Чөтгөр бурхдын домгууд 199

300 хэсгийг нэг дор захиалах аян өрнүүлж байна.

Нэг хэсгийг 3000₮-өөр захиална. 😉 3 Сарын хугацаанд орчуулна.

Сурталчилгаа
9 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 199 – Ул мөр

“Бурханлиг эгч ээ, та намайг хуураагүй биз дээ?” Не Ли санаа амран биеийн хэм нь буурвал хэлэв. Өмнө мэдэрсэн зүйл нь машид аймшигтай байв. Тэрээр айсандаа чичирхийлж байлаа.

“Би чамд яахаараа худал хэлэх юм? Бид өмнө нь яаж хуулийн хүчийг мэдэрсэн нь энэ шүү дээ.” Ю Ян сэтгэл гундуухан хэллээ. Не Лид юу болсоныг тэрээр мэдэхгүй байлаа. Не Ли хуулийн хүчийг мэдрэж чадаагүй бүтэлгүйтсэн юм байхдаа? Гэхдээ тэрээр бүтэлгүйтвэл яагаад бие нь усанд хүрмэгц уур савсуулахаар өндөр хэмтэй болдог билээ?

“заза,” Не Ли гараа савчин гутрангуй хэлэв. “Та харанхуйд гэрлийн ул мөрийг мэдрээрэй гэсэн.”

“Тийм ээ.” Ю Ян толгой дохиод хэллээ. “Гэрлийн хүчийг мэдрэхийн тулд чи ингэх хэрэгтэй.”

“Та гэрлийн ул мөрийг гэж хэлсэн шүү дээ.” Не Ли гутрав.

“Ул мөр шүү дээ.” Юу ян хариулав. Энэ хуулийг мэдрэх арга буруу байх учиргүй. Тэрээр анх эхлэхэд тэрээр анх арван жил болж Галын хуулийг мэдэрсэн.

“Тэр яаж ул мөр байдаг юм? Яг нар шиг санагдсан. Миний нүд сохрохоо шахлаа. Юун дулаан? Миний бие шарагдах шахлаа шүү дээ. Хэтэрхий аймшигтай. Хуулийн хүч хэтэрхий аймшигтай аюултай юм байна.” Не Ли дотроо айдастай хэллээ. Шарж буй нар хүнийг дотроос нь шарах шахсан билээ.

Не Ли уруу харсан Ю Ян бодолд автан алмайрав. Яаж ийм байж болдог юм бэ? Ийм мангас гэж байж болохуу? Олон хүн олон жил хуулийн хүчийг мэдрэх гэж оролдоод амжилт олвол сайнд тооцогддог.Тэнгэрлэг биетэй хүмүүс хүртэл хэдэн жил сургуулилалт хийх шаардлагатай.

Гэтэл Не ЛИ анхны оролдлогоороо амжилттай болчихлоо. Түүчнлэн тэрээр Гэрлийн хуулийн ул мөр ч биш шатаж буй нарыг мэдэрлээ.

Гэтэл Не Ли дөнгөж хуулийн хүчийг хөгжүүлж сурч байна шүү дээ.

Ю Ян юу болсон талаар ухаан нь хүрсэнгүй.

Не Ли өмнө болсон зүйлсийг бодлоо. Үнэхээр, энэ аюултай байсан. Хуулийн хүч ямар аюултайг тэрээр мэдлээ. ЭНэ ертөнц өөрөө хуулийн хүчнээс тогтсон бололтой. Сүнсний хүч сүнсний хөгжлийн үндэс суурьтай адил юм.

Не Ли Хар рашаан уруу орвол бүхэл биеэ норгон хуулийн хүчинд дүн шинжилгээ хийв. Тэрээр алган дээр нь нууцлаг хээн бичээс бүрэлдэж байгааг анзаарав. Гэрлийн хээн угалз алган дээр нь жижгээр бүрэлдэв.

