Чөтгөр бурхдын домгууд 194

Чөтгөр бурхдын домгууд 194

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 194 – Нууцлаг хээн бичээс

Сяо Куаны хоолой чичирээстэй хэлэв “Энэ яаж байж болдог юм бэ? Сяо Ланг ганц цохилтоор ялна гэж үү? Ааваа, та хүртэл ингэж чадахгүй байх шүү дээ.”

“Мэдээж, би ингэж чадахгүй.” Сяо Ву инээмсэглэн толгойгоо сэгсрэв. “Шархыг нь дахиад хар даа. энэ гар эсвэл хөлөөр хийсэн гэмтэл биш байна. Энэ нэгэн төрлийн чөтгөрийн сүнс бололтой. Энэ чөтгөрийн сүнс төсөөлөшгүй их хүчтэй болжээ. Тиймээс энэ сяо Ланг хэдэн метрийн цаана шидтэл цохисон байна шүү дээ.”

“Хүнийг хэдэн метр хойш нистэл нь цохидог чөтгөрийн сүнс ээ?” Сяо Куан дахин цочирдов.

“Зөв өө.” Сяо Ву толгой дохив. Ямар хүчтэй Чөтгөрийн сүнстэн бэ? Бусад хүмүүс ч түгшив. Чөтгөрийн сүнстэн Сяо Ланг маш догшиноор алсан бололтой. Энэ хүн Тэнгэрлэг тавилант тавцангийн эсрэг үзвэл энэ бүхэл тавцанг ганцаараа сүйтгэж чадах нь байна шүү дээ.

“Ааваа, энэ Сяо Куаныг алсан хүн тэр залуу эр байж болох уу? Тэр гэхдээ хэтэрхий залуу юм билээ.” Сяо Куан цочирдон нэгэн зүйлийг бодов. Гэхдээ энэ хэрхэн байж болох юм бэ? Тэр зөвхөн арван дөрвөн настай шүү дээ.

Сяо Ланийг алсан гэж бодвол Хар чулуун зэрэглэлийн тулаанч болох нь байна.

“Өнгөрсөнд бүх газар суутнууд байсан. Арван дөрвөн настай Хар чулуун зэрэглэлийн суутан тийм ч ховор биш байсан байх шүү. Манай Тэнгэрлэг тавилант тавцан зугатааж байхад Чөтгөрийн сүнстний хөгжүүлэх техник үгүй байсан. Хэрэв Яруу алдрын хот тийм олон хүчтэнтэй бол бүрэн дүүрэн сүнс хөгжүүлэх техник өвлөгдөн үлдсэн байх.” Сяо Ву хэлэв. “Тэрээр Яруу алдрын хотын Хотын захирагчийн эдлэнгээс ирсэн гэхийг бодвол тэр Хар чулуун зэрэглэлийн дайчин биш юм гэхэд түүнийг дагасан Хар чулуун зэрэглэлийн хүн араас нь дагах бололмжтой. Ирээдүйд энэ хүнийг маш хүндэтгэлтэйгээр, найрсагаар угтах хэрэгтэй шүү.”

“Мэдлээ.” Сяо Куан хүндэтгэлтэйгээр хариулав. Аз болж тэрээр маш ухаалаг байж Не Лиг уурлуулаагүй. Эс бөгөөс яаж үхэх байснаа тэрээр мэдэхгүй.

Ссяо Ву эргэн тойрноо дахин нэг ажив. Тэгээд тэрээр хэлэв. “Долоон хүн тэр зүгт орсон. Зургаан хүний алхалт их хүнд байна. Энэ Сяо Лангийн дагуулууд бололтой. Энэ хөнгөхөн гишгэлт тэр залуугийнх байх.”

Тэд бүгдээр хөлний мөрөөр нь мөшгив.

“Ааваа тэд тэр зүгт явжээ. Тэд Хар рашаан уруу явж байгаа юм байхдаа арай?” Сяо Куан цочирдон хэллээ.

