Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 34]

8 comments

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 34 – Ачаа тээш зөөвөрлөгч араатан?
Линлэйг ийн хэлээд харад, өнөөх хөгшин гагцхүү инээмсэглэнэ. “Линлэй ноён бол одоогоор Юлан тивийн хамгийн хүчирхэг гэж тооцогдож буй хүмүүсийн нэг. Таныг над шиг дорд нэгэнрүү дайрахгүй болов уу хэмээн бодож байна.” Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр ердөө л Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшин.
Хорин жилийн өмнө ч гэсэн, Линлэй Бэбэ хоёр энэ Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийг алж чадах байсан.
“Надад тус хүргээд Окасид мэдээ хүргээд өг.” Линлэй өнөөх хөгшинрүү харахад.
“Линлэй ноён юу хэрэгтэйгээ хэлнэ үү.” хэмээн хөгшин хариуллаа.
Линлэй тайвнаар, “Тэр Гэрэлт сүмтэй нэгдэхийг сонгосон. Энэ үнэхээр мунхаг үйлдэл байлаа. Ирээдүйд, тэр харамсах болно.” гэхэд.
Өнөөх хөгшин толгой дохиод. “Би Ноён Окасид энэ үгийг тань заавал хүргэх болно оо. Гэсэн ч, би танд нэг зүйл хэлмээр байна. Үнэндээ, Хууль дүрэмгүй нутагт, та бидэнд Гэрэлт сүмээс илүү их аюул занал хийлэл учруулдаг.” гэв.
“Өө?” Линлэй хөхрөн инээлээ.
Тэр утгыг нь ойлгож байсан юм. Одоо бол, түүнд аюул заналхийлэл учруулж чадах хүмүүс гэвэл гагцхүү таван Тэргүүний гэгээнтнүүд. Гэсэн ч Линлэйн Хуулийн ойлголт тэднийхтэй дүйхгүй. Газар болон Салхины гүн гүнзгий үнэнийх нь ойлголт ердөө Хижингсон Хайвард хоёрынхтой л дүйнэ.
Гэсэн хэдий ч, Луугийн цуст дайчны төрөлхийн чадамж асар их. Луугийн цуст дайчин эхнээсээ л энгийн хүнээс арав дахин хүчтэй байдаг. Тиймээс, таван Тэргүүний Гэгээнтүүд Хуулийн ойлголтоороо илүү байсан ч… жинхнээсээ тулалдвал, хэн нь ялахыг хэлэхэд хэцүү.
Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийн алинд нь ч Линлэйтэй дүйцэх хүн үгүй.
Линлэйн гэх хүний оршин буйн л Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийг айдаст автуулдаг. Үнэндээ, хоёр байгууллага нууцхан хамтарч ажиллах хүсэлтэй байцгаадаг. Эцсийн эцэст, тэдэнд хэр их газар нутагтай байх нь хамаагүй… Тэдний хувь заяаг шийдэх нь байгууллагынх нь мэргэжилтнүүд.
“Ойлгож байна аа.” Линлэй гэнэтхэн Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрээр инээдтэй санагдаад. “Гэсэн ч, би газар нутагт сонирхол алга. Танай сүм Баруч хаант улстай холбоотой байна гэвэл айгаад байх шаардлага байхгүй.” гэхэд.
Хөгшин толгойгоо сэгсрээд. “Ноён Линлэй, өөр шиг мэргэжилтнүүд хорвоо ертөнцийг ойшоодоггүй ч, таны дүү Вартон хаан? Тэд үргэлжлүүлэн газар нутаг эзэлж, Хууль дүрэмгүй нутгийг нэгтгэх хүсэлтэй байгаа.” гэвэл.
Линлэй гайхан харснаа, тачигнатал инээлээ.
“Та их сонирхолтой хүн юм.” Линлэй хөгшинрүү хараад хөхрөн инээснээ, эргэж хараад өрөөнөөс алга боллоо.
Линлэйг явсны дараа, хөгшин нууцхан санаа алдав. Хэдийгээр эхнээсээ дуусан дуустлаа, Линлэй түүний эсрэг юу ч хийлгүй байрандаа л зогсож байсан ч, Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр асар их айдсыг мэдэрсэн… тэр өөрсдийгөө хэр ялгаатай болохыг ойлгосон юм.
