Чөтгөр бурхдын домгууд 203

Чөтгөр бурхдын домгууд

[100/9] захиалсан.

233 хүртэл захиалгатай байгаа.

Дашрамд шинэ арк эхэлсэн байгаа. Миний дуртай аркууд ер нь эхэлж байна.

Сурталчилгаа
7 comments

Хэсэг 203 – Үлдэгдэл газрын зураг

Харанхуйн бүлгэмийн төв байрыг чулуугаар босгожээ. Машид сүрлэг харагдах хэдий ч Харчулуун хотод энэ тийм ч дэгжин барилга биш юм.

Лон Ша ба Гю Ша Харанхуйн бүлгэмийн төв байр уруу орлоо.

“Лон Ша, Ариун Гэр бүл бас бид нар Е Ханд хууртагдсан юм бишүү? Е Зонг амьд байна. Шэн Хон бас Ариун Гэр бүлийг тэд жийгээд гаргачихлаа. Энэ тагнуул ч сайн юм.” Гю Ша дургүй нь хүрч хэллээ. “Би эрт мэдсэн бол тэр жаалыг алдаг байж. Одоо тэр жаал амьд байгаа нь миний уурыг хүргэж цухалдуулах юм.”

Лон Ша толгой сэгсрэв. “Е Хан худал хэлээгүй. Тэр Е Зонгийг үнэхээр хордуулсан байх. Гэхдээ түүнийг амьд байна гэж хэн ч төсөөлөөгүйд л байна. Хэн нэгэн түүнийг аварсан байх.” Лон Ша Арван мянган чөтгөрийн араатны дунд зогсох хүүхдийг эргэн дурслаа. Тийм хүчтэй байгуулалт барьсан хүнийг Е Зонгийг аварсан гэхэд гайхаад байх зүйл алга.

Гю Шагийн хөмсөг зангиран асуув. “Хэрэв Е Хан Яруу алдрын хотоос үнэхээр урвасан юм бол бусад Харчулуун хотын овгуудад энэ мэдээллийг өгөхгүйг хэн батлах юм бэ? Юу гэх гээд байгаа гэхээр… Чөтгөрийн ноён биднийг шийтгэх болвуу?”

“Чөтгөрийн ноён одоо хүртэл тусгаар бясалгалаа хийж байгаа. Бид түүнд саад болж болохгүй. Одоо нэг алхам ухраад нөхцөл байдлыг ажья.” Лон Ша нухацтайгаар хэлэв. Яруу алдрын хот тарган цул мах. Харанхуйн бүлгэм түүнийг авч чадахгүй бол бусад хүмүүс ч бүү аваг.

Лон Ша хөмгөө зангидан хэлэв. “Е Хан Вугүй овогт нэгдсэн учир нууц гарцыг зааж өгөх нь гарцаагүй. Вугүй овог гурван Хагас бурхан хүчтэнтэй ч гурван хүчтэнгүүд өөрсдөө явахгүй байх. Яруу алдрын хот тийм ч амархан буугаад өгчихгүй л болвуу. Арван мянган чөтгөрийн араатны байгуулалт Вугүй овогт хэцүү нөхцөл байдлыг өгөх байх. Хажуунаас нь хараад л сууж байя.”

Энэ үгийг сонсоод Гю Шагийн нүд сэргэв. Алуурчин царцаа өгөөшөө барьж байхад могой ардаас нь гэтэхтэй адил. [Араатан өгөөшөө харж байхад ард нь дахин нэг араатан араатанг өгөөшөө болгох гэсэн хятад хэлц] Энэ үнэхээр сайн санаа байна.

“Бид Вугүй гэр бүлийн хөдөлгөөнийг ажья. Бид бясалгал хийж гэмтлээсээ сэргэх хэрэгтэй байна.” Лон Ша нухацтай хэлэв. Хэрэв ЯРуу алдрын хотыг Вугүй гэр бүл авбал үнэхээр гарзтай хэрэг болно.

