Чөтгөр бурхдын домгууд 197

Чөтгөр бурхдын домгууд 197

Сурталчилгаа
9 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 197 – Тэнгэрлэг бие

“Би эхлээд юу хийх хэрэгтэй вэ?” Не Ли асуув.

“Хамгийн эхний алхам бол биеийн хүчээ нэмэгдүүлэх. Энэ Хар Рашаанд миний Тэнгэрлэг очийн хүчний үлдэгдэл бий. Би хаалтыг нээж өгье. Тэгвэл чи өөрийгөө дүрж, өөрийнхөө биеийн хүчийг нэмэгдүүлж чадна. Хэрэв чиний биеийн хүч хангалтгүй байгаад хуулийг мэдэх юм бол хуулийн хүч чиний биеийг устгана.” Ю Ян хэлэв. Тэрээр сэтгэл гундуухан хэллээ. Не Ли энд хэсэг хугацаанд л байж чадна. Тэрээр хүчийг мэдрэх эсэх нь өөрөө асуудалтай. Мэдээжийн хэрэг тэрээр хүчинд устгагдаж яасан ч болохгүй. Санаа зовоод хэрэггүй ээ. Гэхдээ энэ шатыг заавал дамжих хэрэгтэй. “Хар Ршаааны хүч маш их. Чи энд нэг минут суухад л бие чинь шатаж буй мэт санагдах шүү. Хэрэв чи тэсч чадахгүй бол гарж болно.”

“Мэдлээ.” Не Ли толгой дохиод нуур уруу үсрэхэд бэлдэв.

“Хувцасаа тайл.” Ю Ян тайвнаар хэлэв.

Не Ли гэнэтхэн ичингүйрэв. Тэрээр өөрийнхөө хувцасыг эмэгтэй хүний өмнө тайлж байгаагүй. Зөвхөн Е Зиюуны өмнө л тэрээр хувцасаа тайлж байсан. Тэрээр толгойгоо өргөөд Ю Янаас асуув. “Бурхан эгч минь, та нууцаар харахгүй биз дээ?”

Не Лигийн хэлсэн үгийг сонсоод Ю Ян уурлав. Энэ жаал юу бодож өссөн юм бол оо? Энэ эмэгтэй хэдэн арван мянган жил амьдарсан бурхан. Энэ жаалын биеийг харах ямар шаардлага байна. Юм харлаа ч яав л гэж дээ? Өмнө харж байгаагүй биш. Хэрэв юм харахыг хүссэн бол Не Ли эсэргүүцээд ч Не Ли яаж ч чадахгүй байлаа.

“Тэгвэл би харахгү йээ.” Ю Ян чимээгүйхэн хэллээ. Ю Ян хүний ааш араншинтай билээ. Тиймээс тэрээр зарим зүйл дээр сэтгэл хөдлөл гаргана. Мэдээжийн хэрэг энгийн зүйл түүнийг баярлуулж, уурлуулахгүй.

Не Ли өөрийгөө хүүхдийн биетэйгээ гэнэт саналаа. Хэсэг зуур бодоод тэрээр хувцасаа тайлан нуур уруу үсэрчихэв.

Үнэхээр энэ Хар рашаанд бурханы хэлснээр ихээхэн энерги байв. Ийм энерги сүнсний хүчнээс ч цэвэр ариун байлаа. Энэ цэвэр энерги Не Лигийн арьсыг төөнөж буй мэт санагдуулав. Тэрээр сүнсний тойронгоо ажиллуулан энэхүү энергийг сорж эхлэв.

Таас. Таас. Таас.

Не Лигийн тойрон энэхүү цэвэр энергийг сорж авч эхэллээ. Не Ли сүнсний тойронгоо ажиллуулавал арьсан дахь өвдөлт, төөнөлт багасав. Түүний сүнсний тойрон хар нүх мэт байлаа. Үлэмж хэмжээний энерги сорж авсан ч гэсэн багахан ч бууралт үгүй байв. Не Ли хэсэг энергийг биеийн хүчээ болгож, биеэ хүчирхэгжүүлж эхэллээ.

