Чөтгөр бурхдын домгууд 202

Чөтгөр бурхдын домгууд 202

100 хэсгийн захиалга уралдаан [100/9]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 202 – Доод ертөнцийн эзэн

Не Ли энэ газраас явбал Сяо Куан болон түүний залуус яаравчлан энд ирлээ.

“Чи залуу эзэнтэн ирсэн гэж хэлсэн үү? Тэр хаана байна?” Сяо Куан эргэн тойрноо харах боловч Не Ли хаана ч харагдсангүй.

“Залуу зээн Сяо Куан, бид танд худал хэлэх шаардлага бий юу? Тэд энд ирсэн. Хэрэв та бидэнд итгэхгүй байвал бусад дэлгүүрийн хүмүүсээс асуу.”

Даруй хамгаалагчид нэг л хариултыг авлаа. Не Ли энд ирсэн нь үнэн. Гэхдээ ирээд хурдан яаравчлан явсан. Олон хүн түүнийг энд харсан билээ.

Не Лиг Хар рашаанаас эргэж ирсэнд тэд итгэсэнгүй. Хар рашаан үхлийн цондонтой газар биш билүү? Тэд тийшээ орохоос зайлсхийх атал Не Ли арга олж ороод, удаж удаж гараад ирлээ. Не Ли амьд байгаа учраас түүний дотор байсан хүнд ачаа авагдсан мэт санагдана. Тэд овгоороо Яруу алдрын хот орноо.

Не Ли ойд хурдан гүйлдэнэ.

5-одтой Алтан зэрэглэлийн хувьд, мөн бурхан өөрийг нь хамгаалж буй учраас Не Ли юунаас ч үл айна.

Не Ли Яруу алдрын хот уруу буцах бодолгүй байв. Элсэн цөл мөн хэтэрхий хол. Буцаж ирэх хугацаа түүнд байхгүй билээ. Ямар нэгэн зүйл Яруу алдрын хотод тохиолдох аваас, тэрээр эргэж ирж амжихгүй билээ. Тэгэхээр одоо Харанхуйн бүлгэмийн байрлалыг олох хэрэгтэй байх.

Тэрээр Харанхуйн бүлгэмийн байрлалыг олж түүнийг эсэргүүцэх хэрэгтэй. Чөтгөрийн ноён тусгаар бясалгал хийж байгаа учраас, мөн Лон Ша, Гю Ша хоёр шархадсанаас тэднээс айх учиргүй.

Харанхуйн бүлгэм гүнзгий газар доорх ёртөнцөд байдаг гэж тэрээр сонссон. Не ЛИ тэнд байгаа нөхцлийг ямар байгаа бол хэмээн гайхна.

Не Ле Е Ян өвгийн хэлсэн замаар Харанхуйн бүлгэм уруу явлаа.

“Чи хаашаа явж байгаа юм бэ?” Ю Ян бурхан асуув.

“Би газар доорх ертөнц уруу явж байна.” НЕ Ли нөхцөл байдлаа, Харанхуйн бүлгэм болон Яруу алдрын хотын тухай хэллээ.

Не Лигийн үгийг сонсоод Ю Яны царай мөс мэт хүйтэн болоод хэлэв. “Та нар чөтгөрийн араатны аюулд хэзээ ч орж мэдэхээр байгаа юм байна. Гэтэл тэд өөрийн хүн төрөлхтний эсрэг үйлдэл хийнэ гэнэ? Өөрийнхөө төрөл зүйлээ алах бол хэрээс хэтэрч байна. Би тэднийг харвал ер нь өөрийн биеэр алаад өгье.”

Не Ли энэ тухай цухас дурдсан ч  Ю Ян тэднийг ингэж үзэн ядна хэмээн төсөөлсөнгүй. Ю Ян бурхан байхдаа ийм зүйлтэй тулж байсан хэмээн мэдээгүй билээ. Хүний овог өөрөөс нь урвасан түүх Ю Ян бурханд бий. Тиймээс Ю Яны тэвчиж чадахгүй ганц зүйл байдаг нь урвалт.

Яруу алдрын хотын хамгийн том аюул бол Чөтгөрийн ноён.

