Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 40]

Өнөөдөртөө нэмж хэдэн анги гаргах болно оо.

Жич: Оюука-д зориулав

Сурталчилгаа
6 comments

 


Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 40 – Махны машин
Аварга ган бэхэмот шиг арван модон бэхлэлт, шидийн их буунуудаас гарах галан бороон дунд аажуухнаар урагшилна.
“Модон бэхлэлт хананд хүрч ирэхэд… дайсны олон тооны цэргүүд ханаруу довтлон орно.” Баркерын царай шидийн их буунуудын галлахад үүссэн очны гэрэлд гялайн харагдана. Бүүнэ, Анк, Хазэр болон Гэйтс нар ч гэсэн ихэд нухацтай царай гаргацгаалаа.
Линлэй хэрэм дээрээс, яг л цагцаа шиг морьдтой цэргүүд болон арван аварга модон бэхлэлт нарыг харан зогсоно. Түүнд хүртэл энэ жаахан асуудалтай санагдана.
“Тулааны дараагийн хэсэг ч ширүүн болох нь дээ.”
Линлэй шиг хүнд хүртэл, цэргийн стратегийн талаар бараг мэдэхгүй ч, тулаан их ширүүн болно гэдгийг таамаглаж байлаа.
“Давшаад!” Цэргүүд ууртайя хашхирцгаалаа.
Хэрмийн зүгт олон тооны цэргүүд арван мянган өргөгч шаттай давшилан ирж, хэрэм дээрх цэргүүдтэй ойрын тулаанд орцгоолоо. Гэсэн ч… өргөгч шатнууд дээр тос асгаж шатааж эхэллээ.
Түүнчлэн, өргөгч шат хоёрхон хүнтэй л тэнцэхээр болохоор олон цэргүүдийн эсрэг яаж ч чадахгүй байлаа.
Цэргүүд өргөгч шатан дээрээс хотын цэргүүдрүү үсрэн орж дайрахыг хүснэ.
“Сап!”
Хос илд илгэрэн ирвэл, замд нь таарсан цэргүүд доош оочихоосоо өмнө тасар татуулна.
“Банг!” өргөдөг шатыг оновол, олон цэргүүд доош уналаа. 20-30 метрийн өндрөөс… хүчтэй хүмүүсийнх нь хувьд сүртэй зүйл биш ч, сул дорой хүний хувьд, тэд эндээс унаад үхдэггүй юмаа гэхэд хүнд бэртэнэ. Хамгийн муудаа… алагдсан цэргүүдийн газарт унасан зэвсэгт зоолгож ч мэднэ.
Тэгээд бас шинэ цэрэг газарт унах үедээ, зэвсгээ алдаж унагадаг.
“Лүпп!” Цэргүүдийн бие зэвсэгнүүдэд цоо хатгуулна.
Олон тооны цэргүүд хотруу сум харвана. Үүнд нь ч олон тооны хотын харуулууд оногдон үхэцгээнэ.
Хором бүрт, дайчид үхнэ. Хэдийгээр хэдийн олон тооны цэргүүд үхсэн ч, нэмж алагдсаар л байлаа.
“Түргэл, түргэл!” Цэргүүдйн араас, Харанхуйн Их лам, чангаар хашхирна. “Түргэл, модон бэхлэлтүүдийг ханаруу хурдан аваач!” Портер тайван байдлаа алджээ.
Тэрээр хувь тавиланд нь гэнэтийн өөрчлөлт гараасай хэмээн найдна.
Эдгээр аварга модон бэхлэлтүүд нь дайны байдлыг ч өөрчлөхүйц хүчирхэг хэрэгсэлүүд аж.
Тэд маш том, бас бараг л тэр чигтэй ган бас төмрөөс бүтсэн. Энэхүү бэхлэлтүүд нь аварга цайз мэт. Хэрэм дээрэх цэргүүд уг аварга бэхлэлттэй тулабал давуу талаа алдлаа. Эцсийн эцэст, эдгээр аварга бэхлэлтүүд нь хэдэн зуун цэргүүдийг дотогш зөөвөрлөн оруулна.
“Бэхлэлтрүү галаар дайр!”
