Чөтгөр бурхдын домгууд 192

Чөтгөр бурхдын домгууд 192

Happy Halloween!

Сурталчилгаа
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Хэсэг 192 – 3 одтой Алтан зэрэглэл

Не  Ли үгийг сонсоод зарим хүмүүс нухацтай гаргав. Гэхдээ сяо Куан болон Сяо Ян хоёр өөрийнх нь талд байлаа. Тэд Тэнгэрлэг тавцанд юу болох талаар биш өөрсдийнхөө ашиг хонзоо болон хоол хүнсээ бодоцгоов.

Не Ли тайвнаар Сяо Куан болон Сяо Ян хоёр хэлэв. “Би наймаа дуусгасан учраас ингээд явья даа.”

Не Ли энд удаан үлдэх хүсэлгүй байлаа. Тэрээр хурдан бэлтгэл хийх шахуу хуваарьтай.

Ийнхүү хэлээд Не Ли явлаа.

Не Ли явбал энд хуран цугларсан хүмүүс чимээгүй болцгоов.

“Сяо Ян, чи Не Лигийн хэлсэн үнэн гэж бодож байна уу?” Сяо Куан асуув.

Сяо Ян Сяо Куан уруу гайхан харлаа. Сяо Куан үргэлж ихэд түрэмгий бас онгироо хүн байдаг. Өөрийнхөө байр сууриа доош нь тавин ийнхүү бусад хүнээс юм асуух нь ховор.  Сяо Ян инээмсэглэн хэллээ. “Хэрэв худлаа бол Залуу эзэн Сяо Куан мэдэх байсан. Тэрээр бидэнд худлаа хэлэх шаардлага үгүй. Манай Тэнгэрлэг тавилант тавцанг ямар ядуу буурайг мэднэ шүү дээ. Хэрэв Не Ли нэг уут будааг зуун ягаан утаат чулуугаар солих байсан бол түүнд энэхүү тоогоор чулуу өгөх хүмүүс байх л болно. Бидэнд нэг уут будааг арван Ягаан утаат чулуугаар солих тэнэг хүн Не Ли биш юм шиг харагдсан. Тэр биднийг өрөвдөж бидэнд туслах л гэсэн төдий байна шүү дээ.

Сяо Куан толгойгоо гудайлган хэллээ. “Яруу алдрын хот үнэхээр баян тансаг нутаг бололтой.”

“Тийм байх. Гэхдээ Сяо Куан залуу эзэнтэн бид овгоо нүүлгэх юм бол та манай овгийн залуу эзэнтэн байхаа болих бололтой. Эцсийн эцэст бид нар хүний дээвэр дор амь зогоох гэж очиж буй шүү дээ.” Сяо Ян хэлэв. Сяо Куангийн түрэмгий зангаар бол тэрээр бусад хүмүүсийн нутагт байж, идээшиж чадахгүй.

Сяо Куан хөмсгөө зангидав. “Би тийм хогын хүн биш шүү. Би маш түрэмгий зан ааштай ч гэсэн би Залуу эзнийхээ суудлыг тавьж чадахгүй эгж бодож байна уу? Манай Тэнгэрлэг тавилант тавцан маш ядуу байна, хүмүүс өлссөнөөсөө болж өдөр бүр үхэцгээж байна. Хэрэв бид баян нутагт очих юм бол хүний өмнө өвдөг сөгдсөн ч яадаг юм. Би өөрийнхөө хүмүүсээ өөрийн биеэр газарчилж Яруу алдрын хот уруу явах болно. Түүний дараагаар харцгаая. Хэрэв үнэхээр тийм нутаг бол би хөгшин аавыгаа ятгана. Ядаж л бид дахиж тэнд өлсөж үхэхгүй болно шүү дээ.”

Сяо Куан үгийг сонсоод Сяо Куан хэсэг зуур чоцирдов. Анхны удаагаа тэрээр энэ залуу онгироо эзэнтэнд хүндлэх хүндлэл мэдрэгдэв.

“Хэрэв чи хүмүүсээ аваад Яруу алдрын хотын нөхцөл байдлыг тагнах гэж байгаа юм бол намайг аваад явчих.” Сяо Ян бахархалтайгаар хэллээ. Энэ замнал аюултай ч гэсэн үүнээс болоод хулчийх хүн тэрээр биш.

