Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 33]

One comment

Өмнөх

Дараах


Ном 10 – Баруч, Хэсэг 33 – Цэргүүдийг цуглуулж, генералуудыг дууд
Хууль дүрэмгүй нутаг. Гэрэлт сүмийн нутаг дэвсгэр. Төв зам дээр, эцэс төгсгөлгүй арми эргэн зогсжээ, цэргүүд шидэт араатнууддаа мордсон байх ба аварга амьтад чангаар архиралдана.
“Түргэн хөдөл!” Агаар зүсэн илдээ далайвал, цэргийн офицерүүдийн царайнд сэтгэл хөдөлсөн байгаа нь харагдана.
Арми хөдөллөө!
Тэд өөрсдөд нь өгсөн тушаалыг санаж буй. Тэд Шэрригийн муж хотруу шалавлан давшилцгаана. Гэрэлт сүм болон Баруч хаант улс нар Шэрригийн муж хотын хилийн гадна тулалдана. Энэ газар бол Гэрэлт сүмийн шидэт эрдэнийн уурхайтай хамгийн ойр газар нь.
Энэ их армийг Баруч хант улсаас нуугдах аргагүй юм.
Үнэндээ, тэд маш түргэн хөдөлж байсан юм.
Одоо бол, Шэрригийн хил дээр, хорин мянган цэрэг цугларчээ. Наашаа тэднийг яаран илгээсэн бөгөөд тэднийг энд ирэхэд нь ганц хоёр хоног амарч болно хэмээн зөвшөөрсөн.
“Бид Баруч хаант улсын эсрэг бүрэн хүчээрээ тулалдана.”
Нам гүм, хувийн эдлэнд, Их лам Гулермо хойд зүгийн тэнгэрийг ширтэнэ. Энэ тулаанд хариуцлага хүлээх нь Арфан биш. Гулермо. Эцсийн эцэст, олон нийт дэх Их лам Гулермогийн нөлөө их.
Бас…
Гэгээнтэн зэрэглэлтнүүдэд энэ тулаанд орох зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр Арфан ямар ч ашиггүй, гэхдээ Гулермо, 9-р зэрэглэлийн Амин шидтэн, тулаанд их нөлөө үзүүлнэ.
“Өрөвдөлтэй юм. Гэрэлт сүмд маань асар их хэрэгтэй болох байсан залуу хүү хамгийн том дайсан нь болчихсон байх гэж.” Гулермо дотроо санаа алдана. Тэр Линлэйг өсөж торнихыг бас 7-р зэрэглэлийн гоц суут шидтэн, 9-р зэрэглэлийн дайчин байхдаа Клайдыг алж байсныг нь мэднэ.
Тэрнээс хойш хэдэн жил өнгөрлөө дөө?
Тэр 9-р зэрэглэлийн 6 Сахиусан тэнгэрийг алсан, бас Обриэн эзэнт гүрнийг чичиргэсэн. Тэгээд… Хууль дүрэмгүй нутагт Баруч хаант улсыг байгуулсан.
“Хорин жил өнгөрч. Энэ Линлэй одоо Осэнно болон Ариун арал дээр нуугдаж байгаа мэргэжилтнүүдээс хүчирхэг болсон.” Гулермо дотроо ийн бодолхийлнэ.
“Ноёнтоон?” Хүлэгт баатар хүндэтгэлтэйгээр хэллээ.
Гулермо ухаан орлоо. Тэрээр хүлэгт баатрыг хараад, “Явцгаая. Шэрригийн муж хотын хилрүү явцгаая. Харанхуйн сүмийн Харанхуйн их лам Вейс Портер хэр хүчирхэг болсныг харцгаая.”
……
Хааны нийслэл, Баруч хот. Хааны ордон.
Вартон, Линлэй, Баркер болон бусад нь гол танхимд зогсоно. Танхимын голд аварга армийн газрын зураг байх ба, дунд эргэм насны эр тийш заан. “Ноёнтоон, шидэт эрдэнийн уурхай энд байна. Хэрэв Гэрэлт сүм бидэнрүү дайрвал… бид Шэрригийн муж хотод тулалдахаас өөр аргагүй болно.”
Линлэй болон бусад нь толгой дохино.
“Гэсэн хэдий ч…” Дунд эргэм насны эр толгой сэгсрээ. “Гэрэлт сүмийн армийг удирдагч тэнэг л биш бол, тэд энд тулалдах гэхгүй.”
