Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 43]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 43 – Хархны хүчний давалгаа
Манан дундаас, төгсгөл нь үл харагдах хархны сүрэг ирж айсуй. Ариун легион болон Сүүдрэн легион нарын бүх дайчдын зүрхэнд айдас хурна. Гэхдээ айдаст автсан ч, тэд зэвсгээ агсан шидэт араатнуудруу дайрч байлаа.
хэрэв шидэт араатнууд үхэхгүй бол, тэд үхнэ.
“Ал!” Хархнуудын дээрээс суман бороо асгарах ч, Чулуу идэгч харх хэтэрхий хатуу хамгаалалттай, харин Сүүдрийн хулгана хэтэрхий хурдан байлаа. Үүнд цөөн тооны Сүүдрийн хулганууд л үхсэн.
Тэгээд…
Хархны сүрэг Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн хүчинтэй туллаа.
“Шрркк, шшррк.” Аймшигтай цуврал хашхираан хадлаа.
Тоолж баршгүй олон харх урагш давшин, замд нь хөндөлсөж өөрсөдрүү нь дайрахыг завдсан хүн бүрийг тасар татан хаяж байлаа. Тэд дан ганц махыг нь тасчин хаяхаас гадна, ясын хүртэл идэж байлаа. Ариун легион болон Сүүдрэн легион нар нийлээд 10 мянган 7-р зэрэглэлийн дайчидтай.
Гэсэн хэдий ч 10 мянган 7-р зэрэглэлийн дайчид, хархны сүргийн эсрэг хийж чадах зүйл байсангүй.
Учир нь уг сүрэгт 7-р зэрэглэлийн хархнууд асар олон байсан бөгөөд, энгийн 5-р зэрэглэлийн хархны төрлийн шидэт араатнууд хүртэл 7-р зэрэглэлийн дайчдыг үхтэл нь хазаж зууж чадна. 10 мянган 7-р зэрэглэлийн дайчид… хэдэн зуун сая хархны давалгаанд өртөн, юу ч үгүй боллоо.
“Зугтаад!” Зарим цэргүүд айж сандран зугтаж эхэллээ.
Эхний хэд нь зугтвал, араас нь ч бусад нь зугтаацгаалаа. Тэдэнд хархнуудын эсрэг хийж чадах зүйл байсангүй.
Гэсэн хэдий ч…
Тэд зугтаж чадсангүй!
Сүүдрийн хулгана болон Чулуу идэгч харх нар ихэд хурдан, хүнээс хамаагүй хурдан. Зугтаж байсан цэргүүдийг дагуй бүслэн аваад юу ч үгүй идэж орхилоо. Гуллермо Портер хоёрын царай ч гэсэн цонхий цайгаад зугтааж эхэллээ.
“Түргэн, түргэн.” Гуллермо Портер хоёр эсэргүүцэх гэж үзсэнгүй.
Сая хүнтэй арми хархны сүргийн давалгаан өртвөл хагасынх нь яс ч үлдсэнгүй.
“Линлэй, бууж өгөхөд л болох бус уу. Үргэлжлүүлэн аллага үйлдэж яах юм бэ.” Делиа харж тэссэнгүй.
Линлэй өнөөх гурван Ягаан алтан харх хаадруу харвал, тэдний нэг нь Делиаруу инээмсэглэн. “За яахав. Хөөе, Линлэй, ингэж зарла. Хүмүүс өвдөг дээрээ сөгдөөд гараа дээш өргөвөл хархнууд тэдэнрүү дайрахгүй гэж.” гэвэл Линлэй ч толгойгоо дохилоо.
“Бүгд сонсоцгоо. Өвдөг дээрээ сөгдөн гараа дээш өргөн бууж өгцгөө. Тэгвэл шидэт араатнууд та нарруу дайрахгүй!” Линлэйн хоолой тэнгэрт аянга адил тархлаа.
Үүнийг сонсоод, найдвар нь тасарч байсан цэргүүд даруй өвдөг дээрээ сөгдөн гараа дээш өргөлөө.
Үүнтэй зэрэгцэн, Ягаан алтан харх хаан ч ам нээн. “Шшшрррккк!” хэмээн дуугарав.
Мананд түчигнэлдэн, хархнууд тушаалыг сонсвол, өвдөг дээрээ сөгдсөн цэргүүдрүү дайралгүй өнгөрөн явж эхэллээ.
“Юу хийгээд байна аа?” Гуллермо ихэд айсан байлаа. Портер Гуллермо хоёр хоёул өөрсдийгөө хамгаалах шившлэг шившэцгээсэн.