Цаг хугацаа хурдан өнгөрч, удалгүй тусгаар бясалгалын байдалд шилжив. Хар Рашаан бол сүнсний хөгжлийн эрдэнэсийн арал мэт газар байв. Тэрээр биеийн хүчээ тасралт үгүй хүчтэй болж байгааг мэдэрнэ.

Ю Ян доошоо харж Не Лиг харав. Тэрээр хэдэн арван мянган жил амьдарсан Сүнслэг бурхан, мөн сүнс нь хугарсан ч гэлээ нүдтэй хүн. Энгийн хүнийг тэрээр юу бодож байгаа, ямар санаатай байгааг шууд хараад л таньдаг. Гэхдээ Не Лигийн доторх хүнийг харах боломжгүй байв.

Не Лиг харсан даруйдаа Ю Ян энэ хүнийг Цаг хугацаа орон зайн сүнслэг бурханы энэ газар орохоор төлөвлөсөн хүн байна гэдгийг мэдсэн. Тэрээр Хар рашааны дэргэд байгаа цогцоснууд уруу хараад санаашрав. Тэд Тэнгэрлэг очийг нь энд хамгаалж байхад тоо томшгүй цаг хугацаа өнгөрсөн. Гэхдээ Не Ли энэ олон жилийн дараа энэ газарт ирсэн анхны хүн нь билээ.

Таван минут… арван минут…

Ю Ян Не Лиг Хар рашаанаас гарч ирэхгүй байгаа ганзаарав. Энгийн хүн ганц минут ч болж чаддаггүй билээ. Хар рашаан доторх хуулийн хүч дэндүү хүчтэй. Энгийн хүний дааж давшихаар зүйл биш ажээ. Харин ч Не Ли Хар рашаанд ороод баярлаж, таашаал авч буй мэт харагдав.

Энэ хүний нүүрэнд яагаад шаналал байдаггүй билээ?

‘Энэ жаал ч үнэхээр онцгой юм.’ Ю Ян дотроо бодлоо. Не Ли өөрийнхөө онцгой гэдгийг аль хэдийн баталсан. Тиймээс тэрээр түүнд боломж олгож Цаг хугацаа орон зайн бурханы хөдөлмөрийг талаар болгож болохгүй.

Не Ли бие дотрох ороонго өвсийг улам хүчирхэг болж буйг мэдэрлээ. Хоёрдах навч ургав… тэгээд гуравдах… тэгээд тав дахь навч дээрээ зогсов. Не Ли энэхүү ороонго ургах бүрт сүнсний тойронгийнх нь багтаамж нэмэгдэж байгааг мэдэрнэ.

Хуулийн хүчний үүсэл гарал нь үнэн хэрэгтээ сүнсний хүч билээ. Энэ нь энгийн сүнсний хүчээс олон дахин цэвэр байдагт оршино

Энэ хуулийн хүчний нөлөөн дор Не Лигийн сүнсний тойрон хувиралд орж эхэллээ. Ягаан утаат чулуунаас ч илүү хурдан сургуулилалт энэ боллоо. Не Лигийн сүнсний хөгжил машид хурдацтай нэмэгдэж эхлэв.

Анхандаа тэрээр 3-одтой Алтан зэрэглэл байсан. Тэрээр хагас сарын дараа 4-одтой Алтан зэрэглэл хүрэхээр байлаа. Гэхдээ тэрээр одоо аль хэдийн 3-одтой Алтан зэрэглэлийн оргилд хүрчихэв.

Сүнсний тойрон нь нэмэгдэж, тэрээр аль хэдийнээ хил хязгаартаа хүрэв. Тэрээр удалгүй нэгэн тэсрэх чимээ сонсогдлоо. Тэрээр хил хязгаараа давав. Сүнсний хүч н ь дээшилж бүх үе мөч, судсыг нь бүрхэв.

Не Ли ийм амархан 4-одтой Алтан зэрэглэл хүрчихнэ гэж бодоогүй билээ. Тэрээр сүнсний тойронгоо хэд дахин томрохыг анзаарвал хуулийн хүч улам хурдан орж эхэлнэ.