Не Ли бүх хүчээ ашиглан Арван Мянган чөтгөрийн араатны байгуулалтыг идэвхижүүлсэн ч Чөтгөрийн ноёны дагуулыг л шархдуулсан. Чөтгөрийн ноён хэрэв тусгаар бясалгалаасаа гарах аваас Яруу алдрын хот сүйрэх өндөр магадалтай.

Ю Янтай таараад Не Ли домгын зэрэглэлийн оргилд байгаа хүн хязгаарыг давахын тулд тэнгэрийн хүчийг бус хуулийг судлах хэрэгтэйг ойлгосон. Энэ ертөнцөд тэнгэрийг ойлгодог хүн цөөхөн бий. Өмнөх амьдралдаа Не Ли санаандгүй байдлаар Түр зуурын чөтгөрийн сүнсний номонд орж өөр сүнсний хөгжлийн замналыг нээсэн.

Түр зуурын чөтгөрийн сүнсний ном энэ ертөнцийн зүйл биш.

Чөтгөрийн ноён Сүнсний бурханы зэрэгт хүрэх гэж хичээж буй бололтой. Хэрэв энэ зэрэгт хүрвэл Яруу алдрын хот халаасанд нь орлоо л гэсэн үг.

Уулсын гүнд орвол Е Яны зурсан зургын дагуу тэд нэгэн агуйд орлоо.

Тэрээр жижигхэн хонгилоор орвол уулсын гүнд орно. Энэхүү хүйтэн бөгөөд нойтон ханыг хүн хийсэн нь гарцаагүй байлаа. Хүний ба чөтгөрийн араатнуудын араг яс хаа сайгүй тархсан ажээ. Үүнээс харахад энд хүн ба чөтгөрийн араатнууд уулсын гүнд тулалдсан нь харагдана.

Харанхуйн эрин ирхэд хүмүүсийг чөтгөрийн араатнууд хаа сайгүй элдэн хөөдөг байсан. Тэр үед хүн төрөлхтний сүнслэг бурхадууд олон жил өнгөрч үгүй болсон байсан учраас чөтгөрийн араатнуудыг зогсоож чадаагүй билээ.

Не Ли өмнө нь Домгын зэрэглэлийн хүчтэнгүүд нэгэн Домгын зэрэглэлийн чөтгөрийн араатныг хилэгнүүлж эцэс төгсгөлгүй цус урсгах эхлэлийг тавьсан гэж бодсон. Гэтэл бодит үнэн үүнээс ч гүнзгий утга учиртай байж.

Урт хонгилоор хэдэн мянган метр яваад Не Ли нэгэн хөнгөхөн хаалт байгааг мэдрэнэ. Энэ хаалтыг хэн нэгэн хийсэн бололтой.

Не Ли хаалтыг эвдэх гэж оролдох гэтэл Не Лигийн мөрөн дээр сууж байсан Ю Ян баруун гараа савах аваас хаалт өөрөө эвдрээд унав.

“Энэ мэтийн муу хаалт хуулийн хүчинд мөхөсдөнө.” Ю Ян хэлээд толгой сэгсрэв.

Энэ хаалтыг Хар алтан зэрэглэлийн хүчтэн л давж гарч чадахгүй байх. Галын хуулийг эзэмшсэн Бурхан Ю Яныг хэрхэн хориглох билээ?

Не Ли мөрөө хавчив. Ю Ян байхад их хүч хөдөлмөр хэмнэх юм байна. Тэрээр доош аялалаа үргэлжлүүлэв. Гэнэтхэн урд байгаа хонгил тэлэв. Тэлсээр урд нь машид уужим ертөнц гараад ирлээ.

“Энэ… энэ чинь Доод ертөнц үү?” Ю Яны зүрх чичирхийлнэ.

“Доод ертөнц өө?” Не Ли сониучирхав. Ю Яны сониуч занг хөдөлгөж байгаа Доод ертөнц энгийн газар биш байх учиртай. Өмнөх амьдралдаа Не Ли энэ газарт удаагүй, тиймээс энэ талаар бараг юу ч мэдэхгүй гэхэд хилсдэхгүй.

