Чөтгөр бурхдын домгууд 205

Чөтгөр бурхдын домгууд

[100/9] захиалсан.

Сурталчилгаа
15 comments

Хэсэг 205 – Ахлах хээн бичээсчин?

“Не Ли дүү, би энэ сэлэмний хүчийг сориодохьё.” Луо Жиан урагш алхав. Тэрээр олон хээн бичээсчинг сийлж байхыг харж байгаагүй. Тиймээс Не Ли хурдан байга эсвэл удаан байга эсэхийг мэдэхгүй.

“Мэдээ.” Не Ли хээн бичээст Галын илдийг Луо Жианд дамжуулав.

Луо Жиан Галын илдийг барин савчив. Хүчит гал гарч ирлээ. Таас хийх дуунаар газарт ан цав хаа сайгүй гарав. Энэ хүчтэй илд Луо Жианыг айлгаж, бие нь чичирхийлэх хэмжээнд тэрээр хэлэв. “Энэ… Энэ чинь… ердийн хээн бичээснээс илүү хүчтэй юм байна.”

Ийм их хүчтэй байхад яаж ердийн хээн бичээс байх уу? Азаар Луо Жиан ердөө илдээ савчисан. Эс бөгөөс хэн нэгнийг алах нь байна.

Хаш тамган овгийн ахлагч Галын илдийг хараад хэлэх үггүй цочирдов. Энэ энгийн хээн бичээс биш. Энэ багадаа ахлах хээн бичээс байна.

Арван дөрөв эсвэл арван гурван настай Ахлан хээн бичээсчин үү дээ?

Луао Сяо оюуны бяд нь хүрэхгүй байв. Юу болоод өнгөрчихөв.

Доод ертөнцөд ганцхан Ахлах хээн бичээсчин байдаг ба тэрхүү хүн сүрлэг ихэмсэг нэгэн. Доод ертөнцийн хүчирхэг овгууд хүртэл түүний өмнө хүндэтгэлтэй харагддаг. Ахлах хээн бичээсчний хийсэн хуяг, зэвсэг үнэлэшгүй үнэтэй. Оргил зэрэглэлийн хүчтэнгүүд л түүнийг ашиглана. Ахлах хээн бичээсчний нэр нөлөө өндөр агаад ганц дуудлагаар сүрэг хүчтэнг дуудах боломжтой.

Түүнээс гадна Не Ли аль хэдийнээ ийм залуудаа Ахлах хээн бичээсчиний хүчийг гаргалаа. Луо Сяо түүнийг дэмжээд өгвөл Не Лигийн нэр нөлөө харьцуулашгүй болно. Энэ хүний овгийн хамгийн дээдийн заяа билээ.

Нөгөө ахлах хээн бичээсчин Хар Элфийн овгийнх.

Луо Сяо Хар Тамган гэр бүл энэ хүүхдэд найдаж түшиж явна хэмээн бодов. Энэ хүүхэдтэй дотно харилцаатай болвол Хан Тамган гэр бүлд хязгааргүй боломж ирнэ. Не Лиг удирдах талаар Луо Сяо бодож зүрхэлсэнгүй. Хээн бичээсчингүүд машид ухаантайгаас гадна Не Лиг удирдах гэж оролдох аваас Не Ли ирээдүйд хариу барьвал Хаш Тамган гэр бүл ирээдүйд гүн хавцалд унах биз.

Мэдээж ийм хүчтэй залуу Хээн бичээсчний гэр бүл бас багш энгийн биш байх нь аргаггүй.

“Не Ли дүү, чи аль хэдийнээ ахлах хээн бичээсчин болсон байна. Энэ ур авьяасаа хаанаас сурсан юм бол?” Луо Сяо сэтгэл нь хөдлөн хэлэв. Не Ли өөрийнх нь төсөөллөөс илүү хүн байлаа.

Ахлах хээн бичээсчин?

Луо Жиан хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Тэрээр нүдээ бүлтийлгэн хэлэв. “Юу? Ахлах хээн бичээсчин? Ааваа, та Не Ли дүүг ахлах хээн бичээсчин гэх гээ юу?”