“Хүн Хар рашаан уруу орвол тэр даруй үхдэг. Хар чулуун зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ч гарж ирч чадахгүй байх.” Сяо вэ хэлвэл ихээхэн хэмжээний хүйтэн агаар амьсгалан гаргав. Тэд урагш алхаж чадахгүй нь. Учир нь өвөг дээдэсээс ирсэн хэн ч Хар рашаан уруу хөл ойртож болохгүй гэсэн сургаал бий.

Өнгөрсөнд олон хүн энэ явуулганд итгээгүй орж байсан. Гэхдээ хэн ч эргэж ирээгүй байдаг юм.

“Сяо Ланы дагуулууд Хар рашаан орохгүй. Магадгүй энэ залуу хүн тэднийг хүчилсэн байх. Энэ залуу хар рашаан орох шаардлагатай байсан юм байхдаа?”

Сяо Ву хөмсгөө зангидан хар ой уру харлаа. Не Ли болон бүлэг хүмүүс ямар шалтгаанаар орсон нь мэдэгдэхгүй, бас хэр удах нь мэдэгдэхгүй байлаа.

“Ааваа, бид юу хийх хэрэгтэй вэ?” Сяо Куан асуув.

Сяо Ву хар ой уруу хараад хөмсгөө зангидсан чигээрээ хэллээ. “Чи эндээ хүлээгээд хүмүүсийг гарч ирэхнүү хар. Битгий ой уруу ороорой. Хамгийн багадаа хоёр хоног хүлээ. Хэрэв хүү гарч ирвэл түүнийг зочноор нэн даруй урь. Хэрэв гарч ирэхгүй бол тэгвэл буцаад ирээрэй.”

“Мэдлээ.” Сяо Куан толгой дохив.

Харанхуй ойн гүнд.

Энэ газар гэрэл ба хар манантай байлаа. Хүмүүс алхах тусам тэдэнд энд ирж байсан ул мөр байгааагүй мэт харагдана. Зэрлэг ургамал хаа сайгүй харагдана. Энд чөтгөрийн араатан ч алга. Гэсэн хэдий ч энэ газар чөтгөрийн араатан ба хүний арга ясаар дүүрэн байлаа.

Зургаан залуу чичрэн үргэлжлүүлэн алхана. “Тас,” “тас.” Тэд хүний ба чөтгөрийн араатнуудын ясан дээр алхана. Яс хугарах чимээ тэдний хэнгэрийг дэлдэж зүрхийгнь үхүүлнэ.

Удалгүй тэдний хараа бүрэлзэж, ухаан алдах дөхлөө.

Не Ли баруун гараа хөдөлгөв. Зургаан бөмбөлөг аманд нь орвол тэд хүчилж залгив.

Тэрээр өөрөө ч нэгийг залгив.

Энэ ой маш шигүү байлаа. Маш их хар тост моднууд энд маш их хэмжээний хор ялгаруулна. Цаг хугацаа өнгөрөн бүрт хор цугрлана. Амьтадтай адилхан тэд энд орж ирсэн цагаасаа хойш хордсон. Тэд ухаан алдаж унахдаа үхэх болно. Тиймээс энд олон чөтгөрийн араатнуудын цогцос нэгэн төрлийн хорт утааг бүрэлдүүлсэн юм.

Не Ли ба зургаан хүн үрлэн эм уугаад сэргэв. Тэд энд юу болоод байгааг ойлгов. Тэд хойноо байгаа цогцос лугаа адил газар цогцос болохоо шахав. Аз болж е Лигийн тан үйлчиллэлээ өглөө.

Тэд шигүү ойд хүрч ирвэл удалгүй зам маш шавхаатай болж эхэллээ.

“Дагаж явах зам алга болчихлоо.”

“Энд зөвхөн намгархаг газар байна. Бусад газруудад ч ийм байна шүү дээ. Хэрэв хэн нэгэн ийшээ орвол унах аюултай. БИдний сүнсний хүч хэдий өндөр байсан ч хамаагүй болох нь байна. Энэ намаг магадгүй хортой байж магадгүй. Бидний арьс ялзран унах байх.”

