Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 38]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 38 – Догшин дэлбэрэлт
Өмнөд хаалгын гадна байх Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын хүчин эцэс төгсгөлгүй далай мэт байлаа. Кодийн муж хотын цэргүүд ихэд сэрэмжтэй байцгаалаа. Тэд өмнө нь буй энэ далай мэт их цэргүүд гэнэтхэн л давалгаалан ороод ирнэ гэдгийг мэдэж байсан юм.
Гол хүчнээс цөөн тооны хүчин тусгаарлагдсан байлаа.
Энэ хэсэг цэргүүд зүүн хаалгыг чиглэж байв. Газар зүйн байршилаас болоод, Гэрэлт сүм өмнө болон зүүн хаалгаруу л довтолж чадахаар байв. Хойд болон баруун хаалганы хувьд, тэнд арми байрлуулах боломжгүй. Зүүн хаалгаруу илгээсэн цэргүүд хоёр легионоос бүрдсэн.
Тэрхүү хоёр легион нь Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын элит цэргүүд.
Сүүдрийн сүмийн легионы командлагч богино цэнхэр үстэй хэрцгий царайтай эр хэрмийг ширтэнэ. Харин түүний дэргэд буй алтлаг үстэй эр бол Гэрэлт сүмийн леионы командлагч.
Хэрэв тэд зүүн хаалгыг эзэлчих юм бол, тэд энэ тулаанд их том ач холбогдол үзүүлнэ.
“Ердөө тавхан шидийн их буу.” Цэнхэр үстэй эр тайвнаар хэлснээ. “Рожерс, ингэвэл яаж байна. Манай цэргүүд эхлээд давшиг, тэгээд биднийг хэрэмд ойртох үед, хэрэмд орц үүсгэхээр хамгийн догшин цэргүүдээ илгээж болох юм. Бусад цэргүүдээ араас нь илгээе. Бид орчих л юм бол, Кодийн муж хот дууслаа л гэсэн үг.” гэхэд.
Рожерс түүнрүү харснаа. “Брайн, хэн нь түрүүлж нэвтэрч чадахыг харцгаая л даа.” гэв.
“Болж байна.” Брайны нүд бардамналаар дүүрэн байлаа.
Цаг хугацаа өнгөрч. Хоёр элит легионууд бэлэн байдалд чимээгүйхэн хүлээж байснаа… гэнэтхэн, уухайн дуу хадуулж эхэллээ. Шидийн их буунууд галлаж эхлэн, дайчид уухайлан орилолдож, сумнууд агаар зүсэн исгэрч, хорвоо ертөнц цуврал дуунууд хадаж эхэллээ.
“Эсрэг талынхан эхэлчихлээ.” Брайны царайнд инээмсэглэл тодорно.
Рожерс ч толгой дохиод. “Бид зүүн хаалгыг эзлэх үед, бидний ялалт баталгаатай болно.”
Анх төлөвлөснөөрөө, тэд өмнөд хаалган дээрх тулаан оргил үе дээрээ ирэхийг хүлээж байлаа… таван минутын дараа, Брайн гэнэтхэн ууртайгаар “Ал!” хэмээн ориллоо.
Тэдний генералууд бүгд төлөвлөгөөг мэдэж байсан болохоор даруй цэргүүдээ урагш давшуулав.
40 метр урт үргэлжилсэн салаа зүүн хаалгаруу хурдтайгаар давшиж эхэллээ.
Олон тооны цэргүүд хамаг хурдаараа хөдлөхийн сацуу, толгой дээрээ бамбайгаа барьцгаажээ.
Таван шидийн их буунууд галлаж эхэллээ. “Бүүм!” “Бүүм!” Шидийн их буунууд аймшигтай дуу хадуулж, асар хурдтай таван гэрлийн бөмбөлөгөөр галлавал, өнөөх бөмбөлөгнүүд нь асар хүчтэйгээр дэлбэрч байлаа. Тэр даруй, цэргүүд үхэцгээж байсан ч, үлдсэн цэргүүд эргэлзэх ч үгүй цааш давшицгаана.
Тэд эргэлзвэл үхнэ.
“Хурдан юм!” Зүүн хаалганы командлагч дайснууд өөрсөдрүү нь асар хурдтайгаар ирж байгааг мэдэж байлаа. Шидийн их буугаар ердөө гуравхан удаа галласан ч, дайснууд хэдийн 100 метрын зайд ороод ирсэн байлаа. “Байз!” Тэрээр гэнэтхэн дайсны хамгийн хурдан гүйж буй цэргүүд төгс зохицолдоотой нэгэн нэгж байгааг олж илрүүлсэн юм.
