Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 41]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 41 – Тамга хөзөр
“Банг!” “Банг!” “Банг!”…
Шидийн их буунууд үргэлжлүүлэн галлана, хэдийгээр их мөнгө зарлагадаж буй мэт боловч огт түүртэлгүй галласаар байлаа. Кодийн муж хотын доогуур галан далай давалгаалан, шөнийн тэнгэрт үзэсгэлэнт гэрлийн цацраг тусгана.
Холоос харах нэгдсэн хүчнүүдийн командлагчид болох Портер Гуллермо хоёрын царай ихэд барайсан байлаа.
“Тамга хөзөр?”
Портер Гуллерморуу хараад. “Их Лам Гуллермо, би хотын ядарсан цэргүүдийг Гэрэлт сүмийн Ариун легионыхон амархан ялчихна гэж бодож байна. Манай хүчнийхны ч тусламжгүйгээр.”
Гэрэлт сүмийн тамга хөзөр бол, Ариун Легион!
Ариун Легион!
Хууль дүрэмгүй нутагт, Гэрэлт сүм энэ хүчирхэг легионыг бэлтгэхийн тулд асар их материал болон хүч хөдөлмөр зарцуулсан.
Ариун легион нийтдээ ердөө 30 мянган цэрэгтэй.
Энэ легионы 5000 мянган нь 7-р зэрэглэлийн дайчид. Харин үлдсэн 25 мянга нь дор хаяж л 5-р зэрэглэлийн дайчид. Товчхондоо, легионуудад 5-р зэрэглэлийн дайчин элит гэж тооцогддог ч, энд бол хамгийн сул доройдоо ордог.
7-р зэрэглэлийн дайчны чадвараар бол тэд 30 метрын өндөртэй ханын ганц үсрээд л давж чадна.
Ийм легионыг тулаанд оролцуулбал тэмцвэргүй байна гэдэг нь дамжиггүй. Гэсэн хэдий ч, легионыг хөгжүүлэх тун хэцүү. Сая хүнтэй арми бэлтгэхээс ч илүү үнэтэй тусна.
“Хэрэв Линлэйн Гэгээнтэн зэрэглэлтнүүд гэрээгээ зөрчиж манай легионыг устгавал аймшигтай хэрэг болно.” Гуллермо аяархан бувтаналаа. Портер тэр хоёр ижил зүйл бодож байлаа. Тэд Гэгээнтэн зэрэглэлтнүүдийг гэрээгээ зөрчиж тулаанд оролцох вий гэхээс эмээж байсан юм.
Жишээлбэл, Гэгээнтэн зэрэглэлийн луунууд. Жишээлбэл, Линлэй болон бусад Агуу дайчид нь.
Хэрэв хэдэн зуун мянган энгийн цэргүүдийг албал Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм дахиад хэдэн зуун мянган хүн амархан элсүүлж чадна. Тэднийг жил эсвэл хоёр жил бэлдэхэд л болно. Гэхдээ Ариун Легион… цэрэг нэг бүр асар их зарлагатайгаар өсөж хөгжсөн. Алдсан цэргүүд мөнгөөр орлуулчих зүйл биш.
“Портер чи тоглоод байна уу?” Гуллермогийн царай барайлаа.
Портер даруйхан инээд алдаад. “Гуллермо, бүү уурла. Сүүдрийн сүмийн Сүүдрэн Легионыг ч гэсэн зэрэг хөдөлгөх болно.”
Сүүдрийн сүм Гэрэлт сүмийн Ариун легионы өөдөөс тулалдуулахын тулд Сүүдрэн легионыг бэлтгэсэн. Тэдний хүч энэ тэнцүү.
Хоёр легион асар хүчирхэг.
Хэдийгээр тус бүртээ ердөө 30 мянган хүнтэй ч гэлээ, хоёр тал хүчээ нийлүүлбэл 60 мянга болж сая хүнтэй армиас ч дутахааргүй болно.
Хотын хэрэм дээр, Линлэй Баркер хоёр юу ч хийлгүй тулааныг ажина.
Тэд эндэхийн хотын харуулуудыг ажилаас нь халсан.
“Тэнд хэн ч алга.” Дайсны цэргүүд хоёр хүн л зогсож байгааг харлаа.
“Түргэн, дайр.”
Тулаанд цэргүүд хэн хүнгүй улайрсан байлаа. Тэд хэрэмд завсар гарсан байгааг хараад даруй дотогш орж ирцгээсэн. Гэхдээ тэд өргөгч шатаар өгсөн Линлэй Баркер хоёрруу зэвсгээ агсан дайрцгаалаа.
“Сап!”