Зургаан хүн НЕ Ли уруу харлаа. Тэд цааш үргэлжлүүлэн алхах сонирхолгүй байлаа. түүнийг явахыг ятгана.

“Зарим мод сүхээр цохиод аваад ир. Тэднийг сал болгон намган дээр тавина.” Не Ли тайвнаар хэллээ.

Не Лигийн үгийг сонсоод зургаан хүн амаа томоор ангайлгаса боловч юу ч хэлсэнгүй. Тэнгэрлэг тавилант тавцангийн намгархаг газруудад тэд энэ аргыг ашигладаг билээ. Тэд энэ аргыг бодсон ч дурдаагүй өнгөрсөн Не Ли энэ намагтай тэмцэх арга бодож олохгүй бол буцах байлаа. Гэвч тэд түүнийг энэ аргыг маш хурдан сүвэгчлэн олно гэж бодсонгүй.

Тэр зургаан хүн дотроо гашуунаар уйлна. Ямар гээчийн мангастай тэд таарчихваа. Энэ хүүхэд үнэхээр арван дөрвөн настайдаа Хар чулуун зэрэглэлийн сүнсний хөгжил, ухаан санаа хурд самбаатай юм гээч. Тэд Не Лиг дотроо юу бодож байгааг үнэхээр таамаглах аргаггүй байв.

“Та нар хоёр өөр ажил хийгээд буцаж болно. Нэг нь энэ замыг салаар учих. Хоёр дахь нь энэ ороонго олсоор хэдэн мянган метр урт олс хийх. Тэд маш бат бөх байх хэрэгтэй шүү. Хэрэв та нар сайн ажиллагаагүй байх юм бол эндээ үүрд үлдэж болно. Түүнчлэн өөр санаа сэдэх гэсний хэрэггүй. Энэ та нарт өгсөн тан та нарыг зөвхөн хагас цагын турш хамгаална. Хэрэв энэ газраас та нар явах юм бол та нар хордоно. Та нарт жинхэнэ ерөндөг өгөөгүй цагт та нар энэ хорноос ангижрахгүй.” Не Ли тайвнаар хэллээ.

“Залуу эзэнтэн минь, хэрэв бид энэ ажлыг гүйцэтгэвэл үнэхээр явж болох юмуу?” нэг залуу итгэл найдвар тээн асуув. Тэд анхандаа үхнэ гэж бодсон. Тэд хэзээ ч Не Ли өөрсдөд нь амьдралх арга зааж өгнө гэж бодоогүй.

Таван хүн Не Ли уруу харлаа. Тэд Хар рашаан уруу ирсэн. Ирсэн л бол зайлшгүй үхнэ гэсэн бодолтой байлаа. Хэрэв Не Ли тэднийг тавих аваас тэд амьдарч чадна.

“Би үгэндээ хүрнэ. Хэрэв та нар сайн ажиллавал бүгдийг чинь явуулна. Нэгэнт хэргийн эзэн үхсэн учраас та зургаа чин сэтгэлээ харуулвал зам олдож л таарна. Чин сэтгэлээ гаргахгүй бол та нарыг би явуулахгүй шүү.” Не Ли хүйтнээр хэлэв.

“Бид замыг тань гаргаад өгнө.”

“Баярлалаа, залуу эзэн биднийг алаагүйд.”

“Бид сайн ажилланаа таны даалгасан ажлыг сайн гүйцэтгэнэ.”

Зургаа дороо хэдэнтээ мөргөв. Тэд буцах аваас дахин муу зүйл хийхгүй билээ. Сяо Лан үхсэн нь нэг шалтгаан, нөгөө нь өнөөдрөөс цаас тэдний зүрх үхсэнд оршино. Хэрэв тэд эргэж харьвал тэнгэр бурхандаа талархаж явах болно.

“Одоо бушуул.” НЕ Ли завилан суугаад сүсний хүчээ хөгжүүлж эхэллээ.

