Чөтгөр бурхдын домгууд 191

3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Хэсэг 191 – Дахиж хэрэггүй

“Яруу алдрын хот гэж ямар газар бэ?” Сяо Куан бахархан хэллээ. тэрээр ийнхүү хэлсэн ч гэсэн дотроо гайхан бодно. Магадгүй энэ хүн том уг гаралтай болхоор ийм эрээ цээргүй байж магадгүй.

“Яруу алдрын хот бол хот. Бид олон чөтгөрийн араатны сүргээс өөрсдийгөө хамгаалж Гэгээн өвөг дээдсийн хөндийд хот байгуулсан. Бид зуун жил тутамд чөтгөрийн араатны сүрэгтэй таардаг. Гэхдээ бид мөхөх дээрээ тулж байсан чэцэст нь амьд мултардаг байв.” Не Ли бахархалтайгаар хэлэв. хэдэн зуун сая чөтгөрийн араатны дайралт байгаагүйсэн бол өмнөх амьдралдаа тэд үлдэх боломж байсан

Не Ли хэлснийг сонсоод Юн Лин болоод Сяо Ян хоёрын царай хувирав. Энэ ямар гээч нь хот бэ? Тэд энэ тавцанд нуугддаг. Тиймээс л тэд чөтгөрийн араатны сүрэгт алуулаагүй. Гэхдээ Яруу алдрын хот нүүр нүүрээ харан сүрэгтэй тулалддаг гэнэ.

“Яруу алдрын хотын хүн ам хэд бэ?” Сяо Куан асуув. Зүрх нь салгалаж байв. Тэд чөтгөрийн араатнуудаас хаөөрсдийгөө хамгаалж чадаж байгааг бодвол өндөр хүн амтай байх учиртай. Тэнгэрлэг тавилант тавцан хүртэл энэ зүйлийг хийж чадахгүй юм. Хэрэв Яруу алдрын хот Не Ли шиг зүйрлэснээр их хүн ам хүчтэй бол….

“Миний яруу ладрын хотод сая гаруй хүн амьдардаг ба зуун мянгаад хүчтэн бий. Хамгийн бага сүнсний хөгжил Хүрэл чулуун сүнсний хөгжлийн зэрэг билээ. Тэр дундаа дийлэнх нь Чөтгөрийн сүнстэнгүүд. Бидэнд зуугаад Хар чулуун хүчтэн, Хоёр Домгын зэрэглэлийн хүчтэн бий.” Не Ли тайвнаар хэлэн Сяо Куан болон бусад уруу харав.

Не Ли хэлснийг сонсоод бүх хүмүүс шуугив. Зуун мянган хүчтэн, мөн олон Хар чулуун зэрэглэл ба хоёр Домгын зэрэглэлийн дайчид бий гэж байна. Ээ бурхан минь. Юн Лин ба бусад хүмүүс балмагдав.

Харилцан яриаг сонсоод эргэн тойронд байсан хүмүүс чичирхийлж эхлэв. ийм хүчээр Тэнгэрлэг тавилант тавцанг бут ниргэхэд хангалттай.

Сяо Куан айсандаа царай нь хувхай цагаан болв. Тэрээр өөрийгөө хэсэг зуур тайвшруулаад үл итгэсэн аястай хэлллээ. “Зуун мянган хүчтэн? Чи хэтрүүлж байгаа байх.”

“хэтрүүлэх ээ?” Не Ли Сяо Куан уруу жигсэн харцаар харлаа. “Намайг дагаад би худал хэлсэн эсэхийг нягталж болно шүү дээ.

Не Ли баруун гараа хөдөлгөвөл сүнсний хүч ихээр цацрав.

“Чөтгөрийн сүнстэн, Алтан чулуун зэрэглэл үү дээ?” Үүнийг хараад нүд нь мултрахаа шахав. Не Ли ердөө 14, 15 настай харагдана. Гэтэл АЛтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн байх гэж. Яруу алдрын хотын тухай үл итгэм мэдээлэл худал биш бололтой.

Сяо Куан шүлсээ залгив. Тэрээр Тэнгэрлэг Тавилант тавцанд юу ч дураараа дугих боломжтой ч эсрэг тал нь том хотын том хүчнээс гаралтай хүн байв. Хэрэв энэ хүнийг уурлуулах бол тавцанд их гай учирна.

Не Лиг алах уу? Энэ тэнэглэл. Яруу алдрын хотын хүчтэнгүүд энүүхэн энд нуугдаж байвал яах уу?

Хэсэг хугацаанд бодоод Сяо Куан энэ хүнийг уурлуулахгүй байх нь хамгийн үр дүнтэй арга байна хэмээн үзлээ.

Сяо Куан сандалнаас хөлөө бандалттайхан шиг буулгаад толгойгоо сэгсрээд жуумалзав.

