Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 42]

9 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 42 
Майханд байсан хүн бүр Линлэйруу харцгаалаа. Асуулт ч үгүй, Линлэй бол Гэгээнтэн зэрэглэлтнүүдийн удирдагч нь.
“Эзэнтээн!” Бэбэ чангаар түүнийг дуудлаа.
Линлэй багахан толгойгоо сэгсрээд. “Бид гэрээгээ зөрчвөл, Дэсри, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар хүчээ нэгтгэн бидэнрүү дайрна.”
“Яагаад та тэднээс айгаад байгаа юм?” Бэбэ бяцхан хамраа үрчилзүүлээд. “Хэрэв тэдгээр Гэгээнтэн зэрэглэлтнүүд хүрч ирвэл, би тэднийг амьдаар нь иднэ. Тэрнээс гадна, Эзэнтээн, Дэсри таны эсрэг хөдлөхгүй байх. Тэд таны тал гэдэг нь баараггүй.”
Дэсри үнэхээр л Линлэйн тал.
“Засслэрын ашиглах хориотой шидээр яахын аргагүй ялж чадна. Дэсри ч гэрээг зөрчсөн гэж бидэнрүү дайрахгүй биз. Гэсэн ч, бид хөдөлбөл Дэсригийн нэрийг баастсан хэрэг болно.” Линлэй ийн хэллээ.
Дэсри түүнд нүүр өгсөн. Тэр Дэсригийн нүүрийг баастаж чадахгүй.
“Чөтгөр алгадмар. Яачихаад байгаа юм.” Бэбэ бухимдан. “Эзэнтээн, Засслэр Гэгээнтэн зэрэглэлийн үхдэл дуудахгүй. Гэгээнтэн зэрэглэлийн үхдэл л явуулахгүй бол гэрээг зөрчсөнд тооцогдохгүй биз дээ?” гэхэд.
Делиа Бэбэгийн үгнээс болоод тачигнатал инээж эхэллээ.
Линлэй Бэбэгийн толгойг илээд. “Бэбэ, чи хоёр утгатай зүйл яриад байна. Хориотой шид ‘Үхдлүүдийн аюул гамшиг’ бусад дуудах шиднүүдээсээ хэр ялгаатай билээ дээ? Үнэндээ, хүчний хувьд, энэ маш хүчирхэг. Бүүр Гэгээнтэн зэрэглэлийн үхдэлийг ч дуудаж болно.”
“Гэхдээ бид ялагдчихаад байна шүү дээ!” Бэбэ яаравчлан хэллээ.
Линлэй санаа алдаад. “Ялагдсан бол ялагдаг ээ. Муудаа л дайсан биднээс шидэт эрдэнийн уурхай дахь эрдэнээс их хэмжээгээр авах биз. Аз болоход, бид хэдийнээ 7,8 болон 9-р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй тэнцэх бүх шидэт эрдэнийн чулуунуудыг олборлочихсон. Бэбэ, чиний хэлэх гэсэн чинь дууссан уу?” гэв.
Нууц хаалгыг илрүүлсэнийхээ дараа, Линлэй даруй Бэбэтэй оюун санаагаараа харилцаад, Бэбэ, Хэирү болон гурван Гэгээнтэн зэрэглэлийн луунуудыг авчруулан уурхайгаас цөмүүдийг зөөлгөчихсөн.
Хэдийгээр эрдэнийн чулуунууд ердөө бүхэл байшинг дүүргэхээр байсан ч, үнэ цэнээрээ бол, уурхайн гуравны хоёртой тэнцэхээр байлаа. Эцсийн эцэст, тэдгээр эрдэнүүд 7,8 болон 9-р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй тэнцэхээр хангалттай энергитэй.
“Бид уурхай дахь бүхнийг олборлосон.” гэхэд Бэбэ яаравчлан. “Гэхдээ бид ердөө уурхайн анх байсан эрдэнэсийн 20-30%-г л олборлосон шүү дээ.”
