Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 36]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 36 – Хаалга
8-9р зэрэглэлийн шидэт араатнуудыг агнах бол маш хэцүү ажил. Үүнээс л шидэт цөм нь хэр үнэтэй болох нь төсөөлөгдөх биз. Гэсэн хэдий ч, эдгээр шидэт эрдэнийн чулуунууд 7-8р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй тэнцэхүйц, зарим нь бүүр 9-р зэрэглэлийн шидэт араатны цөмтэй ч тэнцэхээр үнэтэй гэнэ.
Бамбарын гэрэл тусгавал, хагас тунгалаг шидэт эрдэнийн чулуунууд гэрлэн жим үүсгэлээ.
Цааш, уурхайн гүнд нэгэн хаалга байлаа.
Энд уг нь бол хаалга байх ёсгүй атал.
”Би сүнслэг энергиэрээ хаалга илрүүлээгүй дээ. Энэ энд байх ёсгүй байтал. Энэ юун хаалга юм бол оо?” Линлэй сониучирхана. Тэрээр сүнслэг энергиэрээ энэ хаалгыг илрүүлээгүй. Тийм байхад юу гэж л тэр яаран хаалгаруу зүглэж зүрхлэх билээ?
Линлэй Баркерруу хараад. ”Баркер, чи арай орж үзээгүй байгаа биз дээ?” гэхэд.
Баркер толгой дохиод. ”Үзчихсээн. Яг л хаалгыг тогшоод байгаа юм шиг санагдаад байсан юм. Гэхдээ ноёнтоон, та хувирсныхаа дараа очсон дээр байх. Таныг дөхөж очих үед, хүчтэй энерги танруу довтлоно. Хэрэв таны хамгаалалт хангалтгүй бол… хаалга дангаараа ч халдагчийг хөнөөх чадалтай.” Баркер ийн хэллээ.
Линлэй ч нууцхан цочирдов.
Баркер бол Үхэшгүй дайчин, Агуу дайчдаас хамгийн бат бөх хамгаалалттай нь. Түүний хэлснээс үзвэл… үүний дайралт хэр хүчтэй болох нь төсөөлөгдөнө.
Линлэй цээжин хэсгээ нүцгэлээд, даруй хувирлаа. Удалгүй түүний бие гүн хөх өнгийн хайрсаар хучигдвал, тэрээр хар алтан нүдээрээ нууцлаг хаалгыг ширтэнэ.
”Саппп.”
Линлэйг хаалгаруу дөхвөл хутга мэт энерги түүнийг хэдэн сая удаа цавчвал, түүний гүн хөх хайрсан дээр зогсоо зайгүй гялбаа үүснэ.
”Энэ…” Линлэй ороод удаагүй байтал, цочирдолд орох нь тэр. Хааны доторх дүр зураг Линлэйг гайхшруулав. Хаалганы цаана… халаасан хэмжээстийн тунгалаг хөөсөн бөмбөлөгнүүд байлаа. Энэ халаасан хэмжээст ердөө аравхан метрын урттай ба бөмбөрцөг хэлбэртэй ажээ.
Энэхүү бөмбөрцөг хэлбэрийн хэмжээст яг л бэлтгэлийн өрөө шиг ажээ. Энгийн ширээ, ор, бас сандалтай. Мөн энэ гаднах хаалгаар хамгаалагдсан нь, гадны хүмүүс амархан орж ирэхээс сэргийлж байв. Тэрээр толгойгоо өргөн агаар дээрхийг харвал, түүнийг хүрээлээд, эмх замбараагүй орон зай байлаа.
Олон өнгөт эмх замбараагүй орон зай нэг гарч ирж нэг алга болно. Линлэй аймшигтай их хүчийг мэдэрнэ.
”Ноён Линлэй.” Баркер дотогш орж ирлээ. ”Намайг энд ирэх үед, би итгэж ч чадаагүй. Надад хэлээч, энийг юу гэж бодож байна?” гэхэд.
Линлэй гүнзгий амьсгаа аваад. ”Миний мэдэхээр, эмх замбараагүй орон зайд баригддаг хэмжээлшгүй олон гарагууд байдаг. Жишээлбэл, Юлан тивд, чи төгсгөлийн чигт явсаар байвал… эмх замбараагүй орон зайг олж харна. Чиний хүч тодорхой түвшинд хүрэхэд, эмх замбараагүй орон зайнаас өөрийнхөө халаасан хэмжээстэд орж болдог болно.
