Чөтгөр бурхдын домгууд 204

Чөтгөр бурхдын домгууд

[100/9] захиалсан.

233 хүртэл захиалгатай байгаа.
на.

Сурталчилгаа
One comment

Хэсэг 204 – Болсон?

“Харчулуун хотын бүх хүн энэ талаар мэдэж бйагаагаас хойш дүүд хэлээд байхад буруудахгүй. Бид Цуст чөтгөрийн овог хоёр хоёулаа нэгэн урагдсан газрын зураг олсон. Энэ газрын зураг хаашаа мэдэхийн бид мэдэхгүй ч тэрхүү газрын зураг том эрдэнэсийн зураг гэдгийг бид мэдсэн” Луо Жиан хэлэв. “ЦУст чөтгөрийн овог аль хэдийн бидэнтэй эцсээ хүртэл үзэх болно гэж олон нийтэд зарласан. Нэг болб бид үлдэнэ, эсхүл тэд амьд гарна. Үүнээс гарах ганц арга зам нь эрдэнэсийн зургаа өгөх.”

Не Ли толгой дохив. Тэрээр нөхцөл байдлыг барагцаалж байлаа. Цуст чөтгөрийн овог бол тэнгэрийг бүрхэхээр том хүч. Эс бөгөөс тэд ийм онгироо үгс хэлэхгүй байх байлаа.

Би тулаанд оролцох шаардлагатай юу?

Тэрээр хэсэг зуур бодов. Хаш тамгат овог бол хүний овог. Хүний овогтой хамтрахад асуудал байхгүй. хэрэв тэрээр өөрийнхөө хүчнээс харуулах аваас Хаш тамгат гэр бүлийг урвуулж болно. ЯРуу алдрын хотод энэ хэрэгтэй зүйл.

“Би Есөн давхаргад үхлийн газар гэж ямар газар байдгийг гайхлаа.”

“Домогт өгүүлснээр Есөн давхаргат үхлийн газар бол хүний арми бас чөтгөрийн араатнуудын арми тулалдсан эртний газар. Энэ тулаан хэдэн мянган жилийн турш үргэлжилж тоо томшгүй цогцостой болсон. Цогцоснуудаас гарах өмхий үнэр үхлийн газрыг тэр чигт нь бүрхсэн. Мэдээж тоо томшгүй эрдэнэс энд унасан билээ. Энэ манай Доод ертөнцөөс холгүйхэн байдаг. Тиймээс Доод ертөнцийн хүмүүсээс тийшээ очиж эрдэнэс хайхаар очдог хүмүүс олон бий.”

Эртний тулааны газар аа?

Не Ли Ю Яныг эргэж дурсана. Ю н одоо ханцуй дотор нь байгаа билээ. Магадгүй энэ түүний гашуун дурсамжууд хадгалагдан үлдсэн газар нь байж мэдэх юм. Түүний олон найзууд, хүний овгийн хүмүүс энд үхсэн. Магадгүй түүний тэнгэрлэг оч энд хүртэл бутарч унасан байх. Энэ газраас болж тэрээр хэдэн мянган жил ганцаараа Хар рашаанд унахаас аргаггүй болсон байх.

“Чиний сайхан дарсыг үнэгүй уух харамсалтай юм. Ийм дарсыг дуудлага худалдаагаар оруулсан бол их мөнгө болох байсан даа.” Луо Жиан хэлэв. “надад тийм ч гоё зүйл байхгүй ч… Энэ бэлэг болгож энгийн хээн бичээст сэлмийг өгье.

Не Ли энэхүү Мөнгөн зэрэглэлийн галын эрчимтэй хээн бичээст сэлмийг хараад балмагдав. Энэхүү материалыг хийсэн материал ьн маш сайн ч гэсэн Мөнгөн зэрэглэлийн хээн бичээстэй байлаа. Өөрт нь байгаа бүх зэвсэг үүнээс илүү сайн харагдана. Гэтэл Луо Жианы нүдээр энэхүү сэлэм маш сайн зэрэглэлийн сэлэм боолтой.

