Чөтгөр бурхдын домгууд 198

Чөтгөр бурхдын домгууд – 198

Манайхаан ЧБД дуустал нь захиалга өгвөл 3 сарын хугацаанд дуусгахад бэлэн байнаа..

300 хэсэг захиалах хүн бий юу. Өдөрт 3-н хэсэг орохоор юм билээ.

Сурталчилгаа
4 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 198 – Хуулиудыг мэдэрсэн нь

Не Ли Ю Ян бурханы тэнгэрлэг биеийг сонирхов. Хэрэв тэрээр Ю Ян биеийг шинжилж болдог бол өөрийнх нь биеийн хөгжилд тун ахиц гарна.

“Бурхан Ю Ян олон жил амьдарсаны дараа санаа нь нээгдэж, иймэрхүү зүйлийг үл тоодог болжээ.” Не Ли ийнхүү бодвол булигласан зүрхээ дарахад улам хэцүү болов.

Энэ мөчид Хар рашааны дээр Ю Ян хөмсгөө зангидав. Тэрээр агаар дээр ухаан оюун бодол нь хөөрч байсан ч гэсэн тэрээр рашаан дотор болж байгаа бүхнийг харж чадаж байлаа. Галт  сүнслэг бурханы хувьд тэрээр өндөр зэрэглэлийн зүйл. Тэрээр амьд хүмүүсийг нэг нүдээрээ ч хардаггүй. Гэтэл тэрээр ийм дорд үзэгдэж байсан удаа бий билүү?

Тэнгэрлэг бие нь бүрэн эдгээгүй байхад Не Ли ямар нэгэн зүйл өөрт нь хийх аваас тэрээр эсэргүүцэж чадахгүй. Тэрээр хөмсгөө зангидан Не Ли уруу харж гараа өргөв. Не Ли юу хийх гэж санаархав? Хэрэв тэрээр тэнгэрлэг биетэй нь наадан зугаацахаар шийдвэл эсэргүүцэх аргаггүй билээ.

Хэрэв энгийн хүн эсвэл Домгын зэрэглэлийн хүн байсан бол Ю Ян өөрийнхөө тэнгэрлэг хүчээ л ашиглан тэрхүү хүнээ эрхэндээ оруулна. Гэтэл Не Лид тэнгэрлэг хүч нь яагаад ч юм Не Лид үйлчилсэнгүй. Тэрээр Не Лиг Тэнгэрлэг бие уруу нь харахыг болиулах аргаггүй байлаа.

‘Тэнгэрлэг очын бие нь ямар шинж чанартай юм бол? Не Ли дотроо бодон гараа өргөлөө. Тэрээр улаан гэрлэн бөмбөлгөнд хүрэв. тэрээр гараараа бөмбөлгөнд ямар өөрчлөлт гарахыг мэдрэхийг оролдов. Тийнхүү тэрээр бөмбөлгийн бүтцийг судлах боломжтой.

“Энэ Ю Ян бурханы тэнгэрлэг бие нь хүнийхнтэй адилхан юм болвуу?” Не Ли дотроо бодон хуруугаараа хүрч үзэв. Бие дэх зөөлхөн байдал нь яг л хүнийхтэй адилхан санагдлаа.

Эгэл хүний махтай адилхан мэдэгдэх юм. Не Лигийн зүрхэнд сониучирхсан сэтгэгдэл төрлөө. Тэнгэрлэг оч шиг зүйлс үнэхээр гайхалтай юм.

Ю Ян нүдээ аниван нуур дотор болж багйаа зүйлс мэдрэгдэнэ. Тэрээр Не Лиг биед нь хүрвэл зөөлхөн уйлагнав. Тэрээр нүдээ гэнэтхэн нээвэл сүнс нь чичирхийлэв. Тэрээр арван мянган жилийн турш хүний овогт бурхан хэмээн шүтэгдэж ирсэн. Гэтэл Не Ли өөрийнх нь биед нь увайгүйгээр хүрч үзлээ.