“Тэгэхээр энэ хуулийн үндэс юм байна.” НЕ ЛИ гайхшрав. Тэрхүү урсах хээн угалзнууд нь хуулийн үнүдэс байгалийн энерги биш, харин ч нэгэн хүчтэнгийн хийсэн зүйл гэдгийг баталлаа. Энэ бүхэл ертөнцийг нууцлаг хээн бичээсээр бүрхэж хуулийг бүрдүүлсэн байв

ЭНэхүү хээн бичээсүүд бүхэл ертөнцийг бүрхжээ, яг л агаар мэт.

Ю Ян Тэнгэрлэг очоо гэмтэхэд нь цуглуулж чадаж байгаад гайхах зүйл алга. Ю Ян бол Галын хууль ба галын хууль тэнгэр газарт байдаг юм. Галын хууль бол тэр өөрөө. Хэрэгтэй хэмжээндээ хүрвэл Ю Ян дахин төрөх юм.

Өмнөх амьдарлдаа Не ЛИ Домгын зэрэглэлээс дээш давахад тодорхой хэмжээний хуулинд хүрэх шаардлагатай байсан. Учир нь ертөнц хуулийн хүчээр хүрээлэгдсэн. Энэ яг л хүн бүрийг хорьж буй тор мэт байлаа. Гэхдээ Не ЛИ Түр зуурын чөтгөрийн сүнсний номтой таарч аз болоход өөр арга замыг олж энэ ертөнцөөс гарсан.

Не Лигийн алган дээрх Гэрлийн хээн бичээсээ хараад, Ю Ян түүнийг өөрөө бичсэн гэж анхандаа бодож байсан бодол нь өөрчлөгдөв.  Не Ли үнэхээр Гэрлийн хуулийг ийм богинохон хугацаанд олоод мэдчихлээ гэжүү? Үнэхээр итгэхэд бэрх юм.

Не Ли энэхүү хээн бичээсүүдийг хуулиудыг дахин судласнаар олж авсаныг Ю Ян мэдэхгүй. Хуулийн үндэс үнэн хэрэгтээ хээн бичээс ажээ. Энэхүү хүчтэн хээн бичээсүүдийг бүхэл газар бичсэн ба магадгүй өмнөх амьдралын оргилоос нь ч илүү хүчтэй байх.

“Хуулийн хүч ээ? Сонирхолтой юм.” Не Ли инээмсэглэж эхлэв. *Пшш* хэмээх дуу Не Лигийн баруун гарнаас гарвал жижигхэн цагаан өнгийн гэрэл гарлаа. Энэхүү гэрэл яг л дүрэлзэж буй дагина мэт хаа сайгүй хөдлөв.

“Гэрэл байгаа газар харанхуй байгаа. Хоёр хээн бичээсүүд эсрэг тэсрэг учраас би түүний учрыг олох амархан байх.” Не Ли дотроо бодон харанхуйн хүчийг мэдрэхэд үргэлжлүүлэв.

Эцэс төгсгөлгүй гүн харанхуйд, хамгийн хүйтэн хав харанхуйд.

Не Ли Харанхуйн хүчинд өөрийгөө бүрэн уусгав.

Не ЛИ үг ч хэлэлгүй хуулийн хүчийг хөгжүүлэв. Ю Ян дотроо санаашран суухаас өөр зүйл ч хийж чадсангүй.  Энэ арван мянган жилийн хугацаанд ийм гоц авьяастай хүнтэй анх удаа учирлаа. Гэрлийн хуулийг богинохон хугацаанд олоод мэдчихлээ. Не Лигийн сүнсний хөгжил ирээдүйд ямар байхыг мэдэхгүй ч, Гэрлийн сүнслэг бурханы хүчнээс илүү давж гарах бололтой. Тэрээр өөрийнхөө сүнсний хөгжилд анхаарав.

Удалгүй Не Ли Харанхуйн Хуулийг шинжилж дуусав. Эцсийн эцэст Гэрэл байгаа газар Харанхуй байна. Энэ тэнгэрээс доор, сүнсний хүчээс дээш учраас өөрт нь хэцүү биш байлаа.