Өмнөд хаалганы командлагч ийн тушаал буулгавал, тэр даруй олон шидийн их буунууд бэхлэлтрүү гал нээлээ. Гэсэн хэдий ч, хамгаалалтын ган нь үнэхээр зузаан байлаа. Шидийн их буу хүчтэй ч гэлээ бэхлэлтийг устгаж эсвэл зузаан давхаргыг нь хайлуулахаар биш байлаа.
Ингэж дайрах нь аварга бэхлэлтийг чичиргэх эсвэл цөөн тооны цэргүүдийг л хороож чадаж байлаа.
Гэхдээ цэргүүд үхэх үед, бүүр ч олон цэрэг дахин гарч ирнэ. Эцсийн эцэст, уг аварга бэхлэлтийн гол зорилгуудын нэг нь цэргүүдийг цайзад хүргэх.
“Алив, энд эхний дивизийнхэн цуглар, эхний бэхлэлтнээс гарч ирэх цэргүүдтэй тулалдахдаа бэлдэцгээ.” Офицер нь чангаар ориллоо. Бэхлэлтнээс хамгаалахдаа тэд элит цэргүүдээ ашиглах гэж байв.
Кодийн муж хотынхон уг бэхлэлтийг зогсоохын тулд чадах бүхнээ хийхийг хүсжээ.
Гэсэн хэдий ч, эдгээр бэхэмот шиг зүйлс зогсошгүй байлаа…
“Түпп” гэх дуунаар аварга бэхлэлт хэрмийг мөргөлөө. Тэгээд, “банг, банг” гэх дуунаар бусад бэхлэлтнүүд нь ч гэсэн хэрмий мөргөлөө.
“Тап!”
Бэхлэлтүүдийн нэгнээс нь цэргийн офицерийн уурхай орилоон дуулдлаа. Олон цэргүүд уг бэхлэлтүүдийн нууц механизмыг идэвхжүүлж, таг гэх дуунаар, энэ бэхлэлтийн зузаан ган халхавч нь буулаа.
“Банг!” зуун метр өргөнтэй ган халхавч хэрэм дээр тас хийтэл уналаа.
Бэхлэлт хотын хэрмээс өндөр байлаа. Халхавч нь доошилбол, Гэрэлт сүм болон Харанхуйн сүм нарын цэргүүд уулгалан дайрлаа.
“Ах дүүс минь, тэднийг ал!”
“Ахмадын өшөөг ав! Ал!!!”
Цэргүүд чангаар орилолдоцгоогоод, хотын хэрмийн хонгилуудаар уулгалан дайрцгаалаа. Тэдэнд ялагдах юм шиг мэдрэмж үл төрөн урагш уулгалан дайрна, олон тооны сум болон шидийн их буунуудын дайралт тэднийг алж байсан. ТЭдэнд шударгаар тулалдах боломж ч гараагүй.
Тэдний дотор асар их хэмжээний уур бухимдал бүрэлдэн бий болжээ.
Харин одоо, тэдэнд тэсрэх боломж гарч ирж байна.
Арван аварга бэхлэлт арван хонгил үүсгэжээ. Олон тооны цэргүүд хэрэмрүү уулгалан дайран орж, хамгаалагчидруу дайрна. Кодийн муж хотын аль ч дивиз тэнд байрлаагүй байсан. Тэд чулуугаар дайрч эсвэл тосолж шатаана… 100 метрын өргөнтэй хонгил хүнээр дүүрлээ.
Нэг цэрэг дайснаа тасчин хаясан ч, өөр нэгэн нь түүнийг жадаараа цоо сүлбэнэ.
Хэрэм болон бэхлэлтний тулаан яг л махны машин мэт байлаа!
Хамгаалагч тал болон дайрагч талынхан хагас ойрын зайн тулаанд орцгоолоо!
Цогцос энд тэндгүй хөглөрч, овоологдвол хэрмээс ч өндөр болохуйц болжээ. Энд тэндгүй цус садарч, хонгил болон хэрмээс цусан гол урсана.
Тэгэх тусам олон цэргүүд зэвсгээ агсан урагш давшилцгаана.
Амьд үлдэхийн төлөө.
Нөхдийнхөө өшөөг авахын тулд.
Бүгд догшрон дайрцгаавал, нүднүүд нь цусан улаан болсон байлаа.
“Банг!”…
Шидийн их буунууд бэхлэлтүүдрүү галлана, учир нь хүмүүс бэхлэлт дээр төвлөрч эхэллээ. Бүүр доор нь байх хэсэг бүлэг хүмүүсээс арав дахин нягт байлаа! Олон цэргүүд бэхлэлтийг ашиглаж хэрэмрүү дайран орохыг хүсэцгээж байсан юм.