“Би тэгвэл бүх юмыг гялс зохицуулаадахья. Дару.” Гю Ша толгой дохин нүдэнд нь итгэл найдварын гэрэл аслаа. Чөтгөрийн ноён гараад ирэхэд Вугүй гэр бүлийг их юм бодоод хэрэггүй. Гэрвун хагас бурхан хүчтэн нь хүртэл Чөтгөрийн ноёныг яаж ч чадахгүй.

Хагас бурхан хүчтэнгүүд Домгын зэрэглэлийн оргилд л байдаг төдий. Тэд зөвхөн тодорхой хэмжээний хуулийг мэддэг. Тэд Сүнслэг бурхадаас багахан хүч сул дорой. Тэд бүхү хуулийг эзэмшсэн тохиолдолд л сүнслэг бурхан болох боломжтой.

Доод ертөнцөд тоо томшгүй олон Хагас бурхад бий. Сүнслэг бурханыг бүрэ алж бүх хуулийг нь аваагүй цагт Хагас бурхад хэзээ ч Сүнслэг бурхан болж чадахгүй. Сүнслэг бурхан болох боломж маш өчүүхэн билээ.

Хар чулуун хотын хүйт хаа сайгүй байлаа.

Доод ертөнцөд Доод ертөнцийн хууль хаа сайгүй бий. Хүйт эрчим Харанхуйн эрчмийг энд даван гарсан байв.

“Би энэ олон жилийн хугацаанд Доод ертөнцийн эзэн ийм хүчтэй болно гэж санасангүй. Би энд орж ирэхэд л Доод ертөнцийн хуулийг мэдэрлээ. Доод ертөнц өөрийнх нь ертөнц болжээ.” Ю Ян Не Лигийн ханцуйнаас хэллээ.

Доод ертөнцийн хүчтэнгүүд энд тоогоо алдаж ээ. Харчулуун хотод ороод ирмэгц Ю Ян өөрийгөө нуун далдлав.

Доод ертөнц Доод ертөнцийн эзний ертөнц болсон? Не ЛИ бодов. Доод ертөнцийн эзэн Тэнгэрлэг тавилант хүчтэй юм болвуу

Хар чулуун хотын гудманд Не ЛИ хар нөмрөг өмсөн аажмаар эргэн тойрноо харан алхана.

Тэрээр төрөл бүрийн зүйлийн амьтад явж байна гэж төсөөлсөнгүй. Энд хүн дүрст гүрвэл, Хар элфүүд, Големүүд, Сүүлт хүмүүс амьдарч байлаа.

Төрөл бүрийн уриатай олон төрлийн худалдаа наймаа эрхэлсэн хүмүүс Харчулуун хотыг бялхуулна.

Тэрээр зарим Големүүдийг уушийн газраас чих тавин сонсов.

Големууд кристал чулуунуудыг мэрэн идэж байлаа. Тэд идэж байхад амнаас нь чулууны хэлтэрхий цацарч, бүдүүн хоолой гарах бөгөөд тэд үнэн хэрэгтээ хүний хэлээр ярьцгаана.

“Та нар сонссон уу? Цуст чөтгөрийн овог бас Хаш тамган гэр бүл тулалдаад Хаш тамган гэр бүл хохирол ихээр амссан.”

“Тэд юуны төлөө тулалдаад байгаа юм бэ? Хэрэв бүгд найрамдалтай байх юм бол энэ ертөнц сайхан байх бус уу?” нэгэн эмэгтэй Голем ялдам, тачаангуй хоолойгоор хэлэв.

Не Ли энэхүү хоолойг сонсвол шар үс нь бослоо. Эрэгтэй Големнуудын хоолой арай дээр юм байна. Бүдүүн авч арай сонсууштай юм.

“Хоёр гэр бүлийн хүчтэнгүүд Есөн давхаргад Үхлийн нутгийн нэгдүгээр давхарт орсон гэсэн. Тэд нэгэн эрдэнэсийн газрын зургын төлөө тулалдсан юм байхаа.”

“Есөн давхаргад Үхлийн нутгийн эрдэнэсийн газрын зураг аа? Арга ч үгүй биз. Есөн давхаргад үхлийн газарт орох л юм бол цаазын ялаас өөрцгүй. Хаш тамгад гэр бүл ЦУст чөтгөрийн овогтой тулалдсанаас хойш тэд үхлээ эрж байгаагаас ялгаагүй. Хүний овог өөрийгөө их юманд санаж дээ. Манай Доод ертөнцөд хэдэн мянган жилийн өмнө ирээд эзэн суух нь л дээ.”