Хэдхэн хормын дараа Ю Ян гэнэтхэн нүдээ нээгээд Не Ли уруу итгэж ядсан харцаар харлаа.

Не Ли алгаа нээвэл хар гэрэл гарнаас нь гарч эхлэв. Хар өнгийн гал алгад нь хөдөлнө.

Гэрэл ба харанхуй. Не Ли улам бодлогоширов. Энэхүү хүн хуулийн хүчийг яагаад анх нээсэн юм бол? Энэ ертөнцөд хуулийн хүчийг нээж байж Тэнгэрлэг тавиланд хүрнэ. Ийм хүчтэй хүн магадгүй ертөнцийг лацадсан байх. Тэнгэрлэг тавилант зэрэг хүрсэн ч тэд хангалттай хүчийг цуглуулж хуулинд нөлөөлж чадахгүй байх.

Өмнөх амьдралдаа Түр зуурын чөтгөрийн сүнсний номыг олоогүйсэн бол Не Ли хуулийн тэнцвэрийг алдагдуулж өөр ертөнцөд очиж чадахгүй байсан биз.

За одоо энэ талаар бодолгүй мартаж орхиё.

Не Ли Харанхуй ба Гэрлийн хуулиар тоглон наадна. Тэднийг өөр хэлбэр дүрсэнд оруулна. Энэхүү хуулийн хүчтэй байхад тэрээр хүчтэнтэй учирсан ч олон аргаар тэдний учрыг олж болно.

Хар рашаан. Ю Ян Не Ли уруу харан балмагдав. Энэ мөчид өөрийнхөө мэдрэмжээ хэрхэн тайлбарлахаа тэрээр мэдэхгүй байлаа.

Гэрлийн хуулийг анхны утгаараа мэдрэн, мөн эхний удаадаа шатаж буй нарыг мэдэрсэн гэнэ. Түүнчлэн удалгүй Гэрлийн хуулийг хэрхэн удирдахыг сурчихлаа.

Хамгийн хачирхалтай нь энэ жаал Гэрлийн хуулийг удирдаж сурсаны дараа Харанхуйн хуулийг сурчихлаа шүү дээ.

Энэ хүн мөн үү?

Ю Яны амьдарсан хэдэн арван мянган жилийн хугацаанд тэрээр Не Ли шиг хүнийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй.  Харанхуй Гэрэл хоёрыг хоёуланг сурч байсан. Хэрэв энэ хүнд хангалттай цаг хугацаа өгөх аваас ямар түвшинд хүрэх бол?

Ю Ян хүртэл төсөөлж чадахгүй нь.

ЭНэ ертөнцөд хоёр хуулийг эзэмшсэн хүн гарч ирээгүй. Энэ Гэрлийн хууль мөн харанхуйн хууль гэдгийг дурьдах нь зүй хэрэг. Энэ хоёр хамгийн хүчтэй хуулийн эхний аравд бичигддэг.

Ю Яны зүрх булиглахаа зогсохгүй нь. Тэрээр Не Лиг хэдэн арван жил болж байж Гэрлийн хуулийг мэдрэнэ гэж бодсон. Түүнийг энэ зэрэгт ийм хурдан ирнэ гэж төсөөлөөгүй.

Тэрээр НЕ Ли уруу ширтэнэ, багахан сэтгэлээр уналаа. Тэрээр хэдэн арван мянган жил аьдарсан ч гэсэн ч гэсэн Не Лигийн өмнө хэн ч биш гэдгээ мэдэрлээ. Не Лигийн аймшигт сүнсний хүчээ хөгжүүлэх хурд үнэхээр гайхамшигтай. Тэрээр энэ хүртэл хүрэх гэж хэдэн жилийг тууллаа.