Үнэндээ, цэргүүд машид түргэн хөдөлж байлаа. Удалгүй, тэд бэхлэлтээс хэрэмррүү давшлан орцгоолоо. Хэрэм бэхлэлт хоёрын хоорон дахь зай ердөө 100 метр! Цэргүүдийн хүчнээс үзвэл, энэ өчүүхэн зайд тэд 10 секундыг ч зарцуулахгүй. Тэд уг арван секундэд хэрэмрүү ороход нь шидийн их буунд оногдчихгүй байгаасай хэмээн найдна.
Гэсэн хэдий ч!
Шидийн их буунууд үргэлжлүүлэн бэхлэлтрүү галлана, тэсрэлт бүр нь хэдэн зуун цэрэг алж байлаа. Харамсалтай нь, шидийн их бууны дайсны цэргүүдийг алах хурд хоёр тал хагас ойрын зайд тулалдан нэгнээ алах хурдаас хамаагүй удаан байлаа. Кодийн муж хотын олон тооны цэргүүд үхэж эхэллээ.
“Ойрын зайн тулаанд, нэг нэг гэсэн харьцаатайгаар үхнэ.” Баркер Линлэйруу хараад. “Линлэй ноёнтоон, энэ чигээрээ үргэлжилбэл, бид тэсэхгүй.” гэлээ.
Тэр ч үнэн. Дайсан нийт 1.6 сая цэрэгтэй. Хэдийгээр тэд эхэндээ нэлээдгүйг алдсан ч, 1.6 сая гэдгийн хажууд бага тоо. Харин Кодийн муж хотод ердөө 500 мянган цэрэгтэй. Хэрэв тэд нэг нэг гэсэн харьцаатайгаар тулалдсаар байвал… Дайсан 300-400 мянган цэргээ алдлаа гэхэд сая цэрэг үлдэнэ, харин Кодийн муж хотоос 100 мянга хүрэх үү үгүй юу цэрэгтэй үлдэнэ гэсэн үг.
Энэ чигээр нь үргэлжлүүлж болохгүй!
Мэдээж, энэ ойрын зайн тулаан дахь үхлийн харьцаа. Хэрэв шидийн их буу болон нум сумаар дайснаа хороосоор байвал, Кодийн муж хот давуу талтай болно.
“Гэйтс, тэр хонгилыг устга.” Линлэй зузаан ган халхавчин гүүррүү заалаа.
100 метрын өргөн, олон метрын зузаантай ган гүүрийг устгах… дээрээс нь уг гүүр хэрмээс аравхан метрын зайд буй. Гагцхүү тодорхой түвшний дайчид л энэ зайд үсэрч чадна, түүнчлэн тэднийг газардах үед нь жадаар угтуулан авч болно…
“За, ноёнтоо.” Гэйтс чангаар хариу хэллээ.
Бүүнэ, Анк, болон Хазэр нар ч гэсэн эргэлзэлгүй явцгаалаа. Гэхдээ Баркер, одоо Гэгээнтэн зэрэглэлтэн болохоор, үүнд оролцож болохгүй.
Гэйтсийн бие дэх тулааны ки тэсэрч, түүний гарт 5300 паунд аварга сүх гараад ирлээ. Тэрээр тулаан болж буй хонгилын зүгт үсэрлээ. Гүүр хүмүүсээр дүүрэн байх агаад, олон цэргүүд дайсны хэрэмрүү уулгалан дайрцгаана.
“Банг!” аймшигт сүх хэлбэрт тулааны ки-н тэсрэлтэт болбол хэдэн арван цэргүүдийг хувааж орхилоо. Биеийнх нь хэсгүүд ийш тийш цацарч, эргэн тойрныг цусаар будна. Удалгүй, гүүрэн дээр том зай гарлаа.
“Бам!”
Чөтгөр мэт, Гэйтс 5300 паунд аварга сүхээрээ хоосон газарт буулгалаа. Тэр даруй, олон тооны цэргүүд тэрхүү хоосон зайг дүүргэн түүнрүү дайрцгаалаа.
“Ххмм!” Гэйтс гар дахь аварга сүхээ саван гүүрийг хүчтэй гэгч нь цохилоо. Гэйтсийн аварга сүх гүүрэн дээр навч мэт буулаа. Тас хийх чимээ дуулдсанаа… ган гүүрэн дээр том нүх үүсэж, тэр нүхээр гэнэтхэн салхи сийгвэл их хэмжээний гангийн тоосонцор бургиуллаа.
Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх!
“Банг!” Гэйтс хязгааргүй сум мэт тулааны ки-гээ зүг бүрт тэслэн, өөрийг нь хүрээлсэн байсан цэргүүдийг аллаа.
“Хатуу юм гээч.” Гэйтс ийн бувтаналаа. Энэ ган гүүр 9-р зэрэглэлийн оргил түвшний Үхэшгүй дайчин хүртэл ганц дайралтаар цавчиж чадахааргүй зузаан байлаа. Гэсэн ч Гэйтсийн цавчилтын дараа, ердөө ганц метрын зузаантай л үлджээ.
“Үгүй ээ!” Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн олон цэргүүүд үүнийг хараад нүд нь бүлтрэх шахна
“Эвдэр!” Гэйтс дахин аварга сүхээ далайлаа.
“Банг!” Зузаан ган гүүр хоёр хэсэг хуваагдан уналаа. Үүнтэй хамт олон тооны цэргүүд ч доош унав. Бэхлэлтийн нөлөө тэд даруй хоёр дахин буурлаа.
Хэрэв тэд хэрмийг өнгөрхийг хүсвэл, тэдэнд үсрэхээс өөр сонголт үлдсэнгүй.
Гэхдээ тэдийг тэгэх юм бол дайсны цэргүүдийн илд болон жад л хүлээж буй. Та байсан бол үсрэхийг хүсэх үү? Тэгсэн ч тэд үсэрч байлаа! Юу болохыг мэдэж байсан ч…
“Банг!”Ган гүүрнүүд Үхэшгүй дайчдын гарт ар араасаа тасран унана. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн хүчинд ялах итгэл найдвар харагдаж байтал, цөхрөл угтан авлаа.
“Бараг л болох гэж байхад!” Портер ууртайгаар хараана.
Хэрэв саяны хэвэндээ тулалдсан бол, дайсны шидийн их буу болон нум сумнаас ирэх дайралт гээд ойролцоогоор 700-800 мянган цэргээ алдаад дайсны хүйс тэмтэрч чадна гэдэгт тэр итгэлтэй байсан.
“Портер одоо яах вэ?” Гуллермо түүнрүү харвал.
Портер түүнрүү эргүүлэн хараад. “Одоо ч эрт байна. Үүрийн тав хүртэл хүлээе.” гэлээ. Портер Гуллермо хоёр хоёул учрын ойлгож байлаа.
“Хэдийгээр ган гүүрнүүд устгагдсан ч, одоо ч Бэхлэлтнүүдийн нөлөө байсаар байгаа.” Портер холоос харвал… үнэхээр л цэргүүд нь бэхлэлтээр дамжуулан үргэлжүүлэн давшсаар байлаа.
Олон тооны цэргүүд хэрэмрүү үсэрч байлаа.
Магадгүй эхэндээ гэмтэл аймшигтай байж болох ч, багахан аюулгүй газар бүрдүүлэхэд, тэд шударгаар тулалдаж чадна.
“Тэд уурандаа солиорч.” Гэйтс олон тулаанд орж байсан ч, ийм их дарамт мэдэрч байсан нь үгүй.
Хэтэрхий их үхэл болж байлаа.
Хугацаа явсаар, минут секунтээр.
Шөнийн гурван цаг…
Дөрвөн цаг…
Цаг урсан өнгөрсөөр хамгаалагч талаас 200 мянга гаруй хүн амь эрсэджээ. Үүнээс л Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн талаас хэр олон хүн үхсэнийг төсөөлж болох биз.
Үүрийн таван цаг болоход, Гуллермо Портер хоёр нэг нэгнийгээ харцгаана. Тэгээд “Портер, чиний хэлснээр. Тамга хөзгөө ашиглах цаг боллоо.” Гуллермо ийн хэллээ.


Өмнөх

Дараах

 

6 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 40]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.