Чөтгөр бурхдын домгууд 201 – Зүүдний үүлний ертөнц

Чөтгөр бурхдын домгууд 201

5-р ном үүгээр эхэлж байна.

100 хэсэг захиалах уралдаан үргэлжилсээр
100/6

Хэдэн өдөр сэтгэл санаа тиймэрхүү байлаа. Чухал хүний маань 1 жил болж байгаа юм.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 201 – Зүүдний үүлний ертөнц

Не Ли зүгээр тоглож байгаа гэдгийг Ю Ян ойлгоогүй байлаа. Учир нь Ю Ян Не Ли хоёрын харилцаанд давуу байдлыг Ю Ян биш Не Ли олсон юм. Тэрээр түүнээс тусламж гуйж байгаа юм шүү дээ. Не Лигийн хоёр хуулийн хүчний ойлголтын тусламжтайгаар Не Ли хэдхэн сарын дараа машид өндөр сүнсний хөгжилтэй болох боломжтой. Тэрээр Домгын зэрэглэл хурдан хүрэх боломжтой билээ.

“Би өнөөдрийн ачыг заавал хариулах болно. Тэгэхээр би өөрийн эрчимээ нуугаад эндээс хэрхэн гарах бэ?” Ю Ян асуув. Не Ли уруу харан тэрбээр ширтэв. Тэрээр Тэнгэрлэг бие нь аль хэдийнээ хангалттай Галын хуулийг эндээс татсаныг мэдэрч байлаа.

Не Ли хэлсэнчилэн тэрээр илүү Галын хуулийг сорохын тулд аялах шаардлагатай гэдгийг тэрээр мэдрэв.

“Бид эндээс гарах юм бол эгч бурхан минь та миний зааварчилгаагаар байх болж дээ.” Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэллээ. “Эс бөгөөс таны эрчим баригдах аваас би ч мөн үхнэ.”

“Ойлголоо. Чөтгөрийн араатны овогт хуулийн хүчийг мэддэг хүмүүс бий. Тиймээс би зөвхөн эрчимээ нууж чадна. Хэрэв баригдвал би ч мөн үхнэ. Чиний санал болгох арга үнэн байх л юм бол би сонсоод дагья.” Тэрээр толгой дохин хэлэв. Өөрийн хүчээ дээшлүүлэхийн тулд, өөрийн биеэ эргүүлэн төлжүүлэхийн тулд зарим хүнд давааг давах шаардлага хүн бүрт тулгардаг.

“Би өөрийн харанхуйн хуулийн хүчээ чиний бие дээр хээн бичээс болгоод бичнэ. Тэгж таны эрчмийг нуух билээ. Өөр арга байхгүй. Энэ гэхдээ танд бага зэрэг эвгүй санагдаж магадгүй шүү. Та өөрийнхөө биеийг хамгийн багаар жижигхэн болгохыг бод. Тэгээд миний ханцуй дотор нуугдана уу. Нэмж хэлэхд Би бүх өмсч байгаа хувцасыг чинь Галын хууль ашиглан эрчмийг чинь дуурайлган хийнэ. Тэгж байж чөтгөрийн араатнууд чамайг энд үлдсэн байна гэж хууртагдана. Би чам дээр дараа нь хээн бичээс бичнэ.” Не Ли ийнхүү хэлэв.

Ю Ян толгой дохив. Не Ли юу ярьж байгааг тэрээр ойлгож байлаа.

Ю Ян хэлсэн дагуу нь хийв. Жижигхэн бие нь таазанд эргэлдэн нислээ. Хэдий бие нь жижигхэн ч тэрээр маш хурдан байв.

Доор байх байгуулалт дунд буугаад тэрээр хээн бичээсний тэн голд зогслоо. Удалгүй нэгэн эмэгтэй хүн хажууд нь зогсох бөгөөд энэ Ю Янтай яг адилхан харагдана. Харамсалтай нь энэ хуурамч Ю Ян билээ.

Бүх зүйл болж дуусмагц Не Ли түүн уруу харан хэллээ. “Ю Ян эгчээ, биеэ хамгийн бага дээр нь агшаах гээд оролд.”