Не ЛИ толгой сэгсрээд хэллээ. “Надад өөрийн гэсэн илд бий. Ийм илд надад хэрэггүй. Луо ах үүнийг хадгал даа.

Не Лигийн үгийг сонсоод Луо Жиан хэсэг зуур цочирдов. НЕ Ли аль хэдийнээ илүү сайн зэвсэгтэй гэж үү? Сая харуулсан зэвсэг үнэтэй эд. Гэтэл Не Ли бодолгүйгээр татгалзлаа үшү дээ.

“Энэ дээр байгаа энгийн хээн бичээсүүд үү?” Не Ли хээн бичээс уруу харан асуув.

“Зөв өө, энгийн хээн бичээсийг бичүүлэхийн тулд Ерөнхий хээн бичээсчинг дуудах хэрэгтэй. Үүнийг сийлсэний дараа зэвсгийн хүч хэд дахин ихэсдэг. Ерөнхий хээн бичээсчинг урих хэцүү ажил. Манай Хаш тамган гэр бүл их хэмжээний мөнгө золиослосон шүү.” Луао жиан бахархалтай хэлэв.

Не ии нөхцөл байдлыг ойлгов. Материал Доод ертөнцөд их ховор. Есөн давхаргад үхлийн газар их хэмжээний эрдэнэс байх авч энэ олон жилийн дараа тэд сүйдсэн биз. Түүнчлэн тэд шинэ материалыг авч байж шинэ зэвсэг урлаж чадна. Мөн хээн бичээсчид энд маш ховор.

Не Ли тайвнаар хэлэв. “Би энэ хэмжээний хээн бичээс хийж чадна.”

Не Лигийн үгийг сонсоод Луо Жиан нүд нь сэргээд асуув. “Дүү арай хээн бичээсчин юм биш биз?”

“Тийм л бололтой.” НЕ Лигийн бодлоор тэрээр хагас хээн бичээсчин. Гэхдээ доод зэрэглэлийн хээн бичээсийг тэрээр биччихэж чадна. Тэр бүү хэл тэр Гэрэл бас Харанхуйн хуулийг мэднэ шүү дээ. Түүний бичсэн хээн бичээсүүд улам сайн байх нь аргаггүй.

Не Лигийн хариултыг сонсоод Луо Жианы царай баяр хөөрөөр дүүрэв. “Саяхан Вугүй овог Ерөнхий хээн бичээсчин хөлсөлсөн. Тэр арай дүү юм биш биз?”

“Үгүй.” Не Ли толгойгоо сэгсрэв.

“Дүү надтай хамт Хаш Тамгат гэр бүл уруу нэг яваад ирэх завтай байна уау?” Луао Жиан ихэд уриалгахнаар хэлэв.

Хэрэв өөрийнхөө хээн бичээсийн ур чадвараа харуулах аваас Не Ли ихээхэн хэмжээний тусламж авах боломжтой. Аюулд учирлаа ч Не Ли бултах олон аргатай. Ю Ян бурхан байхад тэрээр тусламжийг нь авч чадна. Хоёр Хагас бурхан зэрэглэлийн дайчид хүртэл өөрийг нь хориод байж чадахгүй.

“Мэдээж.” Не Ли тайвнаар хариулав.

“Тэгвэл явцгаая.” Луо Жиан баяртайгаар бослоо. Тэрээр ихээхэн шудрага шулуухан хүн. Тиймээс тэрээр бүх бодлоо царайндаа ил гаргаж байлаа.

Луао Жиан ямар нэгэн далд санаа агуулаагүй харагдана. Ийм хүнтэй байхад Не ЛИ ихээхэн тайван ханддаг.

Тэр хоёр нэгэн замаар холдон одлоо.

Хаш Тамгат гэр бүл ихээхэн чанд хамгаалалттай байв.