Не Ли хуулийн хүчийг даван өөрийнх нь биед нь хүрч чадна хэмээн төсөөлөө үгүй. хэрэв Не Ли ямар нэгэн бузар санаатай байгаад Тэнгэрлэг очийг нь авах аваас тэрээр үнэхээр дуусна.

Гэхдээ Не Ли ердөө арван дөрвөн настай. Тиймээс мэдээж тэрээр сониучирхаж байх нь хэвийн үзэгдэл. Тэрээр гэнэтхэн хүчтэй урсгал биед нь явагдахыг мэдэрлээ.

Энэ хуулийн хүч байлаа. Энэ хуулийн хүч өөрийнхтэй нь маш ойролцоо санагдав. Маш гүн гүнзгий бөгөөд хүчтэй.

Ю Ян гайхшрав. Не Ли дотор биенд нь байгаа хүч өөрийнхөөс нь илүү хүчтэй байгаа юм байхдаа? Энэ ертөнцөд Сүнслэг сурхадаас давсан хүмүүс зөвхөн Ертөнцийн үүсгэгч нар л байдаг. Не Ли арай ертөнцийн үүсгэгч юм байхдаа?

Ю Ян Не Ли уруу хялам хийв. Тэнгэрлэг биед нь халдсан учраас тэрээр багахан ууртай байлаа.  Не Лид ямар нэгэн увайгүй үйлдэл хийх гэсэн царай байхгүй байгаа учраас тэрээр гайхшран харна. Эс бөгөөс тэрээр зүгээр хараад сууж чадахгүй байлаа.

Не Ли нүдээ анин Ю Яны биеийг хүрч эхлэв. Тэрээр биеийн бүтцийг нь тэмтэрвэл нэгэн зүйлийг ойлголоо.

“Энэ ертөнцөд хэн ч хуулийн хүчийг судлахгүй байга нь ойлгомжтой боллоо. Хуулийн хүчийг судласнаар хүн Домгын зэрэглэлээс Тэнгэрлэг тавилан зэрэглэлд хүрэх боломжтой. Гэхдээ энэ ердөө ганц арга нь биш. Хуулийн хүчээр өндөр зэрэглэлд хүрэх боломжгүй.” Не Ли дотроо бодов. “Хуулийн хүч өөрийн гэсэн гүнзгий утга учиртай. Би хуулийн хүчийг тэнгэрийн хүчтэй нэгтгэн сүнсээ хөгжүүлвээс шинэ нээлт хийх юм байна!”

Не Ли дотроо бодлоо. “Түүнчлэн хуулийн хүчийг хөгжүүлж болдог. Энэ сүнсний хүчээс ч өндөр зэрэглэлийн зүйл. Энэ миний сүнсний хөгжлийг нэмэгдүүлж чадна. Гэхдээ тэнгэрийн хүчийг би зөвхөн Домгын зэрэглэл хүрсний дараа хөгжүүлж болно.”

Не Ли дахин бясалгалын байдалд оров.

Не Ли бясалгалаа эхлүүлэхийг хараад Ю Ян бодолд автлаа. Тэрээр Не Лигийн дотор болж буй зүйлсийг харж чадахгүй билээ. Үнэхээр Не Ли их нууцлаг хүн юмаа.

Не Ли хэсэг зуур болдогошироод нүд нь гэрэлтэв “Би ойлголоо. Ю Ян надад хэрхэн үүнд талархах бол доо?”

Арьс нь яг хүнийх шиг байсан ч гэсэн Не Лигийн хурц мэдрэхгүй Ю Яны тэнгэрлэг биеийн бүтцийг олж мэдсэн. Яг үнэнийг хэлэхэд энэ хүнийхээс өөр юм.