“Би яаж мэддэг юм?” Портер ч гэсэн их айсан байлаа.
Одоо бол, арван харх тэднээс метрын зайд ирсэн байлаа. Тэр арван харх ягаан алтлаг, эсвэл алтлаг өнгөтэй байлаа.
Энгийн нөхцөлд бол…
7-р зэрэглэлийн дээд түвшний Сүүдрийн хулгана ягаан өнгөтэй байдаг. (Ягаан Сүүдрийн хулгана)
7-р зэрэглэлийн дээд түвшний Чулуу идэгч харх алтлаг өнгөтэй байдаг. (Алтан чулуу идэгч харх)
Гэхдээ 7-р зэрэглэлээс Гэгээнтэн зэрэглэлд хүрэх явцад, Ягаан Сүүдрийн хулгана аажмаар ягаан алтан өнгөтэй болдог бол, Алтан чулуу идэгч харх алтлаг ягаан болдог.
Энэ арав 8 юм уу 9-р зэрэглэлт гэдэг нь илт байлаа.
“Шшрркк.” 9-р зэрэглэлийн Чулуу идэгч хархнуудын нэг нь гэнэтхэн ухас хийгээд, Гуллермогийн Аянган хамгаалалтыг ганц довтолгооноороо л сүйтгэчихлээ. Үүнтэй зэрэгцэн, Портерын шидэт хамгаалалтыг ч гэсэн эвдэлсэн ч гэлээ, тэд дахин дайрсангүй.
Тэд хүмүүсээс илүү биш ч гэлээ, их ухаалаг амьтад.
Гуллермо Портер хоёр нэг нэгэнрүү харцгаана. Тэдний духнаас хөлс цутгаж, нуруугаар нь хүйт даана. Тэд… хэрэв энэ арван харх өөрсөдрүү нь дахин дайрвал, тэд тэр даруйдаа үхнэ гэдгийг мэдэж байлаа. Тэднээс яс нь ч үлдэхгүй.
Гэтэл энэ мөчид, Линлэйн дуу хадлаа.
Тэд нэг нэгэнрүүгээ харлаа, тэр хоёр огт эсэргүүцэл үзүүлсэнгүй.
“Тап!” Тэд өвдөг дээрээ сөгдөн, гараа өргөцгөөлөө.
Удалгүй өнөөх арвын 8 нь цааж явж, хоёр нь тэднийг харж үлдлээ.
Хархнууд их ухаалаг, тэд Гуллермо Портер хоёрыг 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд дайсны удирдагчид гэдгийг гадарласан.
Дайсны удирдагчийг амьд байлгах нь мэдээжийн зүйл.
Манан аажим аажмаар сийрэгжин, Линлэйн талынханд дайсны цэргүүд өвдөг дээрээ сөгдсөн байгаа нь харагдлаа, тэднийг хүрээлээд арав, үгүй ээ, зуу дахин олон тооны хархны төрлийн шидэт араатнууд бүсэлсэн байлаа.
“Вишш!” Гэнэтхэн гэрэл гялбан, алтлаг өнгийн харх хоёр удаа чяхран дуугарлаа.
“Юу? Ердөө 300 мянган цэрэг л амьд үлдсэн хэрэг үү?” Бэбэ цочирдлоо. Бэбэ хархны төрлийн шидэт араатны хэлийг ойлгодог.
Гурван Ягаан алтлан харх хаад нүдээ онийлгон харцгаана. Тэдний нэг нь Бэбэрүү хараад. “Бэбэ, чи юу гэж бодож байна?” гэхэд Бэбэ хархны далай мэт армируу харан уртаа санаа алдаад, “Тэд үнэхээр хүчирхэг юм. Миний тушаалыг дагадаг байсан бол ямар гайхалтай байх бол.”
Хэдэн зуун сая хархны сүргийг хэн эсэргүүцэж чадна гэж?
“Өө, тэр амархан.” Удирдагч ягаан алтан харх хэдэнтэй дуугарахад, Бэбэгийн сэтгэл улам хөдөллөө.
“Линлэй Бэбэрүү төөрөлдсөн байртай харна.
“Эзэнтээн, өнөөдрөөс, миний тушаал доор хэдэн зуун сая хархны төрлийн шидэт араатнууд орлоо. Хаха!” Бэбэгийн сэтгэл ихэд хөдөлжээ. Үүнтэй зэрэгцэн, тэр бүхэл тулааны талбайг хамартал чангаар дуугарлаа. Тоолж баршгүй олон хархны төрлийн шидэт араатнууд Бэбэгийн зүгт толгойгоо бөхийлгөцгөөлөө.
Линлэй нууцхан цочирдлоо.
