Чөтгөр бурхдын домгууд 200

Чөтгөр бурхдын домгууд 200

300 хэсгийг нийтээр нь биш энэ сард 100 хэсэг захиалах уралдаан зарлалаа. 400 уншигчаас 25 хувь нь нэг л хэсэг захиалахад нормдоо хүрлээ.

200 дахь хэсэг хүрсэний мэнд.

229 хүртэл захиалгатай байгаа.

[100-6]

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 200 – Ар тал

Би хуулийн хүчээр биеэ тордоод байх аваас гурван сарын дараа Домгын зэрэглэлийн биетэй болж чадах юм байна. Не Ли дотроо бодлоо. Тэрээр бие нь хүчтэй болох юм бол амиа аврах гэж санаа зовох шаардлагаггүй болно. Дүан Жианы луугийн биетэй адил илд хүртэл биеийг нь сүлбэж чадахгүй.

Не Ли нүдээ нээлээ, дараачаар тэрээр хэсэг зуур мэдрэхүйгээ хаагаад сүнсний хөгжлөө хөгжүүлэв.

Не Лигийн сүнсний хөгжлийн хурд Ю Ян нэмж хэлэ үггүй байлаа. Хуулийн талаарх ойлголт өөрийнхөөс нь илүү байв.

Ю Ян тэсч чадалгүй асуухаар шийдэв. “Не Ли, чиний биеийг төлжүүлэх арга гэсэн тэр юу юм бэ?”

Ю Ян өөрт нь итгэхээр шийдсэнийг анзаарвал Не Ли инээмсэглээд хэлэв. “Хуулийн үндэс бол хээн бичээснүүд. Хуулийн хүчийг ойлгох нь хээн бичээсийг ойлгохтой адил. Тэнгэрлэг оч чинь бутрах яг л хээн бичээс бутрахтай адил. Би ердөө хээн бичээсийг нь л ойлгочивол чиний бие илүү хурдан төлжих болно. Хуулийн хүч бол тэнгэр газрын хооронд байдаг. Тиймээс би тэрхүү хүчийг чиний тэнгэрлэг бие болгоод хувиргачихья.”

Ю Ян юу ярьж байгааг нь ойлгож байгаа бололтой. Гэхдээ тэрээр яагаад хуулийн хүчний үндэс хээн бичээсүүдтэй адилхан байдгийг ойлгосонгүй.

Не Ли үргэлжлүүлэн тайлбарласангүй. “Чи ердөө намайг чиний тэнгэрлэг биеийг дахин хурдан төлжүүлж чадна гэдэгт итгэх хэрэгэтй.”

Хэсэг бодлогоширсоны эцэст тэрээр хэлэв. “Хэрэв чи миний биеийг угсрахын тулд хэдэн хээн бичээс нэмэх юм байна зөв үү?”

“Зөв өө.” Не Ли толгой дохив

“За тэгвэл, нэг оролдоод үзье.” Ю Ян толгой дохин зөвшөөрөв.

“Би чиний тэнгэрлэг биеийг угсарсны дараа тэнгэр газар дээрх хуулиуд чамд татагдах болно. Гэхдээ зай нь маш хязгаарлагдмал. Чи хэрэв энэ хар рашаандаа байгаад байх юм бол эргэн тойрон дахь хуулиад чамд сорогдон, шинэ хуулиуд багассаар байх болно. хэрэв чи харин аялаж, хуулийн хүчүүдийг сорох аваас тэнгэрлэг бие чинь илүү хурдтай сорно.”

Не Ли үгийг сонсоод Ю Ян хөмсгөө багахан зангидав. “Би хэрэв Хар рашааныг орхих аваас домгын зэрэглэлийн чөтгөрийн араатнууд нуурын ёроолоос мэдрэх болно. Миний одоогийн хүчээр би тэднийг эсэргүүцэж чадахгүй.” Чи миний тэнгэрлэг биеийг угсрахад тусласан ч  би үсрээд Домгын зэрэглэл хүрнэ.