Товчхондоо тэд бол элит цэргүүд. Тэд хүчээ нэгтгэж эргээд салцгааж байсан юм.
“Ххмм. Тэд…” Командлагчийн царайнд хүйтэн инээмсэглэл тодорлоо.
“Шидийн их буунуудыг бэлд!” Командлагч чангаар хашхирахад, төд удалгүй… өшөө 15 шидийн их буунуудыг хотын хэрэм дээр нэмж авч ирлээ. Өмнөх 5 шидийн их бууг нэмбэл, нийтдээ 20 шидийн их буу эгнэсэн байлаа. 20 шидийн их буунууд зэрэг галаллаа.
15 шидийн их буу нэмэгдсэнийг хараад, Брайн Рожерс хоёрын царайн хувьс хийгээд л явчихав.
“Үгүй ээ!” Барайны царай барайн, чангаар ориллоо.
“Бүүм!” “Бүүм!” “Бүүм!”
20 шидийн их буунууд нэгэн зэрэг гал нээлээ, тэдний бай нь урд эгнээнд буй элит цэргүүд байлаа. Газрыг чичирхийлүүлсэн цуврал дэлбэрэлт хадлаа.
“Үгүй ээ!” Олон дайчид шидийн их бууны гэрэл гялс хийхийг хараад, айн хашхирцгаалаа.
Гэхдээ их буунууд хэтэрхий хурдан байла. Гэрлийн гялбаа газарт буухад дайчдад бултах ч боломж гарсангүй. Дайчид дэлбэрэлтээс болоод ийш тийш шидэгдэн, зарим нь хөлдөж, зарим нь амьдаараа шатаж, үлдсэн нь тасарсан мөчөө барин гаслантайя орилоцгооно…
Нүд ирмэх зуурт, 3000 гаруй цэргүүд үхэж хэдэн мянган цэрэг хүндээр бэртлээ.
Энэ үнэхээр аймшигтай байсан юм.
Олон цэргүүд цочирдолд орцгоолоо. Түүнчлэн, үхсэн цэргүүдийн олонх нь элитийн элит цэргүүд байсан юм. Үлдсэн цэргүүдийн зүрхэнд айдас хуралдаж эхэллээ.
“Давшаад! Нөхдийнхөө өшөөг авцгаа!” Зарим цэргүүд уухайлан дайрцгаалаа.
“Хэрэв бид тэнд хүрчих юм бол, бид ялна!”
ТЭргүүн эгнээд хүрч очихоос өмнө, зүүн хэрэм дээрээс, буцалсан халуун газрын тос асгаж эхэллээ.
“Аа!!!” Олон цэргүүдийн нүүр бие нь түлэгдэн доош эвхрэлдэн уналаа.
“Галлаад!”
Хүйтэн дуу хадвал, үхлийн бурхдаас ч илүү хорин шидийн их буу галлахаас гадна… бусад дайчид ч галтай сумаар дайсанруу харваж эхэллээ. Олон хүн халуун тосонд хучигдсан байсан болохоор, галт суманд оногдвол…
Тосонд ердөө түлэгдээд үлдсэн байсан хүмүүс хүн бамбар болон хувирч байлаа.
Хэрмийн гадна тал яг л галан далай мэт боллоо.
Олон дайчид хүнэн галт бөмбөлөг болж, үхэн үхтлээ тарчлан хашхирна. Ард байсан цэргүүд урагш давшиж зүрхлэхгүй байлаа, учир нь тэдний өмнө галан далай давалгаалж байлаа. Гэсэн хэдий ч, энэ мөчид, шидийн их буунууд дахин гал нээж, хэдэн мянган хүнийг хороолоо.
Дайсны хуаран дэлбэрлээ.
Рожерс Брайн хоёр галзуурах шахна. Тэд ууртайгаар, “Ухраад, түргэхэн ухар!” хэмээн хашхирлаа. Нүд ирмэх зуурт, 10 мянган дайчид үхэж, хэдэн мянган хүн хүндээр шархадсан байлаа.
Хамгийн аймшигтай нь, шидийн их буунууд тасралтгүй галлаж байсан юм.
20 шидийн их буунууд тэдний ёс суртахууныг мохоож байсан юм.
