Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 37]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 37 – Шидийн их бууны хүч

”Өө? Чи татгалзаа юу?” Линлэй Ваттсруу гайхангуй харлаа.
Тэрээр энэ саналыг давгүй санаа байна гэж бодсон. Дайсны хүч суларсан үед гэнэтийн дайралт хийснээр Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын хүчийг ихээр хорогдуулж чадна.
Ваттс даруйхан хүндэтгэлтэйгээр, ”Ноён Линлэй, үүнд татгалзсанд гурван хүчин зүйл шалтгаалсан.
Гурван хүчин зүйл ий?
Линлэй дайн тулааны талаар ихийг мэдэхгүй, тиймээс тэрээр анхааралтай гэгч нь Ваттсын тайлбарлахыг сонслоо.
”Эхлээд, гол Кодийн муж хотоос хэдхэн арван км цаана байдаг тул амжилт олох боломж бага. Хэрэв бид цэрэг илгээвэл, дайсны сая гаран цэрэгтэй хүчин, армиа дахин зохион байгуулна.” гэхэд.
Баркер толгой сэгсрээд. ”Сая цэргийг ном журманд нь байлгаж тулаанд бэлэн байлгана гэдэг амар ажил биш.” гэв.
Ваттс ч толгой дохиод. ”Тэр үнэн. Би дайсны хүчин тулаанд бэлдсэн гэх гэсэн юм. Бидэнд хагас сая цэрэг л бий. Бид ийм довтлогоонд хичнээн хүн илгээж чадна гэж? Энэ бол ердөө эхний хүчин зүйл нь. Хоёрт гэвэл… би Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын командлагчид ийм энгийн алдаа гаргана гэж бодохгүй байна.”
”Хэрэв би дайсны хүчний командлагч байсан бол…”
Ваттс инээмсэглэснээ. ”Би хамгийн эхлээд элит цэргүүдээ гол гатлуулах байсан, тэгээд дайсантай нүүр тулахдаа бэлдэнэ. Үнэхээр дайсан дайрвал, элит цэргүүд нэлээдгүй саад болно.”
”Бас бид бидний хамгийн том дэмжлэг бол хотын хэрэм гэдийг ойлгох хэрэгтэй!” Ваттс нухацтайгаар хэлснээ. ”Хотын хэрэм дээрээс, манай хүн тус бүр тэдний гурван хүн алж чадна. Тиймээс тэд биднээс тал газар тулалдахыг хүснэ.”
Линлэй ч хүлээн зөвшөөрч толгой дохилоо.
Ваттс үргэлжлүүлэн, ”Гуравдахь хүчин зүйл нь, дайн болохоор тактик хамгийн чухал. Бидний зорилго дайснаа гадна байлгаж дотогш оруулахгүй байх явдал. Энэ хамгийн чухал нь. Бид аль болох удаан энэ чигт нь тогтоовол, бид тулаанд ялна.”
”Тиймээс, бидэнд дайсныхаа тамираа барсан байгаад анхаарах хэрэггүй. Тэдний тамирдаж сульдсан нь үнэн ч юм уу худлаа ч юм билүү хэн мэдлээ?”
Ваттс тайвнаар инээгээд. ”Бид Кодийн муж хот дотор байж, хэрмийн давуу талыг ашиглах хэрэгтэй. Тооцоолоогүй зүйл л болдоггүй юм бол, бид ялна.”
Шөнө өнгөрч, үүр цайлаа.
Харанхуйн Их лам Портер, харанхуйн элементийн чөтгөрийн бараа уначихсан Кодийн муж хотын зүгрүү ширтэнэ.
”Гуллермо, надад энэ нэлээд ширүүн тулаан болох юм шиг санагдаж байна.” гэснээ Портер хөмсгөө зангидан. ”Голыг гатлах гэж бидний хурд их саарсан, бас бидний цэргүүд үймэцгээсэн байгаа. Гэхдээ Кодийн муж хотын үйлдлээс харахад тэд үүнийг анзаараагүй. Тэд бидэнрүү дайрахаар цэргүүд явуулаагүй.” гэв.
Гуллермо ч хариу толгой дохилоо.
Тэд дайснуудаа угтаж авах үдэшлэг бэлдсэн байсан ч, харамсалтай нь, тэр төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн.
Одоо бол, гол гаталсан арми бүхэл шөнөжин амарчихаад байж байсан юм. Тэд Кодийн нийслэлрүү давшицгаана. Тэд нийтдээ 1.6 сая цэрэгтэй байлаа. Уг аймшигт арми бүхэл талбайг бүрхсэн байв.