Хүний овгийг харвал НЕ Лид үгээр хэлшгүй мэдрэмж мэдрэгдэнэ. Энэхүү чанд харуулуудыг харвал Не Ли илүү ойр санагдлаа. Эцсийн эцэст хүний төрөл зүйл энэ ертөнцөд амьд хэвээр байна шүү.

Тэд олон хаалга, хамгаалалтын ард гарч их тамхинд орж ирвэл доч орчин насны саарал дээлтэй эр нухацтай харав. Түүний хацар нүүрэн дээр нь сийлсэн мэтээр харагдах ба  нухацтай өнгө аясыг өгч байлаа. Энэ эр Цуст чөтгөрийн овогтой байгаа зөрчлийг бодон санааширсан байх ба энэ хүн овгийн ахлагч билээ.

Хүн орж ирэхийг анзаараад тэрбээр нүдээ нээв. Луо Жиан Не Ли хоёр уруу хялам хийв.

“Ааваа, би дүүтэй гудманд таарлаа. Тэрээр хээн бичээсчин билээ.” Луао Жиан баярлангүй дунд орчим насны эр уруу хэлэв.

Дунд орчин насны эр бол Луао Жианы аав Луо Сяо билээ. Тэрээр Хаш тамган гэр бүлийн овгийн ахлагч. Не Ли түүн уруу нүд унагав.

Луо Жианы үгийг сонсоод Луо Сяо Не Ли уруу цочирдон харав. Тэрээр хөмсгөө зангидан бодлогоширов. Энэ залуу хөвгүүн Не Ли хээн бичээсчин мэт харагдахгүй байв.

Гэхдээ номыг хавтасаар нь дүгнэж болохгүйтэй адил. Олон жилийн турш олон суутнууд төрж л байсан. Үүнд итгэхгүй байгаа ч гэсэн тэрээр царайны хувиралаа ил гаргалгүй асуув. “Зээ дүү минь, алив суу л даа. ЧИ хаанаас ирсэн юм бэ? Багш чинь хэн бэ?”

Луао Сяо Үгийг сонсоод Не Ли толгой сэгсрэн хэлэв. “Би энэ асуултуудад хариулах боломжгүй. Намайг өршөөгөөрэй.” Не ЛИ Хаш Тамган овгийн удирдагч уруу ширтэв. Луо Сяо хүчтэй эрх мэдэлтэй нэгэн ч гэсэн тэрээр эелдэг зөөлөн хүн ба хүнд шахалт дарамт, эвгүй сэтгэгдэл төрүүлэх хүн биш байв.

“Зээ дүү хариулах дургүй байгаа бол үүнийг мартая даа.” Луо Сяо инээмсэглэн хэлэв. “Дүү Ерөнхий хээн бичээсчин үү?” Луо Сяо Не Лигийн гарал үүслийг таамаглав. Эцсийн эцэст тэр Хаш тамган гэр бүлд ирсэн учраас авьяас билигтэй байх уичртай.

“Бид хээн бичээсчингүүдийг чухалчилдаг. Хээн бичээсчин гэдэг чинь батлагдах аваас бид чамайг өгөөмөрөөр шагнах болно. Зээ дүү чадвараасаа нэг толилуулаач.” Луо Сяо инээмсэглэв.

“Тэгэлгүй яахав.” Не Ли толгой дохив. Не Лид өгөөмөр шагнал нь чухал биш. Тэрээр энд ирсэн шалтгаан нь Хаш Тамган гэр бүлтэй хамтран ажиллах. Тиймээс хамтран ажиллахаасаа өмнө юу хийж чаддагаа үзүүлэх нь зайлшгүй шаардлагатай билээ.

“Залуусаа, энгийн хээн бичээс бичих багаж хэрэгсэл авчраадах.” Луао Сяо харуулууд уруу харав.

“Мэдлээ.” Харуулууд хариулан бушуулан явлаа.

Хэдэн харуулууд хоорондоо шивнэлдэцгээв.

