Чөтгөр бурхдын домгууд 193

Чөтгөр бурхдын домгууд 193

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 193 – Хар рашаан уруу?

5-одтой Алтан зэрэглэлийн тулаанч. Тулаанчийн хувьлд Сяо Ланг хүчтэй. Гэхдээ тэрээр зөвхөн тулаанч нартаа хүрээлэгдсэн баригмдал нэгэн.

НЕ ЛИ ууртайгаар архирав. Бие нь хурдан хувирч Саоёот хулсны баавгайн чөтгөрийн сүнстэйгээ нэдгдлээ. Бие нь хурдан Сяо Лангийнхаас том боллоо.

“Тэнгэр минь, энэ жаал чөтгөрийн сүнстэй юм байна.” Зарим нэгэн уулга алдаа.

Үүнийг хараад Сяо Лан зүрх нь галзууран үсрэв. Гэсэн хэдий том алх нь аль хэдийн тал савагдсан байлаа. Тэрээр одоо буцах аргаггүй.

Тэнгэрлэг тавилант тавцанд Чөтгөрийн сүнстнүүд маш цөөхөн тоотой. Тэд тулааны чадваргүй учраас Не Лигийн хувьд эдгээр хүмүүс ердөө дээрэмчин мэт харагдав.

Татах хүчний талбай!

Сяо Лан өөрийнхөө үсэрсэн чигтээ явахыг хараад Не Ли гэнэтхэн тулааны чадвараа ашиглав.

Сяо Лангийн алхны жин гэнэтхэн хэд дахин ихэслээ. Түүний анх байсан хүчнээс илүү хүчтэй боллоо. Сяо Лан гэнэтхэн аймшигтай жинг мэдрэв. Бүх л биеийнх нь судас товойж эхэллээ. Тэрээр царайгаа барайлган алхаа өргөн Не Ли уруу шидэв.

Хэдийгээр үлэмж алх нь Не Ли уруу исгэрч хурдлах авч Не Ли ухарсангүй. Тэрээр алгаараа төмөр алхыг цохив.

Аянга мэт ниргэв.

Таас.

Үлэмж тэсрэлт сонсогдов. Соёот хулсны баавгай Сяо Лангийн төмөр алхыг цохивол хэдэн метрийн цаана таас хийх дуунаар унаж нүх үүсгэв.

Сяо Лангийн баруун гар чичирхийлэв. Түүний хурууны завсрын арьс  бадайрч, долоовор хуруу нь аль хэдийнээ хугарч тэсрээд цус шархнаас нь олгойдон урсав. Соёот хулсны баавгай ийм их хүчтэй ба 5-одлтой Алтан зэрэглэлийн тулаанчийг давна гэж мэдээгүй.

Эргэн тойрны хүмүүс нь үүнийг хараад балгамдаж орхив. Не Ли ийм залуудаа ийм хүчтэй байна гэж тэд төсөөлөөгүй. Сяо Лан Тэнгэрлэг тавилант тавцангийн хамгийн хүчтэй хүмүсүийн нэг гэдгийг тэд аль хэдийн мэднэ. Хэрэв энэ их хүчийг харвал овгийн ахлагч хүртэл түүнд хүндэтгэл үзүүлэх шаардлагатай.

Не Ли төмөр алхыг зөвхөн ганц алгаараа цохиод унагаачихна гэж тэд итгээгүй.

Тэд бие биерүүгээ харцгаав. Үүний дараа тэд зэрэгцэн Не Ли уруу дайрлаа.

Не Ли эргэн тойрноо харна. Тэрээр олон хүний дунд хүрээлэгдсэн ч гэсэн багахан ч сандарсангүй. Тэрээр аль хэдийн 3-одтой Алтан зэрэглэл хүрсэн. Тэрээр өөрийнхөө хүчээ туршиж үзэх хүн л хайж байлаа. Соёот баавгайн хөдөлгөөн болхи мэт харагдах боловч хурд нь яавч удаан биш.

Олон талаас нь дайралт ирж байгааг хараад Не Ли хажуу тийш болж багахан хойшлов. Тэрээр дайралтаас бултаад эсрэг хариу барьж алгаараа дайрлаа.