Луо Сяо толгой дохив.

Луо Жиан Не Ли уруу итгэж ядан харлаа. Энэ нүд бүлтийлгэм мэдээ байна. Арван дөрвөн настай Ахлах хээн бичээсчин гараад ирлээ? Тэнгэр минь!

Луо Сяо үгийг сонсоод Не Ли ч мөн гайхлаа. Тэрээр чимээгүйхэн Луо Сяо уруу харав. Хэрэв Лу Сяо ухаантай хүн бол энэ үр дүн юуг илэрхийлж байгааг ойлгох учиртай.

Не ЛИгийн гүн харцыг хараад Луо Сяо Не Лигийн насыг мартах шахав. ЭНэ мөчөөс эхлэн Не Лиг хүүхэд гэж харж болохгүй. Луо Сяо ийм мангас мэт хүүхдийг хэн тэжээж өсгөсөн талаар бодохоор зүрх нь чиичрхийлнэ. Тэрээр хэсэг зуур бодоод хэлэв. “Дүү өөрийнхөө тод авьяас билигээ харуулсан учраас өөрийн гэсэн санаа бодолтой байгаа байх. Тэрхүү санаа бодлыг сонсоход бидэнд алдаад байх зүйл үгүй.”

Не Ли Луо Жианыг дагаж ирсэн. Мөн ахлах хээн бичээсчний ур чадварыг гаргалаа. Ямар нэгэн санаа зорилго байхгүй байна гэж үгүй.

“Би Ахлах хээн бичээсчинг өндөр нэр нөлөөтэй гэж бодсон. Би Хаш Тамган гэр бүлтэй хамтармаар байна. Би далан хувийн ашгийг авах бол Хаш тамган гэр бүл далан хувийн ашгийг авна. Түүнчлэн Хаш Тамган гэр бүл надад учирсан ямар нэгэн асуудлыг шийдэж өгөх ёстой. ” Не Ли инээмсэглэн хэлэв. “Харин хамгийн их ашиг олохоо Луо ах өөрөө мэдэн зааж зөвлөнө үү.”

Не Лигийн үгийг сонсоод Луо Сяогийн зүрх булиглав. Гучин хувь ч гэлээ энэ бол үлэмж хэмжээний хөрөнгө. За хөрөнгө эд агуурсыг мартая. Не Лигийн авчрах хамгийн чухал зүйл бол нэр нөлөө. Не Лигийн нэр нөлөөг ашиглан Хаш Тамган гэр бүл хүний овгийн олон хүчтэнг элсүүлэх боломжтой.

“Манай Хаш тамган гэр бүл хүний овгийн амьдрах боломжит газрыг энэ Доод ертөнцөд бүрдүүлэх санаатай байлаа. Хэрэв зээ дүү бидэнд туславал Луо Сяо миний бие талархаад ханахгүй. Бидэнд итгэж байгаа бол та хүссэн зүйлээ хэл. Бид биелүүлэхэд үргэлж бэлэн байна. Манай Хаш Тамган гэр бүл чамайг бүхий чадлаараа дэмжинэ.”

“Луо Ах та сая тохирсон дагуу байхад л болно. Би хэрэв ямар нэгэн тусламж хэрэгтэй бол Хаш Тамган овгт хэлнэ.” Не ЛИ инээмсэглэн хэлэв. Хаш Тамган гэр бүл өөрийнх нь талд байхад Харанхуйн бүлгэмийн учрыг олох боломжтой. Харин ашиг хонжоо олох нь удаах асуудал.

Не Лигийн хариултыг сонсоод Луо Сяо хэмжээлгүй ихэд баярлан Не Литэй нарийн зүйлсийг ярив.