“Өө?” Баркер хөмсгөө өргөлөө.
Дунд эргэм насны эр үргэлжлүүлэн. “Шидэт эрдэнийн уурхай нийслэлээс 300 км зайд буй, харин Шэрригийн муж хот нийслэлээс 400-500 км зайтай. Яг эгц шулуунаар хэмжвэл! Хэрэв тэд Шэрригийн муж хотоос шидэт эрдэнийн уурхайруу довтолбол, тэд замаа дагавал ойролцоогоор 1000 км зам туулна. Замд нь арван том жижиг хотууд буй. Гэрэлт сүм 1000 км бидэнтэй тулалдан манай газар нутгийн гүнрүү явна гэж үү? Тэд хүчнийхээ хагасыг Обриэн эзэнт гүрэн болон Рохаулт эзэнт гүрнүүдийн хил дээр байршуулна байх. Гагцхүү хагас нь бидэнрүү довтлоно.”
“Тиймээс, тэднийх бидний армийн хүчтэй дөхөж очино.”
Дунд эргэм насны эр Шэррируу заагаад. “Би ижил түвшний хүчтэй гэж үзвэл, тэднийг довтлоход нь бид хотуудын дотроос хамгаалбал… тэд бидний газар нутгаар 1000 км зайг туулж байх замдаа.. үхэж үрэгдэж дуусна.”
“Иймээс, хэрэв Гэрэлт сүм бидэнрүү дайрвал, тэдэнд ганц л сонголт үлдэнэ. Сүүдрийн сүмтэй хамтрах. Тэдэнд өөр сонголт үгүй!” Дунд эргэм насны эр гүнзгий амьсгаа авснаа, эсрэг талруу нь заагаад. “Сүүдрийн сүм бидэнтэй 1000кмын хилээр хилэлдэг. Тэдний шидэт эрдэнийн уурхайтай хамгийн ойр газар нь энэ!”
“Кодийн муж хот!” ийн хэлээд өнөөх эр нэг хэсэг дээр заалаа.
“Шидэт эрдэнийн уурхай Нифенг гэх жижиг хотын гадна буй. Нифенг бол Кодийн муж хотын удирддаг жижиг хотуудын нэг. Кодоос уурхай хүртэл ердөө 100-хан км.” дунд эргэм насны эр нухацтай царай гаргана. “Хэрэв тэд энд бидний хамгаалалтыг сэтэлбэл, тэдэнд уурхайруу явахад хялбар болно!”
Линлэй багахан толгойгоо дохилоо.
Энэ тайлбар маш тодорхой байсан юм.
“Ваттс.” Вартон гэнэтхэн. “Хэрэв би чамд бүх хүчээ өгч шууд тулаан оруулбал, чи өөрийн ур чадвараар ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэхэд.
Баркер ч гэсэн нэмэрлэн, “Түүнчлэн, би чамайг 30 шидийн их буугаар хангаж чадна. Би бас чамайг шаардлагатай гэсэн шидэт эрдэнийн чулуугаар хангаж чадна.” гэв. Баркер Баруч хаант улсад дээгүүр албан тушаал хашдаг. Тэрээр хаант улсын ганц Их Маршел бөгөөд, өөрийнх нь хүч гэсэн асар их.
Линлэйг хүн төрхөндөө Гэгээнтэн зэрэглэл болоод удаагүй байхад, Баркер ч гэсэн Гэгээнтэн зэрэглэл болсон. Тэр одоо хувирхаараа… оргил түвшний Үхэшгүй дайчин болдог. Баркер одоо тулгах түвшинг хэдийн эзэмшсэн агаад, Осэнногоос дутахааргүй.
30 шидийн их буу гэдэг үгийг сонсоод, Ваттсын нүд ч сэргээд ирлээ.
Ваттс цээжээ тэнийлгэн. “Эрхэм дээдсээ, та надад 500 мянган цэрэг өгвөл, би Кодийн муж хот дээр дайсныг өөрсдийн хүчээр зогсоож чадна гэдэгтээ бат итгэлтэй байна.”
“Сайн байна.” Вартоны царайнд инээмсэглэл тодорлоо.
Баруч хаант улс үнэндээ сая дайчинтай, энгийн хотын харуулуудыг тооцолгүйгээр.
“Эрхэм дээдсээ.” Ваттс ёсорхон. “Би… дайсан манай мэргэжилтнүүдээс хүчирхэг, аймшигтай хүчинтэй байх вий гэхээс эмээж байна. Хэрэв тийм зүйл болбол, бидэнд аюултай болно.”