таас.

Нэг хүн цохилтоос болж нислээ.

“түүнтэй битгий нүүр тул. Доод бие уруу нь дайраад унагаа.” Сяо Лан ууртайгаар архирав. Тэрээр Не Ли уруу үлэмж алхаа барин дахиад Не Ли уруу дайрлаа. Тэрээр түүнтэй нүүр тулахад хүч нь хэтэрхий аймшигтай гэдгийг мэдэрсэн. Түүнчлэн тэрээр зөвхөн чөтгөрийн араатан агнадаг аргаа ашиглах боломжтой юм.

Туранхай мич Не Ли доод хэсгийг цохих гэтэл Не Ли гэнэтхэн доосоо суугаад өвдгөөрөө Туранхай мичний толгой руу цохив. Таас хийх дуунаар цус хамарнаас нь олгойдон гаран нислээ.

Не Ли маш хурдан байх бөгөөд бүх үе мөчөө ашиглав. Тэрээр долон хүнийг хэдхэн хөдөлгөөнөөр нисгэж орхив.

“Үх” Не Ли хэн нэгэн уруу дайрч байх хооронд Сяо Лан үсрээд Не Ли уруу алхаа хайр найргүй савлаа.

Сяо Лангийн уур хилэнг хараад Не лигийн нүдэнд хүйт даав. Сяо Лан өмнөх амьдралд нь олон төрлийн муу үйл хийж байсан. Тэр бүхнийх нь төлөө тэрээр түүнийг алахийг хүсэв. Үхэл хүртэл өмнөх насных нь гэм нүглийг цайруулж чадахгүй.

Не Ли архирав. Тэрээр хар ба цагаан бөмбөлөг амнаасаа тургин гаргав.

Хар бөмбөлөг цагаан бөмбөлөгтэй өөрийнх нь зүгт ирэхийг хараад Сяо Лан цочирдов. Ийм ойрхон зайнд  тэрээр агаарт эргэж чадахгүй. Тэрээр үүнээс үнэхээр бултах аргаггүй байлаа. Гартаа алх барьж буй учраас чиглэлээ хүртэл өөрчлөх боломж үгүй.

Таас.

Ин Ян бөмбөлөг агаарт бие биетэйгээ шүргэлцэн тэсэрвэл Сяо Лангийн цээжин хэсэгт тулав. Энэ аймшигт хүч Сяо Ланг цааш нь нисгэн агаарт эргэлдүүлэв. Тэрээр том модтой мөргөлдөн хэдэн метр өнхрөөд унаад өгөв.

Түд.

гарт нь үлдсэн ганц алх нь зургаан метрийн цаана газар унаад дахин нэг том нүхийг үүсгэв.

Үүнийг харсан үлдсэн далуус балмагдав. Түрүүний тэсрэлт арай аймшигтай байлаа. Тэд хэдэн метрийн цаана зогсож байсан ч гэсэн хүчнийх нь нөлөөллийг мэдэрнэ. Энэ тулааны чадвар гэж үү? Хэтэрхий аймшигтай юм.

Тэдний дарга 5-одтой Алтан зэрэглэлийн тулаанч. Тэрээр онцгой хүчтэй билээ. Гэсэн хэдий ч үр дүн нь эцсийн эцэст эхний дайралтаараа нэг алхаа алдан, хоёр дахь цохилтонд нь алхтайгаа нисэн уналаа. Түүнчлэн энэ тэсрэлт хэтэрхий аймшигтэй. Үүнд өртөх аваас амьд гарах аргаггүй.

“Ийм бага чадалтай юм байж намайг дээрэмдэх гээ юу?” Не Ли мөрөө хавчив. Түүний бодлоор Сяо Лан 5-одтой тулаанч хэдий ч дээрэмчинээс ялгаагүй. Не ли өөрийнхөө бүх хүчээ ч гаргаж амжсангүй.

Хоёр хөдөлгөөнөөр 5-одтой АЛтан зэрэглэлийн хүнийг аллаа, энэ ямар аймшигтай Чөтгөрийн сүнстэн бэ?