Таван шидийн их бууны ганц дайралт л мянган цэрэг алах чадалтай ч, тэднийг ойрттол тэд ердөө гуравхан удаа л галлаж чадна. Гэхдээ хорин шидийн их буу гэдэг өөр хэрэг… тэдний ганц хосолсон дайралт л урд эгнээний элит цэргүүдийг нь хүйс тэмтэрсэн.
Хорин шидийн их бууны хүч хэтэрхий их байлаа.
Тэд галзуу мэт ухарч байсан ч, хорин шидийн их буунууд дахин хоёр удаа галлавал, дахиад хэдэн мянган хүн үхлээ. Үзэсгэлэнтэй, гэрлийн бөмбөлөг шиг галт наадам зүрх зүсэн аймшигтай хүчтэй байлаа.
Шидийн дайралт үгээр хэлэмгүй хүчирхэг байлаа. Жишээлбэл, Галан тэсрэлтийн цагираг яг л улаан долгион шиг байсан юм.
Харамсалтай нь, үзэсгэлэнтэй ч гэлээ уг тэсрэлт үнэхээр аймшигтай байлаа.
“100 мянган цэргээс… 20 мянга нь үхэж, 10 мянга нь хүндээр бэртлээ.” Рожерс сулхан дуугаар хэлснээ. “Богинохон хугацаанд, бидний ёс суртахуун бүрэн устлаа. Дайчдын шидийн их бууруу дайрцгаах зориг мохлоо.”
Тэд бамбайгаараа дайсны сумыг халхалж болох ч, шидийн их бууны дайралтыг хааж чадахгүй, ялангуяа том калиберыг нь.
“20. Яагаад 20 шидийн их буу байдаг билээ?” Брайн уурсан. “Их лам гуай бидний ийшээ илгээх үедээ, тавхан байгаа гэж хэлээгүй билүү? Хэрэв 20 гэж мэдсэн бол, бид хүмүүсээ үхэлрүү нь илгээхгүй байх байсан юм!”
Шидийн их бууны хүч аймшигтай их.
Дайралтын хүрээнд орсон цэргүүд, газар дээрээ үхэцгээж байсан. Түүнчлэн, тэсрэлтийн хоорон дахь зай их ойрхон байсан. Тэд хангалттай шидэт эрдэнийн чулуутай болохоор тасралтгүй дайрч чадна. Тэд 8-р зэрэглэлийн 20 шидтэнгээс ч илүү аймшигтай байлаа.
“Буцацгаая.” Рожерс цэргүүдээ хараад ийн тушаал буулгалаа.
Брайн нударгаа зангидна, тэр болсон зүйлийг хүлээн зөвшөөрхийг хүсэхгүй байлаа. “Чөтгөр гэж. Бид урхинд орж. Хараал идсэн Кодийн муж хотынхон. Буцацгаая.” Тэд дайралтын хүчнийхээ 30%-г алдсан. Хэрэв тэд дахин дайрвал, тэд өмнөх дайралтынхаа хүчний хагаст ч хүрэхгүй.
Гэсэн ч дайсан ганц ч дайчнаа алдаагүй.
Мэдээж, дайсан их хэмжээний мөнгө зарлагадсан. Шидийн их бууны галлалт бүр, асар их мөнгө үрж буй хэрэг.
Хэр олон хаант улс шидийн их буугаар ингэж тасралтгүй дайрч чадах билээ дээ?
Бодит байдал бол худал хуурмаг. Худал хуурмаг бол бодит байдал.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар хэдэн урхи бэлдсэн ч, харамсалтай нь, Кодийн муж хот шидийн их бууныхаа тоог нууж байж. Тэдэнд нийт 36 шидийн их буу бий ч, эхлээд ердөө 15-г нь л гаргасан.
Тэдний төлөвлөгөөгөөр, зүүн хаалга дээр 20 шидийн их буу, өмнө хаалган дээр 16 шидийн их буу байрлуулахаар төлөвлөсөн.
Зүүн хаалганы тулаан хурдан дууссан ч, өмнөд хаалган дээрх тулаан ширүүн өрнөж байлаа.
“Бэлдээд.” Олон тооны цэргүүд том нум хөвчрүүлэн татацгаана. Аварга нумнууд ихэд аймшигтай харагдана. Цэргүүдийн зарим нь эдгээр хэдэн зуун паунд нумыг амархан гэгч нь өргөнө.
