Чөтгөр бурхдын домгууд 195

16 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 195 – Галт сүнслэг бурхан

‘Гурван тамгалагч хээн угалз. Аянганы шинж чанартай ба зургаан Ариун галын дайралтат хээн угалз. Хэрэв энэ тэсэрвэл үнэхээр аюултай юм болно доо. Би дайралтат хээн угалзнуудыг эхлээд тайлж дараа нь тамгалсан хээн угалзыг тайлья.” Не ли дотроо ийнхүү бодоод завгүй болж эхэллээ.

Энэ хээн угалзнууд Не Лиг үргэлжлүүлэн тайлах төдий хэцүү болж эхлэв.

‘Энэ хээн угалзнуудыг хэн хийсэн юм бол. Домгын зэрэглэлээс өндөр сүнсний хөгжилтэй хүн хийсэн байх даа. Тэд ямар нэгэн зүйлийг нуух гэж ийм хэцүү ээдрээтэй хээн бичээс хийсэн байна.” Не Ли дотроо бодов. Хэрэв ямар нэгэн хүчтэн аливаа зүйлийг нуух гэсэн бол тэр юу ч байсан Не Лид маш их хэмжээний ашиг авчрахаас гарцаагүй.

Не ЛИ энэ хээн бичээсүүдийг нэг нэгээр нь тайлж аажмаар эвдэв. Не Ли маш ихэд болгоожтой хандлаа. Учир нь энэ хээн бичээсүүд нь маш аюултай.  Домгын зэрэглэлийн дайчин хүртэл ганц удаа хуумгай хандахад үхэх аюултай.

Дээрх хээн угалзнууд маш хэцүү зүйл байлаа. Тэдгээрийг тооцох нь бүр хэцүү. Домгын зэрэглэлийн хээн бичээсийн мастер Домгын зэрэглэлийн хүчтэнгээс ховорхон юм. Харанхуйн эриний өмнө Хээн бичээсүүд хүртэл маш хүндэтгэлтэй, өндөр хэргэм зэрэгтэй ажил байлаа. Энэ хээн бичээсүүдийг Домгын зэрэглэлээс өндөр түвшний хээн бичээсчин хийсэн байна.

Не Ли дотроо их хүлээлт тавив. Дотор нь ямар эрдэнэс байгаа болоод ингээд хамгаалаад байна?

Хээн бичээсүүдийг Не Ли нэг нэгээр нь тайлав. Эхлээд тэрээр зургаан дайралтын хээн бичээсүүдийг, дараа нь гурван лацны хээн бичээсүдийг тайлав.

Гурван лацны хээн бичээсүүд дайралтат хээн бичээсүүдээсээ илүү хүнд ээдрээтэй байлаа.

‘Хүний овгоос ийм хүчтэй Тэнгэрлэг тавилант зэрэглэлийн дайчин энд байна гэж бодсонгүй.’ Не Ли дотроо бодлоо. Тэрээр чөтгөрийн араатнууд энэ ертөнцөд Тэнгэрлэг тавилант зэрэглэл хүрсэн байна гэж бодсон. Гэтэл хүний овгоос ч гэсэн Тэнгэрлэг тавилант зэрэглэл мөн хүрсэн байжээ.

Гурван цагийн дараа Не Ли гурван лацны хээн бичээсүүдийг тайлав.

Тэрээр хээн бичээсүүдийг тайлвал хавцал чичирхийлж эхлэв.

Урд нь байсан хана аажмаар нээгдлээ. Нээгдэж байгааг харвал Не ЛИ цэнхэр өнгөтэй гүн агуй харна. Агуй машид харанхуй байх бөгөөд газар нь ус дусалсан байлаа. Энэ нь хуран хурсаар урсгал ус болжээ.

Энэ агуу хаана хүрэхийг тэрээр мэдэхгүй.

Миний санасанчилан энд үнэхээр ямар нэгэн зүйл нуусан айна. Энэ эрдэнэс байхаас зайлшгүй.” НЕ Ли дотроо бодлоо. Чадварлаг хүн үргэлж эрсдэл үүрэхээс айдаггүй. Тэрээр эргэн тойронд аюул байхгүйг мэдээд Не Ли дотогшоо алхан орлоо.

Усны дуслууд агуйн тдээрээс унана. Дуслах чимээ чанга сонсогдох агаад гүн агуйд цуурайтав.

Не Ли хүртэл гишгэлт бүрээ маш болгоомжтой хийнэ. Эргэн тойрных нь хананууд дайрах хээн бичээсээр дүүрэн байв. Хэрэв тэрээр аль нэгийг нь л асаах аваас тэрээр үхсэн хүн болох болно. хэрэв эрээр энэ хээн бичээсүүдийг ямар хээн бичээсүүдийг мэдэхгүй байх байсан бол Е Зонг шиг хүчтэн ч үхэх айлаа.