“За, тохирлоо.”

“Тохирлоо.”

Энэ мөчид Не Ли Тэнгэрлэг тавилант тавцангий гүнд орлоо. ЭНэ тавцан зуугаад милийн зайтай. Эрэгэн тойронд нь хавцал хүрээлнэ. Ийм ч учраас чөтгөрийн араатнууд энд хүрэлцэн ирж чаддаггүй. Түүмээс л Тэнгэрлэг тавилант тавцан өдийг хүртэл тэсч үлдэж чадсан. Гэхдээ тавцан дээр зарим араатнууд үе үехэн гарч ирдэг. Не Лигийн хувьлд мэдээж тэд нараас санаа зовод байх зүйлгүй.

Не Ли Тэнгэрлэг тавилант тавцангийн гүнд орлоо. ЭНд нар хамгийн их цугларах бөгөөд томоохон чулууны дэргэд ирээд зогсов. Түүний дараагаар тэрээр нэгэн байгуулалтыг зуун Ягаан утаат чулуугаар байгуулаад байгуулалт дээр нууц хээн бичээс бичлээ. Тэрээр чулууд дээр суугаад сургуулилалтаа эхлүүлэв.

Не Ли Ягаан утаат чулууг цуглуулсан шалтгаан бол энэ чулуугаар өөрийн сүнсний хөгжлөө дараагийн шатанд авчрах боломжтой байдагт байна.

Хурц наран Ягаан утаат чулуун дээр ээвэл маш тод өнгийн гэрэл цацарна. Төд удалгүй ягаан өнгийн утаа дээш суунаглан байгуулалтын дээр гарлаа. Энэ утаа нь Не Лиг бүрхэн авна. Утаа улам бүр шигүү болж Не Ли удалгүй утаан дунд замхран алга боллоо.

НЕ Ли утааг боловсруулж эхлэвэл сүнсний хүч нь сүнсний тойрондоо маш хурдацтайгаар тэлэв. Сүүдрийн чөтгөр ба Соёот Хулсны баавгай ч мөн энэхүү сүсний хүчийг сорон авна. Тэд улам хүчирхэгжсээр.

Тэнгэрлэг тавилант тавцан уулын орой дээр байдаг. Энд агаарын хэм харьцангуй бага ч гэсэн энд нарны гэрэл өдөрт гурваас дөрвөн удаа гардаг. Не Ли тиймээс энд бэлтгэл сургуулилалт хийх маш их цагтай болж багйаа юм.

Не Ли тоо томшгүй их сүнсний хүч өөрийнх нь сүнсний тойронг нь сүлбэх мэт өвдөлтийг мэдэрлээ. Энэ өвдөлтөөс болж биеийнх нь судаснууд товойн ил гарч ирнэ. Энэхүү мэдрэмж олон зүүгээр хатгуулж буй мэт маш зовлонтой. Энэ их өвчинг мэдэрсэн Не Ли чимээгүйхэн шүдээ зуугаад тэснэ. Не Ли энэ өвдөлтийг тэсээд үргэлжлүүлж сүнсний тойронгоо тэлнэ.

Тэрээр Соёот Хулсны баавгай ба Сүүдрийн чөтгөртэй нь холбосон ороонго ургамал илүү хүчтэй болж дээр нь навч хүртэл ургахыг мэдэрнэ.

Энэ ороонго хаанаас гараад ирсэнийг тэрээр мэдэхгүй. Гэхдээ энэ нь сүнсний хүчээр бүрэлдэн бий болсон ороонго гэдгийг л мэднэ. Үүнийг сүнсний хүчээр тэтгээд байх юм бол энэ бүр том болоод байгааг тэрээр  мэдрэв. Энэ үнэхээр гайхалтай эд юм.

Цаг хугацаа явах бүрт Не Ли өөрйнхөө сүнсний тойронгоо тэсрэхийг мэдрэв. Энэ аймшигт өвдөлт дор сүнсний хүч нь дөрвөн мөч, судсаар нь тархлаа. Түүний биенд тэсралт үгүй тэсрэнэ. Не Ли өөрийнхөө хүчийг ямар нэгэн хориг саад үгүй тэлж байгааг  мэдэрлээ.