Кодийн муж хот. Одоо, энд олон тооны иргэдийг нүүлгэн шилжүүлж байлаа. Баруч хаант улсын хааны овог асар нэр хүндтэй. Тэд нэг л тушаал буулгахад, дайн болох гээд хэр дарамттай байсан ч иргэд дуулгавартайгаар гэрээсээ явцгааж байсан юм.
Мэдээж, ирээдүйд тэдний гэр орныг нь дахин олгоно.
Гурван давхар зочид буудлыг Кодийн муж хотын цэргийн зөвлөлийн төв болгожээ. Ваттс гурван давхарын цонхон дээр зогсоод нүүлгэн шилжүүлэлтийн үйл явцыг харна. Дотроо, тэр нууцхан санаа алдаж байлаа. Тэр ойлгож байсан юм… эдгээр хүмүүсийн гэр орон бүхэлдээ сүйднэ.
Кодийн муж хотод цэргүүдэд бэхлэлт босгохын тулд, тэдний гэр орон устган, шуудуй, нүх түннел зэрэг гаргана.
Хэдийгээр хаан иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд асар их хөрөнгө зарлагадаж байвч, бүхэл бүтэн хорин жил амьдарсан гэр орноо орхих нь эдгээр хүмүүст гүн шарх үлдээнэ.
“Хаант улсын удирдлага доорх хорин жилд тэдний амьдрал сайжирсан.” Ваттс дунд эргэм насных юм шиг харагддаг ч, үнэн хэрэгтэй 90 настай. Тэр Хууль дүрэмгүй нутаг урьд нь хэр үймээн самуунтай байсныг мэднэ. Өнчрөлт бүүр тоогоо алдсан. Үүнээс л гэхэд дайн хэр аймшигтай болох нь харагдана.
Гэнэтхэн, хаалга тогших сонсогдлоо.
“Ор.” Ваттс тайвнаар хэллээ.
“Ноёнтоон, Их Маршел ирж байна.” цэрэг даруйхан хэллээ.
“Их Маршел үү?” Ваттс гэснээ. “Түргэн түүнийг над дээр авч ир.” гэлээ.
Баруч хаант улсын иргэд хаант улсын дэмжиж тэтгэдэг хүчирхэг мэргэжилтнүүдийг биширдэг. Мэдээж хэрэг тэд нараас хамгийн эхэнд орох нь Линлэй. Түүний араас Вартон хаан ордог… тэгээд дараагаас нь таван дайны бурхдын удирдагч, Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчин Баркер ордог.
Зочид буудлын арын хашаанд.
Баркер таатайя дарс шимэн сууж байтал, Ваттс гүйн ирлээ. “Ноён Их Маршел!” Баркер толгойгоо өргөснөө хөхрөн инээгээд. “Өө, Ваттс. Алив. Тайван.”
Өнгөрсөн хорин жилд, хаант улс олон авъяаслаг хүмүүс илрүүлсэн.
Баркер болон дүү нар нь ихэнх цагаа бэлтгэл хийн өнгөрөөдөг. Тэд бусад хэрэгт ховорхон л оролцдог. Баркер Ваттсыг ч гэсэн олсон бөгөөд энэ түүний ирээдүйг их таатай болгосон.
“Алив, уу.” Баркер Ваттсд хундага дарс сарвайлаа.
Ваттс. “Их Маршел гуай, та юуны учир энд ирсэн юм бэ…?” гэхэд.
Баркер хөхрөн инээгээд. “Чамд сүүлд хэлээгүй билүү? Би чамд 30 шидийн их буу авчирлаа.” гэхэд Ваттсын нүд орой дээрээ гарлаа. Баркер үргэлжлүүлэн, “Би нийт 36 шидийн их буу авчирсан. Гучин зургуулаа бэлэн болсон байгаа.”
“Хэдийнээ бэлэн болсоон?” Ваттс цочирдолд орлоо. “Гэхдээ та яаж авч ирсэн юм бэ? Их Маршел гуай, шидийн их буунууд нэлээд зайтай байсан биз дээ. Тэднийг авчхарын тулд ихээхэн цаг зарцуулна. Бидэнд тийм цаг байсан билүү?” гэхэд.
Баркер толгойгоо сэгсрэн инээд алдаад. “Шидийн их бууны төлөө, би бүтэн өдөржин явж ирлээ.” гэв.
Ваттс тээнэгэлзэнэ.
Их Маршел юу гэх гэсэн юм бол оо?