Не Лигийн ханцуй уруу хараад Ю Ян ичингүйрэв. Бие нь 0,.33 см хүртэл жижигрэх авч Не Лигийн ханцуй жижигхэн хэвээр. Гэсэн хэдий ч өөр сонголт үгүй билээ.

Ирээдүйн хүн төрөлхтний төлөө, тэрээр энэ жижигхэн зүйлд санаа зовох шаардлагаггүй. Тэрээр жижигрэн 1 сөөм өндөртэй болж Не Лигийн ханцуйнд оров.

Не Лигийн ханцуй үнэхээр жижигхэн юм. Ю Ян ханцуйнд нь орвол яг л ханцуй нь дүүрэв. тэрээр хөдлөх ч арга үгүй байлаа. тэрээр биеэ жижигрүүлэн мушгиралдав. Не Лигийн гар яг л багана мэт байв. Түүнийг халхалж байвал багананд наалдан шахалдав.

“Бурхан эгчээ та битгий хөдлөөд бай.” Не Ли гашуунаар инээмсэглэв. Ханцуй нь үнэхээр жижигхэн байх ажээ. Гэхдээ хээн бичээсний тогтвортой байдлын төлөө үүнээс өөр аргаггүй. Учир нь түүний Харахуйн хуулийн хүч алгатай нь ойролцоо бий.

Не Ли Харанхуйн хээн бичээсийг байгуулвал Ю Яны бүхэл биеийг бүрхэн авлаа.

Ю Ян өөрийнхөө эрчимийг Не Лигийн хээн бичээсд халхлагдаж буйг мэдрэв. Не Ли Харанхуйн хуулийг саяхан ойлгосон атал ийм гүнзгий аргыг ашиглана хэмээн төсөөлөөгүй билээ. Ю Яны дотор Не Лигийн уг үндэс, угсаа гарал ямар байгаа бол хэмээн ихэд сониучирхсан сэтгэгдэл төрнө.

Не Ли мэдээжийн хэрэг Ю Яныг одоо юу бодож байгаа талаар мэдэх зүйл үгүй билээ. гэхдээ тэрээр гарнаас нь нэгэн хачирхалтай мэдрэмж төрж байгааг мэдрэв. Тэрээр нэгэн уран гуалиг биетэй эмэгтэйгийн торгомсог сайхан арьс биенд нь хүрч байгааг мэдэрлээ. Не Ли гашуунаар инээмсэглэв. тэрээр өмнө амьдралдаа ч ийм хачин зүйлтэй тулгарч байгаагүй.

Энд орж ирэхээс өмнө Домгын зэрэглэлээс давсан эрдэнэс энэ агуйд нуугдаж байгаа хэмээн тэрээр бодож байсан. Гэтэл эндээс дарь эх буюу буран олно хэмээн тэрээр төсөөлж үзээгүй. энд эрдэнэс олдоогүйгээр барахгүй тэрээр бурхныг өөрийнхөө гэртээ авчрах гэж байна. Хувь тавилан үнэхээр нууцлаг юм.

Тэрээр давчуу ханцуйтай ч гэсэн гаднаас харвал юу ч нуугаагүй мэт харагдана.

“За алив явцгаая.” Не Ли Ю Ян уруу хэлэв. тэрээр ирсэн замаараа буцлаа.

агуйгаас гарвал Не Ли доошоо хавцал уруу харвал ёроол үгүй ангал харагдана. Энэ доор хав харанхуй л ноёрхоно. Ю Яны хэлснээр доор Домгын зэрэглэлийн чөтгөрийн араатнууд нуугдаж байдаг. Тиймээс тэрээр Ю Яны эрчмийг нуухад маш анхаарал болгоомжтой хандсан.

Не Ли хавцлын ханаар авирвал доороос Чөтгөрийн араатнуудын архираан үе үе сонсогдоно. ЭНэ архираан хүчтэй чөтгөрийн араатных бололтой. Архираа нь л ханыг чичирхийлж доргиулах хүчтэй байлаа. Аз болж энэ нөхдүүд хавцал доор нуугдаж байгаа. Хэрэв тэд гарч ирэх юм бол Не Ли тэдэнтэй үзэлцэх боломжгүй.