“Дүү одоогоор өөрийгөө илчилж болохгүй. Гай газар доороос гэдэг биз дээ. Мэдээж дүү гэхдээ зэвсэг хуяган дээр сийлж болно. Бид түүнийг зарья. Энэ замаар Хаш Тамган гэр бүл бид нэр нөлөөгөө нэмэгдүүлнэ. Харин бид дүүгийн хүссэн ёсоор тэр Харанхуйн бүлгэмийг сайтар гэгч нь ажья.” Луо Сяо хэлэв. Не Лид туслан Харанхуйн бүлгэмийг устгах боломжгүй зүйл биш. Хар Бүлгэм ганц Хагас бурхантай ч гэсэн тэд Харчулуун хотод холбоо сүлбээтэй байх учиртай.

Луо Сяо Не Лигийн хэн болохыг илчлэхийг хүсэхгүй байгаа нь өөрийн гэсэн амин хүсэл байгаад оршино. Гай газар доороос гэдэг нь удаад орох шалтгаан.  Ахлах хээн бичээсчид дэндүү ховор. Хэрэв Не Ли өөр ашигтай хамтрагч олоод Хаш тамган гэр бүлийг орхих аваас Луо Сяод хийж чадах зүйл үгүй.

“Миний хэн болохыг нуух шиг сайн юм алга.” Не Ли инээмсэглэн хэлэв. Мэдээж хэрэг Луо Сяогийн бодлыг мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Гэлээ ч тэрээр даруухан загнахыг анхнаасаа хүссэн.

“Не Ли зээ дүү надад итгэж байгаа учир бид чамд туслана.” Луо Сяо баярлан хэлэв. Не Ли хамтарч ажиллахыг хүсч байгаа цагт тэд үлэмж хэмжээний ашиг олно. “Луо Жиан алив Не Лид хонох газар бэлд.”

“Мэдлээ.” Луо Жиан толгой дохив. Тэрээр Не Лиг авчирсан хүнийхээ хувьд түүнд амрах газар гаргах нь зүй ёсны хэрэг.

Удалгүй Хаш Тамган гэр бүл ахлах хээн бичээсчин мастертэй болсон мэдээ Доод ертөнцөөр тарлаа. Гудамжаар байгаа бүх хүн энэ талаар ярилцана.

Ахлах хээн бичээчин мастерийг олно гэдэг амаргүй. Юу Юэ мастерээс гадна Ахлах хээн бичээсчиний зэрэгт хүрсэн хүн байдаггүй. хэрэв Ахлах хээн бичээсчин дахиад гарч ирсэн юм бол Хаш тамган гэр бүлд яагаад байгаад байдаг билээ.

Хар чулуун хотод Хаш тамган гэр бүл гуравдугаарт бичигддэг. Гэхдээ Доод ертөнцийн бүх овгийг тооцвол тэд хэдэд бичигдэх бол?

Гэсэн хэдий ч энэ мэдээ олон хүнд хүрлээ.

“Чи сонссон уу? Хаш тамган гэр бүл ахлах хээн бичээсчний зурсан хэдэн зүйлийг зарах бодолтой байгаа гэнэ. Үүнээс болж Тэнгэрлэг тамгийн дуудлага худалдааны газар тусгай дуудлага худалдаа зохиох гэж байна. Олон гэр бүлийн хүчтэнгүүд Тэнгэрлэг тамгийн дуудлага худалдааны газар уруу аялах гэж байна.”

“Ямар Ахлах хээн бичээсчин байхав дээ? Энэ зүгээр тоглоом байлгүй. Тэр Мастер Ю Юэгийн зэрэгт хүрч чадахгүй л биз.”

“Ю Юэ мастерийн хийсэн зэвсэг хуягыг эгэл жирийн хүн хийж чадахгүй. Гэхдээ хэрэв үнэхээр Ахлах хээн бичээсчин гараад ирлээ гэж бодьё. Тэр Мастер Ю Юэгийн зэрэгт хүрч чадахгүй ч байлаа гэсэн олон хүн шуурах нь аргаггүй.”

Доод ертөнцийн бүх хүчтэнгүүд Ахлах хээн бичээсчинг ямар хүн байх бол гэж гайхна. Энэ мэдээ удалгүй шуурга дагуулав. Тэнгэрлэг тамгат дуудлага худалдаа эхлэвэл үнэ хаялцах хүмүүс тэнгэр хадтал үнээ хаях байх.