Энэ бүх хээн бичээсүүдийг хийх гэж маш их хүч хөдөлмөр орсон байгаа даа. Энэ хүн юу нуусан болоод ингэв.? Не Ли дотор асуулт гарч ирэв.

Агуйн буланд нэг зүйл гялтганах шиг боллоо. Не Ли урагш хэд алхан тэр гэрлийн зүг уруу очвол нүд нь орой дээрээ гарав.

Энэ том агуйд ягаан кристалаар дүүрэн байв. Энэ юу гэдгийг мэдэхгүй ч эд ягаан өнгийн гэрлээр гялтганавал бүхэл агуйг гэрэлтүүлнэ. тэдэн дээр ямар ч гэрэл тусаагүй байлаа.

Агуйн дотор том нуур байв. хар өнгийн рашааны ус дээрээс урсан доошоо урсах ч нуур халгиагүй байв. Энэ хаашаа урсдагыг бурхан л мэдэх байх.

Не ЛИ эргэн тойрноо ажиглав. Ямарваа нэгэн урхи энд суурилуулугдаагүй байгааг хараад санаа нь амрав.

Хар шараан ч мөн маш нууцлаг хээн бичээстэй байх ба энэ нь дэмжих үлэмж бичээс байлаа.

“Энэ тэгвэл Хар шарааны эрдэнэс юм болов уу?” Не Ли дотроо бодлоо. Тэрээр энэхүү хаалтыг нээж үзэж байж Усыг хортой эсэхийг шалгах боломжтой болох юм.

Тэрээр эргэн тойрноо харвал ямар нэгэн гарц үл харагдав.

Гэнэтхэн Не Ли хар шарааны дор нэгэн чулуу байгааг харав. Тэрээр сэтгэл санаагаа өөрчлөн чулуунуудыг даган Хар рашааны ирмэгээр алхав. Не Ли нэгэн хавтгай чулуун дээр газардлаа. Үүнийг удаан ширтвэл ямар нэгэн аюул байхгүй байв. Не Ли хэдэн яснууд эндээс олж харав.

Энэ зургаан цогцосны үлдэгдэл байх бөгөөд бие нь аль хэдийн өгөршөөд алга болжээ. Эд зөвхөн ясаа орхисон байв.

Гэхдээ л Не ЛИ энэ яснуудаад эрчим мэдэрнэ.

Энэ сүнсний хүчтэй ойролцоо ч сүнсний хүчээс өндөрлөг зүйл байлаа.

Тэрээр үлдэгдэл яснуудыг шалгав. Энд маш олон эд бараа байв, хуяг дуулга зэвсэгнээс эхсүүлээд. Мэдээж тэднийг тоос шороо бүрхсэн байлаа. энэ дээрх хээн бичээсүүдийг харвал тэд бүгдээрээ Домгын зэрэглэл байсныг ухаарав. Энэ олон эд барааг тэд үлдээсэн байв.

Эдгээр хуяг дуулга илд маш их гэмтсэн, гэхдээ тэрээр багахан засварлаад дахин хэрэглэж болох юм.

“Домгын зэрэглэлийн зэвсгүүд. Не Ли ийнхүү хэлэн цогцоснуудыг нэгжив. Не Ли тэднийг хэн гэдгийг мэдэхгүй. Үхсэн хүний зүйлийг авах нь азгүйтэл авчирдаг гэдэг ч эдгээр зүйлсийг орхиход хайран. Не Ли хуяг болон зэвсгүүдийг орон зайт бөгжиндөө хийв.

Цогцоснуудыг дахин нэг шалгавал цогцоснуудын гарт дотоод орон зайт бөгж байсныг анзаарав. Тэднээс бөгжийг нь салгаад доторхийг нь шалгав. Дотор нь хэдэн зуун метнийн зайтай байлаа. Не Ли гайхан шалгаж мөн үзлээ.

Орон зайт бөгжинд цаг хугацаа удаан өнгөрдөг ч бүх хоол хүнс нь өгөршсөн байж.

тангуудаас гадна Не Ли чөтгөрийн кристал олж харав.

Чөтгөрийн кристал хүртэл хэдэн зуун жилийн дараа хүчээ алддаг. Энэ хэрэв энэ орон зайт бөгжидн байгаад ийм болсон бол хэдэн арван мянган жил өнгөрсөн бололтой. Энэ залуус хэдэн арван мянган жилийн өмнөг гарч ирсэн гэжүү.

Не Ли дотроо гайхав. Кристалаас гадна Не Ли сайн зүйл олсон юм. Салхин сүнсний хуяг өөрт нь таарахаа рбайлаа. Мөн царцаан даламж хуяг маш зөөлхөн хэмжээнтэй таардаг байхаар байв. Домгын зэрэглэлийн дайчин хүртэл энэ хуягыг амархан нэтлэхгүй байх.