“Эндээс явах хэцүү биш.” Не Ли инээмсэглэн хэлэв. Тэрээр аль хэдийнээ төлөвлөгөө боловсруулсан. Ю Ян хэдэн арван мянган жил амьдарсан хэдий ч тэрээр дийлэнхи цагаа сүнсээ хөгжүүлэхэд зарцуулсан. Тиймээс оюун бодол нь энгийн байхаас өөр аргаггүй. Биеийг нь угсарвал Домгын зэрэглэл хүрэх хэдий ч энэ Домгын зэрэглэл билээ. Хэрэв Ю Яныг авч явч чадвал Домгын зэрэглэлийн хүн туслаж чадахаар боллоо.

Не Лигийн бодлыг Ю Ян одоо мэдсэн бол Ю Ян уурандаа галзуурах байсан биз. тэр бол Сүнслэг бурхан билээ. Гэтэл Не Ли өөрийнхөө туслах хэмээн бодож байдаг.

Үнэн хэрэгтээ Не Ли хоёр талд ашигтай үйлдэл хийх гэж байна. Ю Ян өөрийнхөө хүчийг өндөр хурдаар эргүүлэн олж авах бол Не Ли ч мөн эндээс ашиг хүртэнэ.

“Би чиний эрчимыг дуурайлган хэдэн хээн бичээс бичиж болох юм. Түүнчлэн би хэдэн хээн бичээсийг бичээд чиний эрчимыг нуугаад чамайг эндээс гаргаж авьяа.” Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэлэв. “Гэхдээ үүний тулд бурхан эгчийгээ бага зэрэг эвгүй байдалд оруулж магадгүй.”

Ю Ян хэсэг зуур бодоод хэлэв. Тэрээр толгой дохив. “За тэгвэл, миний биеийг угсрахад тусла.”

Тэрээр сэтгэлээр унасан байв. Не ЛИ өөрийнх нь бүх биеийг харах гэж байлаа. Гэхдээ биеэ угсруулахтай харьцуулахад энэ тийм ч чухал биш. Дахин амилахын тулд, хүний төрлийг устгуулахгүйн тулд үүнийг хийх хэрэгтэй.

“За, тэгвэл би доошоо буулаа.” Не Ли толгой дохин Хар рашаан уруу шумбав.

Доошоо Хар рашаан уруу шумбаад тэрээр улаан гэрэлт бөмбөлөгний хажууд хүрээд ирлээ. Ю Яны жижигхэн бие улаан гэрэлт бөмбөлөг дотор байгааг Не Ли харав. Бие нь жижигхэн хэдий ч тэрээр их сайхан биетэй байлаа. Гэхдээ энэ удаа Не ЛИ илүү юм бодолгүй гартаа хэдэн хээн бичээс цуглуулав.

Гартаа байгаа хээн бичээсүүдээ хараад Не Ли баруун гараа Ю Яны биенд хүргэвэл биенд байгаа хээн бичээсүүдийг нь шинжилнэ. Ю Ян маш жижигхэн байлаа. Не Лигийн хоёр гар нийлээд тал биеийг нь бүрэн бүрхэж авлаа. Толигор сайхан арьсанд нь хүрвэл Не Ли багахан бантав. Хоёр жижигхэн овгор зүйл хүртэл Не Лигийн гарт мэдрэгдэж абйв.

Ю Ян биендээ хувцас өмсөөгүй байгаа билээ.

Зүрхээ тайвршуулаад Не Ли хээн бичээсүүдийг бичиж эхлэв.

Таас.

Хээн бичээсүүд Ю Яны тэнгэрлэг биенд хүрч ирлээ.

Хээн бичээсүүд Ю Яны тэнгэрлэг биенд хүрээд хурдан өөртэй нь нэгдэв. Анхнаасаа нэгэн цул байсан лугаа адил боллоо.

Хар рашааны дээр Ю Ян гэнэтхэн нүдээ нээв. Тэрээр сүнс хэдий ч гэсэн тэнгэрлэг биенд нь болж буй зүйлсийг мэдэрч байлаа. Хүчтэй энерги цээжээр нь биенд нь орлоо. Цахилгаан бүх биеэр нь гүйж буй мэт санагдана.