“Энэ ертөнцөд, хүний овог, чөтгөрийн араатны овог, олон бусад овгууд хамт амьдардаг. Тэдний хүчтэнгүүд ч мөн хуулийн хүчийг эзэмшсэн билээ. Зарим чөтгөрийн араатнуудын овгууд бас хүний овгууд тэдгээр бусад овгоос эмээх нь ч бий шүү.”

“Хүчтэнгүүд газар эзэмшиж тэр газрынхаа хаан нь болдог. Тийм газруудыг хориотой газар гэдэг. Доод ертөнц бол гурван хориотой газруудын нэг. Доод ертөнцийн эзэн бол Доод эрчмийн хуулийн хүчтэн. Өнөөдрийг хүртэл түүнийг ямар овгийнх гэдгийг хэн ч мэдэхгүй. ЯМар ч тохиолдолд тэрээр чөтгөрийн араатан бас хүний овгийнх биш. Эмх замбараагүйн сүнслэг бурхан хүртэл Доод эрчмийн хүчтэнг яаж ч чаддаггүй байсан. Мэдээж энэ түүний нутаг дэвсгэр учраас би ч мөн үйлдэл үгээ цэгнэе.”

Не Ли Доод ертөнцийн эзэн хэн болохыг гайхна. Ю Яныг хүртэл айлгаж байна шүү дээ.

Энэ ертөнц маш уужим газар гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргаггүй байв.

Холоо харвал энэ газар олон ангалтай байх нь харагдана. Энэ ангалуудаар халуун лав урсаж түүнээс уур савсана. Энэ ертөнц хүхрийн үнэрээр дүүрчээ.

Эргэн тойрноо дахин харваас хөнгөхөн гэрэл цацарч байгааг олж харлаа. Энд үлэмж хэмжээний томоохон хот сүндэрлэсэн бөлгөө.

Чөтгөрийн ноён Харанхуйн бүлгэмийг энэхүү Доод ертөнцөд үүсгэсэн байхнээ.

Не Ли урагш алхвал чих сэртгийлгэсэн чимээ эргэн тойрноос нь гарвал Хар хүмүүс Не Лигийн өмнө гараад ирлээ. Тэдний бие хар өнгөтэй байх ба хурц чих нь Не Ли уруу сонор сэрэмжтэй аргаггүй чиглэсэн харагдана.

Энэ Хар элфүүд байна.

Алтан зэрэглэлийн хүчтэй Хар элфүүд Не Ли уруу давшиллаа. Тэд магадгүй Не Лигээс илүү хүчтэйгээ мэдсэн учир дайрсан байх.

Не ЛИ Соёот баавгайтайгаа нэгдээд хувирав. Тэрээр амаа ангайн Ин Ян тэсрэлтээр дайрав.

Ин Ян тэсрэлт гурван Хар элф уруу нисэв.

Хар элфүүд бултах гэж оролдох авч хар гэрэлт бөмбөлөг цагаан гэрэлт бөмбөлөгтэйгээ мөргөлдөн тэсэрлээ. Тэрхүү аймшигт хүч гурван хар элфийг хийсгэн нисгэв.

Таас, Таас, Таас.

Үүнийг харсан Хар элфүүд дахин исгэрээд эргэн тойрондоо мэдээ дамжуулан бүх зүг тархан зугатаав.

Харанхуйн элфүүд Не Лигийн эсрэг хөдлөх гэж оролдоно гэнээ? Алтан зэрэглэл дундаас барж чадахгүй хүн гэж бараг үгүй билээ.

Не Ли өөрийнхөө дүрд буцаж хувираад хотын их хаалгаар орлоо. Хот нүдэнд нь харагдаж эхлэнэ.

Харчулуун хот.

Энэхүү хот сүрлэг уужим ажээ. Хэдэн арван бээр өргөнтэй байх агаад хар чулуу хаа сайгүй тархах нь хүйт даалгамаар.

Не ЛИ Харчулуун хотод орвол эргэн тойрноо ажина. Энэ хот бол Доод ертөнцийн арван таван хотын нэг бөгөөд төрөл бүрийн зүйлийн амьтад Доод ертөнцийн эзний ивээл хамгаалалт дор амьдарцгааж байв. Энд олон овгууд Харанхуйн эринээс зугатааж энд ирж өсч үржсэн билээ.