Тэр даруй, хязгааргүй салхин хутга бий боллоо. Эхэнд явж байсан гурван дайчин махан таташ болж, өргөгч шатны дээр байсан хэдэн хүн ч гэсэн адилхан махан таташ болцгоолоо. Энэ дүр зураг… харсан хүмүүст нь ахин дахин давтагдан харагдана. Хэн ч тэр хоёрт ойртож зүрхэлсэнгүй.
“Надад үнэхээр таагүй санагдаж байна.” Баркер аяархан хараалаа.
Тэгээд Линлэйруу харлаа. Линлэйд ямар ч мэдрэмж төрөхгүй байлаа. Тэгэдэ Баркер, “Линлэй ноёнтоо, та яаж хараад л байгаад байж чадаж байна аа?” гэвэл.
“Яагаад болохгүй гэж?” гэвэл.
“Өө?” Баркер Линлэйруу гайхширан харлаа.
Линлэй хариуд нь тайвнаар инээгээд. “Би одоо л Дайны бурхны мэдрэмжийг ойлгож байна. Юмс болдогоороо л болно. Дайнд үргэлж л хүмүүс үхэж байдаг. Магадгүй би Баруч хаант улсыг байгуулаагүй бол, эмх замбараагүй дайнд бүүр ч олон хүн үхэх байсан байх.”
Ийн хэлээд Линлэй доош хараад. “Мөнх бус ертөнц дүрэм журамтай. Харин бид тэр дүрэм журам нь!”
“Би Гэгээгээ зөрчихгүй. Шидэт эрдэнийн уурхайруу дайран орж эзэлсэн ч би саад болохгүй.” Линлэйг тайвнаар хэлбэл.
Баркер уурсан. “Гэхдээ бидний илрүүлсэн халаасан хэмжээст өрөө яах болж байна? Та юунаас айгаад байгаа юм бэ?” гэхэд.
Линлэй тайвнаар инээгээд. “Тэр нууц өрөө Гэгээнтэн зэрэглэлтнүүдээс бусдад нь боломжгүй зүйл. Гэхдээ ямар Гэгээнтэн зэрэглэлтэн миний газар нутагт орж зүрхлэх юм?” Линлэй энэ тулааныг хараад түүнд ер бусын зүйл бодогдсон. Одоо түүнд энэ тулаанд ялах эсэх нь хамаагүй…
Түүнчлэн, халаасан хэмжээст өрөө ч тэндээсээ хөдлөхгүй.
“Таны ярьж байгаа үнээн.” Баркер ч учрын ойлгож эхэллээ.
Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн тэдний амьдрах хугацаа хязгааргүй болсон. Тэд энгийн хүмүүсийг даван гарсан. Үнэндээ, тэдэнд энэ ертөнц дайн тулаан болон ямарваа нэгэн хэрэг асуудлууд хамааралгүй ба Гэгээнтэн зэрэглэлтнүүд нь хүртэл тэдэнд хамааралгүй болсон. Гэсэн хэдий ч тэд дотроо энэ зүйлийг ойлгож байв, тэдэнд эрмэлзэл бий…
Тэд өөрсдийнх нь тал ялна гэж найдацгааж байлаа.
“Муу шүү.” Баркерын царай хувьс хийгээд явчихлаа.
Хотын доор, хэрмийг чиглээд олон тооны элит дайчид хурдтайгаар ирж явлаа. Тэд хэдэн арван мянгаар тоологдохоор байлаа. Энэ том бүлэг элит дайчид асар хурдан байсан бөгөөд биеэ зөөх бүртээ 20-30 метр газрыг туулж байлаа. Минут хүрэхгүй хугацаанд тэд хэрэм дээр ирцгээлээ.
“Галлаад!”
Шидийн их буунууд өмнө хаалгаруу гал нээлээ. 20 давсан шидийн их буунууд зэрэг шахам доор буй цэргүүдрүүгээ гал нээлээ.
“Вишш!”
Олон элит цэргүүд даруй бултсан ч, шидийн их буу хэтэрхий хурдан байсан юм. Олонх нь дайралтын цөмөөс бултсан ч, азгүй хэд нь үхэж, бусад нь дэлбэрэлтийн хүрээнд хамрагдан бэртэцгээлээ.
Гэхдээ энэ ердөө ганц удаагийн галлалат!
Шидийн их буунуудад элит дайчдын хэрэм дээр ирэхээс нь өмна ганц галлах хангалттай цаг гарч байсан юм.
“Ямар олон хүн бэ. Арван мянга. Ийм хүчирхэг дайчид хаанаас гараад ирэв ээ? Тэдний олонх нь 7-р зэрэглэл юм байна.” Баркер дотроо гайхширлаа.
Линлэй ч гэсэн олон тооны элит цэргүүд арч ирснийг анзаарсан. Линлэй Баркер хоёр хүчээр, тэд эдгээр дайчдын хүчийг тодорхойлж чадна. “7-р зэрэглэлийн олон дайчид? Тэд Ариун нэгдэл дэх Гэрэлт сүмийн хүлэгт баатрууд шиг юм.”