Эднээр галлахын тулд хор гараа ашиглах хэрэгтэй болж байгаагаас нь л энэ нум хэр хүчирхэг болох нь төсөөлөгдөнө.
“Галлад!”
Тушаал буулгах үед, хэрэм дээрээс суман бороо асгарвал, аймшигтай хашхираанууд хадна. Энгийн бамбайнууд үйлчлэх ч үгүй байлаа. Эдгээр аварга сумнууд цэргүүдийг бамбайтай нь хамт нэвт сүлбэж байв.
Төд удалгүй, олон тооны цэргүүд газарт унацгаалаа.
Гэхдээ олон тооны цэргүүд үхсэн ч, бусад нь үргэлжлүүлэн давшина.
Тэргүүн эгнээний олон цэргүүд хэрэмд наалдан ирвэл, олон цэргүүд тэдэн дээрээс юм хаяхаар зэхнэ. Нууж байсан зургаан шидийн их буугаа гаргаж ирээд ширүүн дайралтаа үргэлжлүүлэн хийлээ.
Гэсэн хэдий ч, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын хүчин хэтэрхий олуулаа байлаа.
Тэд яг л дуусашгүй давалгаа мэт байв!
“Ухарцгаая. Хэрэв бид үргэлжлүүлбэл, хүн хүчээ үрсэн тулаан л болно. Олон ч хүн үхлээ.” Гуллермо хөмсгөө зангидлаа. Богино хугацаанд, тэд 100 мянган хүнээ алджээ. Гэхдээ мэдээж, Кодийн муж хот хүмүүсээ алдсан, дор хаяж 10 мянган хүнээ.
Гол асуудал нь 16 шидийн их буунууд хэтэрхий олон хүн алж байлаа. Бас, аварга сумнууд болон бул чулуунууд дээрээс нь шидэж байгаа нь.
Ханан дээр байгаа хүмүүс их давуу талтай байлаа.
“Таагүй мэдрэмж төрөөд байна.” Портер 16 шидийн их бууг хараад хөмсгөө зангидаад. “10 шидийн их буу байх ёстой байтал, тулаан эхэлмэгц нэмээд 6 шидийн их буу гараад ирлээ. Зүүн хаалга дээр юу болж байгаа бол гэж… санаа зовж байна.”
Гуллермогийн санаа зовниж байлаа.
“Тэр талд ч гэсэн шидийн их буу нэмэгдэж гарч ирсэн болов уу?”
Гуллермо толгойгоо сэгсрээд. “Тийм байх албагүй. Магадгүй тэд зүүн хаалганы шидийн их буунуудаа өмнөд хаалгаруу хөдөлгөж байгаа байх.” гэхэд.
“Тэгж л найдая.” Портер үхсэн цэргүүдээ анхаарахгүй байлаа.
Тэр ялалтыг л хүсэж байв.
“Их ламтаан.” Брайн Рожерс хамаг хурдаараа гүйн ирлээ.
“Юу болсон?” Их лам нар тэр хоёрыг хараад сайнаар дуусаагүйг гадарлалаа.
Брайн хараан. “Их лам, хэн нь тагнуулын мэдээг хүргэсэн? Тэд муу сайн новшнууд. Таван шидийн их буу биш, 20 шидийн их буу байсан! Хараал идсэн 20 шидийн их буу! 20 шидийн их бууны хэдхэн дайралтаар манай цэргүүдийн… 20 мянга нь үхэж, олон хүн шархадсан. Манай легион нийт ердөө 100 мянган хүнтэй. Тэд нийт хүчнийхээ 30%-г алдлаа. Тэрнээс гадна… манай легионы элит цэргүүд, урд эгнээнд явж байсан болохоор, тэр дороо үхсэн. Манай цэргүүдийн тулалдах зүрх зориг мохлоо. Тэд бүгд хэтэрхий их айж.”
Портерын царай хувьс хийгээд явчихлаа.
Тэр одоо л ойлголоо.
Кодийн муж хотыг холоос хараад, Портер шүдээ зуун. “Тэгэхээр та нар биднээр зугаацаж байх шив. Чи биднээр зүүн хаалгаруу дайруулаад 5 шидийн их буугаа 20 болгосон юм биз дээ?” Портерын нүд чяс улаан болон. “Гуллермо, төлөвлөгөө энэ тэрийг март. Даруйхан 9-р зэрэглэлийн бүх мэргэжилтнүүдээ илгээ!”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.