Хүний өвөг чөтгөрийн араатнуудаас зугатаан ирэхэд хэдэн чөтгөрийн араатнуудын сүнслэг бурхад ч мөн энд хүмүүсийг алахаар ирсэн. Гэхдээ тэд Доод ертөнцийн эзний алганд цохиулан буцсан. Түүнээс хойш чөтгөрийн араатнуудын хүчтэнгүүд энд ирэхээс эмээдэг болжээ.

Хэрэв хүмүүс чөтгөрийн араатнуудад хөөгдөөгүйсэн бол ийм хэцүү газар амьдрахгүй байх байсан. Гэхдээ гаднах ертөнцөд амьдрах зай үгүй учир тэд энд үлдэхээс өөр аргаггүй болсон.

Энд олон төрлийн овгууд амьдардаг. Энэ овгууд бие биенээ дарж нөөц материал авах гэж тэмцэлдэнэ. Доод ертөнцийн эзэн үүнд харин санаа тавих шаардлага үгүй. Доод ертөнцийн эзэн өөрийгөө харуулалгүй зуугаад жил болсон. Тиймээс түүнийг хаана байгааг хэн ч мэдэхгүй.

Харанхуйн бүлгэм бол Харчулуун хотын нэгээхэн овог. Тэд сүүлийн хэдэн зуун жил илүү хүчирхэгжиж эхэлсэн. Гэхдээ зарим нэгэн Хагас бурхан хүчтэнтэй хүний овгуудтай харьцуулахад Харанхуйн бүлгэм сул дорой.

Харанхуйн бүлгэмийн төв Хар чулуун хотод бий.

Нэгэн уушийн газар Е Хан хар нөмрөгтэй дарс ууж байлаа. Тэрээр хажуудаа өнгөрөх олон овгийн хүчтэнгүүдийг хялам хийнэ. Энд харанхуйн бүлгэмтэй ирэхэд өөрийнх нь ертөнц нуран унасан ч, энэ доор ийм уужим ертөнц байсныг олж мэдсэн.

Тэрээр Ариун Гэр бүлийг Е Зонг устгаж, амьд үлдсэнийг сонсоод Яруу алдрын хотод эргэж очиж чадахгүйгээ ухаарсан юм. Е Хан яг л золбин нохой мэт боллоо. Тиймээс тэрээр зүсээ хувирган Харанхуйн бүлгэмээс дутаасан. Тэрээр Харчулуун хотын Вугүй гэр бүлд элсэн орсон. Энэ овог олон хүчтэнгүүдээс бүрдсэн гэр бүл. Харанхуйн бүлгэм тэдний эсрэг хүчин мөхөс. Тэрээр өөртөө байгаа олон эд зүйлсээ өгч Вугүй овгийн итгэлийг даасан юм. Яруу алдрын хотын талаар мэдээллийг ч наймаалцсан нь энэ.

Вугүй овгийн ахлагч аль хэдийн хэдэн хүчтэнг Яруу алдрын хот уруу илгээхээр төлөвлөсөн.

“Е Зонг, Не ЛИ. Харж байгаарай. Миний зүйл минийхээр л үлддэг юм.” Е Ханы нүдэнд хүйт даана. Бүх судас нь товойж барьж байсан хундагаа тэрээр хагалав.

Зуун жилд Харанхуйн бүлгэм Яруу алдрын хотыг мөхөөх гэж үзсэн ч Доод ертөнцийн нэг ч овогт хэлээгүй. Учир нь тэд ЯРуу алдрын хотыг өөрсдийнх нь хэмээн бат итгсэнд байсан юм. Одоо харин энэ мэдээ Вугүй овгийн ахлагчид хүрлээ. Энэ мэдээж Е Ханы ач гавьяа юм шүү.

Е Хан нөмрөгийн дор Харанхуйн бүлгэмийн хүмүүсээс нуугдана. Вугүй овог түүнийг хамгаалж байгаа хэдий ч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Тэрээр юм идчихээд дээш босоод олон нийт дунд алга болоод өглөө.


 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.