Баркер гараа даллахад хоосон зайнаас нэг зүйл хашааг чиглэн ирлээ.
Тэр даруй агаараас, шидийн их буунууд ар араасаа буун ирлээ. Тэднийг дөрөв дөрвөөр нь нэг багц болгоод, есөн эгнээнд оруулжээ. Ширхэг нэг бүр нь 2-3 метр урт, бас их бууны ам хагас метр өргөнтэй ажээ. Их буунууд нэлээд их шидийн бичээсүүдээр дүүрэн байлаа.
Нарны гэрэл доор, шидийн их буунууд гялтганан харагдана.
36 шидийн их буу.
“Энэ… Энэ…” Ваттсын сэтгэл ихэд хөдөлжээ.
“Ваттс, чи орон зайн бөгжний талаар сонсож байсан уу?” Баркер хэлснээ. “Аз болж, минийх том. Тиймдээ л 36 шидийн их бууг багтаалаа. Гэсэн ч, 36 шидийн их бууны төлөө, би Юлан тивийн хагасыг бүтэн өдөржин тууллаа. Тэгж байж л би эд нарыг цуглууллаа.”
36 шидийн их буунууд бүгдээрэй том калибертэй ажээ.
Их бууны амны хэмжээ болон шидийн бичвэрүүд нь их бууны түвшинг илтгэнэ. Энэ түвшний их буунуудыг Эзэнт гүрнүүдэс авах боломжгүй ч, Давсон худалдааны пүүсээр дамжуулан, тэд цөөхөн хэдийг олж авсан нь энэ.
Орон зайн бөгжиндөө хадгалсанаар, Баркерд энд авч ирэхэд нь амар болсон.
“36 шидийн их буу хязгааргүй их шидийн хүчтэй 8-р зэрэглэлийн 36 шидтэнтэй энэ тэнцэнэ.” Баркер хөхрөн инээгээлээ. 8-р зэрэглэлийн ихэнх шидтэнгүүд шидийн хүчээ дуусахаас өмнө гуравхан шившлэгэ л хийж чадна.
Хүчирхэг шидийн хүчтэй байлаа ч, тэд сайндаа л 4-5 шид шившиж чадна.
Гэвч шидийн их буунууд бол шидэт эрдэнийн чулуу л байвал зогсолтгүй хэд л бол хэд галлаж чадна.
“Их Маршел, 36 шидийн их бууг зөв ашиглавал, хэдэн зуун мянган цэргүүдтэй ч тэнцэнэ.” Ваттсын царайнд ихэд сэтгэл хөдөлсөн байгаа нь харагдах ба, тэрээр тачигнатал инээж байлаа. “Гэхдээ мэдээж, надад хангалттай шидэт эрдэнийн чулуунууд хэрэгтэй.”
Шидийн их буунууд мөнгө шатаагч.
Галлалт бүрээрээ, их буу алтан зоос галладаг. Хангалттай баян л биш бол, хэн эднийг ашиглахыг хүснэ гэж?
“Санаа бүү зов. Удахгүй шидэт эрдэнийн чулуу авчирамц.” Баркер итгэлтэйгээр хэллээ.
“Бидний дайсан сая гаран. Тулаан эхлэх үед, 36 шидийн их буу асар их шидэт эрдэнийг ашиглана.”
Ваттс Баркерруу хараад. “Их Маршел, тийм их шидэт эрдэнийн чулууг авч ирэхийн тулд олон хүн шаардлагатай.”
Баркер толгой дохилоо.
Тэр шидэт эрдэнийн чулууг орон зайн бөгжиндөө хадгалсан ч, орон зайн бөгжний хэмжээнд хязгаар бий. Хэрэв тэр их хэмжээний шидэт эрдэнэ авч ирэхийг хүсвэл, түүний орон зайн бөгж жижигдэнэ. Тэр арав гаран удаа наашаа цаашаа явах хэрэгтэй болно.
Шидэт эрдэнийн уурхайд, ажилчид нь Гэрэлт сүм болон Сүүдрийн сүмийн арми ирснээс хойш шаргуу ажиллана. Тэд хамаг хурдаараа ухна. Шидэт эрдэнийн уурхай төмөр эсвэл зэсйн уурхай шиг биш.
Эдгээр материалыг хайлуулах шаардлагатай. Энэ асар их ажил болно.