“Энэ Найман төв хороо шиг Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын элит хүчин байж таарна. Тэд бол тэдний хууль дүрэмгүй нутаг дахь жинхэнэ хүч.” Линлэй ийн таамаглалаа.
Тэгж байтал.
“Вишш!”
Олон тооны цэргүүд хана дээр ирцгээгээд дээш үсэрвэл, 30 метр өндөртэй ханыг амархан гэгч нь давж байлаа. Дайчид бүгд ханан дээр гарч ирвэл, тэд бүгд 7-р зэрэглэлийн дайчид байлаа.
“Банг!” Илднүүд хаа сайгүй хавиралдан, тулааны ки энд тэндгүй тэсэрнэ.
Тэр даруй, 10-20 мянган цэрэг үхлээ. Дайчид ердөө л 2-3р зэрэглэл. 5-р зэрэглэлийн дайчин байгаа нь л тэдэн дундаа элит нь гэсэн үг. Гэхдээ 7-р зэрэглэлийн дайчдыг ханан дээр үсрэн гарч ирвэл, тэднээс ойролцоогоор арван мянга нь амь үрэгдлээ.
Тэдэнд эргүүлж тулалдах ч боломж гараагүй, тэгтэл энэ үед…
Олон тооны 5-р зэрэглэлийн дайчид хурдтайгаар өргөгч шатаар дээш авирч эхэллээ.
“Бид ялагдлаа.” Баркер уртаа санаа алдлаа.
Сүүдрэн легион болон Ариу легионы 60 мянган элит цэргүүд араасаа зуугаад мянган энгийн цэргүүд дагуулаад ирж байна. Өмнөд хэрмээр тэр чигт нь дайны олон цэргүүд яг л шоргоолж шиг ар араасаа уулгалан хотруу дайрч байлаа.
Гэхдээ Линлэй Баркер хоёрын зогсож байсан хэсэгрүү, ирсэн цөөнгүй дайчид хязгааргүй салхин ирнүүдэд махан таташ болно хувирч байв.
“Явцгаая.” Линлэй хэрмээс хөөрвөл.
“Тэдэнд шидийн их буунуудыг өгч болохгүй.” гээд Баркер гялс хийн алга болоод шидийн их буунуудыг орон зайн бөгжиндөө хийж эхэллээ. Яаж дайсны цэргүүд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнийг хааж чадах билээ дээ?
“Баркер нээрээ…” Линлэй толгойгоо сэгсрээд хөхрөн инээлээ.
“Болчихлоо.” Баркер бүх шидийн их буунуудыг хаман аваад Линлэйн дэргэд хүрч ирлээ.
Тэд хотын дээгүүр нисэнгээ хотод болж буй бүхнийг харна. Ваттс ийм зүйл бэлтгэлтэй байсан болохоор, олон тооны цэргүүдэээ баруун болон хойд хаалгаруу ухраалаа.
Үүнтэй зэрэгцэн, олон цэргүүд Кодийн муж хотод үлдэн, тулаанд бэлтгэн, дайсны хүчин араас нь нэхэж очихоос сэргийлнэ.
Кодийн муж хотын олон тооны цэргүүд хойд хэсэгрүү дутаана.
Ваттс Кодийн муж хотыг холоос хараад багахан санаа алдлаа. Эцэст нь, тэр алдаж. Хоёр аймшигт легион гарч ирэх үед, Ваттс тэднийг зогсоох боломжгүй гэдгийг мэдсэн. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын нэгдсэн хүчний 60 мянган элит цэргүүдийн 10 мянга нь 7-р зэрэглэлийн дайчид.
7-р зэрэглэлийн дайчид, хэрмийн хүчинд үгүй.
Яаж ийм аймшигтай легионы эсрэг тулах билээ дээ?
“Ваттс, юунд гуниглаав?” Гэйтс түүний дэргэд байлаа. “Бид ялагдсан л бол ялагдсан. Арван найман вант улсад байх үед тулаанд ялагдах энгийн л үйл явдал байсан. Гэхдээ мэдээж… надад маш хөөрхийлөлтэй санагддаг байсан.”
Ийн хэлээд Гэйтс дуугаа хураалаа.
60 мянган элит цэргүүд дайрахад, тэр өөрөө хэр олныг алж чадах байсан гэж? Эцсийн эцэст, тэд зүгээр зогсоод өөрсдийг нь алаач гээд хүлээж байхгүй.
“Би Их шидтэн байсан бол, сайхан байхгүй юу. Ганц хориотой шид хийгээд л тэднийг хүйс тэмтэрчих байсан юм.” Гэйтс дотроо ийн бувтнана.