Линлэй энэ бөмбөрцөг хэмжээстий анхааралтай шалгана.
”Бас энэ хэмжээст ямар нэг хүчирхэг мэргэжилтний бэлтгэлээ хийдэг байсан газар бололтой. Энэ мэргэжилтэн Юлан тивийнх байх. Эсвэл байсан гэснэн дээр байх.”
Линлэй энэ өрөөг бүтээсэн мэргэжилтнийг огт мэдэхгүй ч түүнийг шагнин гайхна.
”Халаасан хэмжээстийг бүтээх ий?” Баркер гайхан санаашрана.
”Дөрвөн Овергодууд Дэрвөн дэд ертөнцүүдийг, долоон Дэд эрхт ноёлогчид долоон Тэнгэрлэг ертөнцүүдийг бүтээгээгүй гэж үү?” Линлэй хөхрөн инээгээд. ”Өөрсдийнхөө халаасан орон зайг бүтээж чадахуйц мэргэжилтнүүд байх гэж.”
Линлэй Хагас бурхан хүртэл Бурхны ертөнцийн хамгийн энгийн аргыг л ашиглаж чаддаг гэдгийг ойлголоо.
Хүн эмх замбараагүй орон зайнаас өөрийн халаасан хэмжээстийг бүтээж байвал тэр яахын аргагүй эгэл бус нэгэн гэсэн үг.
Баркерын нүд орой дээрээ гараад. ”Ноён Линлэй, одоо л яагаад аварга шидэт эрдэнийн уурхай энд байсныг мэдлээ. Хар даа. Эндэхийн мөн чанарын нягтрал маш өндөр юм. Над шиг хүн хүртэл, энд өвөрмөц энерги байгааг мэдэрч чадаж байна шүү дээ.”
Линлэй ч гэсэн, эндэхийн байгалийн мөн чанарын нягт маш зузаан болохыг мэдэрсэн.
Газар, гал, ус, салхи, аянга, гэрэл, харанхуй. Энэ бүхэл мөн чанарууд итгэмээргүй өндөр байлаа. Тэрнээс гадна, Линлэй өөр төрлийн энергиүд ч мэдэрнэ. Засслэрийнхтай төстэй аймшигтай хортой энерги байхад, амьдарлаар бялхсан энерги ч байв…
”Энэ Дөрвөн Овергодод харъяалагддаг энерги байх ёстой.” Линлэй долоон элементээс гадна, дөрвөн өвөрмөц гүн гүнзгий энерги байдгыг мэднэ.
Линлэй Баркерруу хараад. ”Энэ хэмжээст Юлан тивтэй холбоотой байх ёстой. Энэ нууц өрөө асар их энергийг агуулсан болохоор, эргэн тойронд нь ийм том шидэт эрдэнийн уурхай үүссэн байх.”
”Гэсэн хэдий ч…”
”Тэрхүү нууцлаг мэргэжилтэн маш эрт эндээс явсан байх учиртай.” энэ маш илт байлаа.
”Өө?” Баркер Линлэйруу юм асуух гэж байгаа мэт хараад.
”Энд нууцлаг мэргэжилтэн бэлтгэл хийгээгүй бол, юу гэж энд ийм их хэмжээний мөн чанар хуралдах билээ. Түүнчлэн бид одоо энд Хууль дүрэмгүй нутагт байна. Бид энд байгаагүйсэн бол, хэн эндэхийг олох юм?”
Линлэй үүнийг сонсоод хөхрөн инээнэ. ”Товчхондоо, ийм их шидийн эрдэнэ бий болгохын тулд, асар их мөн чанар хуралдсан байх ёстой. Бүүр, Юлан тив дэх бүх мэргэжилтнүүдэд мэдрэгдүйц.”
”Гэхдээ бидний түүхэнд тийм хүний талаар дурдаагүй. Тиймээс, энэ энерги аль эрт л энд цугласан байсан гэсэн үг.”
Линлэй гэнэтхэн нүдээ аниад доош суулаа.
”Ноён Линлэй?” Баркер аяархан түүнийг дуудлаа.
Гэсэн ч Линлэй түүнийг анзаарах ч үгүй, бясалгалын байдалдаа орлоо.