Бусад хүмүүс ч цочирдов. Гэгээн өвөг дээдсийн уулсад үнэхээр ийм хүчтэй хот байдаг байхнээ. Тэдэнд хоёр домгын зэрэглэлийн дайчид хүртэл байдаг юм байна. Олон хүмүүс өндөр хүлээлттэй байлаа. Тэнгэрлэг тавилант тавцан хоол хүнсний дутагдалд оросон учраас олон хүмүүс өлсгөлөнгөөр үхдэг байна. Тоо томшгүй олн хүчтэнтэй хотод хангалттай хоол багаа байх. Эс бөгөөс Не Ли яаж мах будаагаар Ягаан утаат чулуугаар солих билээ.

“Аан, ямар нэгэн үл ойлголцол гарсан бололтой. Хүн асуудал тарьсан гэж бодож ирсэн. Нэгэнт асуудал шийдэгдсэн юм чинь залуу эзэн таныг Тэнгэрлэг тавилант тавцангийн зочидоор угтая. Тэнгэрлэг тавилант тавцанд танд ямар нэгэн шаардлага тулгарвал Би Сяо Куан бүх зүйлээ гаргуунд нь гаргана.” Сяо Куаны догшин царайнд инээмсэглэл байх нь сонин харагдав.

Сяо Куаны ааш зангийн хувирал хэт хурдан юм. Сяо Ян болон Юн Лин болон бусад хүмүүс түүнийг жигшин харав. Энэ залуу эзэнт долгинох санаа бий байжээ? Хэрэв нөгөө хүн нь уурлаж, залхаад тавцанг мөхөөхөөр болох юм бол бидэнд юу ч үлдэхгүй. Онгироо занг зарж бодог бол хэдээр зардаг юм бэ?

Сяо Ян амаа ангайгаад асуув. “Яруу алдрын хот эндээс хэр хол бэ?”

Энэ асуултыг сонсвол бүх хүн дуугаа хураагаад чимээгүй болцгоов.

Не Литэй нөхөрлөх амаргүй гэдгийг тэрээр мэднэ. Тиймээс тэрээр Сяо Куаны бүх хүчийг гаргах үед нөхөрлөе гэж боджээ.

“Яруу алдрын хотод ууруу явах юм бол арван өдөр шаардлагатай. Та нар аюулгүй замаар алхахыг хүсвэл хоёр сар хангалттай.” Не Ли хэлэв.

Гэнэтхэн түүнд нэг санаа орж ирлээ. “Би та нарт газрын зураг зурж болно. Хэрэв та нарт зав гарвал би худал хэлсэн эсэхийг туршаад үзээрэй. Хотын захирагчийн хамгаалагч нар дээр очиж миний нэрийг хэлээрэй. Хотын захирагчийн эдлэн та бүхэнд тодорхой байдлаар туслалцаа үзүүлэх нь гарцаагүй.”

Тэнгэрлэг тавилант тавцан олон хүчтэнтэй газар биш ч Хар алтан зэрэглэл мөн олон алтан зэрэглэлийн дайчидтай. Яруу алдрын хот уруу тэд нүүвэл Яруу алдрын хотын хүчийг багахан дэмжинэ. түүнчлэн Тэнгэрлэг тавилант тавцан өдий байгаа нь олигтой сүнс хөгжүүлэх техник байдаггүйд юм. Олон хүнд сүнс хөгжүүлэх авьаяс байгаа авч тэдэнд нөөц бололцоо нь байдаггүй. Ингэвэл тэдний хүч машид хурдан сайжрана. Түүнчлэн Тэнгэрлэг тавилант тавцан хэтэрхий цөөхүүлээ учир Яруу алдрын хотод аюул учрахгүй.

Яруу алдрын хот үнэндээ ийм ойрхон ба Не Лигийн нэрийг Хотын захирагчийн эдлэнд хэлнэ? Не Ли Хотын захирагчийн газраас ирсэн юм биш биз. Тэгвэл түүнийг басч болохгүй.

Сяо Куан Не Лиг ширтэнэ. Азтай нь хилэгнүүлсэнгүй. Эс бөгөөс юу болохыг хэн ч таашгүй.

Не Ли хэлж дуусвал Тэнгэрлэг тавилант тавцаны хүмүүс баярлав. Ийм боломж байвал үнэхээр гайхалтай.

Не Ли зузаан газрын зураг зураад хэлэв. “Энэ яруу алдрын хотын эргэн тойрны газрын зураг. Та нарт явах замыг нь зураад өгье.”

Хотын газрын зураг аа? Хүн бүхэн ширээ уруу ширтэв. Зуу зуун мянган хүнтэй хот арай том биш байна гэж үү? Тэнгэрлэг тавилант тавцан Яруу алдрын хотын аравны нэгт ч хүрэхгүй нь байна. үүнчлэн хажууд нь том үлэмж тариалангийн талбай байдаг юм байна. Үүнийг хараад олон хүн атаархав.

“Яруу алдрын хотод хоолны хомсдол бий юу? Ийм олон хүн байдаг юм чинь.” хэн нэгэн асуув.