“Аймшигтай хүчин?” Вартон тээнэгэлзэнэ.
“Тийм. Жишээлбэл, хэрэв Гэгээнтэн зэрэглэлтэн гараад ирвэл, эсвэл домогт Гэрэлт сүмийн хүчирхэг шидтэний салаа нарын нэг хүрээд ирвэл, бидэнд аюултай болно.” Ваттс ийн хэллээ.
Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм нарын аль аль нь өөрсдийн шидтэний салаануудаа хөгжүүлэхдээ ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт гаргасан. Хоёр талын шидтэний салаад их хүчирхэг, салааны хамгийн дорой нь л 7-р зэрэглэл хүчирхэг нь 9-р зэрэглэл.
Хэдэн Амин шидтэнгүүдээр удирдуулсан мянган хүчирхэг шидтэнүүдийн салаа, аймшигтай хүчирхэг шидийг хийж чадна.
Ийм салааны хүч Их шидтэний хориотой шидийн хүчээс дутаад байх зүйлгүй.
“Дайсан ГЭгээнтэн зэрэглэлтэн оролцуулахгүй.” Линлэй ийн хэллээ.
Ваттс Линлэйруу харлаа. Тэрээр энэ хүнээр туйлын их бахархаж байлаа. Линлэй тайвнаар инээгээд, “Санаа бүү зов. Гэрэлт сүм Сүүдрийн сүм хоёр Гэгээнтэн зэрэглэлтнээ явуулахгүй. Бас… аймшигт шидтэнүүдийн салаа…”
“Хэрэв тэд хориотой шид хийх гэвэл… санаа бүү зов, тэд чадахгүй.” гэв.
Хэдийгээр тэд өмнө нь Гэгээнтэн зэрэглэлтнүүдээ оролцуулахгүй гэж амлацгаасан ч, Линлэй хориотой шид хэр хүчирхэг болохыг мэднэ. Ганц шившлэг гэхэд л Кодийн муж хотыг хүйс тэмтэрч мэднэ, бас олон тооны хүн ч үхнэ. Линлэй гэрээнээс болоод хэдэн сая хүмүүсээ алуулна гэж юу байх билээ.
Гэрээ сая хүнээс үнэ цэнэтэй байна гэж юу байхав?
Тэрнээс гадна.
Улсуудын хоорондын гэрээгээр хоёр хүч ижил тэнцүү байснан үр нөлөөтэй. Хэрэв нэг тал нь хүчтэй байгаад, гэрээгээ зөрчин дайрвал яах вэ? Энэ бол Юлан тивд түгээмэл зүйл.
Гэхдээ мэдээж, Линлэй дайсны шидтэний салаа хориотой түвшний шидтэй дүйх шид хийх юм бол.
……
Ерөнхий командлагчийн хувьд, мэдээллүүд Ваттсд ирж тэрээр хүмүүстээ тушаана.
Гэрэлт сүмийн хүчин Шэрригийн муж хотын гадна ирсэн гэх мэдээ түүнд ирлээ.
Гэрэлт сүм… Гэрэлт сүм үнэхээр Шэрригийн муж хотруу дайрах юм гэж үү?
“Шэрригийн муж хот дээр арми хэдийнээ бэлэн болсон байгаа. Бас өөр нэг арми ирж байгаа. Хоёр легион, нийт 200 мянган цэрэг… хотын эргэн тойрны моднуудыг тайр. Дайснуудад отож нуугдах боломж бүү гарга.”
“Шэрригийн муж хот бол дайсны жинхэнэ дайралт хийх газар биш. Тэд зүгээр л бидний хүчийг сааруулахыг хүсэж байна. Бид тэсвэртэй байх хэрэгтэй.”
Сүүдрийн сүмийн үйлдлийг Ваттс таамаглаж байлаа. Үнэндээ.. тэд удахгүй үйл ажиллагаанд орж ирнэ.
“Кодийн муж хотын урд талын гүүрийг устга. Бас ойр орчмынх нь замнуудыг устга. Бид дайсанд өөрсдөн дээрээ амархан хүрээд ирэх боломж олгож болохгүй. Тэдний хүчин Код хотруу дайрна.” Энэ тушаал Сүүдрийн сүм болон Гэрэлт сүмийханд асар их уур бухимдал төрүүллээ.
“Код хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж. Дайны талбар болох болно.”