“Хээн бичээсчин гэж ийм залуу хүн хэлж байх гэж.. Миний бодлоор залилан хийх гэж байгаа бололтой. Ийм залуу хээн бичээсчин гэж хаанаасаа гараад ирдэг юм?”

“Би ч гэсэн тэгж бодож байна. Хээн бичээсчингүүд хэдэн арван мянган жил хээн бичээс судладаг. Тэр хүү гэдсэн дотроо байхдаа хээн бичээс судласан гэх гээю у? Ерөнхий хээн бичээсчин байж чадахгүй биз дээ?”

“Бас тэгж хэлж болохгүй. Номыг хавтсаар нь дүгнэж болдоггүй шүү дээ.”

Хэдэн харуулууд чимээгүйхэн яррилцах ба Не Ли уруу ширтэцгээнэ. Тэд ихээхэн сониучирхаж байлаа. Хэрэв Не Ли залилан байж таарвал тэд мэдээж түүнийг Хаш Тамган гэр бүлээс шидэж гаргана.

Удалгүй ширээ их танхим уруу оруулвал төрөл бүрийн ерөнхий хээн бичээсний багаж хэрэгсэл Не Лигийн өмнө өрөгдөв.

Улаан галын илд Не Лигийн өмнө байлаа. Тэрээр сэлмийг дээш нь өргөөд сэлмийн их биеийг мэдрэв. Тэрээр сийлэх багаж аваад жижигхэн чөтгөрийн араатны цусанд дүрээд Галт илд дээр сийлж эхлэв.

Үнэндээ хээн бичээсний хутга их биеийг сийлэхэд хүч нь хүрэхгүй. Гэхдээ Не Лигийн сийлээс бүр удалгүй Галт сэлмэнд шингэж орно. Сийлбэр бүр нь улаан өнгийн гэрэ цацруулж СҮнсний хүч хээгээр нь урсаж эхлэв.

Үүнийг хараад Луо Сяо, Луо Жианы нүд сэргэнэ.

Не Ли хэдхэн хээ гаргасан ч Не Ли өөрийгөө ерөнхий хээн бичээсчинг аль хэдийнээ батлалаа. Үүнд эргэлзээд байх зүйлгүй

Ийм залуу хээн бичээсчин ямар уудам мэдлэгтэй байж таарах билээ? Ирээдүйд Ахлах хээн бичээсчин ч болж чадахаар байна.

Үүнийг хараад Луо Сяо Аль хэдийнээ Не Лиг ямар ч аргаар хамаагүй элсүүлэхээр шийдсэн. Доод ертөнцөд хүн төрөлхтөн нэг нэгэндээ дасч уусдаг. Хүний хүчнээс Хар чулуун хотод Хаш Тамган гэр бүл хамгийн хүчтэй нь билээ. Не Лиг олсон учраас Хаш тамган гэр бүл илүү давуу байдлыг олов.

Не Ли үргэлжлүүлэн сэлмэнд хээ гаргав. Хээ гарах бүрт Не Лигийн хуулийн ухаан, бас хээн бичээсний ойлголтууд шингэнэ. Тэрээр Ердөө Мөнгөн зэрэглэлийн хээ бичсэн. Гэхдээ энэхүү хээний хүч энгийн Мөнгөн зэрэглэлийн хээгээс илүү хүчтэй.

Ю Ян ханцуй дотроос Не Лигийн сэтгэл хөдлөлийг мэдрэнэ. Тэрээр Не Лигийн санаа зорилго, хуулийн хүчний ойлголтыг хараад цочирдов.

Яг одоо Не Ли бүх хуулийн ур чадвараа ашиглаж байлаа.

Цай чанах хугацааны дараа Не Ли гүн амьсгаа аваад Луо сяо мөн Луо Жиан уруу харан хэлэв. “Боллоо.”

Лу Сяо багахан цочирдов. Энгийн хээн бичээсчид хагас өдөр энгийн хээн бичээс зурдаг. Гэтэл Не ЛИ хэдэн хором ашиглав аа?

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 204”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.