Гэхдээ шидэт эрдэнийн чулуунуудыг угаах хэрэгтэй ба, угаачихаад хуваана. Тэд бол олборлоход хялбар уурхайнуудын нэг. Ганц хэцүү зүйл нь… шидэт эрдэнийн чулуу их хүнд.
Дээд түвшний шидэт эрдэнийн чулуу хамгийн хүнд нь бөгөөд, энгийн чулуунаас хэд дахин хүнд.
Ердийн багажнуудаар тэднийг ухаж авах боломжгүй.
Эдгээр уурхайчдыг бүгдэнг нь онцгойлон сонгосон. Тэд нар дор хаяж 3-р зэрэглэлийн дайчид. Тэдний хүчээр, зарим нэг тусгай малтлагын хэрэгслүүдийг ашиглавал, тэднээр эрдэнийн чулуунуудыг ухаж авч болно.
“Таг!” “Таг!” “Таг!”
Дуу тасралтгүй хадна. Олон хүн энд малтлага хийнэ. Хэдийгээр тэд хурдан биш байсан ч, хамтдаа хөдөлснөөр, үр дүнд нь шидэт эрдэнийн чулуугаар дүүрэн цүнхнүүдийг тасралтгүй олборлоно.
Уул уурхайн ажил эхэлснээс хойш хоёр сар өнгөрчээ.
Гэсэн ч, тэд багахан хэсгийг нь л ухаж дуусгажээ.
“Юу болоод байна? Тэд бидэнд энэ аварга төмөр авдаруудад шидэт эрдэнийн чулуу дүүргэж авчир гэсэн. Төмөр авдарууд их том, хэрэв үүнийг шидэт эрдэнийн чулуугаар дүүргэвэл, хэдэн мая паунд болох биз. Бид яаж эднийг тэдэнд аваачих болж байна аа?” гээд 50 метр урт 30 метр өргөн 30 метр өндөртэй метал хайрцагнуудруу харлаа. Тэд ихэд тээнэгэлзэнэ.
Хайрцагнууд их бат бөх. Яагаад эдгээр аварга хайрцагнуудыг шидэт эрдэнийн чулуунуудыг хадгалахад ашиглаж байгаа юм бол?
Хэдийгээр ганц шидэт эрдэнийн чулуу хүнд биш ч, энэ хайрцагийг дүүргэвэл хэдэн сая паунд жинтэй болно. Хэдэн сая паунд шидэт эрдэнийн чулуу… яаж тэднийг энгийн цэргүүд зөөхөв дээ? Хэрэв тэднийг жижиг хэсэгт хуваавал асуудалгүй ч, бүгдэнг нь хамтад нь бол…
Орон зайн бөгжинд ийм их зүйл багтахгүй.
Хоёр сар олборлолт хийсний дараа, олборлосон шидэт эрдэнийн чулуунууд нь энэ аварга авдарыг дүүргэлээ. Тэд ган гинжээр авдарыг аюулгүй болтол нь баглалаа. Гинж нэг бүр нь нэг метрын зузаантай ба, авдарыг хэдэн арван хүн хүрээлнэ.
“Дараа нь, аварга луунууд авдарыг авч явна. Бүгд чимээгүй. Цэргүүд битгий их шууг.” Цэргийн офицер ийн тушаалаа.
Аварга луу?
Цэргүүд тэнгэр өөд хараад хүлээцгээнэ.
Шөнө болжээ. Тэнгэрт тэргэл саран хөөрчээ.
Тэгтэл, тэнгэрт аварга Харгислагч луу гарч ирлээ. Цэргүүд улам бүр харанхуй болохыг мэдрэх бөгөөд, энэхүү гайхалтай оршихуй цэргүүдийн зүрхийг улам хүчтэй цохилуулна. Зуун метр урт Харгислагч луу газардлаа.
“Гэгээнтэн зэрэглэлийн язгууртан луу болох би үүнийг аваад явъя…” Харгислагч луу нууцхан санаа алдана.
Тэрээр ширүүн, хөсөгний хэмжээтэй нүдээрээ ойр орчмынхоо цэргүүдийг ажина. Аварга хамраа сортолзуулан, луу хумсаараа бат бөх гинжийг шүүрэн авлаа. Аварга Харгислагч луу хэдэн сая паунд жинтэй төмөр авдарыг агаарт өргөлөө. Сарны гэрэл доор, аварга авдар өмнө зүгрүү Кодийн муж хотыг чиглэнэ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

8 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 34]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.