Не Ли инээмсэглэн толгой сэгрэв. “Тариалангийн талбай уудам учир сая хүнийг хооллодог. Энд байгаа тариалангийн дийлэнх нь эмийн ургамал ургуулдаг. Яруу алдрын хотын уулсын хөндийд төрөл бүрийн жимсний ургамал ургадаг ба хүн хүссэнээрээ иддэг юм. Жил бүр Яруу алдрын хотын хүчтэнгүүд хэдэн арван сая чөтгөрийн араатан алдаг. Махыг нь нэг бол иднэ эсвэл ялзраад өмхийрдөг.”

Энэ мөчид Сяо Куан буюу ахлагчийн хүү ирээдүйг сайхнаар харна. Яруу алдрын хот Не ли хэлсэнчилэн тэжээллэг юм болвуу?

Ахлагчийн хүү ч гэсэн тэрээр хоол олохын тулд ан хийдэг. Ангаас олон сорви авсан билээ. Тэнгэрлэг тавилант тавцан үнэхээр ядуу юм. Хүмүүс өлсч үхдэг энд.

Не Ли газрын зургаа зураад Сяо Янд өгөөд хэлэв. “Би энд ердөө хоёр юмуу гурав хононо. Би Гэгээн өвөг дээдсийн уулсын гүнд очих хэрэгтэй.”

Сяо Ян захиаг болгоомжтой гэгч нь барив. Сяо Куан хүртэл гараа үрж баярлах нь харагдав.

Эдгээр залуучууд сайхан амьдрал хүсч болно. Гэхдээ зарим настангууд санаа нийлэхгүй байх магадалтай. Эцсийн эцэст тэд Тэнгэрлэг тавилант тавцанд хэтэрхий олон жил амьдарсан шүү дээ.

Гэсэн хэдий ч  энд Не Лигийн удирдаж чадахгүй нэг зүйл бий. Тэрээр газрын зураг өгсөн ч очих эсэх нь өөрдийнх нь дур.

Не Ли үргэлжлүүлэн Ягаан утаат чулууг хоолоор солив.

Хүмүүсийн дунд хашгираан уухай сонсогдоно. Зарим нь хоорондоо шивнэлдэцгээв.

“Ягаан утаат чулуу үнэхээр Яруу алдрын хотод эрдэнэс бололтой. Гэтэл бидэнд ердөө мах өгч байна. Бид илүү их будаа махаар сольё.”

“Тиймээ, илүүг хүсч байна.”

Хүмүүс Не Литэй наймаа хийж байгаа хүмүсүийн замыг халхлав.

“Бид өлсөж үхэх дээрээ тулж байна. Биднийг амьд гарахад тусална уу.” Зарим хүмүүс Не Литэй хоол солихоор шийдсэн байв.

Энд болж буй үймээнийг хараад НЕ Ли санаашрав. Ягаан утаат чулуу эрдэнэс нь үнэн. Гэхдээ яаж ашигладгыг нь мэдэх хүн цөөхөн. Не Лигийн хувьд энэ чулуу Алтан зэрэглэл байхад л шаардлагатай зүйл. Өндөр зэрэглэл хүрэх аваас Ягаан утаат чулуу нөлөөгүй. Не Ли яаж ашигладгыг нь мэднэ гэдэг бүх хүн мэдэх албатай биш. Ягаан утаат чулууны хорыг тусгай аргаар аюулгүй болгож болдог билэээ.

Ямар ч эрдэнэс байсан хүн яаж ашигладгыг нь мэдэхгүй бол хог болно.

Не  Ли энэ хүмүүст мах, будаа өгсөн ганц шалтгаан бол өмнөх амьдралд энэ хүмүүс Яруу алдрын хотын амьд үлдэгч нарт тусласан явдал юм. Гэсэн хэдий ч олон хүн тэднийг хөөх саналтай байсан тул эцэст нь тэд яах аргаггүй явсан.

Не Ли бүх чадах зүйлээ хийв. Мэдээж хүний шунал хязгааргүй. Хэсэг хугацаанд хэн ч Ягаан утаат чулуугаар юуг ч солироохгүй сууцгаав. Не Ли хүмүүс уруу хараад инээмсэглэн хэллээ. “Нэгэнт солилцоо хийж дууссан учраас би ингээд зогсооё. Надад хангалттайгаас илүү чулуу байна. Ирээдүйд би нэмж энэ чулуунаас авч  цуглуулга хийхгүй.”

Не Ли үгийг сонсоод хүмүүс хоорондоо ярилцацгаана.

“Залуу эзэн ,надад Ягаан утаат чулуу байгаа надтай солилцлооч.

“Залуу эзэн надад ч бий.”

Не Ли хүмүүс уруу харан бодов. Энэ хүмүүс хэтэрхий шуналтай юм. толгой сэгсрээд Не Ли хэлнэ. “Надад дахиж хэрэггүй ээ.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд 191”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.