Чөтгөр бурхдын домгууд 196

Чөтгөр бурхдын домгууд 196

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 196 – Оролдоод үз

Галт сүнслэг бурхан? Не Ли Цаст салхин бурханлиг сахиусыг бодлоо. Энэ Хотын захирагчийн эдлэнд дуудгдсан нэгэн төрлийн бурхан билээ. Не Ли Цаст бурханлиг сахиусыг хараад ихээхэн сониучирхаж байсан. Цаст бурханлиг сахиус ердөө маш бага хэмжээний хүчтэй байсан ч гэсэн ихээхэн хүчтэй биет байлаа. Домгын зэрэглэлийн оргилд хүрсэн биет буй заа.

Не Ли анхандаа Цаст салхин бурханлиг сахиусыг өөр ертөнцийнх гэж боддог байсан. Гэтэл энэ эмэгтэй ч мөн бурханлиг сахиус буюу сүнслэг бурхан хэмээн өөрийгөө хэллээ. Энэ Цаст салхин бурханлиг сахиустай адил төрлийн амьтан юм байхдаа.

Тэрээр дотроо бодлогоширов. Энэ эмэгтэй Тэнгэрлэг тавилант зэрэгт хүрсэн хүчтэн байх ёстой. Домгын зэрэглэлээс Тэнгэрлэг тавилант зэрэг хүрэхэд тэдний амьдрах хугацаа бараг төгсгөлгүйгээр ихэсдэг. Хүн хэцүү нөхцөл байдалд ороогүй л бол үхнэ гэж үгүй. Тэр зэрэгт хүрсэн л бол хичнээн Домгын зэрэглэл байлаа ч Тэнгэрлэг тавилант зэрэглэлийн ганц хүнийг ялна гэж үгүй.

Харанхуйн эрины өмнө, мянган Домгын зэрэглэлийн дайчин ганц Тэнгэрлэг тавилант зэрэглэлд хүрсэн чөтгөрийн араатны эсрэг тулалдаад ч эцэст нь хүн төрөхлтөн энэ байдалд хүрсэн билээ.

Эзэн хаан Кон Мин, Сүнслэн бурхан, Түр зуурын чөтгөрийн сүнсний ном…. Энэ ертөнцөд тайлагдаагүй олон зүйл байжээ. Магадгүй энэ ертөнц Не Лигийн өмнөх амьдарч байсан ертөнцөөс илүү ээдрээтэй байсан нь тодохой. Не ЛИ энэ өөрийгөө Сүнслэг бурхан гэж нэрлэсэн эмэгтэй Тэнгэрлэг тавилант зэрэглэл хүрсэн хүмүүсээс ялгаатай харагдаж байгааг мэдэрлээ.

Ю Юн Не Ли уруу харав. Тэрээр хөнгөхөн инээмсэглээд хэллээ. “Бид Сүнслэг бурхад юм. Энэ ертөнцөд Тэнгэр газрын олон төрлийн хуулиуд үйлчилдэг билээ. Би харин галыг удирддаг. Миний жинхэнэ бие л устан алга болсон юм. Тэнгэрлэг оч хүртэл устаад ердөө өчүүхэн хэсэг л үлдсэн. Гэхдээ хэдэн арван мянган жилийн дараа миний Тэнгэрлэг оч дахин өөрийгөө бүрдүүлээд одоо байгаа биеийг минь бий болгосон.”

Үхэшгүй сүнслэг бурхан гэсэн үг үү?

Не Ли хөмсгөө зангидав. Тэнгэрлэг тавилант зэрэглэлийн хүн байлаа ч тэд өөрийнхөө биеэ дахин биежүүлж чадахгүй билээ. Сүнслэг бурхад ер нь юу юм бол?

Не Ли эргэлзэж байгааг хараад Ю Ян хэлэв. “Сүнслэг бурхад бол энэ ерөтнцийн бурхад юм. Бүх үндсэн ертөнцөд гучин зургаан Сүнслэг бурхад байдг юм. Харин туслах ерөнөцүүд л ганц Сүнслэг бурхантай байдаг. Тэд Тэнгэр газрын ганц хуулинд захирагддаг. Бүх сүнслэг бурхад ерөнцийн хуулиудыг илэрхийлдэг..”