Домгын зэрэглэлийн дайчны цохилт ерөн хувь буурах боломжтой. Үүнийг дотуураа өмсч хэн нэгэнд мэдэгдэхгүй ч байх юм.

Сайн бараа байна.

Салхин сүнсний хуяг үнэхээр энэ аялалд нь тус нэмэр болов.

Урт хугацаа өнгөрсөн ч Салхин сүнсний хуяг бөгжинд огтхон ч гэмтээгүй байлаа. Үүнийг шууд өмсөөд Не Ли гадуурхаа тайлав.

Не Ли инээмсэглэнэ. Энэ салххин сүнслэг хуягаар тэрээр амиа хамгаалан өөр нэг хэрэгсэл боллоо.

Тэрээр дахин хэсэг хайсан боловч юу ч олсонгүй.

Гэхдээ хамгаалалт байсан учраас НЕ Ли сүрлэг энерги энэ агуй дотор хуримтлагдсаныг анзаарав.

ЭНэхүү энергийг сорж сургуулилалт хийвэл шууд Хар Алтан зэрэглэл хүрч болох юм. Тэрээр сэтгэлээ барин хар рашаан уруу орох аргаа бодов.

Хээн бичээсүүдийг энэ үхсэн хүмүүс хийсэн бололтой. Дотор байгаа энергиэ барих байгуулалт. Тэд юу нуух гэсэн юм бол?” Не ли суув. тэрээр байгуулалтыг нураах аргыг бодно.

Тэд юу нуухийг хүссэн ч энэ хээн бичээс түүнийг зогсоож чадахгүй.

Не Ли доош сун хээн бичээсүүдийг эвдэхийг оролдож эхэлвэл нэгэн бүдэгхэн хүн урд нь гараад ирлээ. Энэ үзэсгэлэнтэй эмэгтэй ба машид үзэсгэлэнтэй харагдана. Энэ хорин таваас хорин зургаан настай хүн байжээ. Тэрээр хар өнгийн торгон нөмрөг ба нарийнхан урт хөмсөгтэй эмэгтэй байлаа. Харц нь машид ариун цэвэрхэн хүн байв. Түүний нөмрөгний цаанаас бие нь харагдана.

Гэсэн хэдий ч Не Лид илүү бодол төрсөнгүй. Тэрээр түүнийг чимээгүйхэн бишрэнэ. Энэ эмэгтэй үзэсгэлэн гоо хэн бэ? Энэ эмэгтэй сүнс нь л энд байгаа мэт харагдана. Жинхэнэ бие нь магад аль хэдийн Домгын зэрэглэлээс хэтрээд гарсан бөлгөө.

Ийм хүчтэн Тэнгэрлэг тивд байгаа гэж Не Ли үнэхээр бодож байсангүй.

Энэ эмэгтэй Не Лигийн сонирхолыг татав. Өмнөх амьдралдаа Тэнгэрлэг тивийг орхин гарвал зөвхөн чөтгөрийн араатнууд л Тэнгэрлэг тавилангийн зэрэг хүрсэн тэрээр бодож ирсэн.

Энд гэмтсэн сүнстэй таарна гэж бодоогүй. Гэхдээ гэмтсэн сүнс хэдий ч энэ тэрхүү хүчтэний ухаан санаа нь байгаа билээ.

Не Ли энэ эмэгтэйг харж биширч, бодолдоо автаж байх хооронд үзэсгэлэнт эмэгтэй нүдээ нээв. Хар рашааны уур амьсгал өөрчлөгдлөө. Энд эцэс үгүй оддын эрхэс харадана.

Түүний нүд нь хөдөлж хөнгөхөн гэрэл цацруулвал тэрээр бүгдийг харж буй мэт харагдана. Түүний биенээс гал төөнөж асч биеийг нь бүрхэж авлаа. Улаан өнгийн гэрэл хацарт нь буй мэт харагдана. Хэрэв өөр хүн эд айсан бол биенд нь татагдах байлаа. Гэхдээ Не Ли тайван хэвээр байв. Эцсийн эцэст тоо томшгүй жилийг Е Зиюунаас хол өнгөрүүлэхэд цөөхөн хүн л түүний зүрхийг булиглуулж чадсан билээ.

Не Ли тэрхүү эмэгтэйг бүрхсэн галт энергийг мэдрэв. Энэ нь сүнсний хүчээс дээш нэгэн энерги бололтой.

“Би арван мянган жил хүлээсэн. Энд хүн ирнэ гэж үнэхээр санасангүй Залуу минь, чамайг хэн гэдэг бэ?” Түүний хоолой намуухан байвч хан хуур мэт тасралтгүй байв.

“Намайг Не Ли гэдэг.” Не Ли хариулт хэлээд асуув. “Таныг хэн гэдэгсэн бол?”

Тэрээр намуухнаар хэлэв. “Намайг Ю Ян гэдэг. Би Галын сүнслэг бурхан юм.”



Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

16 comments on “Чөтгөр бурхдын домгууд 195”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.