Чулуу идэгч харх болон Сүүдрийн хулганы сүрэг их хүчирхэг. Линлэй бага байхаасаа л үүнийг мэддэг байсан. Гэхдээ Линлэй хэдэн сая хархны төрлийн шидэт араатны давалгаа хэр аймшигтай болохыг л мэднэ. Гэтэл хэдэн зуун сая хархны төрлийн шидэт араатнууд хэтэрхий аймшигтай юм.
“Ямар арми хэдэн зуун сая хархны сүргийг эсэргүүцэж чадна гэж?” Линлэй нууцхан толгой дохилоо.
Шидэт араатны уулсын шидэт араатнуудыг довтлогооноор ч гэсэн. Фэнлай хаант улс сүйрч, Ариун нэгдэл болон Харанхуйн нэгдэлийн аль аль нь газар нутгийнхаа гуравны нэгийг алдсан. Үүнээс л шидэт араатны сүрэг хэр аймшигтай болох нь төсөөлөгдөх биз. Харин Харанхуйн ой бол… хархны төрлийн шидэт араатны гэр.
Энэ жижигхэн шидэт араатан бүхэл бүтэн эзэнт гүрнийг ч сүйрүүлж чадна.
Гэхдээ мэдээж, Гэгээнтэн зэрэглэлтнүүд оролцоогүй тохиолдолд!
Удирдагч ягаан алтан харх хаан Линлэйруу харан инээд алдаад. “Өөрийгөө танилцуулъя. Миний нэр Харри.”
“Миний нэр Харт. Би хоёрдугаарх.” Хоёрдугаар Ягаан алтан харх хаан ийн хэллээ.
Сүүлчийн ягаан алтан хаан харх толгой дохиод, нэрээ хэлэх гэж байтал. “Чи Харви юу? Бэбэ чиний талаар ярьсан.” Бэбэгийн найзалсан Ягаан алтан хаан харх бол Харви. Бусадтай нь тэр тийм ч дотно харилцаатай биш.
“Та гурав энэ хархны сүргийг Бэбэд өгчихөж байгаа юм уу?” Линлэй ийн асуулаа. Энэ хархны сүрэг их аймшигтай байсан. Харх хаад эднийг Бэбэгийн удирдлагад өглөө гэж үү?
Ягаан алтан харх хаан, Харри, “Чи ойлгохгүй байна. Харанхуйн ойд, хархны сүрэгт ойд том хэмжээний аллага болдог. Хагасаас илүү нь үхэж, сул доройнууд нь бүгд үхдэг.”
“Хагасаас илүү нь ээ?” Линлэй цочирдолд орлоо.
Харви тайлбарлан. “Тун энгийн. Доод түвшний харх, маш хурдан үрждэг. Ганцаас нь хэдэн арав эсвэл хэдэн зуу ч болж болно. Яаж энэ чигээр нь үргэлжлүүлж болох вэ дээ? Хэрэв үргэлжилбэл, Харанхуйн ой амьд үлдэхээр хангалттай том байхаа болино. Тиймээс тэд хоорондоо тэмцэлдэж, сул доройчуулаа устгадаг.”
Линлэй одоо л ойлголоо.
Хэрэв хархны төрлийн шидэт араатнууд цааш үржсээр байвал, Харанхуйн ой тэдэнд идэгдэж дуусна. Тиймээс тэдний тоог хянах ёстой.
“Тиймээс, Бэбэ.” Харх хаан Харви Бэбэгийн мөрөн дээр бяцхан сарвуугаараа алгадаад, нөхөрсөгөөр. “Энэ хархны сүрэг чиний удирдлагад орлоо. Чи хэдийг нь ч алсан болно. Харанхуйн ойд байлгах тоог нь хянах хэрэгтэй шүү. Эрт орой хэзээ ч байсан, сул дорой нь үхнэ.”
Линлэй өөрийн эрхгүй санаа алдана.
7-р зэрэглэлээс тавиас олон харх байхад гайхаад байх зүйл биш ба, түүнээс дээш зэрэглэлийнхэн ч бий. Тиймээс сул дорой нэгэн нь устгагдана. Саарал Чулуу идэгч харх, хар Сүүдрийн хулганы үржлэгийн үе ч байж мэднэ.
“Санаа бүү зов. Би даалгавар дуусмагц тэдний хагасаас илүүг нь алах болно.”
Бэбэ хөхрөн инээгээд Линлэйруу харснаа. “Эзэнтээн, Хууль дүрэмгүй нутгийг… энэ хархнуудаар эзлүүлэх үү?”