20-30%-ийг олборлосон цөм эрдэнэсүүдтэйгээ нийлүүлбэл, тэд уурхайн 50 гаран хувьтай тэнцэх хэмжээний зүйлийг эзэмшиж байгаа гэсэн үг.
….
“Чичирхийлэх…”
Цэргүүд хоёр эгнээ үүсгэжээ. Уг том хэмжээний сая хүнтэй арми яг л бэхэмот мэт шидэт эрдэнийн уурхайг чиглэн явна.
Армитай цуг Гуллермо Портер хоёр ч гэсэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан явна.
“Бид яллаа.” Гуллермо алсаас шидэт эрдэнийн уурхайг хараад хөхрөн инээлээ.
Портер ч гэсэн хөхрөн инээгээд. “Баярлахад эрт байна. Сүүлчийн мөч хүртэл юу ч болж болно!” гэснээ.
“Би Линлэйн цэргүүдэд санаа зовохгүй байна. Харин Линлэйг өөрөө хөндлөнгөөс оролцох вий гэхээс санаа зовж байна! Эсвэл Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд нь дайрах вий гэхээс. Тэгвэл манай арми бүхэлдээ хүйс тэмтрэгдэнэ.” гэвэл.
“Тийм шүү.” гээд Гуллермо санаа алдлаа.
Линлэйтэй байгуулсан тэдний гэгээ хэр нөлөөтэй байх бол?
“Эхлээд армиа амраая. Тэд шөнөжин тулалдаж бүхэл өдөржин ийш явж ирлээ. Цэргүүдэд амрах ч завдал гарсангүй.” Портер ийн хэлээд. “Хэдийн орой болж. Үүр цайхыг хүлээе. Шөнөдөө амарчихаад, үүр цаймагц дайръя.”
Одоо бол тэдний тал давуу талтай байгаа. Хэдийгээр дийлэнх цэргүүд ядарсан ч, 60 мянган элит цэргүүд огт ядраагүй байлаа.
Уг хоёр легионы хамгийн сул дорой нь л гэхэд 5-р зэрэглэлийн дайчин.
Кодийн муж хот дахь тулааны үеэр тэр төгсгөл хүртэл нь тулалдаж, тэгээд бүтэн өдөржин маршенд явсан. Тэдний хүчнээс авч үзвэл, тэд гурван өдөр гурван шөнө унталгүй явсан ч алзахгүй.
Харанхуйн ойд.
“Шаржигнах…” Энэхүү эртний ой, зөөлөн шаржигнах дуугаар дүүрчээ. Чулуу идэгч харх болон Сүүдрийн хулгана нар шигүү хөдлөн нүүдэллэж байлаа. Тоолж баршгүй олон хархны төрлийн шидэт араатнууд Харанхуйн ойн өмнөд хэсэгрүү нүүдэллэнэ.
Саарал чулуу идэгч харх, Хар сүүдрийн хулгана, Мөнгөн чулуу идэгч харх, Цэнхэр сүүдрийн хулгана, Алтан чулуу идэгч харх, Ягаан сүүдрийн харх…
Хархан төрлийн шидэт араатнууд өнгө алаглуулан давалгаалан өмнө зүгийг зорино.
Тэдний дундаас, гурван ягаан алтан хархан төрлийн шидэт араатнууд тэдний дээгүүр ниснэ.
“Ахаа, бид жаахан муухай биш байна гэж үү?” Ягаан алтан хархнуудын нэг нь ийн хэллээ.
“Наадах чинь юу гэсэн үг үү?” Ягаан алтан хархнуудын удирдагч уурлан. “Бид бол хархны төрлийн шидэт араатнуудын хаад. Ах дүү бид гарч ирснийх… жаахан зүйл харуулах хэрэгтэй биз дээ. Бас, бид ердөө л Харанхуйн ойн хархны төрлийн шидэт араатнуудыг л авч ирсэн. Бид бүх хархны төрлийн шидэт араатнуудыг авч ирээгүй.”