Өөр нэгэн тушаал цэргийн төв байрнаас ирсэн бөгөөд, байрлал бүрт хянагч томилжээ. Шидэт эрдэнийн уурхайныханд ч гэсэн тушаал буулгажээ. “Үйлдвэрлэлийн түвшинг нэмэгдүүл. Дээд хурдаараа ажилла. Үйл ажиллагаагаа турших шаардлага байхгүй.”
Өмнөх хорин жилд, Хууль дүрэмгүй нутгийн гурван хүчин жижиг тулаанууд л хийж байсан. Тэд өнөөдрийнх шиг том тулаан огт хийгээгүй. Тулаан эхлэхийн өмнө хэдий ч, цэргийн хүчин аймшигтай их тоонд хүрсэн байлаа. Товчхондоо…
Энэ тулаан бэлтгэлийн зорилготой биш. Жинхэнэ тулаан.
Уудам тэнгэрээр, цэнхэр дээл өмссөн Линлэй Сүүдрийн сүмрүү хурдтайя ниснэ. Линлэй Окасиг хаана амьдардаг болохыг мэднэ, Хууль дүрэмгүй нутаг дахь Сүүдрийн сүмийн төв байр болох Сүүдрийн дугана.
Линлэй хүйтнээр ширтэнэ.
“Окаси чи үнэхээр Гэрэлт сүмийн хүсэлтийг зөвшөөрчээ!”
Линлэй ойлгохгүй байв ч, Сүүдрйн сүмд сонголт байхгүй. Хэрэв тэд Линлэйд тусалбал, Хууль дүрэмгүй нутаг дахь Гэрэлт сүм устгагдана. Тэд дараа нь өөрсдийнх нь ээлж ирэх вий хэмээн эмээсэн.
Хамгийн ойлгомжтой нь энэ л байсан юм…
Линлэйн дэргэд, Бэбэ, Баркерын ах дүүс байлаа, бас Баркер төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрчихсэн. Энэ Гэгээнтэн зэрэглэлтний баг асар хүчирхэг.
Сүүдрийн сүм ч тэдэнтэй тэнцэхгүй.
Хэрэв Линлэй гэрээгээ зөрчвөл, Сүүдрийн сүм яаж чадна гэж?
Тэд Дэсриг Линлэйн тал гэдгийг мэднэ.
Линлэйн Гэгээнтэн зэрэглэлтнүүд хэтэрхий хүчирхэг. Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм хамтарч байж л Линлэйтэй нэг юм тэнцэх биз. Харин ганц ганцаараа бол тэд устгагдаад л дуусна.
“Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд тулаанд оролцож бас энгийн хүн алж болохгүй ч, би өөрөө Гэгээнтэн зэрэглэлтнүүдийг алж болно.” Линлэй Сүүдрийн дуганыг холоос ширтэнэ. “Би Окасиг үхлийн ирмэг дээр аваачвал, тэр магадгүй сэрэх биз.”
Линлэй Сүнслэг энергиэ ашиглан бүхэл Сүүдрийн дуганыг шалгалаа.
“Ххмм, хэн ч алга гэж үү?”
Линлй хөмсгөө зангидна. Энерги нь биеийг нь тойрон эргэлдэж, аянга цахих шиг болоход, Линлэй тоос шороо татуулан өрөөнд орж ирлээ.
“Окаси хаана байна?” Линлэй алтлаг үстэй хөгшинрүү тайвнаар харлаа. Энэ хөгшин Сүүдрийн сүмийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг. Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшин, Окасигаас нэлээд дорой гэсэн үг.
“Линлэй?” Хөгшин инээмсэглээд. “Окаси ноён намайг өөрийг чинь энд хүлээж бай гэж тушаасан. Өөрийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү. Би бол Сүүдрийн сүмийн Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр.”
Линлэй хөгшинг тайван гэгч нь ажина.
Хөгшний маш даруухан байлаа. “Окаси ноён танд энэ тулаан зайлшгүй гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Окаси ноён өөрөө хэдийнээ Сүүдрийн сүмийн төврүү буцчихсан. Би л энд үлдсэн ганц Гэгээнтэн зэрэглэлтэн нь.” гэлээ.
Линлэй хөмсгөө зангидна.
Окаси харьчихаж.
“Чи өөрийг чинь ална гэж айхгүй байна уу?” гээд Линлэй өнөөх хөгшинрүү харлаа.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 10, Хэсэг 33]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.