Үлдсэн долоон хүний өвдөг суларлаа. Тэд буруу хүнтэйгээ орооцолдсоноо одоо л ухаарав.

Тэр долоо даруй эргэж хараад зугтаах гэсэн боловч Не Литэй тулалдаад шарх авсан. Тэд шархтай учраас амь насаа хадгалж авч үлдэхгүй. Гэсэн хэдий ч энэ шарх тэднийг гүйхэд саад болохгүй. Мэдээж хүн амь нас нь хутганы ирэн дээр байхад шархаа хэзээ тоодог байлаа.

Гэнэтхэн тэдний жин хэд дахин нэмэгдэв. Тэдэн уруу аллага үйлдэх гэсэн хүчлэн ирэв. Тэднийг хөшиж орхитол айлгалаа.

“Та нар зугатааж болно. Гэхдээ хэдэн хүн чинь үхэх бол.”

Тэдэнд Не Лигийн дуу хоолой тамаас гарч ирсэн мэт санагдана.

Долоон хүн даруй өмнө н ь өвдөг сөхрөв.

“Баатар минь, өршөө.”

“Ноён Чөтгөрийн сүнстэн, амийг минь авраач.”

“Бид таныг албаар хилэгнүүлсэн юм биш. Энэ Сяо Лан байсан юм. Биднийг хүчлэн ийм зүйл хийлгэсэн. Бид хүсээгүй юм. Бидэнд сонголт байгаагүй. Хий гэснийг нь л хийсэн.” Долоо хүн уйлж унжин нүднээс нь нулимс, нүүрэн дээр нь нус наалдвал маш өрөвдөлтэй харагдана.

Хэрэв Сяо Лан амьд байсан бол тэд ийнхүү ярьж зүрхлэхгүй. Гэсэн хэдий ч тэрээр одоо үхсэн учраас муу усаа дээрээс нь хаяхад ч бэлэн.

Не Ли муугаар бодов. Тэрээр энэ утгаггүй ярианд мэдээж итгэхгүй. Энэ долоо хүн төрөл бүрийн муу зүйлсийг хийж байсан. Гэхдээ тэд үхэхэд гэмгүй. Гэсэн хэдий ч тэднийг амьд үлдээж болох юм. Учир нь тэдэнд хийлгэх ажил бий.” тэрээр хэлэв. “Та бүхэн бос, Би та нарыг амийг өршөөе. Гэхдээ та бүхэн надтай цуг нэг газар уруу яв.”

Не Ли хэлсэн үгийг сонсоод, тэд баярласандаа өвдөг сөгдөн мөргөцгөөв.

“Баярлалаа, баатар минь”

“Баярлалаа, Ноён чөтгөрийн сүнстэн.”

“Та биднийг хааш нь дагуулж явах гэсэн юм бол?”

Не Ли тэдэн уруу хялам хийгээд хүйтнээр хэлэв. “Хар рашаан.”

Долоон хүний царай барайж орхилоо. Тэд хэзээ ч зүүдэндээ Не Лиг ийм аюултай газар очихийг хүснэ хэмээн төсөөлж байгаагүй.

“Ноёнтон минь, тэр газар зочилж болохгүй.”

“Тэр газар хэтэрхий аюултай. Биднийг зөвхөн үхэл хүлээх болно.”

Не ЛИ тайвнаар хэлэв. “Энэ миний шийдвэр. Та нарын шийдэх асуудал биш.”

“Би явахгүй. Тэр газар уруу хэзээ ч явахгүй.” туранхай мич галзууран гүйгээд зугатаалаа.

Не Ли хүйтнээр амьсгалаа гаргаад Татах хүчний талбайгаа идэвхижүүллээ. Туранхай мичний хурд удаашравал тэрээр гүйцэж очоод Аянгат цохилтоо хийв.

Туранхай мич хэдэн метр нисээд газар унав. Тэрээр дахиж босоогүй билээ.

“Та нар яах гэж байна?” Не Ли үлдсэн зургаан хүнийг харав.