Харанхуйн ойн бол хархны төрлийн шидэт араатнуудын гэр.
Харанхуйн ойд, хархны төрлийн шидэт араатнуудын хүч аймшигтай их. Бусад шидэт араатнууд ч тэднийг оролдож зүрхэлдэггүй.
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд ч Харх хаадыг гомдоохыг хүсдэггүй.
Ягаан алтан хархнуудын тус бүрийнх нь хүч аймшигтай их.
“Тэр Линлэй бидэнтэй уулзах болоогүй л юм байхдаа?” Дунд ягаан алтан харх ийн хэлээд инээвэл.
“Тийм шүү. Тэр Бэбэг урт хугацааны туршид халамжилсан болохоор нь их ач холбогдол үзүүлж байхад.” Удирдагч ягаан алтан харх ийн хэллээ.
“Ахаа, өөртөө сэтгэл ханах хэрэг байхгүй байх шүү. Бэбэгийн ярьсанаас үзвэл, Линлэйн хүч асар их. Луугийн хувирлыг нь дээд түвшний ойлголттой нь хослуулбал, та ч түүнтэй дүйхгүй байх.” Гуравдахь ягаан алтан харх ийн хэлтэл.
Удирдаг ягаан алтан харх уцаарлан. “Түүний одоогийн хүчээр, би түүнийг Бэбэгийн эзэн байх эрхтэй гэж хүлээн зөвшөөрч байна аа.”
20 жилийн өмнө, Бэбэ болон ягаан алтан харх хоёр тулалдах үед, Бэбэ сул талтай байсан.
Харин 20 жилийн дараа, Бэбэгийн хүчний түвшин ягаан алтан хархтай тэнцэхүйц болсон.
“Тэд маш удаан хөдөлж байна.” Удирдагч ягаан алтан харх хэлбэл.
Гэнэтхэн шаржигнах чимээ гарлаа. “Шшшшрррккк!” Хэнгэрэг хагалам чимээ хадвал, хархны төрлийн шидэт араатны сүрэг хурдаа нэмлээ.
Далайн түрлэг мэт хархны төрлийн шидэт араатнууд урагш давшвал, замд нь таарсан бусад шидэт араатнууд зугтацгаана.
Хэн ч тэднийг зогсоож зүрхлэхгүй!
…..
Линлэй хүчин хамгаалалтынхаа ард нуугдана. Тэдний чадах зүйл нь дайснаа зогсоохын тулд газар зүйн давуу талаа ашиглах. Хэдийгээр тэд өнгөрсөн шөнө дайсны хүчин ядарсан гэдгийг мэдэж байсан ч, Линлэй талынхан ч гэсэн ядарсан байсан.
Аажмаар нар гийж эхэллээ. Өнөө өглөө их манантай байлаа.
Манан өтгөн биш ч, хэдэн зуун метрын цаадах үл харагдана.
“Дайсан хөдөлж байна.”
Хамгаалалтын ард цэргүүд янз бүрийн хөлийн чимээ сонсоно. Товчхондоо энэ нь дайсан өөрсдийнх нь чигт ирж байна гэсэн үг юм. Мананд, арми тэдэнрүү чиглэн ирэх давалгаа мэт харагдана.
Линлэй тэр хэд чимээгүйхэн ажин зогсоно.
“Ёстой нэг, энэ намайг үнэхээр бачууруулж байна.” Бэбэ Линлэйн мөрөн дээр суур амандаа бувтнана.
Бэбэ Линлэйруу нууцхан харлаа, гэхдээ Линлэй анир чимээгүйхэн байна. Энд хэн жаргалтай байгаа гэж? Хэн дайсандаа шидэт эрдэнийн чулууны уурхайныхаа хагасыг өгөхийг хүснэ гэж? Гэхдээ Линлэй гэрээ байгуулсан бас тэр Дэсригийн нэр төрийг сэвтээхийг хүсэхгүй байв.