Не Ли толгойгоо өргөв. Ю Ян уруу харвал Ю Яны царайны хувирал нэг л биш гэдгийг анзаарлаа. Тэрээр сониучирхан асуув. “Бурхан эгчээ, та зүгээр үү?”

“Юу ч бишээ.” Тэрээр ээрэв.

Үнэн хэрэгтээ энэ НЕ Лигийн сүнсний хөгжилтэй холбоогүй Ю Яны хувьд хуулиуд нь тэнгэр газрын хуулиуд юм. Тэд аль хэдийн үүний талаар бодох шаардлагаггүй болсон бадйаг. Гэхдээ Не Лигийн хувьд бүх зүйл өөр. тэрээр хуулиудыг ойлгохыг хичээж өөр өнцгөөс харж чадсан. Тиймээс тэрээр ийм хурдан энэ талаар ойлголт авсан билээ.

Гэрэл, Харанхуйн хуулийг ойлгосноороо тэрээр Домгын зэрэглэл хүрээд илүү хүчтэй ур чадвартай боллох юм. Учир нь хуулийн хүч нь сүнсний хүчээс илүү хүчирхэг билээ.

Не ЛИ Хар рашаанд үргэлжлүүлэн сургуулилалт хийж сүнсний тойронгоо Харанхуй ба гэрлийн хуулиар дүүргэнэ. Энэ мөчид тэрээр аль хэдийнээ 4-одтой Алтан зэрэглэлээс 5-одтой Алтан зэрэглэл хүрсэн байлаа.

Тэрээр өөр төрлийн энергиэр сүнсний хүчээ хөгжүүлж буй учир өмнөх шигээ удаан бус илүү хурдан сүнсээ хөгжүүлэв.

Хар Алтан зэрэгэл хүрэхэд ойрхон байна даа.

Не Ли дотроо бодов. Хэрэв тэрээр Хар алтан зэрэглэл хүрчих аваас арга залиудаа хэрэглэн Домгын зэрэглэлийн дайчинтай ч тулалдаж өөрийгөө хамгаалж чадна.

5-одтой Алтан зэрэглэл хүрмэгц Соёот хулсны баавгай шинэ чадвар сурлаа. Соёот хулсны баавгайн дотор Гэрэл ба ахранхуйн хүчнүүд байв. Тэрээр Харанхуй ба гэрлийн хүчийг нэгэн дор ашиглаж чадахаар болов. Хэрэв хоёр хүч хүний биенд зэрэг хүрэх аваас хэмжээлшгүй хүчирхэг болох тул өмнөх хүч нь хэд дахин ихэссэн гэхэд хилсдэхгүй.

Не Ли энэ тусгай аргаар шинэ тусгай чадвар зохиохыг санааширхав.

Сүүдрийн чөтгөрийн сүнсний хувьд Харанхуйн хуультай холбоотойгоор хамгийн их өөрчлөлт орсон байжээ. Түүний үл үзэгдэгч хэлбэр нь улам хүчирхэгжиж, олж мэдрэхэд улам хэцүү болов. Сүүдрийн чөтгөрийн сүнс ч мөн хүчтэй тулааны чадвар суржээ.

Не Ли бодлогошировол Ю Ян Хар рашааны дээр ниснэ. Түүнийг ширтэж, гүн бодолд автсан байлаа.

Не ЛИ өмнө нь биеийг нь дахиж төлжүүлнэ гэж хэлсэнд итгээгүй билээ өмнө. Одоо харин Харанхуйн ба Гэрлийн хуулийг Не Ли ийм амархан сурсанд үгэнд нь итгэж эхлэв.

Не Ли сургуулилалтандаа орвол хорин өдөр хурдан өнгөрөв. Тэрээр 5-одтой Алтан зэрэглэл хүрсэн худий ч хуулийн хүчээр тэрээр алт хэдийн Хар алтан зэрэгэлийн оргилтой тэнцэх хүчтэй болжээ.



Өмнөх хэсэг

Дараагийн

9 comments on “Чөтгөр бурхдын домгууд 199”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.