”Би Линлэйн командлагчийг ухаантай эсвэл зальтай гэхээс айхгүй байна. Гагцхүү түүнийг яг л яст мэлхий шиг хотдоо нуугдаад байх вий гэхээс л эмээж байна.” Портерыг ийн хэлбэл Гуллермо ч хариу толгой дохилоо.
Хэрэв дайснууд нь хотын хэрмийг давуу талаа болон ашиглавал, тэдэнд Кодийн муж хотыг эзлэх амар байхгүй. Хэдийгээр 1.6 сая цэрэгтэй ч , тэд хэт олон амь дэмий үрэхийг хүсэхгүй байлаа.
”Портер. Бид яах ёстой вэ?” Гуллермо ийн хэллээ.
Гуллермо болон Портер нар энэ тулааны командлагчид. Тактикийн хувьд, Гуллермо Портероос дутахааргүй. Портер тайвнаар инээгээд, ”Бидэнд чадах зүйл байхгүй. Одоо бол, бид дайсны хүчийг л шалгаж үзэх хэрэгтэй.”
Гагцхүү дайснаа болон өөрийгөө мэдэж байж ялна.
Кодийн муж хот аварга цэргийн штаб болжээ. Иргэд аль эрт нүүлгэн шилжүүлэгдсэн ба олон байшин сүйджээ. Энд тэндгүй нүх болон түннел ухажээ. Олон тооны зэргүүд хотын зүүн болон өмнөд хэрэм дээр цугларцгаалаа. Баруун болон хойд хэсэгт ч гэсэн хэдэн цэрэг байрлажээ.
Бүх л төрлийн зэвсгүүд хотын хэрмийг сийчнэ.
Линлэй Баркер хоёр хуяг дуулгаа өмсөцгөөсөн байх бөгөөд, тэд хэрэм дээрх цэргийн офицер нарыг шалгана. Хэрэм ихэд л хөл хөдөлгөөнтэй байх ба, олон км урт хэрмийг хүмүүс бүслэн авсан байлаа. Хотын ганц өмнөд хэсэгт л гэхэд хэдэн зуун мянган хүн байсан юм.
”Ямар олон хүн бэ.” Линлэй Баркер хоёрыг алсаас харцгаалаа.
Тэдэнд эдгээр цэргүүд яг л олон царцаа шиг харагдаж байлаа. 1.6 сая Гэрэлт сүм болон Харанхуйн сүм нарын цэргүүд Кодийн муж хотыг бүслэн авчээ. 1.6 сая хүн! Хэлэхэд ядаад байх зүйлгүй тоо ч, тэднийг давших үед…
Ямар аймшигтай юм бэ!
Линлэй хүртэл дарамт мэдэрч байлаа.
”Энэ тулааны үр дүнд хэр олон хүн үхэхийг хэн ч мэдэхгүй.” гээд Баркер уртаа санаа алдллаа.
Энэ олон цэргүүдийг хараад, Линлэйд энэ тулаан маш л харгис болох мэт санагдана. Гэхдээ хүний нийгэм бүрэлдсэн цагаас л дайн дажин тасраагүй.
Хэдийгээр Линлэй тэр хоёр Гэрэлт сүм болон Харанхуйн сүм нарын цэргүүдийг харж чадаж байсан ч, тэдний хоорон дахь зай асар их байсан юм.
Дайсны хүчин асар олуулаа байлаа, хэрэм дээрээс харахад хүртэл төгсгөл нь тээр тэнд харагдана.
”Ваттс дээр очицгооё. Тэр бол командлагч. Бид түүнд ямар нэг зүйл болгож болохгүй.” гээд Линлэй Баркерыг дагуулаад хотын өмнөд хэрмээс буулаа. Ваттс одоогоор хотын өмнөд хэсэг дэх жижигхэн байшинд байсан юм.
Линлэй Баркер хоёрыг харсан Ваттс бөхийлөө.
”Ватт, Ноён Линлэй бид хоёр чамайг хамаалахаар ирлээ.” гээд Баркер хөхрөн инээлээ.
Ваттс хэр тайван байх гэсэн ч, түүний сэтгэл ихэд хөдөлжээ. Линлэй хөхрөн инээгээд. ”Хангалттай. Дайнсныг яах дээрээ төвлөр.” Линлэйд хувьдаа ялагдаж байгаа мэт санагдана.
Ваттс хөхрөн инээгээд. ”Бүү яар. Тэд ямар ч арга ашигласан, би сөрөг арга хэмжээ авна.” гэхэд.