“Эрт цагаас хойш гучин зургаан Сүнслэг бурхад, далан хоёр туслах ертөнцийн Сүнлэг бурхад дундаас дөрөвний нэгийг хүмүүс, дөрөвний хоёрыг чөтгөрийн араатнуд үлдсэн дөрөвний нэгийг бусад амтад бүрдүүлдэг байсан. Тэд Энэ ертөнцийн хүчтэнгүүд билээ.” Ю Ян удаанаар хэлэв. “Ертөнцийн хуулиудаар өрсөлдөхийн тулд овог аймгууд тоо томшгүй олон аллага үйлддэг байсан. Эцэст нь олон Сүнслэг бурхадууд үхсэн. Зарим над шиг нь Тэнгэрлэг чоо алдаг биеэ алдсан билээ.”

“Бид тэнгэр газрын хуулиудыг агуулдаг. Би гэхэд л Галын хуулийг удирддаг. Би жинхнээсээ үхэж Галын хуулийг захирч чадахаа больсон цагт өөр хүн Галын хуулийг авч шинэ Галын Сүнслэг бурхан болно.” Ю Ян хэллээ.

“Арвун мянган жилийн өмнө, чөтгөрийн араатны овог бүх Сүнслэг бурхадыг алж хүний хуулиудыг авах гэж байсан. Тиймээс тэд хүний овгийн эсрэг тулалдсан билээ. Бид бүх хүчээ нэгтгэсэн авч ялагдаж, чөтгөрийн овог ч мөн ихээхэн хохирол авсан. Миний Тэнгэрлэг оч Чөтгөрийн араатны бурхан миний хүний овгийг устгахыг мэдэрсэн юм.  Харамсалтай нь Миний тэнгэрлэг оч ердөө анх байснаасаа гуравны нэг хэмжээтэй байна. Хэрэв олон Сүнслэг бурхад Чөтгөрийн овогт төрж бүх хуулиудыг авах аваас хүний овог устана.”

“Миний Тэнгэрлэг оч зөвхөн Хар рашаанд байж бүх Тэнгэрлэг очоо цугларахыг хүлээж л чадна. Хэрэв би гарах аваас Домгын зэрэглэлийн чөтгөрийн араатнууд Хар рашааныг мадаж байгаа, тэд нар намайг олж устгана.”

Ю Яны үгийг сонсоод тэрээр сүнслэг бурхадын талаар мэдээлэлтэй боллоо. Сүнслэг бурхадад өөрсдийн гэсэн хөгжлийн замнал гэж байдаг боолтой. Тэд Тэнгэрлэг тавиланд хүрч бусад тэнгэр газрын хуулиудтай нэгддэг бололтой. Тэнгэр газар байгаа цагт тэднийг устгана гэж бараг байж болшгүй зүйл.

Арван мянган жилийн өмнө хүний овог, чөтгөрийн овог хоёр хоорондоо тулалдсан. Маш олон сүнслэг бурхад тэр дунд нь унасан. Иймээс  л Тэнгэрлэг тивд бусад хүмүүс Тэнгэрлэг тавилант зэрэглэл хүрч чадахгүй байна.

Не Ли энэ нууцлаг сүнс хөгжүүлэх техникүүд нь ямар техник бол гэдгийг сониучирхав.

Ю Ян холыг хараад хэлэв. “Би Тэнгэрлэг очоо нөхөхийг хүлэж байхад магад хүний овог устгагдах шахав.”

Ю Яны үгийг сонсоод Не Ли инээмсэглэв. “Хүний овог хэзээ ч устахгүй ээ. Ю Ян бурхан айх хэрэг байхгүй.”