Ю Яны толигор нурууг хүрэхэд маш богино хугацаа шаардсан ч гэсэн тэрээр хуулийн тухай их мэдээллийг авсан. Өмнөх амьдралынхаа мэдлэгээр Ю Яны тэнгэрлэг биеийг илүү хурдтай нөхөн төлжүүлэх арга түүнд бий. Тэрээр Тэнгэрлэг очийнх нь нөхөх хугацааг хурдасгаж чадна.

Не Ли дээшээ үсрээд, уснаас гараад хурдхан хувцасаа өмсөв.

Не Ли нүдээ нээгээд Ю Ян уруу хараад асуув. “Бурхан эгч минь, таны царай яагаад барайв?”

“Юу ч биш.” Не Лигийн гэмгүй царайг хараад Ю Ян гүнзгий амьсгаа аваад тайвшрав. Тэрээр хэдэн арван мянган жил амьдарсан бурхан хэдий ч гэсэн тэрээр тэнгэр газартай холбогдоод хуулийг мэдрэх сүнсний хөгжлийн тухай амьдралийн ихэнхи нь өнгөрсөн. Түүний бодол оюун нь яг үнэндээ маш энгийн билээ.

Биенд нь хүрсэн талаар тэрээр дурсахыг хүсэхгүй байлаа.

Не Ли дотроо нэгэн зүйлийг бодвол юу болсныг ойлгов. Ю Ян бурхан биенд нь сая хүрэхэд дургүйцсэн бололтой.

Гэсэн хэдий ч хэрэв тэрээр биенд нь хүрээгүйсэн бол биеийнх нь бүтцийг олж мэдэж чадахгүй байв. Тэрээр биеийг нь мэдэж илүү мэдээлэл авсан юм.

Не Ли Ю Ян уруу нухацтай аргаггүй харан асуув. “Бурхан эгч минь таны тэнгэрлэг биеийг илүү хурдан төлжүүлж энэхүү Хар рашаанаас гарах арга байна. Та оролдож үзэх үү?”

“Нэгэн жаал миний биеийг төлжүүлэхэд туслана гэнээ?” Ю Ян инээмсэглэв. Тэрээр үл итгэсэн байдалтай харлаа. Не Ли язгуур цустай хэдий ч хүний тэнгэрлэг биеийг угсрана гэдэг хэцүү. Энгийн хүн үүнийг хийж чадахгүй билээ.

“Би жинхнээсээ чадна.” Не Ли нухацтай аргаггүй хэллээ.

“Утгаггүй зүйл хэлэхээ боль. Сургуулилалтаа үргэлжлүүл.” Ю Ян хэллээ.

Ю Ян өөрт нь итгэхгүй байгаа бол Не Ли үүнийг орхихоос доо. Тэрээр Ю Яныг ирээдүйд итгүүлж чадах эсэхийг л харья.

Ю Ян хэсэг зуур бодов. ” Хэсэг зуур чи шумбахад бие чинь их хурдан хөгжлөө. Чи Домгын зэрэглэлийн хүчтэй гурван сарын дараа гэхэд болсон байх нь. Миний төсөөлснөөс илүү хурдан юм гээч. Ийм учраас одоо харин хуулийг мэдрэх гээд оролд доо.”

Цаг хугацааны хувьд давчуу ч хэрэв Не Ли хуулийн хүчийг мэдрэх аваас, өчүүхнийг мэдрээд ойлгох юм бол тэрээр Домгын зэрэглэл хүрээд зуун жилийн дотор тэрээр хуулийг өөрийнхөө болгох боломжтой.

“Тэгвэл би хуулийг хэрхэн мэдрэх э?” Не Ли асуув. Тэрээр байгалийн хуулийн талаар бараг мэдлэгэггүй ч гэсэн хуулийн хүчийг хөгжүүлэх талаар олон зүйлийг мэднэ.

Ю Ян хэсэг зуур бодоод “Би чамайг аль төрлийн хуулинд илүү авьяастайг мэдэхгүй ч Гэрлийн хуулийг мэдрэх гээд үз.”

Гэрлийн хууль бол Эмх замбараагүйн хуулиас багахан хүчтэй. Энэ илүү хялбархан юм.

