Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 39]

6 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 39 – Үхлийн тулаан
Гуллермо хэсэг чимээгүй байснаа. “За, тэднийг илгээе.” гэв.
Удалгүй төв байран дахь зургаан энгийн цэрэг хүрч ирлээ. Портер Гуллермо хоёр нэг нэгэнрүүгээ харж байснаа, Портер нөгөө зургаад хандан. “Та зургаа, армитай нэгдэн хэрэмрүү довтлого. Хэрэмд хүрмэгцээ, хурдаа нэмэн хаалгыг нээж армийг хотод оруул. Тэднийг хамгаалалтаа бууруулсан байгаа дээр нь барьж аваад, хариу үйлдэл үзүүлэх боломж бүү олго.” гэвэл.
“За, ноёнтоон.”
Тэдний гурав нь даруй хүлээн зөвшөөрвөл, өнөөх гурав нь Гуллерморуу харлаа. Гуллермо ч толгой дохиод. “Портерын хэлснээр хий.” гэвэл.
“Мэдлээ ноёнтоон.”
Өргөн уудам талбайд эрчүүдийн морьд царцаа мэт уулгаран хотын зүгт давхина. 16 шидийн их буу зогсолтгүй галлаж, галлалт бүрээрээ олон амь авч одож байлаа. Кодийн муж хотын хэрэм дээр Линлэй тэр хэд тулааныг үзэн зогсоно.
“Тэд хангалттай догшин тулалдаж байна.” Гэйтс уруулаа долоон хэлбэл.
Хазэр Линлэйруу хараад. “Ноён Линлэй, биднийг явуулж тэдэнд хичээл заалгана уу.” гэв. Баркерын ах дүүсээс ганц Баркер л Гэгээнтэн зэрэглэл болсон. Бусад дөрөв нь 9-р зэрэглэлийн оргил түвшин хэвээрэй л байгаа, тэд юу юугүй хязгаараа давах гэж буй.
Линлэй тулааныг дээрээс харан зогсоно. Тэрээр тайвнаар инээгээд, “Бүү яар. Та нарт удахгүй боломж гарамц. Гэхдээ санаж яв, юу ч болж байсан, тэдэнд шидэт эрдэнийн уурхайн хэмжээг дэлгэж болохгүй шүү.”
Шидэт эрдэнийн уурхайтай харьцуулбал, Линлэйд халаасан хэмжээст илүү үнэ цэнэтэй.
Тэр бол түүний хадгалж үлдэх ёстой бэлтгэл хийх газар нь.
“Харамсалтай нь, Засслэр Гэгээнтэн зэрэглэлд хүрчихсэн. Эс бөгөөс, тэр ганц хөдлөхөд л, өөрсдийнх нь нэг сая цэргээр хариу дайруулж болох байсан юм.”
Линлэй санаа алдаад ийн хэллээ. Засслэр Линлэй хоёр бараг л зэрэг Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн. Засслэр одоо Гэгээнтэн зэрэглэлийн Үхдлүүдийн сүнс амьлуулагч Их шидтэн. Их шидтэн болсныхоо дараа, Засслэрийн хүч аймшигтай өндөрлөгт хүрсэн.
Засслэр одоогоор Гэгээнтэн зэрэглэлийн үхдлүүд цуглуулж байгаа.
Ганц Их шидтэн л Гэгээнтэн зэрэглэлийн үхдэлийн бүлгийг цуглуулж тушаал өгч болдог. Үүнээс л тэднийг хэр аймшигтай хүчирхэг гэдгийг төсөөлж болох биз.
“Муу хөгшин. Тэр бүхий л хугацаанд ууланд бүгж бэлтгэл хийх болсон. Тэр өөрийгөө ганц ч харуулаагүй.” Гэйтс уурлан. “Сүүлд, би түүнтэй уулзахад, тэр намайг Гэгээнтэн зэрэглэлийн үхдэлтэй тулалдуулсан. Би тэр хараал идсэн зомбиг нь… хүчтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой байх.” Гэйтс ийн хэлээд уртаа санаа алдлаа.
Линлэй ч нууцхан санаашрана.
Засслэр ердөө л Гэйтсээр тоглосон. Линлэй мэдэж байгаа… Хэрэв Засслэр жинхнээсээ хандсан бол, Гэйтс тэр доороо ялагдах байсан. Ийм учраас үхдлүүдийн сүнс амьлуулагч шидтэнгүүд сүнстэй холбоотой чадварууд нь өндөр байдаг, бас сүнслэг дайралтын өндөр чадвартай. Гэгээнтэн зэрэглэлд хүрээд, Засслэр сүнслэг дайралтаа ашиглахад…
Хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлтэн байсан ч тэсэхгүй.