“Хууль дүрэмгүй нутгийг нэгтгэх ий?”
Линлэй цочирдолд орсноо, хөхрөн инээгээд.
“Эзэнтээн, хоёр дайсны удирдагчдыг авч ирлээ.” Портер Гуллермо хоёр ирлээ.
“Гуллермо?” Линлэй Гуллерморуу харлаа. Энэ тун танил царай байв…
Линлэйг хараад, Гуллермо хүчлэн инээмсэглэлээ. Линлэй тайвнаар инээгээд, “Энэ удаа, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм хоёр миний хязгаарыг шалгалаа. Бидний гэрээнээс болж, би хөндлөнгөөс харахаас өөр аргагүйд хүрлээ.”
Гуллермо Портер хоёрын зүрх салгална.
“Зүгээр ээ. Би Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын мэдрэмжийг ойлгож байна.”
Линлэй Бэбэрүү харснаа инээд алдаад. “Бэбэ, өнөөдрөөс, Баркерын хүчинд нэгд. Харх болон Хүний арми хамтран тулалдана. Арван нэгжид хуваагдаад Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын газар нутгийг эзлэ.”
“Мэдлээ! Бэбэ би амжилттай бүтээх болно оо.” Бэбэгийн цээжинд сэтгэл хөдлөл нь оволзон, цэргийн ёсоор хариу хэллээ.
Баркерын нүд гялалзана. “Ноён Линлэй, санаа бүү зов. Хэдэн зуун сая харханд, Хууль дүрэмгүй нутгийг амархан эзэлж чадна.” Одоо бол, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн элит легион нар устган.
Хэн энэ хархны сүргийг зогсоож чадна гэж?
Гуллермо Портер хоёрын царай цонхий цайлаа.
Тэд нэг нэгэнрүүгээ харцгаавал, нүдэнд нь айдас хурна. Тэд болох зүйлсийг төсөөлж байлаа.
Юлан цаг тооллын 10022 он. 9-р сар.
Хархны хүчний давалгаан дайн гэх зүйл эхэллээ.
Хэдэн зуун сая харх, нэгж болон хуваагдаад, арав гаран сая хархнууд, хорин мянган хүн дайчдын легионы хамт эргэн тойрны газар нутгийг Баруч хаант улстай нэгтгэж эхэллээ.
Хэдэн зуун сая харх болон хоёр зуун мянган хүн дайчид арван хэсэгт хуваагдлаа.
Тэгээд тэрхүү арван нэгж Хууль дүрэмгүй нутаг дахь Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийн нутагруу довтолж эхэллээ.
8-9р зэрэглэлийн хархны төрлийн шидэт араатнуудтай Баруч хаант улсын 8-9р зэрэглэлийн зарим дайчид сүнсний холбоо хийснээр тэднийг удирдахад хялбар болсон.
Хархны давалгааг зогсоох боломжгүй байлаа!
Хархны сүрэг дээрээс, хотын харуулууд аварга чулуунуудыг унагавал, хэрэмд том том нүхнүүд үүслээ. Эцсийн эцэст, Сүүдрийн хулгана болон Чулуу идэгч харх нар чулууг хүртэл идэж чаддаг. Тэд ханыг нэвт идээд, хот дотор шургалан орлоо. Хотын харуулуудад тэднийг зогсоох арга байсангүй.
Хархны давалгаа явж өнгөрсөн хотууд бүгд бууж өгцгөөнө.
Ариун легион болон Сүүдрэн легион нар хүртэл устгагдсан. Хэнд энэ аймшигт армийг эсэргүүцэж чадна гэж?
Хархны хүчний давалгаа яг л Юлан цаг тооллын 10000 дахь онд болсон Сүйрлийн өдөртэй л зүйрлүүлж болох буй зай. Түүнчлэн, энэ Сүйрлийн өдөр хоёрын хоорон дахь ялгаа нь энэ удаа… хэмжээлшгүй их хархны сүрэг Линлэйн зааврыг дагаж байгаа.
Энэ мэдээ Обриэн эзэнт гүрэн, Юлан эзэнт гүрэн болон бусад гол хүчнүүдэд хурдан тархлаа.
Үүнтэй зэрэгцэн, энэ мэдээ Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийн төв байрнуудад хүрлээ. Гэсэн ч тэд юу хийж чадна гэж? Эцсийн эцэст… Линлэй болон бусад Гэгээнтэн зэрэглэлтнүүд тулаанд ороогүй. Тэр ердөө шидэт араатны армийг л илгээсэн.
Гэсэн хэдий ч, энэ олон тооны шидэт араатнууд хэтэрхий аймшигтай байсан юм.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.