Ю Ян санаашрав. Тэрээр Не Ли уруу хэлэв. “Манай хүний овгийн Сүнслэг бурхадуудаас Цаг хугацаа ба орон зайг удирддаг хүчтэй хүчтэн бий. Түүнийг Цаг хугацаа орон зайн сүнлэг бурхан гэж болно. Хүний овгийн тэрхүү Сүнслэг бурхан хүний овгийг мөхөх гэж байхад тэрээр ихээхэн Цаг хугацаа орон зайн хуулийг ашиглан Цаг хуацаа орон зайн голд орон цаг хугацаа орон зайг өөрчилсөн байдаг. Энэ өнгөрсөн, ирээдүй бүх зүйлд нөлөөлөн хүний овог арвагдсан. Цаг хугацаа орон зайн сүнслэг бурхан юу төлөвлөснийг мэдэхгүй ч би хүлээж л байлаа. Харин чи Хар рашаанд орж ирсэн анхны хүн боллоо шүү.”

Не Лигийн хөмсөг зангирав. Машид хүчтэй хүчтэн цаг  хугацаа орон зайг удирдаж цаг хугацаа орон зайн урсгалыг өөрчилсөн гэнэ? Не Ли өмнөх амьдралдаа өөр ертөнц уруу орж үзэж байсан ч гэсэн энэ ертөнцийн цаад хуулиудыг мэдэхгүйгээ мэднэ. Тэрээр ялангуяа цаг хугацаа орон зайн талаар мэдлэг багатай.

Цаг хугацаа орон зайн сүнслэн бурхан Түр зуурын чөтгөрийн номтой холбоотой юм биш биз дээ?

Түүний өмнөх амьдралын сүнслэг хөгжил Тэнгэрлэг тавилант зэрэглэлээс давж байсан, гэхдээ Цаг хугацаа орон зайн хуулийн талаар тэрээр өчүүхэн мэдлэгтэй. Цаг хугацаа орон зайн хууль бол ертөнц хорвоогийн хамгийн нууцлаг зүйл юм.

Ю Ян өөрийг нь Хар рашаанд орж ирсэн анхны хүн гэж хэллээ. Арай өөрийнх нь энд байгаа шалтгаан Цаг хугацаа орон зайн сүнслэг бурханы хийж буй ажил юм биш биз? Эсвэл энэ Цаг хугацаа орон зайн бичээс.

Түр зуурын чөтгөрийн араатны ном ба Эзэн хаан Кон Миний талаар болдвол Не Ли эргэлзэж эхэлдэг.

Өмнөх амьдралдаа тэрээр өөр ертөнцүүдэд очиж байсан ч гэсэн өөрийнхөө ертөнцийн талаар муу мэддэг байжээ.

Не Ли ихээхэн эргэлзэж байсан ч гэсэн өөрийнх нь өмнө маш нууцлаг зүйлсийн зангилаа тайлагдаж байгааг мэдрэв. Не Ли том зургаар харж чадахгүй бага багаар мэдэж байгаа ч энэ хангалттай. Гэсэн хэдий энэ бага зүйлс Не Лигийн хягзааргүй сониуч занг хөдөлгөнө.

Хүн хангалттай хүчтэй болсон тохиолдолд ертөнцийн нууцуудыг тайлж дуусч байж өөр ертөнц уруу явах шаардлагатай болдог.

“Би тэгвэл яах хэрэгтэй юм бол?” Не ЛИ Ю Ян уруу харж хэллээ.

Ю Ян энэ бяцхан жаалыг өөрийнх нь хэлж байгаа зүйлийг огтхон ч ойлгохгүй байгаа гэж бодлоо. Учир нь хэрэв ойлгосон бол энэ жаал машид цочирдох байсан биз. Гэхдээ Не Ли гадна талаасаа маш тайван харагдаж байв.  Тэрээр багахан хөмсгөө зангидсан ч гэсэн түүнд цочирдсон царай огт байсангүй. Тэрээр бүх зүйлийг ойлгосон мэт харагдана.”

“Би хүчээ чамд дамжуулмаар байна. Чи ямар зэрэгт хүрэх нь чамаас өөрөөс чинь шалтгаална.”

Ю Ян тайвшраад хэлэв. “Гучин зургаан сүнслэг бурхадаас зургаа нь бүр мөсөн үхсэн. Үлдсэн хэд нь Тэнгэрлэг очоо устгуулсан билээ. Тэд яасныг би мэдэхгүй. Чи унасан зургаан хүчтэний хуулийг сурч мэдэх хамгийн амархан байх.”

“Өө, тэд юуны хуулиуд юм бэ?” Не Ли асуув. Түүний зүрх хөдлөлөө.