Дэлхийн лугшилт, бас нягт байдал…
Салхины ширүүн болон тайван байдал…
Галын дулаан болон түүний тэсрэлт…
Усны зөөлөн чанар, яг л төгсгөл үгүй даавуун талбай мэт…
Энэ хаалсан хэмжээстэд, Линлэй байгалийг урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр мэдэрнэ. Одоо бол, тэрээр Дэлхийн лугшилт болон салхины өвөрмөц хэмнэлийг урьд өмнөхөөсөө 100 дахин илүү мэдэрнэ. Түүнд замынхаа дараах хэсэгт орох болсон мэт санагдан.
Тэр ч бүү хэл түүний галын мөн чанарын дундаж төсөөт байдал нь нэмэгдсэн байлаа. Линлэй галын мөн чанарыг ийм дээд түвшинд мэдэрч чадаж байгаа нь түүний энэ өрөөний гаднах газрын мөн чанарын энгийн төсөөт байдал нь хүчирхэг болохоор ажээ.
Хэдийгээр усны мөн чанар тодорхой бус ч гэлээ, Линлэй түүний өвөрмөц урсгал болон хэмнэлийг мэдэрч чадаж байлаа.
Бас тэр дөрвөн Овергодоос ирэх өвөрмөц энергийг мэдэрч байсан юм.
”Тэгэхээр ингэж л дэлхий ертөнцийн лугшилт явагддаг байх нь.” Линлэйд баяр баясал мэдрэгдэнэ. Түүнд өмнөх бэлтгэлүүд нь яг л хэдэн мянган км цаанаас цагны дууг сонсож байсан мэт санагдлаа. Цагны дуу их бүдэгхэн байсан. Гэхдээ одоо бол, түүний дэргэд өвөө цаг дуугаа сонсгож байсан юм. Тэрээр цагны өвөрмөг хэмнэлийг сонсон, мэдэрч байлаа.
Дэлхийн лугшилтын нууцууд түүнд нэг зүйлийг тодорхой болголоо.
”256 үет чичиргээн? Хаха… ингэж ажилладаг байх нь. Юлан тивд, дэлхийн лугшилтын тоолж баршгүй олон үетэй юм байна. Гэхдээ давхарга бүр нь өөртөө асар их нууцыг агуулдаг болохоор л би дөнгөж 256 үеийг нь л задалж ойлгоод байгаа юм байна.”
Линлэй бэлтгэлийн замналаа ямагт ойлгосоор ирсэн.
Өмнө нь, Линлэйн бэлтгэл зузаан номын уншиж байгаа юм шиг байдаг байсан. Гэхдээ одоо ном бүүр л зузаан боллоо. Бас Дэлхийн лугшилт бол, Газрын хуулийн гүн гүнзгий үнэнүүдийн нэг.
”Би 256 үед хүрснээр, Дэлхийн лугшилтын нууцын хагасыг ойлгож. Миний одоо хийх ёстой зүйл бол… эхний давхаргаруу буцах.”
Анхдаа, тэр нэгээс 256 үерүү очсон бол… одоо түүний хийх зүйл нь 256-гаас нэгрүүгээ буцах.
Газрын гүн гүнзгий үнэн дотроо ганц чичиргээнийг агуулж байсан бөгөөд, тэрхүү чичиргээнд л Дэлхийн лугшилтын бүхийл хүч агуулагдаж байсан юм, тэгж байж л Линлэй мастерын түвшинд хүрч очино. Тэгвэл… ганц энгийн цавчилтаар ч тэр дайснаа юу ч үгүй болгож чадна.
”Бэлтгэл хийхэд асар нэмэртэй газар юм.” Линлэй нүдээ нээвэл, нүд нь цочирлоор дүүрсэн байлаа. ”Ноён Линлэй?” Баркер Линлэйн сэрэхийг нь хараад л нэг юм тайвшран. ”Ноёнтоон та гурван өдөр суулаа.” гэв.
”Гурван өдөр?” Линлэй Хуулийг сайн мэдэрч байгаагаа мэдэрсэн ч, түүний цагийн баримжаа алдагджээ. Гэсэн хэдий ч, энэ нь асар үнэ цэнэтэй байсан… тэр бүтэн жилийн турш 256 үет давалгаан саад дээрээс холдож чадаагүй байсан.