Сүнсний тойронгийн гүнд нь байгаа ороонго өвс галзуу мэт хуулийн хүчийг сорж аван өснө.

Не Ли Хар рашаанд анх удаа биеэ дүрэхэд Хар рашааны бүх хүчийг сорох боломжгүй байж билээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх бүрт Хар рашааны хүч түүнд хүрэлцэхгүй болжээ.

Не Лигийн үйлдлийг харвал Ю Ян цочирдов. Хар рашааны хүч машид их билээ. Энэ хүч нь Хар алтан зэрэглэл эсвэл Домгын зэрэглэлийн хүчтэнг тэслэхээр хангалттай.

Гэтэл түүний сүнсний хөгжил ердөө Алтан зэрэглэлд байна шүү дээ.

Ю Яны сониучирхаж байгаа зүйл бол Алтан зэрэглэлийн хүн яаж ийм их хуулийг сөрөг нөлөөгүйгээр сорж аваад байна? Не Лигийн сорж авсан хүч хаашаа ороод байна. Энэ Алтан зэрэглэлийн хүчтэнгийн хязгаар хааччихав?

Ю Ян юу болж байгааг гайхаж байх зуур Не Ли гадаргуу дээр байгаа хууль хэтэрхий бага болж байгааг мэдрэв. Тэрээр доош шумбан орлоо. Тэгвэл тэрээр Хар рашааны хуулийн хүчийг улам баяжиж байгааг мэдрэв.

Живж буй завь мэт Не Ли Хар рашааны хуулийн хүчийг сор жавна. Тэрээр доошлох тусам улам баян хуулийн хүч мэдрэгдэнэ.

Не ЛИгийн үйлдлийг хараад Хар Рашааны дээр байгаа Ю Ян царайгаа хувирав.

“Хурдал, гараадах.” Ю Ян Хар рашаан уруу хашгирав. Ю Ян нөхцөл байдлыг мэдэх авч юу ч хийж чадахгүй билээ.

Не Ли одоо тусгаар бясалгалын байдалд буй, Ю Яны хашгирааныг сонсч чадахгүй.

Тэрээр Хар рашааны гүнд байгаа ч живэхгүй. Тэрээр усан дотор хагас өдөр ч болсон чадна. Энэ нь тэрээр зургаан мэдрэхүйгээ тасласанд оршино. Тэрээр харахад зориулсан багахан гэрлийг үлдээсэн юм.

Хар рашааны хуулийн хүч улам баяжсаар. Не Лигийн биеийг тэслэхэд хангалттай болж буй мэт.

Не ЛИ сүнсний тойронгоо ажиллуулж ороонго нь улам том болов. Даруй зургаа дахь навч, долоо дахь навч ургалаа. Не Лигийн сүнсний тойрон дахиад хоосорч, дахиад илүү их хүчийг эргэн тойрноосоо сорж авна. Ю Ян цочирдов. Не Ли ийм их хэмжээний хуулийг тэсрэхгүйгээр яаж сорж аваад байна? Мэдээж хэрэг энэ учир шалтгаан нь Не Лигийн бие доторх ороонго юм.

Хичнээн их хулуийн хүчийг сорж авсан ч ороонго цадсангүй.

Тэрээр нууцлаг бясалгалын байдалд орсон бололтой. Соёот хулсны баавгай, Сүүдрийн чөтгөр ч мөн ороонгонд тэжээгдэв. Тэдний сүнсний хөгжилд хувирал орж 5-одтой Алтан зэрэглэл хүрэв.

Не Ли шинэ зүйлийг мэдрэв. Энэхүү хурдан сүнсний хөгжлийг мэдэрсэн тэрбээр ихэд баясна.

Гэнэтхэн нүдэнд нь нүд гялбам их гэрэл тусч анхаарлыг нь татав.

“Юу болоод байна?” Не Ли дотроо сониучирхан бодлоо. “Энэ нуурийн ёроолд эрдэнэ байгаа юм биш биз?”