Хуулиудыг судлах [Тэнгэрлэг бурхан] техниктэй адил биш ч гэсэн хуулиудыг сурах муу зүйл биш.

“Би хамгийн хүчтэй хуулийг нь судламаар байна.” НЕ Ли хэсэг зуур бодоод хэлэв.

Ю Ян Не Ли уруу нухацтай хараад хэлэв. “Хамгийн хүчтэй хуулиуд хамгийн хэцүү нь байдаг. Бүгд нэг л хууль сурч чаддаг. Зажилч чадахгүй зүйлээ залгих гээд хэрэггүй. Хамгийн хэрэгтэй чамд тохирсон хуулиа судлах гээд үз.”

Не Ли бодов. Тэрээр [Тэнгэрлэг бурхан] техникээ үргэлжлүүлж судлана. Тэрээр ердөө хуулиудыг сониучирхсан төдий.  тэрээр үргэлжлүүлэв. “Би хамгийн хүчтэйг нь л сонгоно.”

Ю Ян Не Ли уруу цөхрөнгөө барж харлаа. Энэ жаал ч залуухан юм даа. Удахгүй ямар хэцүүг нь мэдээд хана мөргөх байхаа.

“Зурган үхсэн сүнслэг бурхадаас хамгийн хүчтэй нь Гэрэл, Харанхуй ба эмх замбараагүйн бурхадын гурван хууль хамгийн хүчтэй. Би эмх замбараагүйн сүнлэг бурханы хүчийг, мөн түүний үхлийг өөрөө харсан. Гэсэн хэдий ч Эмх замбараагүйн сүнслэг бурхан хамгийн этгээд нь. Тэрээр ямар нэгэн аргаар амьд гарсанийг мэдэхгүй. Үлдсэн гурав нь газар, аянга ба алтны хууль.”

“Хамгийн чухал нь чи эдгээр хуулиудыг мэдрэх нь чухал. Би тэднийг чамд мэдрэх арга зааж өгье.” Ю Ян хэллээ. “Гэхдээ хууль мэдрэх нь маш хэцүү. Чи өөрийгөө хорин жил хорьж байж хуулийг мэдрэх боломжтой.”

“Хорин жил өөрийгөө хорино оо?” Не Ли үүнийг сонсоод гашуунаар инээмсэглэв. Хэрэв хорин жил өөрийгөө хорих аваас Яруу алдрын хот оршин тогтнож айх нь эргэлзээтэй.

“Хорин жил маш бага хугацаа байна. Би хуулийг мэдрэхэд тавин жил шаардсан. Түүнээс гадна намайг хуулийг мэдэрч байхад энэ хуулийн хүч хамгийн дээд цэгтээ байсан. Одоо харин хуулиудын хүч хамгийн бага байна.”

Не Ли толгой сэгрэн хэлэв. “Надад оролдоод үзэхээс өөр арга алга. Сарын хугацаа л надад энд байна. Би тэгээд явах болно. Надад чухал ажил бий.”

Не Лигийн үгийг сонсоод Ю Ян санаашран толгой дохив. Тэрээр түүнийг сарын хугацаанд зааж чиглүүлсэн ч НЕ Ли хууль мэдрэх нь юу л бол.  Маш багыг хүртэл мэдрэх нь юу л бол. Гэхдээ тэрээр энэ Хар рашаанд тоогүй олон жил байсан учраас өөр хийгээд байх зүйл үгүй.

“за яахав оролдоод л үз дээ.” Ю Ян цөхрөнгөө баран хэллээ. Тэрээр гэмтсэн сүнс ба Тэнгэрлэг очтой. Не Лиг явахыг зогсоож чадахгүй.

Не Ли өмнөх амьдралдаа өөр сүнсний хөгжлийн замналтай байсан. Тэрхүү зам нь хуулиудтай ямар ч холбоогүй байж билээ. Гэхдээ сүнсний хөгжлийн өөр арга замууд арван мянган замуудтай нэг салаагаар холбоотой байдаг билээ. Не Ли өөрийгөө хорин жил зарцуулна гэж бодохгүй байлаа.



Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 196”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.