”Тэднийг дайрвал яах гэж байна?” Баркер ийн асуухад.
”Тэд гол гаталсаныхаа дараа, тэд яаран довтлохгүй. Оронд нь, тэд цэргүүдээ амраан үүр цайхыг хүлээнэ. Би… тэднийг цагийн дараа л хотод ирнэ гэж бодож байна. Үдэд, тэд эхний дайралтаа эхлэнэ байх.” гээд Ваттс тайвнаар инээлээ.
”Эхний давалгаа тийм ч хүчирхэг байхгүй. Тэд бидний хүчийг л шалгах гэж үзнэ. Чи хариу баръя гэж бодож байна уу?” Баркер ийн асуухад.
”Шидийн их буунууд.”
Ваттс ийн хариуллаа.
”Чи шууд шидийн их бууг ашиглах гэж байгаа юм уу?” гээд Баркер хөмсгөө зангидлаа. Шидийн их буунууд бол нууц зэвсэг. Тэднийг онцгой мөчид л ашигласан нь дээр. Ваттс тодорхой болгон, ”Их Маршел гуай, санаа бүү зов. Зүгээр л харж бай. Цаг нь ирэхээр, та ойлгох болно.”
”Чи надаа юм нуугаад байгаа хэрэг үү?” Баркер толгойгоо сэгсрээд хөхрөн инээлээ.
Линлэй ч нэг талд нь чимээгүйхэн сууна. Тэр энэ тулааныг энэ эрд даатган үлдээсэн. Удаан хугацааны дараа… Линлэй гэнэтхэн нүдээ нээгээд Ваттсд хандан. ”Бэлтгэлээ базаа. Гэрэлт сүм болон Харанхуйн сүм тэд дайралтандаа бэлдэн тэргүүн салаагаа илгээж.”
Ваттс Линлэйруу гайхширан харна.
Линлэй их зүйл тайлбарласангүй. Хэдийгээр тэр сүнслэг энергиэ ашиглаагүй ч, тэрээр Салхины хуулийн ойлголтоороо, хэдэн км цаадахыг мэдэрч чадна.
”Ноёнтоон, дайсны хоёр легионууд бидний хаалгануудруу дайраад эхэллээ.” цэргийн офицер дотогш гүйн орж ирлээ.
Хэдийгээр хотын хэрэм хэдэн км урттай ч, дайсан хотын хаалгаруу төвлөрөн дайрч байв.
Ваттс Линлэйруу харснаа даруй тушаал буулгалаа. ”Бид төлөвлөгөөгөө дагах болно. Шидийн их буунуудыг бэлтгэ. Бид зочдоо угтаж авах болно.” Ваттс хөхрөн инээхэд, офицерын нүдэнд сэтгэл хөдлөл нь илрэн. ”Мэдлээ, ноёнтоон.” гэлээ.
”Алив, явж харцгаая.” Линлэй ухас хийн бослоо.
Хотын хэрэм дээр, Линлэй Баркер хоёр доош харцгаана. Тэд хоёр легионы олон тооны цэргүүд урагш давшицгаана. 1.6 сая цэрэгтэй харьцуулахад, 40 мянган цэрэг их биш ч гэлээ тэдний өөрчлөгдөх үед, тэд хүнэн дайралтын давалгаа мэт мэдрэмж төрүүлнэ.
”Ал!”
Хэдэн арван мянган цэргүүд бамбайгаа өргөөд хотын хаалгыг гарт буй зэвсгээрээ нүднэ. Тэдний уурхай архираан аянга мэт байлаа. Асар олон цэргүүд урагш давшицгаахын сацуу дотроо хэрэм дээрээс сум харвах вий гэхээс сандарч байсан юм. Гэхдээ тэднийг цочирдолд оруулсан зүйл нь, тэд харвахгүй байлаа.
”Галлаад!” уурхай архираан дуулдлаа.
Арван шидийн их буу гялс хийхэд, аймшигтай мөн чанар тэднээс ялгарч эхэллээ. Гэнэтхэн, шидийн их буунаас аймшигтай хүч ялгархад арван тэсрэлт дайсны легионы зүгт нислээ.
”Шидийн их буу!” аймшигтай хашхираан дуулдана.
Галт бөмбөлөгнүүдийн нэг нь легионы дунд газардвал, галт бөмбөлөгнүүдийн ойролцоох хүмүүс үнс болон хувирлаа. Галт бөмбөлөгнүүд газарт буухад, галан цагираг болбол, усан дээр дусал буусан мэт зүг бүрт долгиолон тархлаа. Галан цагиргад хүрсэн хүн бүр амьдаараа шатаж гаслантайя хашхирцгаана.