Удалгүй, хэдэн зуун сая алтан зоостой тэнцэх шидэт эрдэнийн уурхай нь дайсны гарт орно.
Гэнэтхэн…
Хөлийн чимээ дуугүй сонсогдохоо больлоо. Үүнтэй зэрэгцэн, газар доргиулам дуу сонсдлоо. “Бууж өг. Та нарт манай армийг эсэргүүцэх арга үгүй. Бууж өгвөл, бид та нарыг гэмтээхгүй.”
“Тэр ч их эелдэг байх чинь вэ.” Гэйтс ийн хэлбэл.
“Мэдээж шүү дээ.” гэснээ. “Тэд манай Гэгээнтэн зэрэглэлтнүүдээс айж байгаа.” гэв.
“Хэрэв минутын дотор зэвсгээ хаян бууж өгвөл, бид та нарыг гэмтээхгүй. Тоолж эхэллээ.” Ийн хэлтэл, 350 мянган цэргүүдийн нэг нь ч бууж өгөхийг хүссэнгүй. Тэд бүгд тулалдахдаа бэлтгэнэ.
Нэг минут нэг секунд өнгөрлөө. Нэг минут гэдэг богино хугацаа. Бүхэл тулааны талбар аймшигтай дарамтанд орлоо.
Баруч хаант улсын талын олон цэргүүд хөлөрсөн байлаа. Тэд зэвсэг барьсан гарныхаа хэсгийг цайтал нь зэвсгээ атгажээ.
“Бэлдээд!”
Чанга дуу хадлаа. Кодийн муж хот дахь тулаанд Сүүдрэн легино болон Ариун легион нараас бараг л гарз гараагүй. 60 мянган элит цэргүүд бамбайгаа өргөн зэвсгээ агслаа.
“Бид ялагдлаа!” Гэйтс сулхан хэллээ.
Делиа Бэбэ хоёр ч Линлэйруу харцгаана, гэсэн ч Линлэй юу ч хэлсэнгүй.
Гэтэл энэ мөчид…
Гурван ягаан алтан гэрэл гялс хийвэл, тэднээс ийн дуугарах сонсдлоо. “Бэбэ, Би байна! Энэ удаа би ах нараа авч ирсэн.”
“Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд уу даа?” Линлэй өнөөх гурван ягаан алтан хархнуудруу харлаа.
Энэ Линлэйн Бэбэгээс өөр хархны төрлийн шидэт араатантай уулзаж буй анхны удаа ба, тэрнээс гадна тэд гурвуулаа байлаа.
“Юун чимээ вэ?” Линлэйн мөн чанарын мэдрэмж нь маш мэдрэмтгий бөгөөд, тэрээр холоос дуу гарахыг сонслоо. Тэрхүү дуу асар хурдтай тэднийг чиглэн ирж байлаа. Линлэй сүнслэг мэдрэмжээ тараахад…
“Ямар олон юм бэ!!!”
Тоолж баршгүй олон хархны төрлийн шидэт араатнууд. Хар, цэнхэр, ягаан, саарал, мөнгөлөг, алтлаг гээд төрөл бүрийн хархны төрлийн шидэт араатнууд дуусашгүй далай мэт газрыг хучжээ. Тоолж баршгүй олон хархны төрлийн шидэт араатнууд исгэрэн тэднийг чиглэнэ.
“Шшррркк!!!”
АЙмшигтай исгэрээн агаарыг дүүргэж, орчлон хорвоог донсолгоно.
“Юун дуу вэ?” Ариун легион болон Сүүдрэн легион нар тулаанд орохоор зэхэж байтал, зүрх сэртхийлэм дуу сонслоо. Энэ аймшигтай дуу шидэт эрдэнийн уурхайн цаанаас ирж байсан бөгөөд хэтэрхий олон дуу хадаж байлаа.