“Мм!” Загатнах өвчин зовлон нь өөрийг нь тэсэхийн аргаггүй өвтгөв.

Не Ли хээн бичээсүүдээ оруулвал Ю Яны бие татаж эхлэв.

“Сайн байна.” Не Ли дотроо бодлоо. Бие нь жижигхэн биш байсан бол ямар сайхан эмэгтэй байх байсан бол хэмээн дотроо бодов.

Таас.

Не Ли хоёрдагч төрлийн хээн бичээсүүдийг оруулав. Ю Яны тэнгэрлэг биеийн өөрчлөлтийг мэдрэвэл дотор нь бодлууд цунами мэт урсан ирэв. Тэрээр нүдэндээ дурсамж харж эхлэв.

Энэ… Ю Яны дотор нуугдсан дурсамжууд уу?

Дурсамжууд нүдэнд нь харагдаж эхлэвэл нэгэн солир тэнгэрт дүүлэх аваас хоёр төрлийн галыг үлдээв. Тэрхүү солир яг л далавчтай мэт байлаа. Ю Ян солир дотор хуйларсан хэтвэж байх аваас тэрхүү солир гэнэтхэн газар бууж томоохон нүх үүсгэв.

Нэгэн залуу хосууд Ю Яныг олж, нүхнээс гаргаж авсан юм.

“Хоёулаа түүнийг хэн гэж нэрлэх вэ?” залуу эмэгтэй асуув.

Нөхөр нь хэсэг зуур бодож байгаад хэлэв. “Дүүлэх далавч, унасан гал. Түүнийг Ю Ян гэж дуудья. [1. Ю – далавч Ян – Гал]

“за тэгвэл Ю Ян гэж түүнийг нэрлэе.”

“Жижигхэн Ю Ян аа, хурдан том болоорой.”

Хоёр хосын халамжин дор Ю Ян өсч торнив.

Не Лигийн тархинд орсон дурсамжуудыг эргэцүүлвээс тэрээр сониучирхав. Тэгэхээр Ю Ян энэхүү ертөнцөд солироос ирсэн байна. Не Ли хамгийн гайхаж байгаа зүйл нь Ю Ян хаанаас ирсэн явдал байлаа.

Не Ли хээн бичээсүүдийг угсархаас гадна Ю Яны биенд таван алтан гэрэл байгааг анзаарав. Энэхүү таван алтан гэрэл хээн бичээсүүдийн хажууд хөвж байгаа учир онцгой харагдав. Не Ли өөрийнхөө бодлыг ойртуулах гэсэн боловч таван алтан гэрлүүд гэнэтхэн нүд сохлом хурц боллоо.

Тэрээр сүнсний тойронд нь машид хүнд зовиур мэдрэгдвэл бодлоо холдуулав.

Не Ли нэг зүйлийг ойлгосон нь энэ таван гэрэл Ю Яны амьдралын эх үүсвэр гэдгийг. ЭНэ таван гэрэл оршин байгаа цагт түүний Тэнгэрлэг оч алга болж хуулиуд нь өөрөөс нь булаагдсан ч гэсэн тэрээр энэ таван гэрэл байгаа цагт амьлд байна.

Тэрээр Ю Яны цаана үлэмж нууц байгаа гэдгийг таамаглав.

“Нэн түрүүнд тэнгэрлэг биеийг чинь угсрая.” НЕ Ли бодлоо. нууцуудыг нэн даруй нээгээд, тайлбарлачихдаг зүйл биш билээ.

Таас, Таас, Таас

Галын хуулийн хээн бичээсүүд Ю Яны биенд орвол биенд нь байх ариун дагшин хээн бичээсүүд улам бүрэн болно. Эцэст нь тэд төгс болж байгуулалт мэт эргэлэн эргэн тойрон дахь Галын хуулийг татвал тэнгэрлэг биенд нь орлоо.