“Мэдлээ.” Не Ли толгой дохив. Тэрээр том хад дээр суугаад нүдээ анилаа.

“Миний зааварчилгаа дор бусдаас илүү хурдан мэдрэх байх. Одоо оюун бодлоо чөлөөл.”Ю Ян тэвчээртэй аргаггүй Не Лид сургана.

Не Ли хоёр нүдээ анин бүх бодлоо чөлөөлөв.

“Хуулийн хүч хаа сайгүй байдаг. Энэ маш нууцлаг зүйл. Чи үүнийг зүрхээрээ мэдрэх шаардлагатай. Чи өөрийнхөө гүн харанхуйд байна гэж төсөөл. Юу ч харж чадахгүй, бас юу ч сонсохгүй. Та гүн харанхуйд байна. Тэнд нэгэн гэрэл байна. Энэ гэрлийн дулааныг мэдрэх гэж оролд…” Ю Яны дуу хоолой маш намуухан байлаа. тэрээр яг л бүүвэйн дуу дуулж буй мэт санагдана.

Не Ли Ю Яны зааварчилгааг мөрдөв. Тэрээр өөрийгөө гүн харанхуйд байгаагаар төсөөлж зүрхээ хаашаа явж байгааг мэдрэв. Тэрээр багахан гэрэл байна гэж харлаа.

“Энэхүү хуулийг мэдрэх маш хэцүү зүйл. Хэдэн арван жил өөрийгөө хоосолж зрүх сэтгэлээ маш ариун цэвэр байлгаж тэнгэр газар шиг болох хэрэгтэй. Хуулийн хүч чиний чин сэтгэлийг мэдэрвэл чамайг сонгох болно.” Ю Ян хэлэв. Тэрээр удалгүй явбал тэрээр жижигхэн охин болж үсээ боосон охин ээж аавтайгаа анх хэрхэн хуулийг мэдсэнээ төсөөлөв. Нүд ирмэх зуур хэдэн арван мянган жил өнгөрөхөд ээж аав нь аль хэдийнээ нас барсан байсан юм. Тэрээр ээж аавийнхаа инээмсэглэлийг ч санадаггүй билээ.

Цаг хугацааны туршид түүний тэрхүү үзэсгэлэнт дурсамжууд нь сарнин алга болсон.

Чулуун дээр суусан Не Лиг харвал Ю Ян инээмсэглэв. Не ЛИ Гэрлийн хуулийг мэдрэхэд хэдэн жил зарцуулах нь тодорхойгүй. Магадгүй хэдэн сар, жилүүд, магад түүнээс ч удаан…

“Гэрлийг мэдрэх, надад дулаан өгөх…” Не Ли Ю Яны үгийг даган зүрх сэтгэлээрээ мэдрэх гэж үзэв. Тэрээр өөрийгөө гүн харанхуйд байгаагар, тэр дунд гэрэл яг л гал дүрэлзэхтэй адил гарч ирсэнийг төсөөлөв.

Гэнэтхэн урин дулаан бүхэл биеийг нь бүрхэн авлаа.

Энэ гэрлийн хууль гэжүү? Не Ли дотроо бодон тэрхүү зүйлийг мэдрэх гэж орлдоно. Тэрээр цагаан гэрэл илүү хүчтэй болж байгааг анзаарав. Тэрээр час халуун галан дунд байгаа мэт санагдаж, Хар нуур уруу үсрэн орлоо.

Тсссс..

Хар рашаан Не Литэй шүргэлцэх төдий уур маналзав.

“Юу болоод байна?” Ю Ян хуулийн хүчээ Не Ли урт хугацаагаар бэлдэнэ гэж бодсон. Не Лиг гэнэтхэн галзуурсан мэт Хар рашаан уруу орно гэж бодоогүй билээ.



Өмнөх хэсэг

Дараагийн

4 comments on “Чөтгөр бурхдын домгууд 198”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.