Портер Гуллермо хоёрын царай ч хувьс хийгээд явчихлаа.
“Юу вэ?” Портер болон бусад нь сандарч байв ч юу болох гээд байгааг мэдэхгүй байлаа.
Зөвхөн тэр ч биш. Баруч хаант улсын хүчнийхний ч гэсэн зүрх салгална.
“Шидэт араатнууд ирж байна. Бүх цэргүүд шороон бэхлэлтний ард ор. Хэн ч битгий гарч ирээрэй, гарч ирсэн ч шидэт араатанруу битгий дайраарай.” Линлэйн хоолой бүхэл талбайг бүрхвэл, цэргүүд ч хэлсэн ёсоор нь хөдөллөө.
Гэсэн ч Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийнхний үйлдэл эсрэгээрээ байлаа.
“Шидэт араатны сүрэг ий?” Портер Гуллермо хоёрын царай цонхий цайжээ. Шидэт араатны сүрэг удирдан дайруулах нь гэгээг зөрчсөн гэж тооцогдохгүй. Эцсийн эцэст, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан өөрөө дайраагүй болохоор. Жишээлбэл, Обриэн эзэнт гүрэнд Цус сорогч төмөр бухын легион байдаг, хэдэн зуун мянган Цус сорогч төмөр бухын легион үнэхээр аймшигтай.
“Шидэт араатны сүрэг? Тэд хаанаас гараад ирэв ээ?” Портер яаравчлан хэлбэл.
Гуллермо, “Линлэйн хархны төрлийн шидэт араатан! Тийм. Тэр чинь Гэгээнтэн зэрэглэлийн хархны төрлийн шидэт араатан. Харин Харанхуйн ой бол хархны төрлийн шидэт араатнуудын гэр.”
“Боломжгүй. Харанхуйн ойн хархны төрлийн шидэт араатнууд өөрсдийн гэсэн удирдагчтай.” Портер Харанхуйн ойн Харх хаад болох Ягаан алтан хархнуудын талаар сайн мэднэ. Тэд Бэбэд удирдуулна гэж байхгүй.
Гэтэл энэ удаа…
Далайн түрлэг мэт хархны төрлийн шидэт араатны сүрэг арван км квадрат талбайг хамран ирж байлаа.
Арван км квадрат талбайг! Товчхондоо, жаахан холоос харвал, хорвоо ертөнц хархны төрлийн шидэт араатнуудаар бүрхэгдсэн мэт харагдаж байлаа.
“Хөөх!”
Линлэйн талынхан уулга алдацгаана. Линлэйн мөрөн дээр байгаа хархны төрлийн шидэт араатан тушаал өгч, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмрүү хархнуудыг дайруулж байна. Хархны төрлийн шидэт араатнууд чулууг хүртэл иддэг. Үүнээс л шүд болон хумс нь хэр хурд болох нь төсөөлөгдөх биз.
Сүүдрийн хулгана хурдан. Чулуу идэгч харх их бат бөх.
Хархны төрлийн шидэт араатны сүрэг давалгаалан ирж айсуй. Ийм сүрэг бүхэл бүтэн уулыг ч юу ч үгүй хүйс тэмтэрч чадна.
“Хөөх, найз минь ингэж болж байгаа юм уу даа?” Бэбэ нүдээ бүлтийлгэн дэргэдээ буй гурван ягаан алтан хархнуудруу хараад. “Хэр олонг авч ирсэн юм бэ? Миний сүнслэг энерги хүртэл мэдэрч хүрэхгүй байна.” гэхэд.
Удирдагч ягаан алтан харх хөхрөн инээгээд. “Тийм их биш ээ, их биш… Энэ Харанхуйн ойн манай хүчний жаахан л хэсэг нь. Ердөө хоёр зуун сая.” гэлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

9 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 42]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.