Энэ үед, Линлэй Баркер хоёр бууж ирж байлаа. Тэд Гэйтс тэр хэдийг хараад бууж ирж байгаа нь энэ ажээ. Линлэй бууж ирээд Ваттсаас, “Ваттс, дайсныг саатуулахын тулд арын хамгаалалтанд хэр олон цэрэг үлдээсэн?” гэхэд. “100 мянга.” гэснээ.
“Бид нийтдээ 150 мянган цэрэг зугтаалгасан, ганц ч гэмтэлгүйгээр. Үлдсэн зуун мянгынх нь хагас нь бэртэж, нөгөө хагас нь бүрэн хүчээрээ байгаа. Бидний эртлэн бэлдсэн түннел урхи зэрэг дайсныг цаг гаран саатуулах учиртай.” гэхэд.
“Цаг?” гээд Линлэйг асуухад.
“Тийм ээ. Цаг. Цагийн дараа, манай хүн сумаар дохио өгөхөд, бүх цэргүүд бууж өгнө.” гээд Ваттс санаа алдсанаа. “Тэгээд л болоо. Хэрэв тэд эцсээ хүртэл тулалдвал, тэд бүгд үхээд дуусах болно.”
Линлэй ойлгон толгойгоо дохилоо.
Хууль дүрэмгүй нутагт, ялагдсан цэргүүд бууж өгөх нь энгийн зүйл. “Нэг цаг тэднээс зугтахад хангалттай хугацаа.” Ваттс ийн хэллээ.
Шидэт эрдэнийн уурхайд хоёр мянган цэрэг байршуулсан бөгөөд, тэднийг урт хугацааны хамгаалалтанд бэлтгэсэн. Ваттс болон түүний хүмүүс өглөө эрт зугтсан, үдээс хойш гэхэд, 150 мянган амьд үлдэгчид шидэт эрдэнийн уурхайд ирцгээсэн. Тэднийг ирсэн даруйдаа захиргааны газарт амарч хоол унд идэхээр явсан.
Шөнө. Майханд.
Линлэй, Баркер, болон бусад нь зэрэгцэн суугаад хоолоо идэцгээнэ. Энэ үед, нэгэн хүн ирлээ. Тэрхүү ирсэн хүн нь Делиа байсан бөгөөд түүнийг ирвэл хүн бүр хоолоо идэхээ зогсоолоо. Баркер, Гэйтс болон Бүүнэ нарч даруй түүний мэндийг эрлээ.
“Линлэй, чи яаж зүгээр юм идээд байж чадаж байна аа?” Делиа ихэд ууртай байлаа.
“Яасан бэ?” гээд Линлэй Делиаруу харвал.
“Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн хүчин бараг л хаяанд хүрээд ирчихсэн байна. Бид яах болж байна?” гэхэд.
“Бид яах юм? Бид юу хийж чадах юм?” гээд Линлэй арга буюу толгойгоо сэгсэрлээ.
“Делиа, одоо, олон хүн чадлынхаа хэрээр уурхайгаас олборлолт хийж байна. Бид хэдийн уурхайн нийт эрдэнийн дөрөвний нэгийг олборлочихсон шүү дээ.” Энэ хамгийн сайн арга нь байсан юм.
Тэгтэл гэнэтхэн…
“Эзэнтээн.” Бэбэ хоолны ширээн дээр гэнэтхэн гарч ирлээ. Тэрээр Линлэйруу гялалзсан бяцхан нүдээрээ хараад, “Дайсан олон хүмүүсээ илгээж. Эзэнтээн, би хэдийн Засслэрыг авч ирсэн. Засслэр ганц хориотой шид ‘Үхдлүүдийн аюул гамшиг’-г хийхэд л сая үхдлүүдийн арми гаргаж ирэн дайсныг хүйс тэмтэрч болно!” гэв.
Энэ мөчид, майхны хөшиг нээгдлээ.
Хар дээл өмссөн хөгшин дотогш орж ирлээ. Энэ хүн араг яс шиг л туранхай ажээ. Тэр бол Үхдлүүдийн сүнс амьлуудагч Их шидтэн болох Засслэр.
“Линлэй ноёнтоон, би таны тушаалыг ямар ч үед дагахад бэлэн. Хэрэв та тушаал өгвөл, дайсны сая цэргүүдээс ганц нь ч амьд үлдэхгүй.” Засслэрийн нүднээс хүйтэн ногоон гэрэл гялбана. Зассэрийн үхдлүүдийн армид энгийн үхдэл үгүй. Тэдэн дунд 9-р зэрэглэлийн дайчид, бүүр Гэгээнтэн зэрэглэлийнхэн ч бий.
Сая хүнтэй армийг устгах түүнд гараа өргөхөөс ч хялбар ажил!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 41]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.