НЕ ЛИ гүнзгий амьсгаа авлаа. Ю Яны биеийг дахин угсарч хээн бичээсүүдийг нь бичихэд бараг бүх сүнсний хүчээ шавхлаа. Тэрээр ядарсандаа амьсгаадаж байв.

Гэхдээ үүнийг төгс хийсэн гэж хэлэхэд болно. Не Ли Ю Яны тэнгэрлэг биеийг харвал бие нь тунгалаг болсон байлаа. Арьс нь энэ ертөнцийн хамгийн тунгалаг сайхан хашаар хийсэн мэт байв. Бие, бийр мэт сайхан хөл, уран үзэмжит бөгс нь эр хүнийг огшооно.

Хар рашаан дотор Ю Ян гэнэтхэн нүдээ нээвэл царайнд нь үл итгэсэн өнгө аяс байх ажээ. “Чамайг чадна гэж би үнэндээ итгээгүй байлаа.”

Тэнгэрлэг биеийг дахин угсрахийг хүртэл өмнө байсан хамгийн хүчтэй Сүнслэг бурхад ч чадаагүй зүйл. Гэтэл үүнийг Не Ли хийичхлээ.

Ю Янд хэлэн ч үг олддоггүй ээ.

Хар рашаан дотор тэнгэрлэг бие нь улаан бөмбөлөг дотор байсаар байв. Тэрээр аажмаар дээш хөөрөв. Энэ мөчид тэнгэрлэг бие нь мөс мэт тунгалаг, хаш мэт цэвэрхэн байв. Сайхан ариун дагшин бие нь хүн бүхний оюун бодлыг ховсдох мэт.  Тэрээр Нүдээ аажмаар анин дээшээ хөөрлөө. Сайхан бие нь усан дээр хун наадан бүжих мэт. Тэрээр хаана ч зөрөн өнгөрсөн гэрэл гийн цацарлаа.

Ю Яны бие дээшээ хөөрөн Хар рашааны эрэг дээр гарвал тэрээр сүнстэйгээ нэгдэн эцэстээ нүдээ нээв.

Биед нь өөрчлөлт гарсан. Түүний нөдөр 66см байлаа. Их жижигхэн. Тэрээр нүдээ нээвэл удалгүй торгон хувцас өөрөө бүрэлдэн биеийг нь бүрхлээ. Гэхдээ энэхүү хувцасны цаана байгаа уран сайхан биеийг хүн төсөөлвөл биеэ үл захиран огших бөлгөө.

Не Ли уснаас гаран үсрэв.

“Не Ли миний тэнгэрлэг биеийг сэргээсэнд баярлалаа. Сэргээсэн хурд нь миний бодсоноос илүү хурдан байв.” Ю Ян хэллээ, ийнхүү хэлээд тэрээр Не Ли уруу харав. Хоолой нь ихэд эелдэг байлаа.

“Зүгээрээ.” Не Ли инээмсэглэн сунгалтын дасгал хийв. Тэрээр Ю Яны бие уруу олон хээн бичээс хийсэн учраас нойр нь хүрч удалгүй унтмаар мэдрэмж төрлөө.

Ю Ян хэсэг зуур чимээгээ аядав. Бие нь сэргэсэн ч өөрт нь бэлэг болгон өгөх зүйл юу ч байдаггүй ээ. Тэрээр хэсэг зуур бодод хэлэв. “Би чамд өртэй. Надаас хүсэх юу ч байсан ирээдүйд хэлээрэй.”

Ю Яны үгийг сонсоод Не Ли инээмсэглэн хэлэв. “Бурхан эгч ийм өгөөмөр загнаж байхад би талархсан сэтгэлээ илэрхийлье. Бурханыг ар талаа болговол, над шиг эгэл хүмүн ар талдаа санаа зовохгүй цэх шулуун явах билээ.

Не Лигийн үгийг сонсоод Ю Ян инээмсэглэлээ барьж үл дийлэв.



Өмнөх хэсэг

Дараагийн

 

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 200”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.