Зургаан хүн даруй ажиллаж эхлэв. Мод сүхдэж, ороонго эрж хайна. Тэд Не Лигийн өмнө сул дорой ч гэсэн эцсийн эцэст тэд нар Мөнгөн ба Алтан зэрэглэлийн хүчтэнгүүд шүү дээ. Тэд ажлаа хийхдээ маш хурдан байв.

Хагас цаг ойртож эхэлвэл тэр зургаа дахин манарч эхлэв. Не Ли тэдэнд дахиад үрлэн эм өгөв. Энэ хор дахиад л хагас цагийн дараа үйлчилнэ. Энэ удаа тэд маш хүмүүжилтэй байж дахин зугатаах гэсэн санаа өвөртөлсөнгүй.

Таван цагийн дараа тэр зургаа ажлаа гүйцэтгэн олсыг Не Лид өгөв.

“Энэ бол ерөндөг, та нар явж болно.” НЕ Ли хэлээд бүгдэнд нь ерөндөг өглөө.

“Биднийг алаагүйд залуу эзэнтэнд талархая.”

“Бид ирээдүйд сайн хүмүүс болно.” Зургаан хүн Не Лид ёслон мөргөөд ерөндөг аваад явцгаав.

Энэ аюултай газар дахин хэсэг ч хором байхыг хүсээгүй тэд даруй явцгаалаа.

Хар рашаан бол нууцлаг газар. Өмнөх амьдралдаа Не Ли энэ газар хүсээгүй орсон. Азаар тэрээр энд үхээгүй ба зарим нэгэн зүйл олсон билээ.

Тэрээр өмнөх амьдралдаа мэдлэг дутуутайгаас юу ололгүй эндээ хоосон гартай буцсан.

Гэхдээ Не Ли дараа нь олсон зүйлс нь онцгой байсныг мэдсэн. Тэрхүү зүйлс нь оргил хүчтэнгийн эд байсан нь гарцаагүй.

Не Ли сал моднуудыг даган томоо чулууны дэргэд ирэв. Энд зах хязгааргүй гүн ангал байв.

Доошоо харвал хавцал дунд хар рашаан ус доошоо урсана. Энэ нь маш томоо хүрхрээг үүсгэж байлаа. Хавцал дээр нэгэн тавцан байв. Энд хүн ажилласан, үүнийг бүтээсэн гэх ул мөр байх бөгөөд зах хязгааргүй ангалыг ёроолд мөн зах хязгааргүй нуур байв.

Усан дотор маш хүчтэй эрчим оргилон гарч байв.

Энэ доороос чөтгөрийн араатны гэмээр архираа хөнгөхөн сонсогдох бөгөөд энэхүү хавцлыг дүүргэх нь мэдрэгдэнэ.

Хэрэв хэн нэгэн энэ нууранд унах юм бол хүүр цогцос нь хүртэл үлдэхгүй байх. Не Ли энэ доор юу байгааг үл мэдэх ч, доор их аюултай чөтгөрийн араатан байгааг мэднэ.

Не Ли бат бөх олсоо барин том модноос уяад нөгөө үзүүрийг нь эцэс төгсгөлгүй гэмээр хавцал уруу шидэв. Тэрээр доошоо лосыг барин аажуухнаар буув. Тэрээр удалгүй тавцан дээр гараад ирлээ.

Өмнөх амьдралдаа Не Ли энэ хэсэг дээр л ирэх боломжтой байсан. Тэрээр гэхдээ цааш явалгүй буцсан билээ. Учир нь энд маш олон хээн бичээсүүд байх бөгөөд Түр зуурын орон зайт чөтгөрийн сүнсний номыг олсоос хойш энэ ямар хээн бичээс байсныг тэрээр ухаарсан юм.

Энэ хээн бичээсүүд маш нарийн чанд эд бөгөөд аймшигт хүчит нэгэн үүнийг хүртэл бичиж дуусгаж чадахгүй байх байсан биз.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 194”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.