Не Ли анхандаа 2-одтой Алтан зэрэглэлийн оргилд байсан. Гэхдээ Ягаан утаат чулууг өдөөгч болгон ашигласнаар тэрээр хувьсалд орлоо.

Толгойноос хөлний хуруу хүртэл тэрээр бүх биеэ тэсрэж байгаа гмэдэрнэ. Тэрээр аль хэдийнээ 3-одтой АЛтан зэрэглэл хүрлээ. Биеийнх нь хүч хүртэл ихээхэн дээшлэв.

Одоогийн байдлаар тэрээр ердөө хэдэн зуун Ягаан утаат чулуу ашигласан байна. Хэрэв гартаа байгаа энэ олон чулууг ашиглавал Не Ли 4-одтой Алтан зэрэглэл хүрэхэд асуудал биш. Ягаан утаат чулууны үр дүн үнэхээр сайн юм.

Не Ли үрэглжлүүлэн Ягаан утаат чулууны утаагаар амьсгалан бэлтгэлээ үргэлжлүүлэв.

Не Ли бэлгэлдээ анхаарал бүлэг хүмүүс хэдэн бээрийн цаанаас өөрийнх нь чигт ирлээ. Ахлагч залуу нь маш хүчтэй биетэй байх ба Сяо Куанаас хүчтэй харагдана. Тэрээр цамцгүй, доогуураа зөвхөн дотуур өмдтэй алхаж байлаа. Хоёр хүчтэй алх хоёр гарт нь байх ба бие нь булчингаар дүүрэн байв.

Долоон өндөр өөртэй нь адилхан хүмүүс хамт араас нь алхацгаав.

“Дарга Сяо Лан, Бид тэр жаалыг энэ зүгт явсанг баталгаажуулсан. Тэр доошоо уулнаас буугаагүй л бол Тэнгэрлэг тавилант тавцанд байж л таараа.”  туранхай мич мэт залуу хажууд нь хэлэв. Бие нь тураннхай ч гэсэн их шөрмөслөг залуу байлаа.

“Новшийн юм. Намайг ийм юм мэдэхгүй гэж бодоо юу?” Сяо Лан уурлав.

“Мэдлээ, Дарга Сяо Лан намайг загинах нь зүйн хэрэг.” туранхай мич мэт залуу хэлэ.в

Хэдэн хүмүүс хажуунаас нь хэлэв. “Тэр жаал бас олон орон зайт бөгжтэй байсан. Дотор нь их сайхан зүйлс байгаа даа. Тэр Алтан чулуун зэрэглэл ч гэсэн бидэнд гурван Алтан чулуун зэрэглэлийн мөн таван Мөнгөн чулуун зэрэглэлийн эрчүүд байгаа. Тэр жаалаас айгаад байх зүйлгүй. Бид түүнийг алаад эд зүйлийг булаахад амьдралдаа дахиж хоолон дээр санаа зовоод байх зүйлгүй болно.”

“Тиймээ тэр жаал үнэндээ нэг уут будааг раван Ягаан утаат чулуугаар сольж байсан. Тэр нэг уут будааг зуу эсвэл мянган чулуугаар сольсон ч хүмүүс дуртай аргаггүй солино. Тэр таван уут будаа санал болговол тэр Ван овгийн хөөрхөн эмэгтэйг хүртэл өөрийнхөө болгож магадгүй юм шүү.”

“Сяо Лан 5-одтой Алтан чулуун зэрэглэлийн дайчин. Бид түүний юмнуудыг булаагаад ирээдүйд хэдэн хөөрхөн энхэрүүдтэйгээ тоглоноо. Хаха.” хэдэн залуучууд маш хүчтэй хөрхөн инээлдэв.

Не Ли бэлтгэлийнхээ дунд байлаа .Тэрээр яг одоо би-гээс ангижирсан нөхцөлд байв. Ороонго ургамал Не Лигийн дотор удаанаар урган, гаднах биеийн нь сүнсний мэдрэмж тэлж байв. Тэрээр эргэн тойрон дахь модод, тэр ч бүү хэл бяцхан шавжийг хүртэл мэдэрнэ.