Не ЛИ ахлах хээн бичээсчин Доод ертөнцөд ийм алдартай байна гэж төсөөлөөгүй. Тэнгэрлэг тамгат дуудлага худалдаатай хамтархаас гадна Луо Сяо аль хэдийнээ зөвшилцөж болох бүх газартайгаа зөвшилцлөө. Луо Сяогийн ур чадвараар тэрээр хамгийн их ашиг олох бүх арга сүвийг ашиглав.

Хар чулуун хотын хэдэн гэр бүл Не Лигийн үүсэл гарлыг асууцгаана. Не Ли оргүй хоосноос гэнэт гараас ирсэн мэт байлаа.

Энэ мөчид Не Лигийн хэн болохыг нууж байгаа. Гадаа ямар шуугиан болж байгааг үл хайхран Не Ли тусгаар бясалгал хэдэн өдөр хийлээ.

Гадна нэр нөлөөг ашиглах бол ганц л арга. Өөрийн хүчээ, сүнсний хүчээ ихэсгэх бол амьдралын замналын үндэс суурь юм.

Не Ли чиээгүйхэн сургуулилалт хийвэл сүнсний тойронд нь өөрчлөлт гарч, ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг анзаарав. Тэрээр Харанхуйн хууль, Гэрлийн хуулийг ухаарсанаас хойш хоёр тэс өөр хүчийг хуримтлуулсан бололтой. Энэ хоёр хүч бие биетэйгээ мөргөлдөн мөргөлдсөөр хоорондоо хил зааг үүсгэжээ.

Тэрээр Хуулийн энерги Тэнгэрлэг энергийн өмнө галт цох мэт байна гэж бодсон. Гэтэл Хуулийн энерги үнэн хэрэгтээ бодсоноос нь илүү ээдрээтэй зүйл ажээ. Харанхуйн хууль, Гэрлийн хууль хоёр бие биетэйгээ мөргөлдвөл зах хязгааргүй эрчим сүнсний тойронд нь авчирав.

Не Ли бясалгалын байдалд орвол хоёр хуулийг тайвшруулахыг оролдоно. Гэсэн хэдий ч энэ хоёр хууль сүнсний тойронд нь бие даан оршиж байлаа. Удирдаж хянахад хэцүү хүчин байжээ.

Хуулийн хүчийг энэ ертөнцөд авчирсан хүн оргил хүчтэн байхаас аргаггүй. Зарим талаараа тэрхүү хүн Не Лигийн өмнөх амьдралаас давсан нэгэн байж.

Мэдээж энэ ертөнц уужим ба сонин хачин зүйлсээр дүүрэн. Хоёр амьдралдаа Не Ли энэ ертөнцийн багахан хэсгийг нээсэн билээ.

Хоёр хүч Не Лигийн биенд тулалдаж байгааг мэдрээд Не Ли хүйтнээр амьсгалаа гаргав. Энэ хүчийг эрхшээж чадахгүй юм бол буцаж яаж оргилд хүрдэг юм? Не ЛИ сүнсний тойронгоо нээж үзлээ. Харанхуйн хүч Гэрлийн хүч эцэс төгсгөлгүй мөргөлдөнө. Не Лигийн сүнсний тойрон энэ цохилтонд гэмтэж эхэлж байлаа.

Харанхуйн хууль, Гэрлийн хуулийг анх сурахдаа тэр хоёр жижигхэн энерги байсан. Гэхдээ дотор нь үр үндэс сууриа тавьж, нахиалж ургахтай адилаар Не Лигийн биенд хүчирхэгсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчирхэгжиж бараг удирдагдахааргүй болжээ.

Не Ли даруй Биеийн цэгийн хорих техник ашиглан өөрийн биеийн хэдэн цэгийг түгжив. Тэрээр удалгүй сүнсний тойронгоо ашиглан хоёр хүчийг бага багаар боловсрууллаа.

15 comments on “Чөтгөр бурхдын домгууд 205”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.