“Банг!”
Гэнэтхэн, Линлэй болон бусад нь хэрэм чичирхийлхийг мэдэрлээ. Баркерын царай хувьс хийв. “Муу шүү!” Линлэйн сүнслэг энергиэрээ мэдэрвэл, 9-р зэрэглэлийн 6 дайчин хотын хаалгыг сүйтгэж байлаа.
“Давшаад!” Цэргүүд хотын хаалга нурсанд машид баярлаж байлаа.
Тэр даруй, олон тооны цэргүүд хотруу уулгалан дайрлаа. Тэднийг зургаан 9-р зэрэглэлийн дайчид удирдаж байлаа. Тэдний хотын харуулууд зогсоох гэсэн ч, тэд харуулуудыг амархан гэгч нь хороолоо. Өмнөд хаалгын командлагч ч гэсэн болж бүй зүйлсийг хүйтнээр харан зогсоно.
“Бул чулуу унагаа!” Командлагч чангаар хашхирлаа.
Удалгүй, хэдэн дайчид нууц хөшүүргүүдийг татлаа. Чяхрах дуу гарч, хэдэн арван метрын зузаантай аварга бул чулуу доош уналаа. Цэргүүд бултахыг хүссэн ч, тэд тэгж амжилгүй бяц даруулан үхэцгээлээ.
“Бам!”
Хотын хаалгыг битүүмжилчихлээ!
Гаднах цэргүүд ч орж чадахгүй, доторх цэргүүд ч гарч чадахгүй байдалд орлоо.
“9-р зэрэглэлийн зургаан дайчин. Тэд бүгд ороод ирлээ.” Гэйтс ууртайгаар орилоод, гараа даллан, аварга сүх гаргаж ирэн бариад доош буув. Тэрхүү зургаан дайчид хот дотор хэдийн орж ирцгээсэн байлаа. Гэйтс доош үсрэн буувал, Анк, Бүүнэ, Хазэр нар ч түүний дагалаа.
Хот дотор.
Зургаан 9-р зэрэглэлийн дайчид ширүүн аллага үйлдэн, таарсан бүхнээ хороож байлаа.
“Түргэн зугтаа!” 9-р зэрэглэлийн дайчдын нэг чангаар хашхирсан офицерыг дайны илдээрээ цавчин хоёр хэсэг болголоо. Тэд явсан газарт хүүрнүүд хөглөрч байлаа.
Тэд энд удаан байж болохгүйгээ мэдэцгээж байсан юм.
Тэд өөрсдийг нь дагаж явсан цэргүүдээ огт тоолгүй орхижээ. Алтлаг үстэй нэг нүдтэй эр нь хүчтэй жийн 50 метрын өндөрт хөөрөн хотын гадна гарч ирлээ. Нөгөө тав нь ч даруй үсрэх гэтэл…
“Зугтахыг хүсээ юу?”
Аймшигт дуу дуулдвал, аймшигтай аварга сүм тэдний зүгт гялс хийлээ. Гэйтс эхэлж газардсан бөгөөд, тэрээр агаарт байхдаа 9-р зэрэглэлийн дайчдын нэгийг нь зогсоожээ. 9-р зэрэглэлийн дайчин хүнд илдээрээ сүхийг хаах гэсэн ч, удалгүй…
“Бам!”
Дайчны хүнд илд хэдэн хэсэг болж газарт оочлоо. Гэйтс ууртайгаар, “Чи муу хотыг сүйтгэж зүрхлэнэ гэнээ? Үх!” АЙмшигт аварга сүхээрээ дахин цавчвал, гэнэтхэн эргэн тойрны орон зай хөлдөх шиг л боллоо.
Гэйтсийн ойлголт тулгах түвшинд хүрчихсэн!
9-р зэрэглэлийн дайчинд зугтах газар байсангүй. “Аа!” Гаслант хадвал, аварга сүм түүний дотор эрхтэнг тараан хаялаа.
Хэдийгээр тэд адилхан л 9-р зэрэглэлийн дайчид ч гэлээ, Гэйтс бол 9-р зэрэглэлийн оргил түвшний Үхэшгүй дайчин. Тэд хэтэрхий их ялгаатай.
Дөрвөн дайчид хариу дайралт хийлээ. Тэдний нүд уур хилэн болоод алах хүслээр дүүрэн байлаа.
Тулаан маш хурдан болж өндөрлөлөө.
“Ноёнтоон, надаас бусад тав маань… зугтаж чадсангүй.” Алтлаг үстэй ганц нүдтэй эр энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа.