Галын хандлагат шид: Галан тэсрэлтийн цагираг!
Нэг тэсрэлтэнд, зуун хүн үхэж байв.
Бөмбөлөгнүүдийн нэг нь болох цагаан гадаргуутай нь, легион дээр буух үед, цэргүүд хөлдөснөө хэдэн сая хэсэг болоод замхарлаа. Энэ цагаан бөмбөлөг тэсрэхэд, зүг бүрт аймшигтай хэдэн сая суман дайралт илгээгдлээ. ”Вишш!” олон цэргүүд нисэж буй хэлтэрхийнүүдэд оногдон, гаслантайя хашхираан хадлаа.
Усны хандлагат шид: Суман борооны хилэнт далай!
Шидийн их буунууд янз бүрийн төрлийнх байдаг болохоор өөр өөр төрлийн шидэт эрдэнүүдийг ашиглан дайрдаг. Гэхдээ асуулт ч үгүй, энэ арван шидийн их буу мянган хүнийг үхэлж хүргэж хүндээс харшдуулжээ.
Гэхдээ дараахан нь дахин шидийн их буунаас гэрэл гялс хийлээ.
”Банг!” ”Банг!” ”Банг!”
Үүнтэй зэрэгцэн, шидийн их буу дахин гал нээв. Дайснууд галд шатаж, мөсөн хэлтэрхийнүүдэд цохиулж, цахилгаанд цохиулан үхэцгээж байлаа… арван шидийн их буу хоёр легионуудад үнэхээр л сүйрлийг авчирж байв.
Портер болон Гуллермо хоёр хамтдаа байж байтал.
”Ноёдоо.” цэргийн офицер мэдэгдэл авчирлаа. ”Хоёр легионуудын өмнөд хаалгаруу хийсэн эхний дайралт бүтэлгүйтэж ухарлаа, бас зүүн хаалгаруу дайрсан легион ч гэсэн ухраад байна. Өмнөд хаалган дээрээс 10 шидийн их буу илрүүлсэн бол, зүүн хаалганаас 5 шидийн их буу илрүүлээд байна. шидийн их буунууд бүгд 8-р зэрэглэлийн шидтэний түвшний том калибертай байсан.” гэв.
Гуллермо хүйтнээр амьсгалаад. ”Айж байсан зүйл маань, тэдэнд шидийн их буу байх вий гэдэг байсан. Тэдэнд үнэхээр шидийн их буу байж байна, бүүр том калибертай нь. Хэн тэдэнд зардаг байна аа?” гэхэд.
Портер тайвнаар инээмсэглээд. ”Тэр гол нь биш. Таамаглаж байснаар тэдэнд шидийн их буунууд байна. Гэсэн хэдий ч зүүн хаалган дээр тавхан л бий… Тэгэхээр маргааш хамаг хүчээрээ тийшээ дайрцгаая.” гэвэл.
”Бүрэн хүчээрээ?” Гуллермо ч цочирдон харна.
Портер толгой дохиод. ”Тийм. Бид хойд хаалгаруу дайрч байхад зүүн хаалгаруу манай хүчний багахан хэсэг дайрж байх болно, гэхдээ тэр багахан хэсэг элит цэргүүдээс бүрдсэн.”
”Портер чи юу төлөвлөөд байна?” Гуллермо түүнрүү харвал. ”Бид зүүн хаалгаруу төвлөрнө өө?”
Хүчний харьцаа тэднийг тус бүртээ хэр хүчирхэгийг тодорхойлохгүй. Хэрэв элит цэргүүд бол, зуун мянган нь л гэхэд 400 мянган энгийн цэргийг ядах юмгүй алчих байх.
”Үнэн бол худал, худал бол үнэн. Бид дайснаа мэхлэнэ. Хэрэв 100 мянган элит дайчид гэнэтхэн гараад ирвэл, бүрэн бэлдээгүй л бол, ганц дайралтаар ч хамгаалалтыг сэтлэнэ.” Тэрэрэ машид итгэлтэй байлаа.
Гуллермо хөхрөн инээгээд. ”Хэрэв би дайсны командлагч байсан бол, сая цэргээ өмнөд хаалган дээр аваачаад, үлдсэн хэдхэн зуун цэргүүдийг зүүн хэрэм дээр аваачих байсан. Би магадгүй өмнөд хаалган дээр л анхаарал хандуулсан байх байсан биз.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

5 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 37]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.