Зургаан хүн Не Лигээс аймшигтай үхэл ханхалхыг мэдэрлээ. Тэд харамсч үхэх гэж байлаа. Ийм зүйл болохыг мэдсэн бол энэ хүнийг алж дээрэмдэхийг завдахгүй байх байсан юм. Эцэст нь тэд түүнийг дээрэмдэж ч чадахгүй зовж байна шүү дээ. Одоо бүр Хар рашаан орно гэлээ. Энэ удаа тэд үхэх нь гарцаагүй.

Зургаан хүн Не Лиг даган араас нь явлаа. Тэд замд хүрвэл зургаан хүн зүүн замаар явлаа.

“Баруун яв. Та нар буруу замаар яваад байна. Та нар үхмээр байвал тааллаар чинь больё.” Не Ли хүйтнээр хэлвэл зургаан хүн үхэл ханхалхыг үнэрлэв.

“Бид буруу зүйл хийжээ.”

“Биднийг өршөөгөч, ноёнтон минь.”

Тэр зургаа эргэж хараад НЕ ЛИг яаж хэрхэн Хар рашаан уруу явах замыг мэддэг талаар гайхацгаав.

Нэг залуу нь уйлав. “Ноёнтон минь Хар рашаан хаана байгааг мэддэг юм бол та биднээр яагаад замчлуулж байгаа юм бол?”

“Та нар замчилж байгаа бол замчил. Бидний олон юм яриад бай.” Не Ли хүйтнээр хэлэв. Энэ хүмүүстэй таарсан учраас Не Ли зөөлхөн хандахгүй.

Зургаан хүний өвдөг нь зөөлрөв. тэдний нүдэнд Не Ли яг л үхлийн бурхан байх бөгөөд тамаас гарч ирж тэдний зүрхийг чичирхийлүүлж байлаа.

Зургаан хүн улам гүн ой модонд оров.

Удаан хугацааны дараа Не Лигийн Сяо Лантай тулалдсан газар хэсэг хүмүүс ирэв. Энэ манлайлж байгаа хүн нь цагаан үст хөгшин эр байлаа. Тэр ч мөн бие бялдар хөгжсөн булчинлаг эр байв. Сяо Куан болон хэдэн хүн түүний араас дагав.

Энэ бүлэг хүмүүс замаа зогсоон эргэн тойрноо харвал хоёр цогцос ба тулаан болсон ул мөр харагдана.

Энэ үзэгдлийг хараад хөгшин эр хөмсгөө зангидав.

“Энд тулаан болсон бололтой.” Сясо Куан хоёр цогцос хараад балмагдав. “Ааваа, энэ Сяо Лан байна.”

Сяо Лан бол Тэнгэрлэг тавилант тавцангийн догшин хүмүүсийн нэг. Тэр аль хэдийн 5-одтой Алтан зэрэглэл хүрсэн. Сяо Каний аав Сяо Ву хүртэл түүний эсрэг хөдөлж чаддаггүй. Сяо Лан маш хүчтэй байх ба эвдэрсэн хүн. Тэрээр аллага үйлдэх, дээрэмдэхээс өөрөөр алдар цуугаа дуурсгаагүй.

Тэд Сяо Ланг энд үхнэ гэж төсөөлж ч байгаагүй.

Эргэн тойрноо ажаад Сяо Вугийн нүдэнд гайхшрал төрөв. “Сяо Лангийн гишгэлт маш хүнд байна. Эндээс тэр хүртэл мөргөлдөөн болсон бололтой. Дайсных нь хөлний ул мөр байхгүй байна. Тэгэхээр тэр энэ хадан дээр зогсож байх ёстой. Энд хүрээд Сяо Лангийн хөлний мөр гэнэт хүндэрсэн байна. Тэрээр бүх хүчээ гаргасан бололтой. Гэхдээ энд хөлний мөр алга. Тэд үсэрсэн бололтой. Дараа нь тэнд хөлний мөр гарчээ. Тэгэхээр дараачаар нь тулалдаагүй бололтой. Тэгэхээр Сяо Лан ганц хоёр цохилтоны дараа үхсэн юм шиг байх юм.”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 193”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.