Портер Гуллермо хоёрын царай барайна.
“Боломжтой гэж үү? Чи 9-р зэрэглэлийн дайчин биз дээ!” Портерын царай цонхий цайсан байлаа.
“Би Линлэй болон Үхэшгүй дайчдыг хэрэм дээр байхыг нь харсан.” Гуллермо гэнэтхэн хэллээ. Гуллермогийн хүчний түвшнөөс үзвэл, тэр хэдэн км цаана буй хэрэм дээр зогсож буй Линлэйг харах боломжтой.
Портер сулхан дуугаар, “Гуллермо, Линлэй гэрээг зөрчиж 9-р зэрэглэлийн дайчдыг алсан юм болов уу?” гэвэл.
“Линлэй биш ээ.” гээд Гуллермо толгой сэгсрээд. “Хэрэв тэр байсан бол ганц ч дайчин зугтаж чадахгүй байх байсан. Би Гэгээнтэн зэрэглэлд ороогүй байгаа Үхэшгүй дайчид болов уу гэж таамаглаж байна. Тэдний хүчнээс үзвэл, энгийн 9-р зэрэглэлийн дайчдыг зохицуулах тэдэнд юу ч биш.” гэлээ.
Портер хөмсгөө зангидна.
“Явдаа.” Тэр бол азтай амьд үлдэгч.
Тэгээд Портер ийн тушаал буулгалаа. “Цэргүүдийг ухраа. Өнөөдөртөө, дайралтаа түр зогсоох болно.” гэвэл.
“Мэдлээ, ноёнтоон.” мэдээ хүргэгч даруй гүйн одлоо.
Гуллермо Портерруу эргэлзэнгүй харна. Портер нүдээ анилаа. Хэсэг хугацааны дараа, тэр нүдээ нээгээд тайвнаар. “Гуллермо, шөнө дахин дайрахдаа бэлдэцгээе. Бид үүр цайхаас өмнө хотыг эзлэн авах болно. Бид шаардлагатай бүх амийг золиослох болно.” гэхэд.
“Шөнө үү?” Гуллермо хөмсгөө зангидан Портерруу хараад. “Бид дайчдынхаа амь насыг анхаарахгүй байсан ч, эзэлж авна гэдэг их хэцүү байх болно.” гэв.
Гуллермо Портер хоёрын хэн хэн нь энгийн дайчдын амь насыг анхаарахгүй байлаа. Тэд олон тооны цэргүүдэд тушаал буулгадаг, тэд дайнд аль болох бага амь золиослох үйлдэл л хийнэ. Энгийн дайчид ердөө нэг эсвэл хоёр жил л бэлтгэл хийх шаардлагатай байдаг.
Тэдэнд тэд нар хамаагүй.
Харин элит цэргүүд бол өөр хэрэг.
Жишээлбэл, 100 мянган цэрэг зүүн хаалгаруу довтолсон.
“Өнөө шөнө, бид хотруу дайрна. Хэрэв өглөөний таван цаг гэхэд эзэлж чадахгүй бол, бид сүүлчийн тамга хөзгөө ашиглах болно.” Портер Гуллерморуу хараад. “Юу гэмээр байна, Гуллермо?” гэвэл.
“Бидний сүүлчийн тамга хөзөр?” Гуллермо хэсэг дуугаа хураалаа.
Тэр Портер юуны талаар яриад байгааг мэдэж байлаа. Гуллермо багахан толгой дохиод, “Болж байна!” гэлээ.
Үнэндээ, хэрэв тэд шөнөөс үүрийн таван цаг хүртэл ширүүн тулаан хийвэл, тэд эзэлж чадахгүй байсан ч, тэд Кодийн муж хотын хүчнийг туйлд нь хүргэнэ. Тэр үед нь, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар тамга хөзрөө ашиглаад ялалт байгуулж болно.
Олон дайчид далайн татлага мэт хойш ухарлаа.
Ваттс нүүрэндээ инээмсэглэл тодруулан хэрэм дээр зогсоно.
Линлэй Ваттсруу харвал түүний нүд сайшаалаар дүүрэн байв. Тэр дайны бүх үйл явцыг ажигласан. Олон удаагийн дайралтыг, зүүн болон өмнөд хаалга хүлээн авсан ч, Ваттсын армийг удирдах үйлдэл болон тушаал төгс байсан.
“Ваттс.” Линлэй тэр хэд түүнрүү дөхөн хүрч ирлээ.
Ваттс ч тэр хэдийг хараад бөхийлөө.