Ингэж бодоод Не Ли гэрэл уруу доошлон сэллээ.

Ойртох аваас тэрээр биеийг нь гал халуун зүйл төөнөж байгааг мэдрэв.Ямар хүчтэй галын энерги бэ?

Тэрээр галын гэрэлт бөмбөлөг дор байгааг харав. Энэ нь нэгэн чулуу мэт хэмжээтэй байх бөгөөд үлэмж хэмжээний гэрлийг цацруулж байлаа.

“Дотор нь юм байх шиг байна.” Не Ли ийнхүү бодоод нүдээ хүчлэн нээвэл. Тэрээр хулуийн хүчийг ашиглан нүдээ хамгаалан дотор нь юу байгааг харав.

Не Ли дотор нь юу байгааг харвал балмагдав.

Улаан бөмбөлөг дотор цагаан арьстай дөнгөж төрсөн хүүхэд байлаа. Тэр эмэгтэй хүүхдийн бие нь машид үзэсгэлэнтэй байх агаад ямар ч эрэгтэй хүнийг дурлуулах шахам байв.

Гэсэн хэдий ч энэхүү үзэсгэлэн гоотой сайхан эмэгтэй жижигхэн төрсөн хүүхдийн бие шиг жижигхэн байх бөлгөө. Хэрэв хүүхэд шиг харагдаагүй бол хүмүүс буруугаар ашиглахаар байв. Энэ жижигхэн ч гэсэн хэн гуай ч үүнийг хараад дотор нь булиглах ажээ.

Хэрэв энгийн хүн үүнийг харсан бол биеэ барьж дийлэхгүй байсан биз. Гэхдээ Не Ли үүнд ухаан санаагаа алдаагү йнь сайн хэрэг.

Урдаа байгаа зүйлийг хараад Не Ли ойлголоо. Энэ жижигхэн улаан бөмбөлөг бол Ю Яны удаан хугацаанд цуглуулж байгаа Тэнгэрлэг оч. Дотор байгаа үзэсгэлэнт эмэгтэй бол бүтээгдэж буй Тэнгэрлэг бие юм.

Өмнөх амьдралдаа Не Ли хуулийн хүчээ хөгжүүлж байгаагүй билээ. Гэхдээ тэнгэрлэг хүчээ нэмэгдүүлснээр хүчилж Тэнгэрлэг Тавилант зэрэгт хүрсэн. Не Лигийн харж буй нууцлаг хуулийн хүч Не Лигийн сонирхлыг татна. Тэнгэрийн хүчээр хүн биеэ дахиж бүтээж чадна. Энэхүү Тэнгэрлэг оч махан биеийг зөвхөн хуулиар бүтээж байлаа. [1. Тэнгэрлэг очоор бие дахин бүтээх нь эхийн саванд хүүхэд бүрэлддэгтэй адилхан. Гэхдээ зөвхөн тэнгэрийн хүчийг ашиглан хүний биеийг бүтээж буй юм.”]

Тэнгэр газар уужим байхад боломжгүй зүйл үгүй.

Ю Яны тэнгэрлэг бие машид жижигхэн ч сонирхол татна. Энэхүү гэрэлт бөмбөлөг доторх цэвэр энерги хүний биеийг шатаахтай адил хбайх юм.

Халуун.

Не Ли даруй сүнсний хүчээ ашиллуулав. Энэхүү халуун дулаан дунд ороонго ургамал нь дахин хоёр навч дэлгэрүүлэв. Хүйтэн энерги биенд нь орвол энэхүү халуун энерги өөрт нь үйлчлэхээ байв.

Энэ ороонго өвс хуулийн хүчийг сорж чаддаг нь аштай хэрэг. Эс бөгөөс хуулийн хүчнээс болж тэсрэх байлаа. Домгын зэрэглэлын хүн ч ийм их хэмжээний хүчит хуулийн хүчийг шингээж чадахгүй.



Өмнөх хэсэг

Дараагийн

 

9 comments on “Чөтгөр бурхдын домгууд 197”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.