Энэ мөчид Ю Ян ч гэсэн машид болгоомжтой хандана. Өөрийнхөө эрчмийг нуух гэж тэрбээр оролдож байв.

Не Ли хадаар хурдан авираад хувцас дээр тогтсон тоосоо гөвлөө. Түүний Хар рашаан уруу аялсан аялалын ашиг тус арвин. Тэрээр Тэнгэрлэг Тавилант тавцан уруу явлаа. Не Ли нэг өдрийн дотор Хар рашааны эрдэнэсийг авна хэмээн тооцоолж байсан ч Ю Янтай таараад их удав.

Тэнгэрлэг тавилант тавцанд Сяо Юуан болон түүний нөхдүүд олон өдөр хүлээсэн авч Не Ли ирсэнгүй. Не Лиг аль хэдийнээ Хар рашаанд үхсэн хэмээн бодож Тэнгэрлэг тавилант тавцанд эргэн ирсэн байлаа.

Не Ли эргэж ирээгүйг мэдсэн Сяо Ву цөхрөнгөө барав. Не Ли Хар рашаанд амиа алдсаныг сонсвол ЯРуу алдрын хотын хотын захирагч ямар хариу үзүүлэх бол? Тэд арай Тэнгэрлэг тавилант тавцанг устгах юм биш биз?

Не ЛИ эргэж ирэхээс өмнө хэн нь ч Яруу алдрын хот уруу явж зүрхэлсэнгүй. Сяо Лан болон бусад дагуулуудын мэдээ Сяо Вугийн чихэнд хүрвэл тэднийг байцаасан бөлгөө.

Мэдээг сонсоод Сяо Ву ихэд гайхав. Не Ли яагаад ийм үйлдэл гаргав. Урт олс гаргаж Хар рашаан уруу орсон гэнэ?

Хар рашааны аймшигт домгын талаар бодоход л хүмүүс дагжин чичирдэг. Не Ли тэнгэрийн хайр хишгийг хүртэж, амьд эсэн мэнд эргэж ирэхийг л тэд хүсч байлаа. Эс бөгөөс Яруу алдрын хотынхон түүнийг энд ирсэнийг мөшгиж олвол Тэнгэрлэг тавилант тавцан дууслаа гэсэн үг. Тэд Не Лиг Яруу алдрын хотын хотын захирагчийн эдлэнгийн чухал хүн гэдгийг таамаглаж байв. Магад Хотын захирагчийн овгийн залуу эзэн ч байж мэднэ.

Тэнгэрлэг тавилант тавцангийн хар зах.

Не Ли Ю Янтай алхаж байв. Ю Ян багахан гунигт автлаа. Тэрээр хүний ертөнцөд эргээд иржээ. Хүмүүс чөтгөрийн араатнуудад элдэн хөөгдсөн ч гэсэн бүгд устаж үгүй болоогүй бололтой.

Не Ли асуулт асуув. “Бурхан эгч ээ, та хэдэн тавцан амьд гарсаныг мэдэх үү?”

“Би хэдэн тавцан амьд гарсаныг мэдэхгүй.” Ю Ян толгой сэгсрэв. ” Хүн төрөлхтөн бурхдын дайнд нирвэгдээд тоо томшгүй олон эзэнт гүрэн нуран унаж, эцэс төгсгөлгүй хохиролыг амссан билээ.”

Ю Ян бодож байгаад хэлэв. “хүн төрөлхтөн чөтгөрийн араатнуудын эсрэг  хүчгүйтсэн ч гэсэн чөтгөрийн араатнууд хүмүүсийг бүтнээр нь устгах боломж олдоогүй. Хэдэн Сүнслэг бурхадууд үр удмаа үлдээсэн байдаг. Тэд бусад бага ертөнцүүдэд байх ёстой. Үндсэн ертөнцөд олон хүмүүс үхсэн ч бага ертөнцөүүдэд хүмүүс ноёлж амьд үлдэх л болно. Саарал хулсаар голоо болгон Сүнслэг бурхад тэрхүү бага ертөнцүүдийг хэдэн арван мянган жилийн өмнө хамгаалсан. Бүх сүнслэг бурхадын үр сад мөхлөө ч тэр бага ертөнцөд байгаа хүмүүс амьд гарна.”