“Хэн нь эзэн юм? Цуст чөтгөрийн овог уу?”

“Мэдээж үгүй, энэ манай Големийн овог.”

Големуудын яриаг сонсоод Не Лигийн зүрх хурдтай цохилов. Тэгэхээр энэ Доод ертөнц юм биз дээ. Харанхуйн бүлгэм энд байгаа ганц хүний овог биш юм байна. Энэ Хаш тамган овог бас байдаг юм байна.

Не Ли уушын газар хэдэн хундага дарс уулаа. Энэ хүхрийн үнэрт гашуун, халуун дарс үнэхээр уухад тохиромжгүй заваан юм. Тэрээр хэдэн балга уугаад тэсч чадалгүй өөрийнхөө гаднаас авчирсан дарсаа гарган хундаглав.

“Би саяхан Вугүй овог шинэ гишүүнтэй болсон гэж сонссон юм байна. Тэр үндсэн хээн бичээс хийж чаддаг гэж сонссон. Энэ удаа Вугүй овог үнэхээр том олз олжээ. Доод ертөнцөд зургаахан хээн бичээсчин байгаа.”

“Би үндсэн хээн бичээсчин зэвсэгт хээн бичээс бичвэл зэвсэг хэдэн дахин хүчтэй болдог гэж сонссон.”

“Мэдээж шүү дээ хээн бичээсчид үнэхээр ховор. Газар дээрх ганц ахлах хээн бичээсчин Юу Ег хар л даа. Тэрээр өөрөө ганцаараа бүхэл бүтэн хот шиг сүрлэг шүү дээ.” Хэдэн Голем буу халав.

Үндсэн хээн бичээсчин?

Не Ли хөмсгөө зангидав. Не Ли өөрөө ямар төрлийн хээн бичээсчин юм бол? Ядахнаа ахлах хээн бичээсчиндээ орох байлгүй дээ.

Доод Ертөнцийн олон фракцууд маш ээдрээтэй харилцаатай. Энд олон хүчтэнгүүд байдаг бололтой. ЯЛангуяа тэр Доод ертөнцийн эзэн. Гэсэн хэдий ч энд ч мөн хээн бичээсчин алдартай юм байна.

Не ЛИ хэдэн дарс хундаглаж байх хооронд гурван нөмрөгтэй эр түүний хажуугаар өнгөрөв. Тэр гурав Не Лиг харвал нэгэн зүйлийг анзаараад нүд нь сэргэцгээв.

“Дүү минь, Харчулуун хотын хүн биш бололтой.” нэг эр нь Не Лигийн хажууд ирээд суувал хоёр залуу чимээгүйхэн хажууд нь зогсоно.

“Өө, яаж мэдээ вэ?” Не Ли тэрхүү хүмүүсруу харвал хорь орчим насны хүмүүс байлаа. Тэд Хар алтан зэрэглэлийнх бололтой.

“Би Харчулуун хотын хүмүүсийг ер нь мэднэ. Дүү энд ганцаараа байгааг бодвол алтан зэрэглэл хүрсэн бололтой. Эс бөгөөс чи үхсэн байх байлгүй. Чам шиг залуу суутанг хараад биширлээ. Тэгээд л чамайг энэ газрын хүн бишийг мэдлээ шүү дээ.” залуу инээмсэглэв. “Би Хаш тамгат гэр бүлийнх. Намайг Луо Жиан гэдэг. Дүүг хэн гэж дуудах вэ?”

“Не Ли” Не Ли хэсэг зуур бодоод хэллээ.

“Манай Хаш тамгат гэр бүл хүний овгийн хүчтэнгүүдийг Харчулуун хотод цуглуулж байгаа. Хэрэв бид үхэхийг хүсэхгүй байгаа бол хүний овгийнхонг энд цуглуулж хүний овог амьдрах орон зайг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж манай хойч үе амьдрана шүү дээ. Дүү Харчулуун хотод ирсэн юм чинь манай Хаш тамгат гэр бүлд орох уу?” Луо Жиан урин дулаанаар Не Лиг урив.