Нууцлаг өрөө байгаагүйсэн бол…
Магадгүй тэр ч гэсэн бусад мэргэжилтнүүдийн адилаар хэдэн арав эсвэл хэдэн зуун жил гэнэтхэн л ойлгох мөч ирэхийг хүлээх байсан биз. Тэгж байж л яаж цаашлахаа мэдэж авна.
”Нууцлаг мэргэжилтэн өөрийн халаасан хэмжээстийг бүтээсэнд гайхах зүйл алга. Үнэндээ… энд бэлтгэл хийснээр Хуулийг бүүрч сайн ойлгох боломжтой болгож байна.” Линлэй хэдийн энэ газрын ашиг тусыг мэдэрсэн.
Хэдийгээр энэ өрөөнд ямар ч эрдэнэс эсвэл бурханлиг олдвор байгаагүй ч, хуулиар хичээллэж байгаа хүнд энэ өрөө машид ашиг тустай ажээ.
”Таны бэлэгт талархлаа, настаан.” Линлэй бэлтгэлийн өрөөнд доош бөхийлөө.
Тэгээд толгойгоо эргүүлэн тээнэгэлзсэн харцаар Баркерруу хараад. ”Баркер, гарцгаая. Хэдэн өдрийн дараа, Кодийн муж бод тулаан болно.” хэлж дуусаад Линлэй халаасан хэмжээстээс гарлаа.
Баркер тээнэгэлзэнгүй харна. Тэр яагаад Линлэйг энэ өрөөний нууцлаг мэргэжилтэнд бөхийн ёслосныг гайхаж байлаа.
Тэр Линлэйн талархаж буй мэдрэмжийг ойлгохгүй.
Тэр жил гаран бэлтгэл хийж, бясалгасан ч ахиц гаргаагүй.
Энэ сэтгэлд нь ихэд тавгүй мэдрэмж төрүүлдэг байсан. Линлэйг энэ чигтээ хэр удах байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ нууц өрөөний ачаар, тэр бэлтгэлийнхээ замналаар арай хялбараар туулах боломжтой боллоо.
”Энэ түннелрүү хэнийг ч бүү оруул. Ирээдүйд, уурхайн энэ хэсэгт хэнийг ч байсан оруулахыг хориглож байна.” Түннелээс алхан гарч ирээд тэрээр цэргүүддээ тушаалаа. Энэ халаасан хэмжээст бол зүүд шиг л зүйл.
Энэ нь бурханлиг олдвороос ч үнэтэй.
Магадгүй Дайны бурхан эсвэл Дэд санваартан нар үүнийг талаар олж мэдвэл, атаархал нь төрөх биз.
”Хагас бурхдад халаасан хэмжээстийг бүтээх чадвар байхгүй.” Линлэй дотроо ийн бодлоо. Тэрээр хэм замбараагүй орон зайд жижиг ч болов халаасан хэмжээстийг бүтээхийн тулд асар хүчирхэг байх ёстой гэдгийг ойлгож байв.
Линлэй Баркер хоёр Кодийн муж хотрыг чиглэн нисэцгээлээ.
Тэд цэргийн төв байрыг чиглэж байв. Гурван давхар зочид буудалд, Ваттс өндөр дуугаар ярилцаж байсан ч, Линлэй Баркер хоёрыг хармагцаа тэдэнд хүндэтгэл үзүүлцгээв.
”Ваттс, одоогийн нөхцөл байдал?” Линлэй ийн асуухад.
Ваттс даруйхан. ”Ноён Линлэй, бидний мэдээллээр, Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нар голруу хүмүүсээ тасралтгүй илгээж байгаа. Гэсэн хэдий ч, тэдний тоо их бас хүнд зэвсэглэлтэй. Сайндаа л, шөнө хүртэл голыг гаталж дуусахгүй.” гэвэл
Линлэй багахан толгой дохилоо.
”Би маргаан сонссон. Юунд маргаав?” Баркер ийн асуухад.
Ваттс, ”Тэр нөгөө. 60-70 мянган цэрэг хэдийнээ голыг гаталчихсан. Тэдний цэргүүд байгалийн зарим гамшиг зэргээс болоод гол гатлахдаа ихээхэн тамираа барж байгаа. Миний туслахууд тэднийг гарч ирмэгц нь довтолхыг зөвлөсөн юм.” гэснээ.
”Харин би тэр санааг нь эсэргүүцсэн юм.”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 36]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.