Тэгэхээр хүмүүс бага ертөнцөд байгаа л юм байна.

“Хүмүүс дунд хамгийн хүчтэй нь Эмх замбараагүйн сүнслэг бурхадын үр сад байх ёстой. Тэдэнд Хагас бурхан зэрэглэлийн олон дайчид байгаа. Мөн Саарал хулсаар тэд хамгаалагдсан. Хэрэв чөтгөрийн араатны сүнслэг бурхад дайрах аваас тэд бүгд үхэцгээнэ. Би Эмх замбараагүйн сүнслэг бурханы тэнгэрлэг оч бутрахыг өөрийн нүдээр харсан ч эмх замбараагүйн сүнслэг бурхан хамгийн нууцлаг нэгэн. Тэрээр дахин төрөх аргаа бодсон л байж таараа.” Ю Ян бодлоо цэгцлэв.

“Тэгвэл бид тэрхүү бага ертөнцүүд уруу орж болох уу?” Не Ли намуухнаар асуув.

“Би болно оо. Гэхдээ бидэнд зүүдний үүлний чулуу хэрэгтэй. Бид зүүдний үүлний чулуугаар Зүүдний үүлний ертөнц уруу орж болно. Тэр ертөнцөд үргэлж ургацын улирал болж байдаг тийм тансаг сайхан ертөнц.  энэ үндсэн ертөнцөөс бага зэрэг л жижигхэн.” Ю Ян хэлэв. Орон зайн шилжих хаалга хийж Зүүдний үүлний ертөнц уруу орох цөөхөн аргыг мэддэг хүн нь тэр билээ.

Хүний ертөнцийн хяналт доор байдаг ертөнц энэ үндсэн ертөнцөөс илүү аюулгүй. Энэ мэдээж Хавцлын шорон ертөнцөөс илүү сайхан газар байж таарна.

Хэрэв Яруу алдрын хотыг Зүүдний үүлний ертөнц уруу оруулвал илүү аюулгүй байна байх.

Не Ли хэсэг зуур бодон асуув. “Бид зүүдний үүлний чулууг хаанаас олох уу?”

“Зүүдний үүлний ертөнц уруу орохыг зогсоох гэсэндээ чөтгөрийн сүнслэг бурхадууд их хэмжээний зүүдний үүлний чулуу нөөцөлсөн. Хүний овгуудын балгас дунд багахан хэмжээгээр байж болно.  Гэхдээ тэнгэрлэг оч маань бутрахаас өмнө би орон зайн бөгжөө энэ ертөнцөд нуусан. Хэрэв орон зайн бөгжийг маань олвол бид хангалттай зүүдний үүлний чулуу олж болох байх.Энэ биднээс хэдэн арван мянган бээрийн зайд байгаа” Ю Ян хэлэн санаашрав.

Ю Ян бурханы орон зайн бөгж өө? Түүний хүч чадлыг бодвол дотор нь олон сайхан бараа байх ёстой.

Гэхдээ даанч хэдэн арван мянган бээр арай хол байна.

Не Ли Зүүдний үүлний ертөнцийг төсөөлөн баясав. Тэрээр өмнөх амьдралдаа зөвхөн энэ үндсэн ертөнцөөр аялж байсан билээ. Бага ертөнцүүд уруу орох боломж түүнд байгаагүй. Зүүдний үүлний ертөнцийн хувьд тэрээр өмнө сонсч ч байгаагүй.

Ю Ян нэгэн зүйлийн талаар бодоод асуув. “Бид эндээс хурдан явах хэрэгтэй. Эс бөгөөс Тэнгэрлэг тавилант тавцанд аюул учирна.”

Хар рашаанд байхгүй байгааг нь мэдчихвэл тэд энд ирэх болно. Тэд аль хэдийнээ эрчимээ нуух байгуулалт тавьсан ч тэд олоод мэдчихвэл яана?

“За” Не Ли толгой дохив. тэрээр царайгаа зах дээр харуулаад явлаа.



Өмнөх хэсэг

Дараагийн

 

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 201 – Зүүдний үүлний ертөнц”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.