Цэцэгс, шувууд, модод бүгд сүнстэй. Не Ли дотор байгаа сүнснүүдийг нь харцгаана. Тэд сүнсний хүчтэй нь холбоо тогтоовол энэ биетүүдийн сүнс ихэд баярлацгаав.

Энэ мөчид Не Ли ойлгов. Тэрээ раль хэдийн Дао-ийн [1.Замнал] өөр хөгжлийн замаар явж байгаагаа. Тэрээр энэхүү замналаар явах аваас өөр тэнгэр газарт хүрэх нь дамжиггүй.

Хэдэн минутын дараа Не Ли зарим зүйлийг мэдрээд ндээ нээлээ.

Энд Тэнгэрлэг тавилант тавцангийн хэдэн хүн өөрийнх нь эсрэг ирсэн бололтой. Тэнгэрлэг тавилант тавцан маш ядуу. Зарим хэрцгийн хүмүүс энэ дунд байх нь аргаггүй. Тэрээр чимээгүйхэн сууж сургуулилалтаа хийх санаатай байлаа. Гэсэн хэдий ч тэд ирсэн юм чинь Не Ли зүгээр тавиад явуулахгүй.

“Гурван алтан зэрэглэл, таван Мөнгөн зэрэглэл.” Не Ли сүнсний хүчээ ахлагч Сяо Лан уруу чилгүүлвэл нүдэнд нь хүйт даав. Сяо Лан бол цусанд дуртай хүн, тэрээр Яруу алдрын хотын олон хүнийг өмнө насанд нь алж байсан түүхтэй билээ.

Энэ амьдралдаа, өшөөгөө авна. Не Ли аль хэдийнээ Сяо Ланг эндээс амьд явуулахгүй хэмээн шийдэв.

“Дарга аа, тэр жаал тэнд байна.” туранхай мич мэт залуууулга алдав. Тэрээр Не Лиг хурц хараагаараа энэ зайнаас аль хэийнээ харав.

“Түүнийг бүсэл.” Сяо Лан хөнгөхөн хүйтнээр инээмсэглэлээ. Не ЛИ зугатааж чадахгүйг харвал тэрээр түүнийг ширтэж зогсов.

Найман хүн ирж байгааг хараад Не Ли тайван зогсов.

“Хмм, жаалаа байгаа бүхнээ өг. Тэгвэл амийг чинь өршөөе. Эс бөгөөс Тэнгэрлэг тавилант тавцангаас зугатаана гэж саналтгүй шүү.” Сяо Лан хүйтнээр хэлээд хоёр алхаа өргөв. Түүний дуу хоолойнд хажууд байх моддын навчис исгэрэх мэт харагдана.

5-одтой Алтан зэрэглэл учраас тэрээр Тэнгэрлэг тавилант тавцангийн гуравдагч хүчтэн. Овгийн ахлагч хүртэл өөдөөс нь тэрсэлж чаддаггүй.

“Намайг бүх зүйлээ өг гэсэн үү? Алив намайг бүх зүйлээ өгүүлэх боломжтой эсэхийг чинь харья л даа.” Не Лигийн дуу хоолой маш тайван байв.

Сяо Лан нүд нь бүлтийв. Энэ хүү найман хүнээр бүслүүлсэн атал яагаад ийм тайван байна? Не ЛИгийн сүнсний хүч гайхалтай байх учиртай. Гэсэн хэдий ч Сяо Лан үүнээс л болж хулчийж зугатааж болохгүй. Тэрээр амьдралын ирмэг дээр олон удаа тулалдаж байсан түүхтэй. Тэрээр өдөр бүр олон төрлийн чөтгөрийн араатнуудтай тулгардаг билээ. Тиймээс үхэл амьдралын зааг дээрх зүйлстэй тэрээр өдөр бүр тааралдаад сурчихсан. Эд хөрөнгө зөвхөн эрсдлийг дагаж ирдэг. тэрээр энэ зүйлийг ойлгодог хүн.

“Жаалаа, өргөл барихаас татгалзаа юу. Тэгвэл би хүчлэе л дээ. Миний алхны амтыг тэгвэл мэдэр.” Сяо Лан түрэмгийгээр Не Ли уруу хүчит бар мэт үсрэв.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

 

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд 192”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.