмжээст өрөөг Хагас бурхад бүтээх боломжгүй болохыг мэдэж байлаа.
“Одоо болсоон. Баркерын шидэт араатан надад Харанхуйн сүмийн мэргэжилтнүүд ирлээ гэсэн мэдээ ирүүллээ. Бэбэ ч гэсэн надтай холбогдсон.” Линлэйн царайнд инээмсэглэл тодорно. “Сүүдрийн сүм болон Гэрэлт сүм одоо хоёул айсан байгаа.” гэв.
“Тэр үнэн.” Засслэр хөхрөн инээгээд. “Линлэй ноёнтоон, та газар нутагтаа анхаарах шаардлагагүй ч, байгууллагуудад итгэлийн хүч ихэд чухал. Хэрэв тэд том хэмжээний газар нутаг алдвал, тэд Гэрлийн тэнгэрлэг ертөнцөөс шийтгэл хүртэнэ.”
“Тэднийг манай газар нутагруу дайхад, би цаг үргэлж тэсвэрлэж ирсэн. Гэтэл одоо, тэд хүмүүсээ явуулж байдаг. Тэдний юу гэхийг нь сонсмоор л байна шүү!” Линлэйн нүдэнд хүйт хурлаа.
“Засслэр, явцгаая.”
Линлэйн бие гэрлийн гялбаа болод өмнө зүгрүү хурдалбал, Засслэр инээгээд түүнийг дагалаа. Гагцхүү Засслэрийн инээд болон газар доорх ертөнцийнх гэмээр нүд нь тун аймшигтай байсан юм.
Тэд хурдтай ниснэ.
Линлэйн нүд хүйт даан оюун санаагаараа тушаалаа. “Хэирү, гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунуудтай хамт хүрээд ир.” Даруй Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд Хар хэрээ уулнаас хөдөллөө.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 44]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.