Линлэй инээмсэглээд. “Өнөөдрийн тулаан дууслаа. Ваттс шөнөдөө сайхан амраад ав.” гэхэд.
“Хэрэггүй дээ, ноёнтоон.” гээд нухацтай царай гаргаснаа. “Өнөөдөр дайснууд бидэнрүү хэд хэдэн удаа дайрсан. Тэд элит цэргүүдээ ашиглан зүүн халагыг эзлэхийг оролдож, өмнөд хаалгыг 9-р зэрэглэлийн дайчдаараа сүйтгүүлсэн. Тэгээд бас цэргүүд нь ширүүн дайралт хийсэн… үүнээс үзвэл дайсны командлагч их тэвчээртэй хүн байна. Би тэдний дараагийн төлөвлөгөө өнөөдөр шөнө эсвэл маргааш ил болно гэдэгт итгэлтэй байна. Өнөө шөнө, тэд дарахыг завдаж мэднэ.” гээд Ваттс дайсны хуаранруу харлаа.
Тулаанд дайсныхаа командлагчийг ямар хүн гэдгийг мэдэж чадвал, дайсныхаа үйлдлийг таамаглахад илүү амар болдог.
“Өө?” Линлэйн царайнд инээмсэглэл тодорлоо.
Гэйтс хөхрөн инээгээд. “Ноён Линлэй, бүү эргэлз. Ваттсын таамаг дор хаяж л 90%-ийн магадлалтай байдаг юм.” гэлээ.
Шөнө нь Линлэй тэр хэд дарс уун сууцгаалаа. Ваттс тэдэнд шөнө гэнэтийн дайралт хийх магадлалтай гэсэн болохоор тэд хүлээцгээж байсан юм.
“Нууц халаасан хэмжээст өрөө?” Бүүнэ Линлэйн үгэнд ихэд цочирдов.
Баркер толгой дохиод. “Тийм. Элементтэй хамааралгүй надад хүртэл өрөөн дэх бүхийл элемент мэдрэгдсэн. Тэрхүү мэдрэмж… их өвөрмөц байсан. Надад би урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр байгальтай ойр болсон юм шиг мэдрэмж төрсөн.”
“Анк, Бүүнэ, Гэйтс, Хазэр. Та хэд шаргуу бэлтгэл хийх хэрэгтэй. Ирээдүйд, та нар Гэгээнтэн зэрэглэл болох үедээ, халаасан хэмжээст өрөөрүү орж бэлтгэл хийх боломжтой болно.” гээд Линлэй инээмсэглэлээ.
10 метрын өргөнтэй өрөө. Дотор нь олон хүн бэлтгэл хийж болно.
Гэнэтхэн, өмнөд хаалганаас хашхираан дуулдавал, шидийн их буунууд гал нээлээ. Аймшигтай хашхираан хадаж, сумнууд салхи исгэрүүлэн чавхадна… Линлэй тэр хэд харц солилцож байснаа, хөхрөн инээлдлээ.
“Ваттс нээрээ. Түүний зөв байж. Алив.” Линлэй Ваттсыг гэх хүндлэл мэдэрнэ.
Тэр хэд өмнөд хаалгаруу яаравчилцгаалаа. Тэдний ойртвол, тулааны дуу чанга гэгч нь хадаж байлаа. Бамбарын гэрэлд, хэрмийн доодох цогцсуудаар дүүрсэн нь харагдах а, хэрэм дээрээс ч гэсэн олон хүмүүс харвуулан доош унаж байлаа.
“Модон бэхлэлт.” Линлэй хотруу аварга байгууламж ирж явааг харлаа.
Модон бэхлэлт бүр 40 метр өргөн ба, бүхэлдээ ганц болон цементээр хийгджээ. Тэрхүү том байгууламж хотруу аажим аажмар дөхнө. Энэхүү аварга байгууламж гурван давхар гангаар хийгдсэн.
“Бүүм!” Шидийн их буу модон бэхлэлт дээр буулаа.
Галан тэсрэлт эхний давхаргыг нь хайлуулсан ч, ган их зузаан байлаа. Эдгээр аварга модон бэхлэлт нарт огт өөрчлөлт гарахгүй байлаа. Арван бүслэлтийн модон бэхлэлт эгнээд аажуухнаар хотын хэрэмрүү дөхнө.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

6 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 39]”

  1. Wowldaa иймиглё юм болох байсан юмуу удахгүй хууль дүрэмгүй нутаг нэг улсын гхрт орохнээ үнэн янзтай ахиад ганц анги гэвэл даварман хэрэг болох байх баярлаа амраа

    Таалагдсан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.