“Өө, Хаш тамгат гэр бүл ээ?” Не Ли хэсэг зуур бодов. Тэрээр саяхан Хаш тамгат гэр бүлийн талаар сонссон. Энэ Хар чулуун хотод гайгүйд орох гэр бүл байх шүү. Тэрээр ширээн дээр хуруугаараа хэд тоншив. Хэрэв Хаш чулуун гэр бүл хүний овогийн амьдрах газрын тэлэх санаатай байгаа бол Яруу алдрын хоттой адил эрх ашигтай байгаа бололтой.

Не Ли хэсэг зуур бодоод хэлэв. “Би элсэхэд асуудал байхгүй. Гэхдээ би ямар нэгэн байдлаар хүлэгдмээргүй байна.”

“Хаш тамгат гэр бүлийн гадна тойргын гишүүдэд ямар нэгэн хүлээс байхгүй. Дотоод тойргын гишүүн болж байж хязгаарлалт, хууль дүрмэнд захирагдана. “Луо Жиан гэнэтхэн хоёронтаа үнэрлэвэл нүд нь сэргэв. Тэрээр гайхсан харцаар хараад хэллээ. “Ямар сайхан үнэртэй дарс вэ?”

Луо Жианы үгийг сонсоод Не Ли хундага дарс аягалаад өмнө нь тавилаа.

Луо Жиан нэрэлхүү зан гаргасангүй. Тэрээр хундагыг аваад нэг амьгаагаар уугаад хөхрөн инээлээ. “Сайхан дарс байна. Би амьдралдаа ийм сайхан дарс ууж байсангүй. Харчулуун хотын дарстай харьцуулахад энэ дарс үнэхээр сайхан юм. Үнэхээр сайхан дарс байна.”

Луо Жианы үгийг сонсоод Не Ли инээмсэглэв.  Луо Жианы уусан дарс үнэн хэрэгтээ хамгийн энгийн дарс. Гэхдээ мэдээж Харулуун хотын дарстай харьцуулахад энэ мэдээж тансаг зэргийн дарс билээ. Хэрэв Харчулуун хотоос Яруу алдрын хот уруу дарс авчирвал араатан хүртэл уухгүй огих биз.

“Би тэгвэл Хаш тамгат овогт гадна тойрогт нь элсье.” Не Ли инээмсэглэн хэлэв. Мэдээж энд хүлээс, хязгаарлалт гэж үгүй. Тэрээр Хаш тамгат гэр бүлийн хүчийг барагцаалан төсөөлөв.

Не ЛИ юу бодож байгааг таамаглаад Луо Жиан бахархалтай аргаггүй хэлэв. “Хоёр Хагасбурхан хүчтэн манай Хаш тамгат гэр бүлд байгаа. Бид Харчулуун хотод гуравдугаарт жагсдаг юм шүү.. Гэхдээ…” Луо Жианы царайнд гутрангүй дүр төрх буувал “Саяхан бид Цуст чөтгөрийн овогтой тулалдсан. Тиймээс манай Хаш тамгат гэр бүлд элсвэл эрсдэл үүрнэ шүү. Би чамд урьдчилаад хэлэх нь зүй ёсны хэрэг байх.”

Луо Жиан шудрага хүн бололтой.

“Цуст чөтгөрийн овогт хэр хэмжээний хүч байдаг вэ?” НЕ Ли асуув.

“Цуст чөтгөрийн овог Харчулуун хотын хамгийн хүчирхэг нь. Вугүй овгоос ч хүчтэй. Тэдэнд таван Хагасбурхан хүчтэнгүүд бий. Тэд манай Хаш тамган гэр бүлийн Есөн давхаргад үхлийн газраас олсон үлдэгдэл газрын зургыг авахыг хүссэн. Мэдээж бид юу гэж амархан үгийг нь дагаад буугаад өгөх билээ”

“Үлдэгдэл газрын зураг аа?” Не Лигийн сониуч зан хөдөллөө.

7 comments on “Чөтгөр бурхдын домгууд 203”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.